Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хууль, Төсөл

СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ САЛБАРТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙГАА АЖ АХУЙН НЭГЖИД ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ЗОХИЦУУЛАХ ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ


1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь үндэсний аюулгүй байдлыг хангахад стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид хөрөнгө оруулж байгаа гадаадын хөрөнгө оруулагч, түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээд болон гуравдагч этгээдийн хөрөнгө оруулалтыг зохицуулах, тэдгээрт зөвшөөрөл олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль тогтоомж

2.1.Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль1, Үндэсний аюулгүй байдлын тухай хууль2, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал3, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль4, Өрсөлдөөний тухай хууль5, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль ТОГТООМЖИЙН бусад актаас бүрдэнэ.


1. Монгол Улсын Үндсэн хууль - “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 1992 оны 1 дугаарт нийтлэгдсэн.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нзр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1.”стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж” гэж энэ хуулийн 5.1-д заасан салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжийг;
3.1.2.”удирдлагын шийдвэрт хориг тавих” гэж хууль болон тухайн аж ахуйн  нэгжийн дүрэм болон гэрээнд олонхын саналаар батлагдахаар заасан удирдлагын шийдвэрийн хүчин төгөлдөр үйлчлэлийг гадаадын хөрөнгө оруулагч, түүнтэй  нэгдмэл сонирхолтой Этгээд болон гуравдагч этгээдээрээ дамжуулан зогсоох боломжийг;
3.1.3.”гадаадын хөрөнгө оруулагч” гэж Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан этгээдийг;
3.1.4.”нэгдмэл сонирхолтой этгээд” гэж Компанийн тухай хуулийн6 99.1-д заасан этгээдийг;
3.1.5.”гуравдагч этгээд” гзж гадаадын хөрөнгө оруулагчийн болон түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээдийн Монгол Улсад бүртгэлгүй, түүний үргэлжилсэн хэлхээ холбоо бүхий хуулийн этгээд, хувь хүнийг;

2. Үндэсний аюулгүй байдлын тухай хууль - “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2002 оны 3 дугаарт нийтлэгдсэн.
3. Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үззл баримтлал батлах тухай Улсын Их Хурлын тоггоол - “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2010 оны 36 дугаарт нийтлэгдсэн.
4. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль - “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 1993 оны 4, 5 дугаарт нийтлэгдсэн.
5. Өрсөлдөөний тухай хууль - “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2010 оны 28 дугаарт нийтлэгдсэн
6. Компанийн тухай хууль -” Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2011 оны 42 дугаарт нийтлэгдсзн.


3.1.6.”үндэсний аж ахуйн нэгж” гэж Монгол Улсын иргэн, хуулийн этгэзд үүсгзн байгуулсан, Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар болон бусад татвар төлөгч, Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж хувьцааных нь 50-иас дээш хувийг ззэмшдэг аж ахуйн нэгжийг;
3.1.7.”хөрөнгө оруулалт хийх” гэж Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасныг болон стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн гадаад улсад бүртгэлтэй компани, түүний охин болон хараат компани, тэдгээртэй нэгдмэл сонирхолтой этгээдийн хувьцааг худалдан авах, шилжүүлэхийг.

4 дүгээр зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

4.1.Гадаад улсын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, олон улсын байгууллага, тэдгээртэй нэгдмэл сонирхолтой этгээд болон гуравдагч этгээд Монгол Улсад үйл ажиллагаа эрхлэх, Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж түүний нэгдмэл сонирхолтой этгээд болон гуравдагч этгээдэд хөрөнгө оруулалт хийх тохиолдолд Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгжээрээ дамжуулан Монгол Улсын Засгийн газраас зөвшөөрөл авна.

4.2 Гадаадын хөрөнгө оруулагч, түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээд болон гуравдагч этгээд энэ хуулийн 5.1-д заасан стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа эрхлэхэд, эсхүл стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж болох компанитай холбоотой энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан хэлцлийг байгуулахад Монгол Улсад бүртгэлтэй стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжээрээ дамжуулан Монгол Улсын   Засгийн газар /цаашид “3асгийн газар”гэх/-аас зөвшөөрөл авна.

