Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хууль, Төсөл

ТАВАНТОЛГОЙН ОРДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР,  ТӨРИЙН ӨМЧИТ “ЭРДЭНЭС МГЛ” ХХК болон 
......................... –ИЙН ХООРОНД БАЙГУУЛСАН  ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭ

Ашигт малтмалын тухай Монгол Улсын хууль /цаашид “Ашигт малтмалын тухай хууль”/-ийн 29, 30 дугаар зүйл, Монгол Улсын Их Хурлын 2008 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 40 дүгээр тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2010 оны ... дугаар сарын ...-ны өдрийн ... дугаар тогтоолыг тус тус үндэслэн:

Монгол Улсын Засгийн газраас эрх олгосноор түүнийг төлөөлж Монгол Улсын Сангийн сайд, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд;

Төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” ХХК /цаашид “ТӨК” гэх/,

.......................................................... /цаашид “Хөрөнгө оруулагч” гэх/,

хооронд энэхүү гэрээ /цаашид “Гэрээ” гэх/-г 2010 оны ... дугаар сарын ... -ны өдөр байгуулав.

Гэрээг байгуулахдаа:

Улсын Их Хурлын 2010 оны ... дугаар сарын ...-ны өдрийн ... дугаар тогтоолоор энэхүү Гэрээг байгуулах эрхийг Монгол Улсын Засгийн газарт олгосныг үндэслэн;

ТӨК нь Таван толгойн нүүрсний ордын ... тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч мөн болох, түүнчлэн;

Хөрөнгө оруулагч Таван толгой төсөлд ..... ам.долларын хөрөнгө оруулалт хийхийг тэмдэглэн;

Талууд Гэрээнд тодорхойлогдсон эрх, үүргийг заавал биелүүлэх үүрэг хүлээж, Гэрээг дараахь нөхцөлтэйгээр харилцан тохиролцож байгуулав.


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. НЭР ТОМЬЁОНЫ ТОДОРХОЙЛОЛТ


Энэхүү  Гэрээнд дараахь нэр томъёог хэрэглэнэ.

1.1.    “Ажлын өдөр” гэж хуанлын долоо хоногийн Бямба, Ням гаригаас бусад өдрийг;

1.2.    “Ашигт малтмалын тухай хууль” гэж 2006 оны 7 дугаар сарын 8-ны өдөр хүчин төгөлдөр болсон Ашигт малтмалын тухай Монгол Улсын хууль болон түүнд нэмэлт өөрчлөлт оруулсан, эсхүл оронд нь баталсан Монгол Улсын хуулийг;

1.3.    “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ” гэж энэхүү Гэрээний 10.3-д заасан үнэлгээг;

1.4.    “Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө” гэж Гэрээний 10.4-д заасан төлөвлөгөөг;

1.5.    “Барилгын ажил гүйцэтгэх хугацаа” гэж Гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн баяжуулах (угаах) үйлдвэр бүрэн хүчин чадлаар ажиллаж эхлэх өдрийг хүртэл хугацааг;

1.6.    “Баяжуулах (угаах)” гэж уурхайн аргаар олборлосон нүүрсний баяжигдах чанарын шинжилгээг үндэслэн физик болон физик химийн аргаар органик бус механик хольцоос ялгах, нүүрсний илчлэгийг дээшлүүлэх, үнслэгийг бууруулах үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, үе шатыг;

1.7.    “Баяжуулах (угаах) үйлдвэр” гэж энэхүү Гэрээний 2.5-д заасан Техник, эдийн засгийн үндэслэлд дурдсан баяжуулах (угаах) үйлдвэрийг Таван толгой төслийн үйл ажиллагааны хугацаанд үе шаттайгаар хүчин чадлыг нь өргөжүүлснээр жилд ... сая тонн нүүрс баяжуулах (угаах) боломжтой үйлдвэрийг;

1.8.    “Бүтээгдэхүүн” гэж нүүрсийг олборлож, баяжуулсан (угаах)-ны үр дүнд гарган авсан олборлосон болон баяжуулсан (угаасан) нүүрсийг;

1.9.    “Гадаадын хөрөнгө оруулалт” гэж Гэрээг байгуулсан өдөр хүчин төгөлдөр үйлчилж байсан Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд тодорхойлсонтой адил утгатай гадаадын хөрөнгө оруулалтыг;

1.10.    “Гэрээт талбай” гэж энэхүү Гэрээний нэгдүгээр хавсралтад заасан  солбилцол бүхий талбайг;

1.11.    “Давагдашгүй хүчин зүйл” гэж газар хөдлөлт, хүчтэй салхи, түймэр, аянга, үер, ган зэрэг байгалийн гамшиг, цацраг идэвхт бодисын хордуулалт, олон улсын шинжтэй хилийн боомт хаагдах /аль нэг талдаа/, хөдөлмөрийн маргаанаас үүдсэн өргөн хэмжээний эмх замбараагүй байдал, тахал, дайн, дайн бүхий байдал, хорио цээр зэрэг нийгмийн онцгой байдал зэрэг энэхүү Гэрээний аль нэг талын хяналтаас давсан үйлдлийг;

1.12.    “Нүүрс” гэж оргиник гаралтай бодис геологийн урт хугацааны туршид газрын хэвлийд хуримтлагдан хувиралд орж үүссэн хурдас бөгөөд шатах органик цул ба үл шатах эрдэс хэсгээс тогтсон шатах ашигт малтмалыг;

