Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Судалгаа

Нүүрсний эрэлт ба нүүрсний үнэ

Энэ бол MICC-ээс байнга нийтлэх Монголын нүүрсний салбарын  хувьцааны тухай тайлангийн эхний дугаар юм. Бид энэ тайландаа Монголд нүүрсний олборлолт, хайгуул хийж байгаа, нэн ялангуяа олон нийтийн буюу биржид бүртгэлтэй компаниудын тухай онцгой мэдээллүүдийг цаг тухайд нь шинэчилж байх болно.

Нүүрсний нөөц баялаг

Монгол орны нүүрсний нөөц нийтдээ 152 тэрбум бөгөөд 300 гаруй орд, илрэлийн 80 орчимд геологийн судалгаа хийсэн байгаа1. Одоогоор томоохон ордуудад хайгуул болон олборлолт хийж байгаа компаниудын олонх нь гадаадын хөрөнгө оруулалттай эсвэл 1990-ээд онд хувьчлагдсан компаниуд байна. Тэднээс коксжих нүүрсийг экспортын зорилгоор хайж, борлуулдаг компаниуд нь хамгийн их анхаарал татдаг. Дараах хүснэгтэд томоохон орд газруудын нэрийг бүс нутгаар ялгаж жагсаалаа. Эдгээрийн заримд ажил өрнүүлж байгаа компаниудын тухай тайлангийн эцсийн хэсгээс уншиж болно.

1 Эрдэс Баялаг Байгаль Орчны Яам. http://www.mmre.energy.mn/branch/classsub/103/106/

Тус тайланд хамрагдсан компаниудын ашиглаж байгаа ордуудын JORC болон NI 43-101 стандартын дагуу тодорхойлсон баялаг болон нөөцийн хэмжээг дараах хүснэгтэд үзүүллээ2.

Түүхэн замнал

Манай орон 1940-1970-аад оны хооронд нүүрсийг үйлдвэрлэлийн аргаар ашиглах чиг хандлага руу шилжсэн билээ. Харин нөөцийг тодорхойлох, нүүрсний коксжилт, геологийн үнэлгээг орчин үеийн маягаар 1960-аад оны сүүлчээс хийж эхэлсэн юм. Өнөөдрийн томоохон ордууд болох Тавантолгой, Эгийн гол болон Чойр  орчмын нүүрсний тухай судалгааг XIX-XX зууны зааг дээр орос судлаачид хэвлэж байжээ. ХХ  зууны турш Монголын бараг бүх аймагт ил аргаар нүүрс олборлож, орон нутгийн түлш, эрчим хүчний хэрэглээг хангасан байна.3

Өнөөгийн 152 тэрбум тонны нөөцийн хэмжээг 1993 онд Монгол геологичид тооцоолсон бол түүнээс хойш хувийн, гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд өөрсдийн хайгуулын зөвшөөрөлтэй ордууд дээр Австрали, Канадын JORC, NI 43-101 гэх зэрэг стандартын дагуу нөөцийг тодорхойлж байна. Цаашдаа геологийн хайгуулын ажил илүү өрнөж, нүүрсний орд газруудын судалгаа улам нарийвчлагдахын хэрээр нүүрсний нийт нөөцийн тооцоолол ч нэмэгдэх болно.

Монгол улсын нүүрсний үйлдвэрлэлийн хэмжээ 1990-ээд оноос хойш 2004 оныг хүртэл ерөнхийдөө нэг хэмжээнд буюу зөвхөн дотоодын эрэлтийг хангадаг байсан. Харин 2004 оноос эхэлж гадаад руу экспорт хийж эхэлсэн нь нүүрсний нийт үйлдвэрлэлийг эрс нэмэгдүүлсэн.

2. Энэ тайланд бид JORC болон NI 43-101 стандартуудын “resource” гэдэг тодорхойлолтыг
“баялаг”, “reserve” гэсэн тодорхойлолтыг “нөөц” гэж утгачлан орчуулав. Мөн баялгийн ангиллын “measured, indicated, inferred” гэсэн зэрэглэлийг “баттай, бодитой, боломжит”, “proven, probable” гэсэн нөөцийн зэрэглэлийг “баталгаат, таамаг” гэж орчууллаа.

3. П. Очирбат, “The strategy and ecology of developing the coal industry”, Улаанбаатар, 2002

Энэ оны эхний долоон сард манай оронд нийт 14.3 сая тонн нүүрс олборлосон нь 2010 оны ижил хугацаанд олборлосноос 7 хувиар бага байлаа. Гадаад руу нүүрс экспортлогч компаниуд энэ жил эрэлт болон нүүрсний үнэ буурсан гэж мэдээлж байна. Харин учир шалтгааныг ихэнх уурхайчид дэлхийн эдийн засгийн удаашрал, Хятадын гангийн үйлдвэрлэл багасч байгаатай холбож байна.

