Mining Journal Awards-ийн шалгуур үзүүлэлт шинэчлэгдлээ

2012-10-10 11:49

Mongolian Mining Journal-аас гурав дахь жилдээ зохион байгуулж буй “Mining Journal Awards 2012-ийн Шүүгчдийн зөвлөл ээлжит хуралдаанаа хийж, шалгуур үзүүлэлтүүдийг шинэчиллээ.

Монгол улсад уул уурхайн салбар үүсч хөгжөөд 90 жилийг үджээ. Сүүлийн жилүүдэд уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж, хайгуул олборлолтоос боловсруулах шатанд гарч ирлээ. Нэмүү өртөг шингэсэн үйлдвэрүүд эхнээсээ баригдаж, хайгуул олборлолтын ажлууд ч эрчимжлээ. Тиймээс салбараа түүчээлэн яваа байгууллага хамт олныг шалгаруулах үзүүлэлтүүд илүү нарийн, мэргэжлийн өндөр түвшинд байх ёстой хэмээн Шүүгчдийн зөвлөл үзсэн билээ. Энэ жил “Шилдэг уурхай”, “Уул уурхайн хариуцлагатай ажиллагаа”, “Шилдэг эко уурхай”, “Уул уурхайн шилдэг технологи”, “Хайгуулын шилдэг компани” гэсэн үндсэн 5 номинацид компаниуд өрсөлдөнө.

Түүнчлэн  “Уул уурхайн оны хүн”, “Уул уурхайн салбарыг дэмжигч байгууллага”,  “Техникийн шилдэг ханган нийлүүлэгч” номинациудад олон нийт ба уул уурхайн компаниуд, мэргэжлийн байгууллагуудын дунд санал асуулга явагдана. Mining Journal Awards-ын шалгуур үзүүлэлтүүд бүхий албан захидал энэ долоо хоногт уул уурхайн 100 гаруй компанид албан ёсоор хүрэх юм.


“Mining Journal Awards 2011” гэрэл зургийг эндээс, ялагчдын талаар эндээс үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх
Үр дүн:
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

  • 3 минутын өмнө
    Ховд аймгийн Хөшөөтийн уурхайн дэргэдэх Хөшөөт тосгоны иргэдийг нүүлгэн шилжүүлэх гэрээ хийгдээд дуусах шатандаа явж байна. Тус тосгонд нийт 174 айл оршин суудаг бөгөөд эдгээр айлтай “МоЭнКо” компани нүүлгэн шилжүүлэлтийн гэрээ хийж, гэрээний хүрээнд өрх бүрт 8 сая төгрөгийн нөхөн олговор олгохоор болсон бөгөөд гэрээ хийгдээд дуусмагц үнийн дүнгийн 50 хувь нь иргэдийн дансанд орж, улмаар айлуудыг нүүлгэн шилжүүлж байгаа юм. Айлууд түрүүчээсээ илүү гэр, зарим бараа таваараа өөрсдийн эзэмшлийн хашаандаа нүүлгээд эхэлжээ. Хөшөөт багийн даргийн мэдээлж байгаагаар 10 гаруй айл зарим гэр, эд хогшлоо нүүлгэж буулгасан байна.  
  • 2019-10-11 10:49
    “Оюутолгой” төслийг гүний уурхайгүйгээр төсөөлөхийн аргагүй гэдэг. Тэгвэл гүний уурхайн туслан гүйцэтгэх ажлыг “Рэдпаф Монгол” компани сүүлийн 15 жил амжилттай гүйцэтгэсээр ирснийг  бүгд мэднэ. Энэ бүх амжилтын цаана “Рэдпафийн бүргэдүүд” байдаг гэж уурхайчдаа магтан хэлж, тэднийхээ овог нэрийг цээжээр дурдах энэ эрхэм бол тус компанийн Дэд захирал Б.Баярцэнгэл юм. Тэрбээр компанийг үүсэн байгуулагдахад жолоочийн албан тушаалаас гараагаа эхлэн эдүгээ удирдлага болох хүртлээ дэвшин ажиллажээ. Түүний ажил бол компанийн бүхий л үйл ажиллагааг хэвийн явуулахад анхаардаг хариуцлагатай алба юм. Компанийн гаргасан амжилт болон цаашдын хийж бүтээхээр төлөвлөсөн ажлынх нь талаар энэхүү эрхэмтэй ярилцлаа. 
  • 2019-10-10 11:15
    Зэс, коксжих нүүрсний томоохон уурхай орших Өмнөговь аймгийн баруун хаяанд 2.9 га  газар нутаг бүхий Гурвантэс суманд энэ жил зуншлага сайхан болжээ. Сүүлийн жилүүдэд нүүрсний экспорт улсын нийт экспортын 40%-ийг бүрдүүлж, зэсийн урд алхах болсон. Тэгвэл Гурвантэс суманд орших нүүрсний уурхайнууд улсын нүүрсний нийт экспортын 40%-ийг бүрдүүлдэг.  Хүмүүс энд өрнөх нүүрсний уурхайдыг Нарийнсухайтын бүлэг орд  гэж нэрийддэг билээ. Гэхдээ эндхийн нүүрсний компаниуд зүгээр л экспортлох хэмжээгээрээ   бус чанараараа өрсөлдөх болсныг хийж буй ажлаараа тод харуулна. Энд “Монголын алт” (МАК), “Саусгоби Сэндс” (SGS), “Өсөх зоос”, “ЧинхуаМАКНарийнсухайт”, “Терра Энержи”, “Жавхлант Орд” зэрэг компани одоогоор нүүрсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.  Эндээс олборлох нүүрс Тавантолгойнх шиг өндөр чанарын коксжих   биш, зөвхөн хагас коксжих нүүрс байдаг учир  магадгүй анхаарлын төвд орохгүй үлддэг   байж мэднэ.
  • 2019-10-08 17:18
    Дорноговь аймгийн Алташирээ сумын нутагт газрын тос боловсруулах үйлдвэр барих 150 га газрыг 255 га-гаар өргөтгөж нийт 405 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авав. Газрын тос боловсруулах үйлдвэр олон төрлийн дулаан химийн урвал явах байгууламж, өндөр даралт болон температурт тэсвэртэй тоног төхөөрөмж зэргээс бүрдэнэ. Мөн химийн бодис, галын болон тэсэрч дэлбэрэх, хялбар авалцах шингэн, хий бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хөнгөн нүүрс устөрөгчийн хий, хүхрийн исэл, аммиак зэрэг хий үүсгэх юм. Үйлдвэр цаашид хүчин чадлаа нэмэгдүүлж, импортыг орлох, нэмүү өртөг шингэсэн бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэх нефть-химийн үйлдвэр болж өргөжихөөр байна.
  • 2019-10-08 15:46
    Гвиней улсын Засгийн газар нь төмрийн хүдрийн үлэмж нөөцтэй Симандоу ордын I,II талбайг ашиглах эрхийн тендерийн сүүлчийн шатанд тус улсын бокситын томоохон экспортлогч “SMB-Winning” болон Австралийн “Fortescue” компаниудыг шалгаруулаад байна. Гвинейн Засгийн газраас олон улсын тендерийг өнгөрсөн долдугаар сард эхлүүлсэн бөгөөд эцсийн ялагчийг ирэх арваннэгдүгээр сард тодруулахаар төлөвлөжээ. Тус улсын Симандоу ордыг ашиглах тендерт Бразилийн Вале компани оролцсон ч хасагдсан аж. Симандоу ордын III, IV талбайг Австралийн Рио Тинто групп (45.05%) болон Хятадын Чайналко компани (39.95%) тус тус эзэмшиж байна.