Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хууль, Төсөл

Газрын тосны хайгуул, олборлолт, ашиглалтын үйл ажиллагаанаас эвдэрсэн газрын нөхөн сэргээлт. Техникийн ерөнхий шаардлага

Монгол Улсын стандарт

Газрын тосны хайгуул, олборлолт, ашиглалтын үйл ажиллагаанаас эвдэрсэн  газрын нөхөн сэргээлт.
Техникийн ерөнхий шаардлага
МNS 6200:2010

Ангилалтын код 13.020, 75.020

Газрын тосны хайгуул, олборлолт, ашиглалтын үйл ажиллагаанаас
эвдэрсэн газрын нөхөн сэргээлт.
Техникийн ерөнхий шаардлага

Reclamation of land destroyed due to petroleum exploration, production         MNS 6200:2010
and development activities. General technical requirements.    


Стандартчилал, хэмжилзүйн үндэсний зөвлөлийн 2010 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдрийн 47 дугаар тогтоолоор батлав.
Энэхүү стандарт нь улсын бүртгэлд бүртгэсэн өдрөөс эхлэн хүчинтэй.
Энэ стандартын норматив шаардлагыг заавал мөрдөнө.

1.Зорилго
Энэхүү стандартын зорилго нь газрын тосыг хайх, олборлох, ашиглах үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газрыг нөхөн сэргээсэн байдалд тавих ерөнхий шаардлагыг тогтооход оршино.

2. Хамрах хүрээ
2.1. Энэ стандарт нь газрын тосыг хайх, олборлох, ашиглах явцад эвдэрсэн газрыг нөхөн сэргээсэн ажлын гүйцэтгэлд хамаарна.
2.2. Газрын тосыг боловсруулах үйл ажиллагаанд үл  хамаарна.

3. Норматив ишлэл
Энэхүү стандартад дараах иш татсан стандарт, баримт бичгүүдийг хэрэглэнэ. Он заасан ишлэлийн хувьд зөвхөн иш татсан хэвлэлийг  хэрэглэнэ. Он заагаагүй ишлэлийн хувьд тухайн стандартын хамгийн сүүлийн хэвлэл /нэмэлтийн хамт/-ийг хэрэглэнэ. Үүнд:
3.1. MNS 5917:2008, Уул уурхайн үйл ажиллагаанаас эвдэрсэн газрын нөхөн сэргээлт,  техникийн ерөнхий шаардлага,
3.2. SY/T 6628-2005 эх газрын Газрын тос, байгалийн хийн олборлолтын үйл ажиллагааны явцад байгаль орчныг хамгаалах аргачлал. БНХАУ /Onshore oil and gas production practices for protection of the environment /API RP 51:2001/
3.3. MNS 5916:2008, Газар шорооны ажлын үед үржил шимт хөрс хуулалт, хадгалалт,
3.4. MNS 5850:2008, Хөрсний чанар. Хөрс бохирдуулагч бодис, элементүүдийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ
MNS 6200:2010
3.5. MNS 5918:2008, Эвдэрсэн газрыг ургамалжуулах техникийн шаардлага.
3.6. MNS ISO 1998-1: 2008 Газрын тосны аж үйлдвэр-Нэр томъёо 1 дүгээр хэсэг: Түүхий эд материал ба бүтээгдэхүүн
3.7. MNS 6148:2010 Усны чанар. Газрын доорх усыг бохирдуулагч бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ
3.8. MNS 4586:1998  Усан орчны чанарын үзүүлэлт. Ерөнхий шаардлага.
3.9. MNS 3298:1991 Хөрс. Шинжилгээний дээж авахад тавигдах ерөнхий шаардлага.
3.10. MNS 4643: 1998 Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны тэмдэг ба дохионы өнгө.