Дотоодын нүүрсний эрэлт 1991-2008 оны хооронд ерөнхийдөө нэг түвшинд байв. Харин 2009 оноос эхэлж дотооддоо 7 сая тонн нүүрс ашигласан нь 1990 оны хэмжээндээ хүрсэн анхны тохиолдол болсон юм. 2011 оныг хүртэл дотоодын хэрэглээ өсч, 11 сая тоннд хүрчээ. Хэдийгээр нүүрсний хэрэглээ өсөхөөс өмнө ДНБ хурдтай өсч эхэлсэн ч бусад үйлдвэрлэлийн салбарууд энэ хугацаанд хурдтай өссөн нь нүүрсний хэрэглээ эдийн засгийн бодит өсөлттэй нягт уялдаатайг үзүүлж байна.

Төмөр замын байдал

Төмөр замын сүлжээг хэд дахин тэлэх бодлогын баримтыг төрөөс гаргасан бөгөөд зүүн болон баруун бүс нутгийг говийн бүстэй холбох хөндлөн зам тавигдах юм. Энэхүү 1,800-гаад километр замыг говийн бүсийн томоохон уурхайнуудыг дайрч өнгөрөхөөр төлөвлөжээ. “Монголын төмөр зам” ХХК-ийн мэдээлснээр энэ төслийн Техник Эдийн Засгийн Үндэслэлийг (ТЭЗҮ) 2011 оны 4 дүгээр сараас хийж эхэлсэн бөгөөд нийтдээ 4-5 тэрбум ам.долларын өртөгтэй болох ажээ5.

Гадаадын хөрөнгө оруулагчид энэхүү төслийг эдийн засгийн бус улс төр, геополитикийн үндэслэлтэй гэж ихээхэн шүүмжилдэг. Гэхдээ 2011 оноос хойш энэ төслийн тухай шинэ мэдээлэл хараахан зарлагдаагүй байгаа тул 2017 онд ашиглалтад орох магадлал багатай гэж бид үзэж байна. Гэхдээ манай орны хамгийн том нүүрсний орд уурхай болох Тавантолгойг Хятадын хилтэй холбох төмөр замыг хувийн хэвшлийн компани ММС барих төлөвлөгөөтэй байгаа бөгөөд 2015 онд ашиглалтад оруулах юм байна. Тус компани нь “Энержи Ресурс” хэмээх Монгол дахь охин компаниар дамжин Тавантолгойн орд газарт багтах Ухаахудагийн уурхайд 2009 оноос хойш олборлолт хийсэн бөгөөд Хонконгийн хөрөнгийн бирж дээр 0975 кодтой хувьцааг нь арилжаалдаг.

Мөн Хөвсгөл аймгийн Овоотын нүүрсний ордыг Эрдэнэт хоттой холбох 682 км төмөр зам барих төслийг Aspire Mining болон Xanadu Mines компани тэргүүтэй NMRA6 нэртэй эвсэл санал болгосон юм. Хэдийгээр долдугаар сард төрөөс энэхүү төмөр замын тендерийг /БОТ/ хэлбэрээр олгоно гэж зарласан боловч эцэстээ энэ төслийг эсэргүүцсэн байна. Уг төслийг УИХ-аас баталсан төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогын баримт дахь төмөр замын дэд бүтцийн төлөвлөгөөнд багтаагүй гэж АН-ын зарим гишүүдээс эсэргүүцжээ.

Ирээдүйн олборлолт

Монгол уурхайнуудын олборлолтын төлөвлөгөө нь Хятадын эдийн засгийн чиг хандлагаас шалтгаална. Хятадын гангийн үйлдвэр нь Монголын коксжих нүүрсний цорын ганц хэрэглэгч гэж хэлж болно. Харин Хятадад ган хэр үйлдвэрлэх нь Хятадын төрийн бодлого, тактик болон бусад таамаглахад хэцүү зүйлсээс шалтгаална. 2008 оны санхүүгийн хямралыг хятадууд дотоодын дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг эрс нэмэгдүүлж байж даван гарсан. Хятадад үйлдвэрлэсэн барааны эрэлт хэрэгцээг багасгасны нөлөөг нөхөхийн тулд дотооддоо зам, гүүр, барилга, төмөр зам барьсан билээ.