1.13.    “НҮБОУХЭЗК-ийн Дүрэм” гэж энэхүү Гэрээний 18.2-д заасан дүрмийг;

1.14.    “Олборлох”, “Олборлолт” гэж ашигт малтмалыг уулийн цулаас механик болон техникийн аргаар салгаж баяжуулах үйлдвэрт хүргэх хүртэл бүхий л үйл ажиллагааг;

1.15.    “Таван толгой төслийн ажиллах хүч” гэж Хөрөнгө оруулагч, түүний Туслан гүйцэтгэгчид буюу тэдний нэрийн өмнөөс Монгол Улсад Таван толгой төсөлтэй холбоотойгоор аливаа ажил, үйлчилгээг гүйцэтгүүлэхээр ажилтнаар буюу гүйцэтгэгчээр, эсхүл бусад хэлбэрээр авч ажиллуулж буй нийт хувь хүмүүсийг;

1.16.    “Таван толгой төсөл” гэж Гэрээт талбайд болон түүнтэй холбогдуулан хэрэгжүүлж буй Үндсэн үйл ажиллагаа, бусад бүх туслах үйл ажиллагаанаас бүрдэх Таван толгой төслийг;

1.17.    “Талууд” гэж энэхүү Гэрээний талууд болох Засгийн газар, ТӨК, Хөрөнгө оруулагч болон тэдгээрийн зөвшөөрөгдсөн залгамжлагч болон томилогдсон этгээдийг хэлэх бөгөөд Тал нь мөн өмнөхтэй адил утгыг илэрхийлснийг;

1.18.    “Татварууд” гэж Татварын ерөнхий хуулийн 5.1-д заасан бүх албан татвар, хураамж, төлбөрийг хэлэх бөгөөд Татвар нь мөн өмнөхтэй адил утгыг илэрхийлснийг;

1.19.    “Техник, эдийн засгийн үндэслэл” гэж Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын дагуу Гэрээт талбайгаас нүүрс олборлох, баяжуулах (угаах), хадгалах, тээвэрлэх, борлуулахаар төлөвлөж боловсруулсан техникийн нөхцөл, эдийн засгийн иж бүрэн тооцоо, судалгаанд тулгуурлан бэлтгэсэн төслийг;

1.20.    “Тогтворжуулсан татвар” гэж энэхүү Гэрээний 3.1-д тодорхойлсон татварыг;

1.21.    “Тогтворжуулсан” гэж татварын хувь хэмжээ, түүнийг ногдуулах үндэслэл нь шинээр баталсан, эсхүл нэмэлт, өөрчлөлт оруулсан хууль тогтоомж, дүрэм журмын дагуу буураагүйгээс бусад тохиолдолд энэхүү Гэрээг байгуулсан өдрөөс эхлэн энэхүү Гэрээ үйлчлэх хугацаанд тогтвортой байхыг;

1.22.    “ТӨК” гэж ... байгуулагдсан Төрийн өмчит компанийг;

1.23.    “Туслан гүйцэтгэгч” гэж Үндсэн үйл ажиллагаатай холбоотойгоор аливаа үйл ажиллагаа эрхлэн явуулах, ханган нийлүүлэлт хийх, эсхүл үйлчилгээ үзүүлэх талаар Хөрөнгө оруулагчтай гэрээ байгуулж, хамтран ажиллаж буй аливаа байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүнийг;

1.24.    “Үл тогтворжуулсан татварууд” гэж энэхүү Гэрээний 3.1-т заасан татваруудыг;

1.25.    “Үндсэн үйл ажиллагаа” гэж энэхүү Гэрээний 4.1-д тодорхойлсон үйл ажиллагааг;

1.26.    “Хөрөнгө оруулагч” гэж Монгол Улсад үүсгэн байгуулагдсан, улсын бүртгэлийн ............. дугаар бүхий гэрчилгээтэй ........... компанийг;

1.27.    “Хуанлийн жил”, “жил”  гэж 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал;

1.28.    “Хуанлийн сар”, “сар” гэж хуанлийн 12 сарын аль нэг сарыг;

1.29.    “Хуанлийн улирал”, “улирал” гэж Хуанлийн нэг улирал буюу (i) 1, 2, 3 дугаар сарууд, (ii) 4, 5, 6 дугаар сарууд, (iii) 7, 8, 9 дүгээр сарууд, эсхүл (iv) 10, 11, 12 дугаар саруудыг;

1.30.    “Хяналтын багцыг бусад этгээдэд шилжүүлэх” гэж Хөрөнгө оруулагчийн хувь нийлүүлэгч болон эсхүл Хөрөнгө оруулагчийн хяналтыг шууд, эсхүл шууд бусаар бусад этгээд авахыг.

1.31.    “ам.доллар” гэж Америкийн Нэгдсэн Улсын хууль ёсны мөнгөн тэмдэгтийг;

Энэхүү Гэрээний гарчигийг Гэрээг хэрэглэхэд дөхөм болгох үүднээс өгсөн бөгөөд энэ Гэрээний агуулгыг тайлбарлахад нөлөөлөхгүй. Энэхүү Гэрээний агуулга өөрөөр ойлгогдохоор тусгаагүй бол дараахь дүрмийг баримтална:

I.    Нэг тоогоор олон тоог төлөөлүүлж болох ба олон тоогоор нэг тоог төлөөлүүлэн хэрэглэж болно.

II.    Энэхүү Гэрээ, эсхүл бусад хэлэлцээр, баримт бичигт оролцогч аль нэг Талыг иш татвал энэ нь тухайн Талаас өвлөн авсан, эсхүл эрхийг шилжүүлэн авахаар зөвшөөрөгдсөн, эсхүл орлох эрхтэй Талд нэгэн адил хамаарна.