4.3.Энэ хууль нь Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээний хүрээнд хийгдэж байгаа гадаадын хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцаанд хамаарахгүй.
4.4.Гадаадын хөрөнгө оруулагч, түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээд болон гуравдагч этгээд энэ хуулиар тогтоосон журмыг зөрчиж стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжтэй хэлцэл хийхийг хориглоно.
4.5.Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадна хийгдсэн хэлцэл нь энэ хуулийн 4.1 , 4.2-т заасан хэлцэлд хамаарах бол энэ хуулийг дагаж мөрдөнө.
4.6.Энэ хуулийн 3.1.1-д заасан аж ахуйн нэгжийн шинээр үүсгэн байгуулах эсхүл стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж болох компанийн хувьцааг олж авах гадаадын хөрөнгө оруулагч, түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээд болон гуравдагч этгээдэд энэ хууль нэгэн адил хамаарна.
4.7.Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн гадаадын хөрөнгө оруулагчийн эзэмших хувь хэмжээ 49 хувиас илүү гарах бөгөөд тухайн үед оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ нь 100 тэрбум төгрөгнөөс давах тохиолдолд Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэнэ. Бусад тохиолдолд зөвшөөрөл олгох асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ.
4.8.Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж нь аливаа бараа бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээг худалдан авахдаа Монгол Улсын үндэсний аж ахуйн нэгжид давуу эрх олгох бөгөөд ийнхүү давуу эрх олгох журмыг Засгийн газар батална.

Хоёрдугаар бүлэг

СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ САЛБАР, ЗӨВШӨӨРӨЛ АВАХ ХЭЛЦЭЛ

5 дугаар зүйл. Стратегийн ач холбогдол бүхий салбар


5.1.Хүн амын амьдралын үндсэн хэрэцээ, эдийн засгийн бие даасан, үйл ажиллагааг хангах, үндэсний орлогыг бүрдүүлэх, үндэсний аюулгүй байдлыг баталгаажуулахад   стратегийн   ач   холбогдолтой   дараах   салбарыг   үндэсний аюулгүй байдалд стратегийн ач холбогдол бүхий салбар гэнэ:
5.1.1.эрдэс баялаг;
5.1.2.банк, санхүү;
5.1-З.хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо.
5.2.3асгийн газар шаардлагатай гэж үзсэн салбарыг стратегийн ач холбогдолтой салбарт хамааруулах асуудлыг тухай бүр нь Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, шийдвэрлүүлнэ.

6 дугаар зүйл.Зөвшөөрөл авах хэлцэл

6.1.Энэ  хуулийн  дагуу  зөвшөөрөл  авах  шаардлагатай  хэлцэл  /цаашид  “хэлцэл” гэх/-д дор дурдсан хэлцэл хамаарна:
6.1.1 стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж болох компанийн хувьцааны гуравны нэг буюу түүнээс дээш хувийг олж авах эрхтэй болох хэлцэл;
6.1.2.стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн гүйцэтгэх удирдлагын байгууллагыг дангаараа, хамтын гүйцэтгэх удирдлагын бүрэлдэхүүний олонхыг томилох болон төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний олонхыг аливаа нөхцөлгүйгээр сонгох эрхтэй болох хэлцэл;
6.1.3.стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажилпагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн удирдлагын шийдвэрт хориг тавих боломжтой болох хэлцэл;
6.1.4.стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн удирдлагын чиг үүргийг хэрэгжүүлэх, шийдвэрийг тодорхойлох, тэдгээрийн аж ахуйн үйл ажиллагааг хэрэгжүүлэх аливаа эрх олгох хэлцэл;  
6.1.5.ОЛОН улсын болон Монгол Улсын уул уурхайн түүхий эд, бүтээгдэхүүний зах зээлийн арилжаанд худалдан авагчийн болон борлуулагчийн монополь тогтоож болзошгүй хэлцэл;
6.1.6.Монгол Улсын уул уурхайн экспортын бүтээгдэхүүний зах зээл, үнийн түвшинд шууд ба шууд бусаар нөлөөлж болзошгүй хэлцэл;
6.1.7.стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж болох компанид эзэмшдэг хувьцааны хэмжээ нь буурах үр дагавар бүхий гэрээ хэлцлийг өөрөө, эсхүл түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээд болон гуравдагч этгээд бусадтай байгуулах.
6.2.Энэ хуулийн 4.1, 4.2-т заасан этгээд энэ хуулийн 6.1-д заасан хэлцэл хийх талаар зөвшилцсөнөөс хойш Монгол Улсад бүртгэлтэй стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжээрээ дамжуулан холбогдох этгээд нь 30 хоногийн дотор гадаадын хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад зөвшөөрөл хүсэх тухай хүсэлтийг гаргах үүрэгтэй.
6.З.Энэ хуулийн 6.1.1, 6.1.7-д заасан хэлцлийг хийсэн гадаадын хөрөнгө оруулагч, түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээд болон гуравдагч этгээдийн тухайн хэлцэлтэй холбоотойгоор нөгөө талд шилжүүлсэн төлбөрөөсөө Монгол Улсын татварын хууль тогтоомжийн дагуу албан татвар төлж, Монгол Улсын төсөвт шилжүүлэх бөгөөд энэ үйл ажиллагааг Монгол Улсад бүртгэлтэй стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж нь хариуцна.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА ХҮСЭЛТИЙГ ШАЛГАХ, ШИЙДВЭР ГАРГАХ