Харин энэ удаагийн санхүүгийн хямрал нь 2011 оны дундаас Еврогийн бүсийн өрийн асуудлаас үүссэн бөгөөд одоо болтол тодорхой гарах гарцгүй байгаагаас гадна Хятадын удаашрал гэнэтийн эсэх тухай эдийн засагчид ширүүн маргалдаж байна. Хятадын төр засгийн тэргүүлэгчид энэ удаа дотоодын хөрөнгө оруулалтыг дахин ихэсгэж, гангийн эрэлт хэрэгцээг ихэсгэх эсэх нь одоогоор бас л тодорхой бус байна. Гэхдээ Хятадын экспорт буурч байгаа ч дотоодын барааны хэрэглээ өсч байгаа юм. Тиймээс дотоодын хэрэглээ нь экспорт болон хөрөнгө оруулалтын байр суурийг нөхөх хүртэл хурдан өсөх ёстой. Хэрэв ингэх боломжгүй бол Хятадын төрөөс дахиж дэд бүтэцдээ асар их хөрөнгө оруулах шаардлагатай болно. Дотоодын  хэрэглээ өссөн ч...

Ерөнхийдөө Хятадын коксжих нүүрсний эрэлт ойрын  хугацаанд өсөх хандлагагүй байна гэж бид үзэж байна. Гэхдээ Хятадын ДНБ-ий өсөлтийн зорилтыг 7.5% болгож хассан ч энэ нь бас л хурдтай өсөлт мөн. Тиймээс эрэлт нь одоогийн үйлдвэрлэлийн хэмжээг үргэлжлүүлэхэд хангалттай гэж бид үзэж байна. Үүнээс гадна Монголын нүүрсний үнэ далайн замаар тээвэрлэгдэх Австралийн нүүрснээс хямд тул Хятадын удаашрал нь богино хугацаанд Австралийн нүүрсийг орлож байгаа Монголын нүүрсний борлуулалтыг нэмнэ.

Монголын нүүрсний үйлдвэрлэл мөн дотоодын хүчин зүйлсээр хязгаарлагдана. Одоогоор замын дэд бүтэц экспортын нүүрсний тээвэрлэлтийн ачааллыг даахад хүндрэлтэй байгаа. Хилийн боомтууд ч бүрэн хүчин чадлаар ажиллаж байгаа. Монголын Үйлдвэрлэлийн геологичдын холбооны дарга Д.Бат-Эрдэнэ, энэ асуудлууд нь Монголын нүүрсийг үйлдвэрлэж гадагш гаргах хэмжээнд хязгаар тавьж байгаа бөгөөд эдгээр асуудлыг шийдвэл 30 сая тонны нийт олборлолтоо 10-15%-иар нэмэхэд хүндрэлгүй гэж тооцоолжээ.7

Нүүрсийг бид цахилгаан эрчим хүчний эх үүсвэрээр голдуу ашигладаг бөгөөд нүүрсийг орлох эдийн засгийн үр ашигтай эрчим хүчний эх үүсвэр одоогоор олдоогүй байгаа билээ. Улаанбаатарт одоогоор 5 дугаар дулааны цахилгаан станцыг барих төлөвлөгөөтэй байгаагаас гадна Канадын Prophecy Coal компани нь Чандганы ордын дэргэд мөн дулааны цахилгаан станц барих зөвшөөрлийг Засгийн газраас авсан байгаа.

Өнөөдрийн байдлаар барилгын ажил эхлээгүй байгаа ч хэрэв эдгээр төсөл нь төлөвлөгөөний дагуу хэрэгжиж ашиглалтад орвол Монголын дотоодын нүүрсний хэрэглээ ч дагаж өснө. Харин цахилгааны эрэлт хэрэгцээ нь манай оронд баригдахаар төлөвлөж байгаа ашигт малтмал, түүхий эдийн боловсруулалт зэрэг аж үйлдвэрийн цогцолборууд хэр үр ашигтай болж хөгжихөөс шууд шалтгаална.

4. Монгол Улсын Статистикийн Эмхэтгэл: 1999, 2003, 2007, 2011

5. Б. Батзаяа, “Шинэ Төмөр Замын Дэд Бүтцийн Төслийн Тухай”, Discover Mongolia
Хурал, 2011 он.

6. NMRA: Northern Mongolian Railroad Association буюу Хойд Монголын Төмөр Замын Холбоо

тактик болон бусад таамаглахад хэцүү зүйлсээс шалтгаална. 2008 оны санхүүгийн хямралыг хятадууд дотоодын дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг эрс нэмэгдүүлж байж даван гарсан. Хятадад үйлдвэрлэсэн барааны эрэлт хэрэгцээг багасгасны нөлөөг нөхөхийн тулд дотооддоо зам, гүүр, барилга, төмөр зам барьсан билээ.

