Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Түнш

Сайншандын цогцолборт хөрөнгө оруулагчид уулзлаа

Олон улсын төслийн санхүүжилтийн ассоциациас /IPFA/  Монгол улсад анх удаа  “Төслийн санхүүжилт ба Монголд хөрөнгө оруулах боломж” сэдэвт уулзалтыг “Blue Sky”-д зохион байгууллаа. Уулзалтыг Монголын  анхны төслийн санхүүжилтын компани “Либерти партнерс”, “”Сидлей Аустин” хууль зүйн фирм хамтран зохион байгуулж, “Рио Тинто” групп ивээн тэтгэжээ.

Уулзалтад Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, Эдийн засгийн хөгжлийн сайд “Bechtel” компанийн Ази номхон далайн бүсийг хариуцсан захирал Стив Катзман зэрэг төр засаг болон банк санхүү, хувийн хэвшлийн төлөөллүүд оролцож, Сайншандын цогцолборын бүтээн байгуулалттай холбоотой илтгэлүүд тавьсан юм.

50 гаруй улсад 300 гаруй төсөл дээр зэрэг ажиллаж байгаа “Bechtel” компанийн Ази номхон далайн бүсийг хариуцсан захирал Стив Катзман хөрөнгө оруулагчдад эхлээд Сайншандын аж үйлдвэрийн цогцолборт ямар үйлдвэрүүд барьж болох аргачлалаа танилцуулсан.  Сайншандад шууд ангижруулсан төмрийн, ган бөмбөлгийн , цементийн, коксын, нүүрс хийжүүлэх, зэс хайлуулах үйлдвэр  барих боломжтой гэж тэрээр илтгэлдээ дурдлаа.

Уг цогцолборын ажлуудыг түргэвчлэх, шийдэл, гарцуудыг олох зорилгоор “Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор” төрийн өмчит компани байгуулсан гэдгийг холбогдох албаны хүмүүс хөрөнгө оруулагчдад танилцуулж байсан.

Тус компанийн Гүйцэтгэх захирлаар санхүүжилт, төрийн хувийн хэвшлийн түншлэлийн чиглэлээр 20 гаруй  жил ажилласан А.Ганзоригийг томилжээ.

Германы “Тюссен Үдэ” компани Сайншандын кокс шингэрүүлсэн, хийн үйлдвэр барихаар судалгаагаа эхлүүлснээ мөн дуулгалаа. Техник эдийн засгийн үндэслэл нь ч сайнаар гарсан гэж тэрээр хэлсэн юм.

 
Г.Идэр