4. Нэр томъёо, тодорхойлолт.
4.1. Үйлдвэрлэлийн шингэн хаягдал
Газрын тосны өрөмдлөг, олборлолт, цооногийн туршилт, засвар үйлчилгээ, шингэн хагалбар, тос хадгалах цуглуулах цэвэршүүлэх зэрэг үйл ажиллагаанаас үүссэн шингэн хаягдал
4.2. Өрөмдлөгийн шингэний хаягдлын сан (reserve pit)
өрөмдлөгийн шаврын уусмал, цооногийн угаалгын шингэн болон цооног өрөмдлөгийн үйл ажиллагааны үед үүссэн бусад холимог хаягдлыг цуглуулж хадгалах зориулалттай нүх
4.3. олборлолтын шингэний хаягдлын сан (production pit)
Олборлосон шингэнээс ялгасан усыг цуглуулах, ууршуулах, тос тунаах зориулалтаар ашиглах нүх
4.4. тусгай зориулалттай шингэний хаягдлын сан (special purpose pits)
Цооногийн засвар үйлчилгээний ажлаас гарсан шингэн хаягдлыг цуглуулах, тос хураах савны ёроолд хуримтлагдсан тунадсыг цуглуулах, тосны дагалдах хийг шатаах, осол аваарийн үед ашиглах зориулалтаар бэлтгэсэн нүх.

5. Ерөнхий шаардлага
5.1. Нөхөн сэргээсэн талбайн хөрсний чанар нь “MNS 5850:2008 Хөрсний чанар. Хөрс бохирдуулагч бодис, элементүүдийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ” стандартын шаардлагыг хангасан байна.
5.2. Нөхөн сэргээлт хийсэн нийт талбайн хэмжээнд гадаргын болон  газрын доорх усны химийн  найрлага, чанар, нөөц нь газрын тосны хайгуул, олборлолт, ашиглалтын үйл ажиллагаа эхлэхээс өмнөх үеийнхтэй ижил байна.

MNS 6200:2010
5.3. Газрын тосны хайгуул олборлолт, ашиглалтын үйл ажиллагаанаас эвдэрсэн газар, дахин ашиглахгүй түр хэрэгцээний замыг нийтэд нь “MNS 5918:2008, Эвдэрсэн газрыг ургамалжуулах техникийн шаардлага” стандартын дагуу ургамалжуулсан байна.

6. Өрөмдлөгийн болон олборлолтын шингэний хаягдлын санд тавих шаардлага
6.1. Үйлдвэрлэлийн шингэн хаягдлын сангийн хэлбэр, хэмжээг төслийн дагуу гэрээт талбайн инженер, геологийн нөхцөлтэй уялдуулан тодорхойлж, тухайн хаягдлын сангийн шингэн нь байгаль орчинд алдагдал гаргахгүй, тоосжилт үүсгэхгүй хийцтэйгээр байгуулна.
6.2. Үйлдвэрлэлийн шингэн хаягдлын санг байгуулахдаа “MNS 5916:2008, Газар шорооны ажлын үед үржил шимт хөрс хуулалт, хадгалалт” стандартын дагуу хөрсийг хуулсан байна.
6.3. Үйлдвэрлэлийн шингэн хаягдлын санг барьж байгуулахдаа холбогдох стандартын шаардлага хангасан шингэн үл нэвчүүлэх материалаар доторлосон байна.
6.4. Үйлдвэрлэлийн шингэн хаягдлын санд хамгаалалтын хашааг 1 дүгээр хүснэгтэд заасан шаардлагад нийцүүлэн барьсан байна.

Хаягдлын сангийн хашаанд тавих шаардлага

1 дүгээр хүснэгт

Д/д     Элементүүдийн нэр төрөл            Хэмжих   Хэмжээ           Тайлбар
                 нэгж

1.  Хашаа болон шонгийн өндөр              м    1.5 ≤    -Гадны нөлөөнд тэсвэртэй,
                     бат бөх байх
                    -дахин ашиглах боломжтой


2. Шон хоорондын зай                  м    3.0 ≥    

3. Гэрэл ойлгогч               ширхэг       4 ≤    -Хашааны 4 булангийн
                    шонд байрлуулсан байна

4. Хашааны тор                 см2     25 ≥    -Хашааны торны торлол-­
                    тын нэгж талбай