Харин энэ удаагийн санхүүгийн хямрал нь 2011 оны дундаас Еврогийн бүсийн өрийн асуудлаас үүссэн бөгөөд одоо болтол тодорхой гарах гарцгүй байгаагаас гадна Хятадын удаашрал гэнэтийн эсэх тухай эдийн засагчид ширүүн маргалдаж байна. Хятадын төр засгийн тэргүүлэгчид энэ удаа дотоодын хөрөнгө оруулалтыг дахин ихэсгэж, гангийн эрэлт хэрэгцээг ихэсгэх эсэх нь одоогоор бас л тодорхой бус байна. Гэхдээ Хятадын экспорт буурч байгаа ч дотоодын барааны хэрэглээ өсч байгаа юм. Тиймээс дотоодын хэрэглээ нь экспорт болон хөрөнгө оруулалтын байр суурийг нөхөх хүртэл хурдан өсөх ёстой. Хэрэв ингэх боломжгүй бол Хятадын төрөөс дахиж дэд бүтэцдээ асар их хөрөнгө оруулах шаардлагатай болно. Дотоодын  хэрэглээ өссөн ч...

Ерөнхийдөө Хятадын коксжих нүүрсний эрэлт ойрын  хугацаанд өсөх хандлагагүй байна гэж бид үзэж байна. Гэхдээ Хятадын ДНБ-ий өсөлтийн зорилтыг 7.5% болгож хассан ч энэ нь бас л хурдтай өсөлт мөн. Тиймээс эрэлт нь одоогийн үйлдвэрлэлийн хэмжээг үргэлжлүүлэхэд хангалттай гэж бид үзэж байна. Үүнээс гадна Монголын нүүрсний үнэ далайн замаар тээвэрлэгдэх Австралийн нүүрснээс хямд тул Хятадын удаашрал нь богино хугацаанд Австралийн нүүрсийг орлож байгаа Монголын нүүрсний борлуулалтыг нэмнэ.

Монголын нүүрсний үйлдвэрлэл мөн дотоодын хүчин зүйлсээр хязгаарлагдана. Одоогоор замын дэд бүтэц экспортын нүүрсний тээвэрлэлтийн ачааллыг даахад хүндрэлтэй байгаа. Хилийн боомтууд ч бүрэн хүчин чадлаар ажиллаж байгаа. Монголын Үйлдвэрлэлийн геологичдын холбооны дарга Д.Бат-Эрдэнэ, энэ асуудлууд нь Монголын нүүрсийг үйлдвэрлэж гадагш гаргах хэмжээнд хязгаар тавьж байгаа бөгөөд эдгээр асуудлыг шийдвэл 30 сая тонны нийт олборлолтоо 10-15%-иар нэмэхэд хүндрэлгүй гэж тооцоолжээ.7

Монголын Эрчим хүчний салбарын хүчин чадал (MВт)

Нүүрсийг бид цахилгаан эрчим хүчний эх үүсвэрээр голдуу ашигладаг бөгөөд нүүрсийг орлох эдийн засгийн үр ашигтай эрчим хүчний эх үүсвэр одоогоор олдоогүй байгаа билээ. Улаанбаатарт одоогоор 5 дугаар дулааны цахилгаан станцыг барих төлөвлөгөөтэй байгаагаас гадна Канадын Prophecy Coal компани нь Чандганы ордын дэргэд мөн дулааны цахилгаан станц барих зөвшөөрлийг Засгийн газраас авсан байгаа.

Өнөөдрийн байдлаар барилгын ажил эхлээгүй байгаа ч хэрэв эдгээр төсөл нь төлөвлөгөөний дагуу хэрэгжиж ашиглалтад орвол Монголын дотоодын нүүрсний хэрэглээ ч дагаж өснө. Харин цахилгааны эрэлт хэрэгцээ нь манай оронд баригдахаар төлөвлөж байгаа ашигт малтмал, түүхий эдийн боловсруулалт зэрэг аж үйлдвэрийн цогцолборууд хэр үр ашигтай болж хөгжихөөс шууд шалтгаална.

7. B. Tugsbilegt, “D. Bat-Erdene: The coal tax in Bayannuur may be illegal”, Mongolian Mining Journal, March 5, 2012.

Тавантолгой

Нүүрсний салбараас монголчуудын хамгийн их анхаарал тавьдаг сэдэв бол Тавантолгой билээ. Иргэн бүрт амласан 1,072 хувьцаа (эсвэл нэг сая төгрөг) Монголын хамгийн том нүүрсний орд болох Тавантолгойн ирээдүйгээс хамаарна. Тавантолгойг тойрсон улс төрийн асуудлууд хэвлэл мэдээллээр хангалттай яригддаг учир бид энд Тавантолгойг зөвхөн эдийн засгийн зүгээс нь авч үзлээ.

