Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хууль, Төсөл

Ашигт малтмалын шинэ хуулийн төслийн хэлэлцүүлэг болно

Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл олон нийтэд ил болоод удаагүй байгаа. Уг төслийг тойрсон олон янзын байр суурь, санал хүсэлт өрнөж буй энэ цаг үед Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас томоохон хэлэлцүүлгийг энэ сарын 18-нд Blue Sky-д зохион байгуулахаар болжээ.

Уг хуулийн төслийг боловсруулахаас өмнө олон нийтээс санал авах үүднээс өнгөрсөн оны хавар хоёр ч удаа томоохон хэлэлцүүлгийг Төрийн ордон дахь “Иргэний танхим”-д зохион байгуулж байсан юм.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэд байгуулагдсан Ажлын хэсэг хуулийн төслийг боловсруулсан ба өдгөө олон нийтээр хэлэлцүүлж, багц санал авсны дараа ирэх намрын чуулганаар буюу дөрөвдүгээр сард УИХ-аар батлах болов уу хэмээн  уул уурхайн салбарынхан таамаглаж байна.

Э.Хулан


  • z (202.131.242.130)
    Чингист бас энэ өдөр хэлэлцүүлэг болох юм уу
    2013 оны 01 сарын 16 | Хариулах