ХОЁРДУГААР БҮЛЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ


2.1.    Энэхүү Гэрээний зорилго нь Хөрөнгө оруулагчийн татварын орчинг тодорхой хугацаанд тогтвортой байлгах, бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлийн үнээр борлуулах болон олсон орлогоо чөлөөтэй захиран зарцуулах эрхийг нь баталгаажуулах, хөрөнгө оруулалтын хэмжээ, нөхцөлийг тодорхойлох, уурхайн үйл ажиллагааг хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд хохирол багатайгаар эрхлэх, байгаль орчныг нөхөн сэргээх, бусад үйлдвэрлэл, ажил, үйлчилгээнд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх, бүс нутгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх, шинээр ажлын байр бий болгох, Монгол Улсын аж ахуйн нэгж, иргэнд бизнесийн шинэ боломжийг бий болгох, эд хөрөнгөд учруулсан хохирлыг нөхөн төлөх, Гэрээ дуусгавар болох үндэслэлийг тодорхойлох, Гэрээт талбайд нүүрс олборлох, бүтээгдэхүүн хуваах, баяжуулах (угаах) үйл ажиллагаа явуулах үед Талуудын үндсэн эрх, үүргийг тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2.2.    Хөрөнгө оруулагч нь Таван толгой төсөлтэй холбоотойгоор шаардагдах тусгай зөвшөөрөл, гадаадын иргэдийн хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл, гаалийн бүрдүүлэлт, бусдын өмчийн газар дээгүүр нэвтрэх болон авто замын зурвас газар, замын байгууламжид ашиглах газрын зөвшөөрөл, эрх бүхий байгууллагын шийдвэр болон түүнтэй адилтгах бусад эрх олгосон баримт бичгийг /цаашид “Зөвшөөрөл” гэх/ авах хүсэлтийг Монгол Улсын хууль тогтоомж, дүрэм журмын дагуу холбогдох байгууллагад гаргах, авах эрхтэй бөгөөд Засгийн газар Хөрөнгө оруулагчийн хүсэлтийг үндэслэн дэмжлэг үзүүлж хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.

2.3.    Хөрөнгө оруулагч нь Засгийн газрын зөвшөөрснөөр ТӨК-тай байгуулсан гэрээний үндсэн дээр Гэрээт талбайд нүүрс олборлох, баяжуулах (угаах), тээвэрлэх болон дэд бүтцийн бусад төслүүдэд хөрөнгө оруулж, хамтран ажиллана.

2.4.    Гэрээт талбай дахь ашигт малтмалын нөөцийг улсын нөөцийн нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн байна.

2.5.    Хөрөнгө оруулагч нь ТӨК-тай хамтран Техник, эдийн засгийн үндэслэл /цаашид “ТЭЗҮ” гэх/-ийг хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомж, дүрэм журмын дагуу шинэчлэн боловсруулж геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад энэ Гэрээнд гарын үсэг зурснаас хойш зургаан (6) сарын дотор хүргүүлж, хэлэлцүүлэн баталгаажуулна.

2.6.    Энэхүү Гэрээ нь Хүчин төгөлдөр болох өдрөөс эхлэн Ашигт малтмалын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т заасны дагуу гучин (30) жилийн хугацаанд хүчинтэй байна.


ГУРАВДУГААР БҮЛЭГ. ТАТВАРЫН ОРЧИН

3.1.    Энэхүү Гэрээнд зааснаас бусад тохиолдолд Хөрөнгө оруулагч нь энэхүү Гэрээг байгуулсан өдөр хүчин төгөлдөр үйлчилж байсан Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлд заасан татваруудыг төлнө. Ашигт малтмалын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1-д заасны дагуу Талууд дараахь татваруудыг тогтворжуулна /цаашид “Тогтворжуулсан татвар” гэх/:

Татварын ерөнхий хуулийн (энэхүү Гэрээг байгуулсан өдөр хүчин төгөлдөр үйлчилж байсан) 7 дугаар зүйлд заасан, дээр дурдсанаас бусад төрлийн татвар (цаашид “Үл тогтворжуулсан татвар” гэх)-ыг Монгол Улсад тухайн татварын жилд мөрдөж байгаа хууль тогтоомж, дүрэм журмын дагуу төлнө.

3.2.    Хөрөнгө оруулагчийн татварын тайлангаар гарсан алдагдлыг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 20 дугаар зүйл, Засгийн газрын 2009 оны 287 дугаар тогтоолын дагуу ирээдүйд шилжүүлэн тооцож болно.

3.3.    Хөрөнгө оруулагчийн үндсэн хөрөнгийг дор дурдсан хугацаагаар ашиглахаар тооцож, түүний  элэгдэл, хорогдлын шимтгэлийг шулуун шугамын аргаар дараахь байдлаар байгуулна:

3.4.    Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасны дагуу нэмэгдсэн өртгийн албан татварыг импортолсон болон үйлдвэрлэсэн, борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний албан татвар тооцох үнэлгээний арван (10) хувиар ногдуулна.

3.5.    Гаалийн татварыг Гэрээ байгуулсан өдөр хүчин төгөлдөр үйлчилж байсан Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн дагуу ногдуулна.

3.6.    Хөрөнгө оруулагч нягтлан бодох бүртгэлээ Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасны дагуу төгрөгөөр илэрхийлнэ.



ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ. ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙН  ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА
   
4.1.    Энэхүү Гэрээ нь Гэрээт талбайд нүүрс олборлох, түүнчлэн тээвэр, эрчим хүч, усны хангамж болон бусад дэд бүтцийг бий болгох, нүүрс баяжуулах (угаах), тээвэрлэх, борлуулах, байгаль орчныг хамгаалах, уурхайг хаах, хөрсний овоолго, хог, хаягдлын асуудлыг шийдвэрлэн уурхайн нөхөн сэргээлт хийх зэрэг Таван толгой төсөлтэй холбоотой ТӨК болон Хөрөнгө оруулагчийн үйл ажиллагаанд /цаашид “Үндсэн үйл ажиллагаа” гэх/ хамаарна.

4.2.    Хөрөнгө оруулагч ТЭЗҮ-ийг хүчин  төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомж, дүрэм журмын дагуу геологи, уул уурхайн асуудал хариуцсан эрх бүхий байгууллагаар хэлэлцүүлэн баталгаажуулсны  дараа Гэрээт талбайд энэхүү Гэрээ, холбогдох хууль тогтоомж, дүрэм журамд заасны дагуу Үндсэн үйл ажиллагааг явуулна.

4.3.    Хөрөнгө оруулагч энэхүү Гэрээ Хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш .... сарын дотор олборлолтын үйл ажиллагааг эхлүүлж, ... жилийн дотор ... сая тонн нүүрс олборлох хүчин чадалд хүргэнэ.

4.4.    Хөрөнгө оруулагч нь олборлолтын үйл ажиллагаа эхэлсэн өдрөөс хойш ... жилийн дотор баяжуулах (угаах) үйлдвэрийг байгуулж, үйлдвэрийг жилд ... сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалд хүргэнэ.

4.5.    Хөрөнгө оруулагч энэхүү Гэрээнд гарын үсэг зурснаас хойш ... сарын дотор Монгол Улсын нутаг дэвсгэр дээр . . . жилийн хугацаанд нийт . . . сая ам.доллараас багагүй хөрөнгө оруулалтыг дараахь хуваарийн дагуу хийнэ:

4.6.    Энэхүү Гэрээний 2.6-д заасан хугацаанд Хөрөнгө оруулагч нь уурхайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хаах бол Үндсэн үйл ажиллагаанаас байгаль орчинд учирсан хохирлыг арилгаж, нөхөн сэргээлтийг тухайн үед үйлчилж буй Монгол Улсын болон олон улсын стандарт, нормын дагуу хийж гүйцэтгэнэ.

4.7.    Хөрөнгө оруулагч нь уурхай хаагдсан үед уул уурхайн үйлдвэрлэлийн улмаас үүсч бий болсон, аюултай, эсхүл аюул учруулж болзошгүй газруудыг зохих масштабын газрын зураг дээр нарийвчилан тэмдэглэж, шаардлагатай тэмдэг, дохио, сануулгыг уурхайн эдэлбэрийн орчимд байрлуулах бөгөөд газрын зургийг мэргэжлийн хяналтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болон тухайн сум, баг, дүүргийн Засаг даргад хүлээлгэн өгнө.

4.8.    Хөрөнгө оруулагч нь уурхайн хаалтын менежментийн хөтөлбөрийг боловсруулж, уурхай хаах үед тавигдах шаардлагыг холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын дагуу бүрэн биелүүлэх үүрэгтэй бөгөөд уурхай хаахтай холбогдолтой зардлыг Хөрөнгө оруулагчийн хяналтын бус төрийн сангийн дансанд байршуулна.

4.9.    Хөрөнгө оруулагч нь нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор коксын үйлдвэр болон бусад төрлийн дагалдах бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрийг Монгол Улсын хууль тогтоомж, дүрэм журмын дагуу байгуулж болно.

4.10.    Хөрөнгө оруулагч Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэр, цахилгаан станц болон дотоодын бусад хэрэгцээнд зориулж бүтээгдэхүүнийг зах зээлийн үнээр тэргүүн ээлжинд нийлүүлэх үүрэгтэй.

4.11.    Хөрөнгө оруулагч Таван толгой төслийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан нүүрс баяжуулах (угаах) үйлдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт барина.

4.12.    Хөрөнгө оруулагч энэхүү Гэрээний 2.5-д заасан ТЭЗҮ-д уурхайн ашиглалтын хугацаанд жил бүр олборлох нүүрсний хэмжээг тооцож тусгана.

4.13.    Хөрөнгө оруулагч нь аливаа хуанлийн жилд энэхүү Гэрээний 2.5-д заасан ТЭЗҮ-д тусгасан жил бүр олборлох нүүрсний хэмжээнээс ... дээш хувиар илүү нүүрс олборлохоор тооцсон бол ТӨК-өөс зөвшөөрөл авна.

4.14.    Хөрөнгө оруулагч нь Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан болон холбогдох бүх мэдээ, тайланг монгол, англи хэл дээр үйлдэж ТӨК болон геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.



ТАВДУГААР БҮЛЭГ. ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ

5.1.    Хөрөнгө оруулагч нь энэ Гэрээ, ТӨК-тай байгуулах нүүрсний олборлолтын гэрээний үндсэн дээр Гэрээт талбайд олборлол-т явуулах, нүүрс баяжуулах (угаах), борлуулах, экспортод гаргах, олсон орлогоо гадаад улсад шилжүүлэх болон захиран зарцуулах эрхтэй.