Тавантолгойн орд дээр одоогийн байдлаар гурван компани үйл ажиллагаа явуулж байгаа: “Энержи ресурс”, “Тавантолгой” ХК, мөн төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой”. “Энержи ресурс” Ухаахудаг гэсэн хэсэг дээр ажилладаг бол “Эрдэнэс Тавантолгой”-н хэсгийг Зүүн Цанхи, Баруун Цанхи гэж хоёр хуваадаг. Хоёр Цанхи бол Тавантолгойн үндсэн гол хэсэг бөгөөд нийлээд 2 тэрбум тонн орчим ЖОРК стандартын нөөцтэй. Үүнээс 1.6 тэрбум тонн нь коксжих нүүрс юм.

 “Эрдэнэс Тавантолгой” төрийн өмчит компани одоогийн байдлаар Зүүн Цанхи дээр нүүрс олборлож байгаа билээ. Гэхдээ олборлолтын хэмжээ нь Ухаахудаг дээрх олборлолтоос хэд дахин бага байгаа юм (нарийн тоо баримт нь тодорхойгүй байна). Цаашид үйл ажиллагаагаа өргөсгөхийн тулд их хэмжээний (ойролцоогоор 3 тэрбум ам доллар гэсэн тоо баримт гарсан) санхүүжилт хэрэгтэй.

Тавантолгойд өнөөдөр хоёр гол асуудал тулгараад байгаа юм:

(1) Баруун Цанхи дээр “стратегийн” гадаад хөрөнгө оруулагчийг оруулж ирэх улс төрийн шийдвэрийг гаргах (мөн Баруун Цанхийн олборлолтыг Эрдэнэс Тавантолгой компани өөрөө хийж чадна гэж тус компанийн дарга Б.Энэбиш хэлсэн байгаа); (2) IPO хийж шаардагдах санхүүжилтийг босгох.

Б.Энэбиш захирлын хэлснээр, Тавантолгойгоос 300 сая орчим ам.долларыг Засгийн газар Хүний хөгжлийн санд шилжүүлж, иргэдэд 21,000 төгрөг өгөхөд нэмэрлэсэн бөгөөд энэ нь санхүүжилт дутсан компанийг улам мөнгөгүй болгож, үйл ажиллагаанд нь саад учруулсан байна.

Тиймээс ч IPO хийж санхүүжилт босгох нь Тавантолгойн ажлыг бариад байгаа тулгамдсан гол асуудал болсон билээ. Өнгөрсөн жил болох ёстой байсан IPO Б.Энэбиш даргын хэлснээр ирэх жил хүртэл хойшилсон. IPO хойшлоход нөлөөлсөн хоёр шалтгааны тухай бид өмнө нь бичиж байсан: (1) Улс төрийн эрсдэл нэмэгдсэн явдал (Баруун Цанхийн ирээдүй тодорхойгүй болсон, тээвэрлэлтийн асуудал улс төржсөн гэх мэт); (2) Олон улсын хөрөнгийн биржүүдийн шаардлагыг хангахад чиглэсэн уурхайн төлөвлөлт болон “Техник эдийн засгийн үндэслэл” (ТЭЗҮ) Тавантолгойн зөвхөн нэг хэсэгт буюу Зүүн Цанхи дээр хийгдсэн асуудал. (Зүүн Цанхийн уурхайн төлөвлөлт, ТЭЗҮ-г Баруун Цанхийнхтай уялдуулж хийх нь хамгийн тохиромжтой байсан байж болох юм.)

Гэхдээ одоо IPO хойшлох бас нэг том шалтгаан гарч ирсэн нь нүүрсний үнэ унасан явдал. Үүнээс болж Тавантолгойн IPO 2013 онд ч бүтэхгүй байх өндөр магадлалтай. Бидний үзэж байгаагаар, улс төр болон компанийн чадавхийн асуудлууд шийдэгдсэн ч нүүрсний үнэ бага байгаа цагт “Эрдэнэс Тавантолгой” IPO хийх нь хамаагүй бага өгөөжийг авчирна.