7 дугаар зүйл. Зөвшөөрөл хүсэх, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх

7.1.Энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан хэлцэл хийхээр төлөвлөж байгаа энэ хуулийн 4.1, 4.2-1 заасан этгээд нь зөвшөөрөл хүсэх тухай хүсэлтээ Монгол Улсад бүртгэлтзй стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжээрээ дамжуулан гадаадын хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргана.
7.2. Энэ    хуулийн    7.1-д    заасан    хүсэлтийг    хүлээн    авах,    хэлэлцэж шийдвэрлэхтэй   холбогдсон   нарийвчилсан   журмыг   Засгийн   газар   энэ   хуульд нийцүүлэн батална.
7.З.Гадаадын хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь энэ хуулийн 7.1-д заасан хүсэлтийг хүлээн аваад дараах нөхцөл байдал үүсэх эсэхийг нягтална:
7.3.1.хөрөнгө оруулагчийн аливаа үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын шинж чанар нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд харшилсан эсэх:
7.3.2.хүсэлт гаргагч нь Монгол Улсын хууль тогтоомж, бизнесийн тогтсон хэм хэмжээг сахин биелүүлэх нөхцөл, боломжийг хангасан эсэх;
7.3.3.хөрөнгө оруулалт нь тухайн салбар дахь өрсөлдөөнийг хязгаарлах, давамгай байдал тогтоох шинжийг агуулсан эсэх;
7.3.4.хөрөнгө оруулалт нь Монгол Улсын төсвийн орлого бусад бодлого, үйл ажиллагаанд ноцтой нөлөөлөл үзүүлэх эсэх;
7.3.5.хөрөнгө оруулалт нь тухайн салбарын үйл ажиллагаанд сөрөг нөлөөлөл үзүүлэх эсэх.
7.4.Гадаадын хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь энэ хуулийн 7.1-д заасан хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш 45 хоногийн дотор хэлцэл хийхийг зөвшөөрөх боломжтой эсэх талаарх саналаа Засгийн газарт хүргүүлнэ.
7.5.Энэ хуулийн 4.7-д зааснаас бусад тохиолдолд Засгийн газар энэ хуулийн 7.4-т заасан саналыг хүлээн авсан өдрөөс хойш 45 хоногийн дотор зөвшөөрсөн, эс зөвшөөрсөн шийдвэрийн аль нэгийг гаргана.

7.6.Гадаадын хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь энэ хуулийн 7.5-д заасан шийдвэр гарснаас хойш тав хоногийн дотор хүсэлт гаргагчид энэ тухай Монгол Улсад бүртгэлтэй стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжээр нь дамжуулан мэдэгдэнэ.

7.7.3асгийн газар энэ хуулийн 7.3-т зааснаас өөр үндэслэлээр зөвшөөрөл өгөхөөс татгалзахыг хориглоно.

8 дугаар зүйл. Хэлцэл хийснийг мэдээлэх

8.1. Гадаадын хөрөнгө оруулагч, түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээд болон гуравдагч этгээд нь стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж болох компанийн хувьцааны таваас энэ хуулийн 6.1.1-д заасан хувь хүртэлх хувьцааг олж авсан талаарх болон 6.1.7-д заасан нөхцөл байдлын талаар Монгол Улсад бүртгэлтэй стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж нь гадаадын хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад 30 хоногийн дотор мэдэгдэх үүрэгтэй.
8.2. Энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 180 хоногийн дотор энэ хуулийн 4.1, 4.2-т заасан этгээд Монгол Улсад бүртгэлтэй стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжээрээ дамжуулан гадаадын хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад энэ хуулийг хүчин төгөлдөр болохоос өмнө стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж болох компанийн хувьцааны тав болон түүнээс дээш хувийг эзэмшиж байгаа тухай мэдээллийг ирүүлнэ.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ БУСАД ЗҮЙЛ


9 дүгээр зүйл. Хууль зүйн үр дагавар

9.1.Энэ хуулиар тогтоосон шаардлага болон энэ хуулийн 4.1, 4.2-т заасныг зөрчиж хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна.
9.2.Эрх бүхий байгууллага энэ хуулийг зөрчсөн стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоох болон тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно.

10  дугаар.Хууль хүчин төгөлдөр болох


10.1.Энэ хуулийг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.