5.2.    Хөрөнгө оруулагч нь олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, ашиг сонирхлын зөрчилгүй /мэргэжлийн дүрмийн дагуу/ нягтлан бодох бүртгэл, аудитын компаниар аудит хийлгэсэн жил бүрийн хөрөнгө оруулалтын тайланг дараа жилийн эхний улиралд багтаан баталсан маягтын дагуу гаргаж ТӨК болон геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

5.3.    Хөрөнгө оруулагч нь энэхүү Гэрээг байгуулсан өдөр мөрдөж байсан Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийг ТӨК-д төлж, ТӨК төсөвт төлнө.

5.4.    Хөрөнгө оруулагч нь бүс нутгийг хөгжүүлэх, орон нутагт туслалцаа үзүүлэх, ажлын байр, бизнесийн боломжийг шинээр бий болгоход энэхүү Гэрээнд зааснаас гадна, бусад бололцоотой туслалцаа үзүүлнэ.

5.5.    Хөрөнгө оруулагч дараахь эрхийг эдэлнэ:

5.5.1.    гадаад улсад хөрөнгө эзэмших болон чөлөөтэй зарцуулах;

5.5.2.    Нүүрсний экспорт, борлуулалт, солилцооноос гадаад улсад олсон орлогын өөрт ногдох хэсгийг гадаад улсад хадгалах болон чөлөөтэй зарцуулах;

5.5.3.    Нүүрсний экспорт, борлуулалтаас Монгол Улсад олсон орлогын өөрт ногдох хэсгийг (үүнд ногдол ашиг болон бусад төрлийн хуваарилалт орно) болон гадаад улсад хийх аливаа бусад төлбөр (үүний дотор үндсэн зээл болон хүүгийн төлбөр)-ийг гадаад улсад саадгүй шилжүүлэх болон чөлөөтэй зарцуулах;

5.6.    Хөрөнгө оруулагч нь энэхүү Гэрээгээр хүлээсэн бүх үүргээ биелүүлэх бөгөөд Монгол Улсын хууль тогтоомж, дүрэм журмыг дагаж мөрдөнө.

ЗУРГААДУГААР БҮЛЭГ. ТӨК-ИЙН ЭРХ, ҮҮРЭГ

6.1.    ТӨК Гэрээт талбайн ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд, энэ Гэрээ, Нүүрс олборлолтын гэрээнд заасан нөхцөлийн хүрээнд Хөрөнгө оруулагчийн Үндсэн үйл ажиллагаа болон санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллана.

6.2.    ТӨК Хөрөнгө оруулагчийн явуулж буй Үндсэн үйл ажиллагаатай холбогдсон баримт бичиг болон хэрэглэж буй тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, барилга байгууламжийн заавар, техникийн тодорхойлолт, зураг зэрэг техникийн баримт бичгийн хувийг авна.

6.3.    ТӨК өөрт ногдох Бүтээгдэхүүний борлуулалтын үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэнэ.

6.4.    ТӨК Ашигт малтмалын тухай хууль, холбогдох дүрэм журам, энэхүү Гэрээг Хөрөнгө оруулагч хэрэгжүүлж байгаа байдалд хяналт тавина.

6.5.    ТӨК Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэр, цахилгаан станц болон дотоодын бусад хэрэгцээнд зориулж нүүрсийг зах зээлийн үнээр тэргүүн ээлжинд нийлүүлэх үүрэгтэй.

6.6.    Хөрөнгө оруулагчийн буруутай үйл ажиллагааны улмаас энэ Гэрээний нөхцөлүүд биелэгдээгүй бөгөөд энэ нь Үндсэн үйл ажиллагаанд ноцтой хохирол учруулахаар бол ТӨК Хөрөнгө оруулалтын гэрээг цуцлах тухай саналыг Засгийн газарт гаргах эрхтэй.

6.7.    Хөрөнгө оруулагч үйл ажиллагаагаа явуулахад ТӨК дэмжлэг, туслалцаа үзүүлнэ.



ДОЛООДУГААР БҮЛЭГ. ЗАСГИЙН ГАЗАР БОЛОН ЭРДЭС БАЯЛГИЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮНИЙ ЭРХ, ҮҮРЭГ


7.1.    Засгийн газар нь ТӨК, Хөрөнгө оруулагчийн үйл ажиллагаагаа явуулах Тогтворжуулсан татварын орчинг энэхүү Гэрээний хугацааны туршид тогтвортой хангах үүргийг хүлээнэ.

7.2.    Хөрөнгө оруулагч Гэрээт болон Туслан гүйцэтгэгчийн хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгө, тэдгээртэй холбоотой эд хөрөнгийн эрх, оюуны өмчийн эрхийг Засгийн газар хууль бусаар хураан авахгүй.

7.3.    Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага буюу аливаа зөвшөөрөл олгодог эрх бүхий байгууллага нь энэхүү Гэрээ болон Монгол Улсын бусад хууль тогтоомж, дүрэм журмын дагуу ТӨК, Хөрөнгө оруулагчийн эзэмшиж буй аливаа зөвшөөрлийг хууль бусаар хүчингүй болгох буюу цуцлахгүй.