Олон улсын хөрөнгийн зах зээл дээр Тавантолгой хэрхэн үнэлэгдэхийг харахын тулд Mongolian Mining Corporation (MMC) буюу “Энержи ресурс”-ийн хувьцааг авч үзэх хэрэгтэй. MMC анх IPO хийхдээ хувьцаагаа 7.35 хонконг доллараар зарж байсан бөгөөд хувьцааны үнэ цагтаа 10.9 хонконг доллар хүрч байсан. Харин MMC-ийн хувьцаа есдүгээр сарын 10-ны хаалтын ханшаар 3.28 хүрчээ. Өөрөөр хэлбэл, нүүрсний үнэ унасан, Монгол улс илүү эрсдэлтэй болсон зэрэг шалтгаануудаас болж MMC-ийн хувьцаа харьцангуй бага үнэлгээтэй байгаа юм. Мэдээж “Эрдэнэс Тавантолгой”, MMC хоёр компани нь нүүрсний чанар, тээврийн зардал, бүтээгдэхүүний зах зээл гээд олон үзүүлэлтээр маш адилхан. “Эрдэнэс Тавантолгой” төрийн өмчит компани болохоор улс төрийн эрсдэл арай багатайд тооцогдоно. Гэхдээ MMC-ийг сайн удирдлага “менежменттэй” компани гэж үзвэл энэ хоёр компанийг ерөнхийд нь харьцуулан үзэж болох юм. MMC-ийн үнэлгээ нэлээд доогуур байгааг авч үзвэл Тавантолгойн IPO 3 тэрбум доллар босгох магадлал маш бага гэдэг нь харагдана. Ирээдүйд энэ байдал өөрчлөгдөх эсэхийг мэдэхийн тулд дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнэ болон нүүрсний үнэд нөлөөлж буй хүчин зүйлүүдийг шинжлэх хэрэгтэй болно. Өөрөөр хэлбэл Тавантолгойн ирээдүй Монголын улс төр гэхээсээ илүү нүүрсний үнээс илүү хамаарах юм.

Монголын нүүрсний салбарт хамгийн их нөлөөлдөг хүчин зүйл бол дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнэ билээ. Харамсалтай нь энэ бол биднээс хамааралгүй хүчин зүйл юм. Хэдийгээр Монголын нүүрсний экспорт Хятадын импортын бараг тал орчим хувийг эзэлж байгаа ч бид нүүрсний үнэд том нөлөө үзүүлж чадахгүй. Монголын эдийн засаг түүхий эдийн үнээс нэлээд хамаардаг нь манай эдийн засгийн эрсдэлийг нэмэгдүүлдэг бөгөөд энэ нь Moody’s, S&P мэтийн үнэлгээний байгууллагуудын хардаг нэг гол хүчин зүйл юм.

Сүүлийн арваад жилд ганц нүүрсний үнэ биш ихэнх түүхий эдийн үнэ маш их өссөн билээ. Өсөхдөө 20, 30 хувиар биш, бүр 200, 300 хувиар өссөн. Жишээ нь, доорх зургаас Wood Mackenzie-гийн MMC-д зориулж бэлтгэсэн коксжих нүүрсний үнийн өсөлтийг харж болно.

Австралийн коксжих болон дулааны нүүрсний үнэ

Тиймээс сүүлийн 2-3 жилд түүхий эд дэлхийн зах зээл дээр харьцангуй өндөр үнэтэй байсан бөгөөд энэ нь Монголын эдийн засгийн өсөлт өндөр байсны нэг гол шалтгаан юм. Мөн уул уурхайн компаниуд Монголд сүүлийн жилүүдэд олширсон шалтгааныг ч үүгээр тайлбарлаж болно. Жишээ нь дэлхийн хамгийн том уул уурхайн компани гэгддэг Англи Австралийн BHP Billiton 1990-ээд онд Тавантолгойн тусгай зөвшөөрлүүдийг эзэмшдэг байсан бөгөөд тухай үедээ Тавантолгойг эдийн засгийн ашиггүй гэж үзээд Монголыг орхисон билээ. Мэдээж 2005 оноос хойш нүүрсний үнэ огцом өсч, Тавантолгой маш үнэ цэнтэй орд болсон. Үүний дараа BHP Billiton Баруун Цанхи дээр стратегийн хөрөнгө оруулагчаар ажиллах тендерт оролцоод ялж чадаагүй юм.

