Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хууль, Төсөл

УСНЫ САВ ГАЗАР, ОЙН САН БҮХИЙ ГАЗАР АШИГТ МАЛТМАЛ ЭРЭХ, ХАЙХ, АШИГЛАХЫГ ХОРИГЛОХ ТУХАЙ

2 дугаар зүйл. Хууль тогтоомж

2.1 Усны сав газар, ойн сан бүхий газар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглох тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Усны тухай хууль, Ойн тухай хууль, Газрын хэвлийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

3 дугаар зүйл. Ашигт малтмал эрэх, хайх, ашиглах ажиллагааг                         хориглох газар

3.1. Монгол Улсын нутаг дэвсгэр дэх бүх усны сав газар, ойн сан бүхий газар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно.
3.2. Хуулийн 3.1-д заасан хориглолт стратегийн орд газруудад хамаарахгүй.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
Төрийн зохицуулалт

4 дүгээр зүйл. Улсын Их хурлын бүрэн эрх

4.1. Улсын их Хурал дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ
4.1.1. Ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон ажиллагаатай холбогдуулан төрөөс баримтлах бодлогыг тодорхойлох
4.1.2. Энэ хуулийг хэрэгжүүлэх талаар Засгийн газраас зохион байгуулж байгаа ажилд хяналт тавих
 
5 дугаар зүйл. Засгийн газрын бүрэн эрх

5.1. Засгийн газар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
5.1.1. Энэ хуулийн хүрээнд хамрагдах нутаг дэвсгэрийн хилийн заагийг гаргах
5.1.2. Уул уурхайн хайгуул, ашиглалтын дараа нөхөн сэргээгдэлгүй үлдсэн талбайн хэмжээг тогтоож, нөхөн сэргээлт хийлгэх
5.1.3. Энэ хуульд заагдсан нутаг дэвсгэрийн экологи, эдийн засгийн үнэлгээг тогтоох

ГУРАВДУГААР БҮЛЭГ
Байгаль орчныг нөхөн сэргээх ажиллагаа

6 дугаар зүйл. Байгаль орчныг нөхөн сэргээх

6.1. Ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас цуцалснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчныг нөхөн сэргээх үүргээс чөлөөлөгдөхгүй.
6.2. Байгаль орчныг нөхөн сэргээх ажлыг улсын хэмжээнд тухайн нутгийн иргэд, байгаль орчныг хамгаалах зорилго, чиглэл бүхий төрийн бус байгууллагуудын  хяналт дор 3 жилийн дотор хийж дуусгана.
6.3. Ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан өдрөөс хойш тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчныг нөхөн сэргээх ажлыг 1 жилийн дотор хийж дуусгана.  
6.4. Байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ энэ хуулийн 6.3-д заасан хугацаанд зохих стандартын дагуу хийж гүйцэтгээгүй гэм буруутай этгээдээс байгаль орчинд болон өөрт учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр иргэн, хуулийн этгээд шүүхэд нэхэмжлэл гаргана.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Хариуцлага хүлээлгэх

7 дугаар зүйл. Хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага

7.1. Усны сав газар, ойн сан бүхий газар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг  хориглох тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд дараах хариуцлагыг хүлээлгэнэ.
7.1.1 Байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй этгээдээс байгаль орчинд учруулсан хохирлыг энэ хуулийн 5.1.3-т заасны дагуу гаргасан үнэлгээний хэмжээгээр тооцож арилгуулна.
7.2. 7.1.1. дэх заалт нь захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.

8 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох

8.1. Энэ хуулийг 2009 оны... дугаар сарын... өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА  Д.ДЭМБЭРЭЛ