7.4.    Хөрөнгө оруулагч нь давагдашгүй хүчин зүйлийнхээс бусад шалтгаанаар энэхүү Гэрээнд заасан Үндсэн үйл ажиллагааг хэрэгжүүлээгүй зургаан (6) сарын хугацаа өнгөрсөн, эсхүл Монгол Улсын хууль тогтоомж, дүрэм журмыг ноцтойгоор зөрчсөн бол эрдэс баялагийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн түүнд зөрчил гарсан тухай болон гарсан зөрчлийг засах тухай мэдэгдлийг (”Мэдэгдэл”) бичгээр өгнө. Хөрөнгө оруулагч нь уг Мэдэгдлийг гаргасан өдрөөс хойш ажлын жар (60) хоногийн дотор түүнд заасан үүргийг биелүүлэх талаар зохих арга хэмжээ аваагүй тохиолдолд Засгийн газар энэхүү Гэрээг цуцлах эрхтэй.

7.5.    Засгийн газар нь энэхүү Гэрээний үүргийн биелэлтийг хангуулах болон Таван толгой төслийн үйл ажиллагаатай холбоотой ажил, үйлчилгээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж, үйл ажиллагааг үр дүнд хүргэхэд чиглэгдсэн арга хэмжээг авч ажиллана.



НАЙМДУГААР БҮЛЭГ. БҮТЭЭГДЭХҮҮН ХУВААХ


8.1.    Хөрөнгө оруулагчийн олборлосон, баяжуулсан (угаасан) нийт Бүтээгдэхүүний ... хувь ТӨК-д ногдох бөгөөд ТӨК өөрт ногдох бүтээгдэхүүний борлуулалтыг Хөрөнгө оруулагчид хариуцуулж болно.

8.2.    Хөрөнгө оруулагч нь нийт хөрөнгө оруулалт болон олборлолт, хадгалалт, баяжуулалт (угаасан), үйлдвэрлэлт, тээвэрлэлт, борлуулалттай холбогдсон бүх төрлийн зардал, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, үндэсний боловсон хүчнийг бэлтгэх, сургах зэрэгт зарцуулах зардал, холбогдох бусад бүх төлбөр, хураамжийг хариуцна.



ЕСДҮГЭЭР БҮЛЭГ. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ХАМГААЛАХ

9.1.    Хөрөнгө оруулагчийн Монгол Улсад оруулсан хөрөнгө оруулалт нь Монгол Улсын Үндсэн хууль, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль болон бусад хууль тогтоомж, дүрэм журам, Монгол Улсын олон улсын гэрээгээр баталгаажсан эрх зүйн хамгаалалтыг эдэлнэ.

9.2.    ТӨК, Хөрөнгө оруулагчийн үл хөдлөх болон бусад эд хөрөнгийг гагцхүү Гадаадын хөрөнгө оруулалтын тухай, Газрын тухай, Ашигт малтмалын тухай хууль болон Монгол Улсын олон улсын гэрээний дагуу үл ялгаварлах зарчмын үндсэн дээр хуульд заасан журмыг баримтлан нөхөх олговрыг нь Засгийн газраас бүрэн хэмжээгээр төлөх нөхцөлөөр нийтийн ашиг сонирхлын үүднээс дайчлан гаргахаас бусад нөхцөлд дайчлахгүй.

9.3.    Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол дайчлан гаргуулсан эд хөрөнгийн нөхөн төлбөрийн хэмжээг түүнийг дайчлан гаргуулахын өмнөх үеийн, эсхүл энэ тухай нийтэд мэдэгдэх үеийн үнэлгээгээр тодорхойлж, бүрэн хэмжээгээр төлнө.



АРАВДУГААР БҮЛЭГ. БАЙГАЛЬ ОРЧИН


10.1.    Хөрөнгө оруулагч нь Үндсэн үйл ажиллагаа явуулахдаа байгаль орчныг хамгаалах талаархи Монгол Улсын хууль тогтоомж, дүрэм журам, олон улсын стандартад нийцсэн, орчин үеийн олборлолт, баяжуулалт (угаах)-ын дэвшилтэт техник, технологийг ашиглах ба Үндсэн үйл ажиллагаагаа байгаль орчинд учруулах сөрөг нөлөөллийг бууруулах үр ашигтай хэлбэрээр явуулна.

10.2.    Хөрөнгө оруулагч нь байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж, дүрэм журмаар тогтоосон Таван толгой төсөлтэй холбоотой зөвшөөрөл болон тусгай зөвшөөрлийг холбогдох дүрэм журмын дагуу авах бөгөөд уг зөвшөөрөл, тусгай зөвшөөрөл авахаар гаргасан хүсэлтийг шийдвэрлэхэд Засгийн газар Монгол Улсын хууль тогтоомж, дүрэм журмын дагуу Хөрөнгө оруулагчид дэмжлэг үзүүлнэ.

10.3.    Хөрөнгө оруулагч нь байгаль орчныг хамгаалах талаархи Монгол Улсын олон улсын гэрээ болон Ашигт малтмалын тухай хуулийн 35, 37 дугаар зүйлийн биелэлтийг хангаж ажиллах ба ТӨК-ийн захиалгаар Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг /цаашид “БОНБНҮТ” гэх/ Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн дагуу хөндлөнгийн хараат бус, эрх бүхий мэргэжлийн байгууллагаар хийлгэж батлуулсан байна.