Түүхий эдийн үнэ яагаад ингэж их өссөн бэ? Үүнд эдийн засагчид ерөнхийдөө хоёр хариултыг өгдөг. Эхнийх нь мэдээж хэрэг, эрэлт нийлүүлэлтийн тухай уламжлалт хариулт. Хариулт нь нүүрс болон бусад түүхий эдийн үнэ дэлхийн эдийн засгийн бодит үзүүлэлтүүдийг дагаж өссөн гэсэн тайлбар. Хоёр дахь хариулт нь дараах тайлбарыг өгдөг.  Хөрөнгө оруулагчид сүүлийн жилүүдэд хөрөнгийн багцаа төрөлжүүлэхийг зорин түүхий эдийн фьючерсийн зах зээл рүү их хэмжээний мөнгө оруулсан бөгөөд үүгээрээ түүхий эдийн үнийг хөөрөгдөлд оруулсан гэдэг. (Фьючерсийн зах зээл дээр түүхий эдийг ирээдүйд тодорхой үнээр худалдана гэсэн гэрээ байгуулдаг.) Хэрэв энэ тайлбар үнэн бол ирээдүйд нүүрс болон бусад түүхий эдийн үнэ огцом унаж болох юм.

Гэхдээ бид энэ судалгаанд эхний тайлбарыг нь онцолж авч үзнэ.

Эрэлт нийлүүлэлтийн тухай яривал сүүлийн арван жилд Хятадын эдийн засгийн өсөлт түүхий эдийн үнэд нөлөөлөх хамгийн гол хүчин зүйл болсон. Ялангуяа Хятадын эдийн засаг сүүлийн 20 гаруй жил “хатуу” буюу барилга, үйлдвэр, дэд бүтцийн хөрөнгө оруулалт дээр тулгуурласаар ирэв. Ихэнх төрлийн хатуу хөрөнгө оруулалт их хэмжээний ган төмөр шаарддаг бөгөөд, төмөр хайлуулж ган хийхийн тулд коксжих нүүрс шаардагдана. Энэ бол Монголын экспортын гол бараа болох коксжих нүүрсний гол хэрэглээ юм. Мэдээж Хятад дэлхийн түүхий эдийн үнэд хамгийн их нөлөө үзүүлэхээс гадна манай нүүрсний гол худалдан авагч. Тиймээс бид тайландаа Хятадын эдийн засгийн төлөв байдлыг онцлон авч үзлээ. Гэхдээ бусад улсуудын эдийн засаг нүүрсний үнэд ямар ч хамаагүй гэсэн үг биш юм. Еврогийн бүсийн эдийн засгийн агшилт, мөн Америкийн эдийн засгийн өсөлт удаан байгаа нь түүхий эдийн үнийн уналтад нөлөөлж байгаа билээ.

Сүүлийн арван жилийн түүхий эдийн үнэ өссөн хандлага 2011 оны сүүл болон 2012 оноос өөрчлөгдөж эхэлсэн. Коксжих нүүрсний үнэ ялангуяа энэ оны тавдугаар сараас огцом унаж эхэлсэн билээ. Гангийн үнэ болон төмрийн хүдрийн үнэ коксжих нүүрсний үнэтэй ойролцоо хэмжээгээр унаж байгааг дурдахад илүүдэхгүй биз ээ.

Хятадын гурван муж дахь коксжих нүүрсний үнэ (юань/тонн)
Коксжих нүүрсний үнэ унахад юү нөлөөлж байна вэ? Үүнд дэлхийн эдийн засгийн өсөлтийн удаашрал, мөн дээр дурдсанчлан Хятадын удаашрал орно. Гэхдээ коксжих нүүрсний үнийн ирээдүйн хандлагыг таамаглахын тулд энэ удаашралын учир шалтгааныг авч үзэх хэрэгтэй юм.

Хятадын эдийн засгийн удаашрал болон “бүтцийн” асуудлууд
Юуны өмнө Хятадын эдийн засаг удааширч байгааг хэд хэдэн тоо баримтаас харж болдог бөгөөд энэ тухай санхүүгийн мэдээллийн сувгуудаар бараг долоо хоног бүр ямар нэгэн мэдээ гарч байна. Бид энд зөвхөн нэг л тоо баримтыг танилцуулж байна.

Хятадын PMI буюу үйлдвэрлэлийн индекс
PMI бол аж үйлдвэрлэлийн төлөв байдлыг хэмждэг санал асуулгын хэмжүүр юм. Төлөөлүүлж авсан компаниудын удирдлагаас “танай компанийн орлого, бүтээмж өмнөх сарынхтай харьцуулвал нэмэгдсэн үү, буурсан уу?” гэх зэргээр бодит зүйлийг асууж, хариултыг статистикийн аргаар эмхтгэн PMI-ийг бэлтгэдэг. Энэ хэмжүүр 50-иас дээш зааж байвал үйлдвэрлэлийн салбар өсч байна. 50-иас доош зааж байвал салбар унаж байна гэсэн үг. Дээрх зургаас харвал Хятадын аж үйлдвэрлэлийн салбар 2011 оны зунаас агшиж эхэлсэн байна.

