Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Mining Journal Awards 2012

MINING JOURNAL AWARDS 2012 УРЬЖ БАЙНА

Mongolian Mining Journal сэтгүүл нь Уул уурхайн салбарын оны шагналын номинациа гурав дахь жилдээ зарлаж байна.
Дэлхийн уул уурхайн хөгжлийн амжилт ололт, түүнчлэн бэрхшээл асуудлууд ч Монгол оронд адилхан тулгарч буй энэ цаг үед уул уурхайн үйлдвэрлэлийн амин сүнсийг атгаж, нуруун дээрээ ачааны хүндийг үүрч байгаа салбарынхныг хөхиүлэн дэмжиж,  Монголын олон нийтдээ таниулан өргөмжлөх учиртай хэмээн  Mongolian Mining Journal үзэж, салбараа түүчээлж яваа байгууллага, хамт олныг тодруулан нэрлэх болсон билээ. Уул уурхайн салбарын бүтэн жилийн хөдөлмөр, хөлс хүч, оюун ухаан, менежментийн чадварыг үнэлэн цэгнэдэг Mining Journal Awards ёслол жил тутам арванхоёрдугаар сарын эхээр зохион байгуулагддаг бөгөөд тухайн жилийн үйл ажиллагаагаар нь мэргэжлийн таван номинаци тус бүрт шалгаруулалт явагдаж, Шүүгчдийн зөвлөл үндсэн шалгаруулалтыг мэргэжлийн түвшинд хийдэг.
Дараах таван ангилал тус бүрд уул уурхайн чиглэлээр үйлдвэрлэл явуулж буй байгууллагууд нэрээ дэвшүүлж, Mining Journal Awards-т оролцохыг урьж байна.

1. ШИЛДЭГ УУРХАЙ
Монгол орны ашигт малтмалын ба газрын тосны орд газарт олборлолт явуулж буй шилдэг уурхайд олгох шагнал.
2. УУЛ УУРХАЙН ХАРИУЦЛАГАТАЙ  АЖИЛЛАГАА
Олборлолтоос үйлдвэрлэлийн шатанд үйл ажиллагаа нь амжилттай дэвшин орж буй байдал болон нийгмийн хариуцлагын чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг гол шалгуур болгох номинаци юм.
3. ШИЛДЭГ ЭКО УУРХАЙ
Энэхүү шагналыг уул уурхайн хайгуулын төдийгүй олборлолтын үйл ажиллагаа явуулж буй компанид олгоно. Тухайн компани байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр хэр санаачилгатай ажиллаж байгааг шалгаруулах нэн чухал номинаци юм.
4. ШИЛДЭГ ТЕХНОЛОГИ
Дэвшилтэт техник, технологийг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлсэн эсэхээр уг шалгаруулалтыг   дүгнэнэ.
5. ХАЙГУУЛЫН ШИЛДЭГ КОМПАНИ
Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй хайгуулын шилдэг компанийг шалгаруулах номинаци юм.

Нэр дэвшүүлэлт 2012 оны арваннэгдүгээр сарын 20 хүртэл явагдана. Дэлгэрэнгүй мэдээллийг  77220900, 77220200 утсаар холбогдож авна уу. 

The Mongolian Mining Journal