10.4.    Хөрөнгө оруулагч нь Таван толгой төслийн хэрэгжилттэй холбоотой Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө /цаашид “БОХТ” гэх/, орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах жил бүрийн бүх зардлыг хариуцах бөгөөд байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөнд дурдсан арга хэмжээг хэрхэн биелүүлж байгаа тухай хараат бус, мэргэшсэн, эрх бүхий хөндлөнгийн шинжээчийн тайланг гурван (3) жил тутам байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

10.5.    Хөрөнгө оруулагч нь Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө болон хөндлөнгийн шинжээчийн тайланг олон нийтэд нээлттэй байлгаж, орон нутгийн иргэдийг зохих мэдээллээр хангаж, төслийн үйл ажиллагаа тухайн орон нутгийн байгаль орчинд хэрхэн нөлөөлж байгаа талаар иргэдтэй тогтмол зөвлөлдөнө.

10.6.    Хөрөнгө оруулагч нь байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөнд хүлээсэн үүргээ бодит байдлаар биелүүлэх баталгаа болгож байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас нээсэн банкны дансанд байгаль орчныг хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах тухайн жилийн зардлын тавин (50) хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг тухайн жил эхлэхээс өмнө байршуулна.

10.7.    Байгаль орчныг хамгаалах тухайн жилийн төлөвлөгөөг бодит байдлаар бүрэн хэрэгжүүлсний дараа баталгаа болгож байршуулсан мөнгөн хөрөнгийг жил бүр Хөрөнгө оруулагчид буцааж өгнө.

10.8.    Хөрөнгө оруулагч нь Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөнд тусгагдсан тухайн жилийн арга хэмжээг бодитойгоор бүрэн биелүүлээгүй бол энэхүү Гэрээний 10.6-д заасан хөрөнгийг уг арга хэмжээг хэрэгжүүлэхэд зарцуулна. Хэрэв уг хөрөнгө хүрэлцэхгүй бол Хөрөнгө оруулагчийн авах шаардлагатай нэмэлт арга хэмжээ, санхүүжилтийн хэмжээг тодорхойлохын тулд энэхүү Гэрээний 10.11-д заасны дагуу шинжээчдийг томилох бөгөөд иинхүү тодорхойлсныг талууд заавал биелүүлэх үүрэгтэй.

10.9.    Хөрөнгө оруулагч нь Үндсэн үйл ажиллагаатай холбоотой байгаль орчны шинжилгээ, мониторингийн иж бүрэн үнэлгээний хөтөлбөрийн тайланг жил тутам байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

10.10.    Байгаль орчны хяналт шинжилгээний хөтөлбөрөөр агаар, ус, хөрс, амьтан, ургамал болон газрын хэвлийд аливаа материаллаг сөрөг нөлөөлөл үзүүлсэн нь тогтоогдвол Хөрөнгө оруулагч уг нөлөөллийг арилгах шаардлагатай арга хэмжээг өөрийн хөрөнгөөр авч хэрэгжүүлнэ.

10.11.    Хөрөнгө оруулагчийн үйл ажиллагаанаас шууд шалтгаалан урьдчилан тооцоолоогүй болон нөхөж болшгүй байгаль, экологийн сөрөг нөлөөлөл, хохирол учирвал уг хохирлыг Байгаль орчныг хамгаалах тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, дүрэм журамд тодорхойлсон хэмжээ, экологи-эдийн засгийн үнэлгээг үндэслэн Хөрөнгө оруулагч нөхөн төлнө. Нөхөн төлбөрийн хэмжээг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Хөрөнгө оруулагчийн саналыг харгалзан томилсон байгаль орчны хараат бус, шинжээчдийн багийн тодорхойлсноор тогтоох ба Хөрөнгө оруулагч хохирлын хэмжээг тодорхойлоход шинжээчдийн багтай хамтран ажиллана.

10.12.    Хөрөнгө оруулагч уурхайг ашиглалтад оруулах, олборлолт хийх зорилгоор ашигласан, зайлуулсан, гадаргын болон гүний усны төлбөрийг тухайн үед мөрдөж байгаа Ус, рашааны нөөц ашигласны төлбөрийн тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцож төсөвт төлөх бөгөөд Хөрөнгө оруулагчийн ус ашиглах нөхцөлүүд нь дотоод, гадаадын бусад ус ашиглагчидтай адил байх бөгөөд уг ус нь үйлдвэрийн буюу ахуйн хэрэгцээнд тохиромжтой эсэхийг харгалзан үзнэ.

10.13.    Хөрөнгө оруулагч нь ус ашиглахтай холбоотой дараах үүргийг хүлээнэ:

10.13.1.    Усны тухай хуулийн 24 дүгээр зүйл, Ус ашиглах гэрээ болон Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээнд заасан ус ашиглахад тавигдах бүхий л нөхцөл, шаардлагыг бодитойгоор ханган ажиллаж эдгээр нөхцөл шаардлагын биелэлтийг ................. жил тутамд нэг удаа тухайн жил дууссанаас хойш ................. сарын дотор хараат бус, эрх бүхий, мэргэжлийн байгууллагаар шалгуулж шалгалтын үр дүнг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;

10.13.2.    Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээгээр тогтоосон усны нөөцийн талбайн хүрээнд энэхүү Гэрээг байгуулсан өдөр хэрэглэгдэж байгаа ундны болон мал аж ахуйн хэрэгцээний усны хэмжээ, чанарыг одоогийн хэмжээнээс бууруулахгүй байх;

10.13.3.    Хаягдал усыг үр ашигтай ашиглах арга хэмжээ авч, далан суваг шуудуу барьж тоосжилтыг бууруулах, мал аж ахуй, газар тариаланд ашиглах нөхцөлийг бүрдүүлнэ.