Дээр хэлсэнчлэн Хятадын өсөлт хатуу хөрөнгө оруулалт (ХХО) дээр тулгуурласаар ирсэн билээ. 2011 онд Хятадын ХХО ДНБ-ийх нь 50 орчим хувьтай тэнцэж байсан бол хэрэглээ дөнгөж 34 орчим хувьтай тэнцэж байжээ. ХХО давамгайлсан “Хятадын загвар” өдийг хүртэл маш үр дүнтэй байсныг ДНБ-ий өсөлтөөс нь харж болно. Харин цаашид ХХО-ыг бууруулж, хэрэглээг нэмэгдүүлэх хэрэгтэй гэдгийг Хятадын удирдагчид нь хүртэл хүлээн зөвшөөрсөн. Учир нь дэндүү их ХХО хийвэл өгөөж нь багасч, яваандаа ашиггүй болно. ХХО болон Хятадын эдийн засгийн удаашралтай холбож жишээ татахдаа хүмүүс дараах үг хэллэгийг хэрэглэдэг: “Сүнсэн хот” (хэт үнэтэй бөгөөд хоосон барилгаар дүүрсэн хот), “эзгүй газар хүрэх гүүр” (хүмүүс явдаггүй газар барьсан зам, гүүр), бас “нэг газар луу гурван зам.”

Эдийн засаг нь өссөөр байхад хэрэглээ яагаад нэмэгдэхгүй байна вэ? Хятадад хүмүүс орлогынхоо харьцангуй өндөр хувийг хэрэглээнд зарах биш банкинд хадгалдаг. Үүнийг Хятадын эдийн засгийн бүтцээр тайлбарлаж болно. Хятадад ихэнх айлууд ганцхан хүүхэдтэй учраас нэг хүүхдийн толгой дээр эх эцгээсээ гадна 4 өвөө эмээг харж халамжлах хариуцлага буудаг. Хятад, Япон зэрэг улсуудад хүн амын хөгшрөлт явагдаж байна. Харж халамжлах хүүхэд цөөн бол нас ахихын  хэрээр хүмүүс мөнгөө илүүтэйгээр хуримтлуулна. Мөн байрны үнэ хэт өндөр, зээлийн урьдчилгаа төлбөрийн хувь өндөр учир байр авахын тулд хүмүүс мөнгөө хуримтлуулах хэрэг гардаг.

Ийнхүү Хятадад их хэмжээний хуримтлал үүсч, үүнийг банкууд нь ХХО руу оруулжээ. ХХО хийхийн тулд голдуу орон нутгийн захиргааны нэгжүүд их хэмжээгээр зээл авсан бөгөөд хөрөнгө оруулалтын өгөөж хангалттай өндөр биш бол дампуурах эрсдэлүүд гарч ирнэ. (Жишээ нь, Ордост барьсан, одоохондоо хоосон шахуу байгаа аварга том дэлгүүр зарлагаа нөхөх болов уу?) Бүтцийн асуудлууд богино хугацаанд шийдвэрлэгдэхгүй учраас Хятадын эдийн засаг хэрэглээн дээр тулгуурласан загварт шилжтэлээ удна. Харин шинэ загварт шилжих хүртэл Хятадын өсөлтийг ХХО шиг түрж явах салбар байхгүй. Тиймээс ч зарим эдийн засагчид богино дунд хугацаанд Хятадын өсөлтөд санаа зовж, Хятадын өсөлт буурахыг анхааруулж байгаа.

Дүгнэж хэлэхэд,  урт хугацаанд түүхий эдийн үнэ өснө. Хятадын эдийн засагт аяндаа ХХО, хэрэглээ хоёрын тогтвортой тэнцвэр үүснэ. Еврогийн бүсийн хямрал дуусч, дэлхий даяар нийт өрийн хэмжээ буурч (англиар deleveraging), бүр цааш нь Энэтхэгээс эхлээд Африкийн улсуудын эдийн засаг өсөөд эхэлбэл түүхий эдийн үнэ эргээд сэргэнэ.

Гэхдээ богино, дунд хугацаанд (1-5 жилд) түүхий эдийн үнэ цаашид ч унах эрсдэл байгааг бид анхаарахад илүүдэхгүй. Аливаа шийдвэр гаргахдаа үнийг бодолцож, эрсдэлээс сэргийлэх алхмуудыг хувь хүмүүс, компаниуд, Засгийн газар хийж эхлэх хэрэгтэй юм.

Үргэлжлэлийг Mongolian Mining Journal-ийн ¹009  дугаараас уншина уу.