6.5. Үйлдвэрлэлийн шингэн хаягдлын санд анхааруулах сам бар, тэмдгийг байрлуулсан байна.
6.6. Өрөмдлөгийн шингэний хаягдлын санг цооног өрөмдлөгийн үйл ажилалгаа дууссанаас хойш 12 сар, тусгай зориулалттай шингэн хаягдлын санг тухайн технологи үйл ажиллагаа дууссанаас хойш 6 сарын дотор техникийн нөхөн сэргээлт хийнэ.
6.7. Үйлдвэрлэлийн шингэн хаягдлын санг хаягдал шингэн нь хатсан, тогтвортой хатуу төлөвт орсон нөхцөлд шингэн үл нэвчүүлэх материалаар хучиж булах ба 0.07 МПа-аас /1 метр квадпрат талбайд 7 тонн жинтэй хүчээр дарах/ багагүй даралт даах хэмжээнд болгон нягтруулсан байна.
6.8. Үйлдвэрлэлийн шингэн хаягдлын санг дарж булсны дараа хашаа, тэмдэг, самбарыг буулгаж, үржил шимт хөрсөөр 0.1 метрээс багагүй зузаантайгаар хучсан байна.
6.9. Гэрээлэгч нь үйлдвэрлэлийн шингэн хаягдлын сангийн хийц, байршлыг баримтжуулан тухайн аймгийн Засаг даргын Тамгын газар болон Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад тус тус хүргүүлнэ.
6.10. Гэрээлэгч нь газрын тосны хайгуул, олборлолт, ашиглалт хийсэн талбайн бохирдолтод өртсөн байж болзошгүй газар тус бүрээс нэг хавтгай дөрвөлжин км талбайд 1-ээс доошгүй дээж авч итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлсэн дүн, байгаль орчны хяналтын байгууллагын дүгнэлт зэргээр баримтжуулсан байна.

7. Цооног хаах ба битүүмжлэхэд тавих шаардлага
7.1. Геофизикийн судалгааны /тэсэлгээний/ цооногийг нэг бүрчлэн тэлэгч бөглөөгөөр бөглөж шороогоор дүүргэн тэгшилсэн байна.
7.2. Гидрогеологийн судалгаа, усны ашиглалтын цооногийг цаашид дахин ашиглахгүй нөхцөлд цооногийн амсрыг төмөр-бетон хийц ашиглан битүүмжилж, талбайд бий болсон овоолго болон эвдэрсэн газрыг хэлбэршүүлэн тэгшилж, ургамалжуулсан байна.
7.3. Газрын тосны хайгуул, ашиглалтын цооногийг цаашид өөр зориулалтаар ашиглахгүй нөхцөлд цооногийг төмөр-бетон хийц ашиглан битүүмжилж, амсрын бэхэлгээний янданг газрын  гадаргуутай тэгш түвшинд тайрч, төмрөөр таглаж гагнах ба таган дээр цооногийн нэр, дугаар, хаасан огноог бичиж тэмдэглэнэ.

8. Олборлолтын шугам хоолойг ашиглалтаас хасахад тавих шаардлага
8.1. Газар дээрх болон газар доорх шугам хоолойг ашиглалтаас хасах үед шугам хоолойг хийгээр үлээлгэж халуун ус, уураар цэвэрлэсэн байна.
8.2. Газар дээрх шугам хоолойг технологийн дагуу салгаж буулгах ба тулгуур, бэхэлгээ зэргийг авч эвдэрсэн газрыг энэхүү стандартын шаардлагын дагуу нөхөн сэргээсэн байна.
8.3. Газар доорх далд шугам хоолойн задгай амсар бүрийг битүүмжилж, дарж булна.
8.4. Ил ба далд шугам хоолойн ашиглалтын үеийн тэмдэг, тэмдэглэгээ болон бусад анхааруулах тэмдгийг буулгаж авна.
8.5. Гэрээлэгч нь ашиглалтаас хасагдсан газар доорх шугам хоолойн хийц, байршлыг баримтжуулан тухайн аймгийн Засаг даргын Тамгын газар болон Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад тус тус хүргүүлнэ. n

  • МОНГОЛЫН ГАЗАРЫН ТОС ӨРГӨЖӨХ БОЛТУГАЙ (202.72.245.150)
    МАНДААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААА
    2013 оны 11 сарын 26 | Хариулах
  • МОНГОЛЫН ГАЗАРЫН ТОС ӨРГӨЖӨХ БОЛТУГАЙ (202.72.245.150)
    МАНДААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААА
    2013 оны 11 сарын 26 | Хариулах