10.14.    Хөрөнгө оруулагч нь төсөлд хэрэглэх усны хэрэглээг аль болох бууруулах, усны нөөцийг зохистой ашиглах, боломжтой бол усыг дахин ашиглах зорилгоор ижил төрлийн уурхайн үйл ажиллагаанд ашигласан дэвшилтэд технологи, горимыг хэрэглэнэ.

10.15.    Хөрөнгө оруулагч нь уурхайн хаалтын үеийн байгаль орчны нөхөн сэргээлтэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор энэхүү Гэрээний 4.8-д заасны дагуу уурхай хаахаас арван (10) жилийн өмнөөс байршуулж эхэлнэ.



АРВАН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. ДЭД БҮТЭЦ


11.1.    Таван толгой төслийн эрчим хүчний хэрэгцээ шаардлагыг бүрэн хангах, бүтээн байгуулалтын ажлыг графикт хугацаанд нь хэрэгжүүлж гүйцэтгэхийн тулд эрчим хүчний хангамжийн найдвартай эх үүсвэр, түүнийг бий болгох хөрөнгө оруулалтын зохистой хувилбарын талаар Талууд нээлттэй хамтран ажиллана.

11.2.    Засгийн газар Хөрөнгө оруулагчийг эрчим хүчээр хангах тохиолдолд хөрөнгө оруулагчийн төлөх бүх үнэ, тариф, төлбөр тооцоог үл ялгаварлах зарчимд тулгуурлан хуулийн хүрээнд шийдвэрлэнэ. Цахилгаан эрчим хүчийг нэн тэргүүн ээлжинд Монгол Улсын нутаг дэвсгэр дэх эх үүсвэрээс авна.

11.3.    Хөрөнгө оруулагч нь төмөр зам, авто замд хөрөнгө оруулах талаар Засгийн газартай хамтран ажиллах үүрэг хүлээх бөгөөд үүнийг тусгайлсан гэрээгээр зохицуулна.

11.4.    Хөрөнгө оруулагч нь өөрийн барьж байгуулсан нийтийн зориулалттай тодорхой байгууламж, үйлчилгээг холбогдох хууль тогтоомжийн дагуу олон нийт, Засгийн газар болон ТӨК, гуравдагч этгээдэд ашиглуулна.

АРВАН ХОЁРДУГААР БҮЛЭГ. ГАЗРЫН ХАРИЛЦАА

12.1.    Хөрөнгө оруулагч нь Таван толгой төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах газрыг ашиглахтай холбоотой зөвшөөрлийг Газрын тухай хууль тогтоомж, дүрэм журмын дагуу авах бөгөөд Засгийн газар Хөрөнгө оруулагчийн гаргасан хүсэлтэд дэмжлэг үзүүлж, тухайн зөвшөөрөл авах Хөрөнгө оруулагчийн хүсэлтийг Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын дагуу шийдвэрлэнэ.

12.2.    Уул уурхайн зориулалтаар ашигласан газрыг нөхөн сэргээхтэй холбоотой бүх зардлыг Газрын тухай, Ашигт малтмалын тухай хууль, газар ашиглах гэрээ, Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан болон энэхүү Гэрээнд тусгайлан заасны дагуу Хөрөнгө оруулагч бүрэн хариуцна.

12.3.    Газар ашиглах гэрээ дуусгавар болох, эсхүл хүчингүй болох тохиолдолд Хөрөнгө оруулагч нь тухайн газар дээр байрлах бүх үйлдвэр, байшин болон бусад барилга, байгууламж, үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч хэвээр байх ба харин мэргэжлийн хяналтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, эсхүл тухайн нутгийн захиргааны байгууллагаас үлдээхийг зөвшөөрснөөс бусад бүх машин механизм, тоног төхөөрөмж, хөдлөх бусад эд хөрөнгийг талбайгаас зөөн шилжүүлнэ.

12.4.    Хөрөнгө оруулагч нь газар ашигласны төлбөрийг тухайн үед мөрдөгдөж буй Газрын тухай, Газрын төлбөрийн тухай, Газрын хэвлийн тухай хуулийн дагуу төлнө.

АРВАН ГУРАВДУГААР БҮЛЭГ. БҮС НУТГИЙН ХӨГЖИЛ

13.1.    Хөрөнгө оруулагч нь орон нутаг болон бүс нутагт хэрэгжүүлэх нийгэм, эдийн засгийн хөгжлийн хөтөлбөр, үйл ажиллагааг ил тод, хариуцлагатай байх, олон нийтийн оролцоог хангах зарчмын үндсэн дээр явуулна.

13.2.    Хөрөнгө оруулагч нь бүс нутгийн засаг захиргааны зүгээс хэрэгжүүлж байгаа нийгэм, эдийн засгийн бодлого, урт хугацааны хөгжлийн хөтөлбөрийг дэмжин дараахь чиглэлээр туслалцаа үзүүлж, хамтран ажиллана:

13.2.1.    орон нутгийн болон бүсийн хөгжил, ил тод, хариуцлагатай засаглалыг дэмжих;

13.2.2.    шилжин суурьших хөдөлгөөнийг зохицуулах;

13.2.3.    хот төлөвлөлт, хот байгуулалт, түүний дотор эрчим хүч, зам харилцаа, усны хангамж, дулаан, бохир усны асуудлыг шийдвэрлэх;

13.2.4.    албан болон албан бус боловсрол, хэлний сургалт, тусгай мэргэжлийн сургалт явуулах;

13.2.5.    хүн амын эрүүл мэндэд анхаарал хандуулах, оношлогооны төв байгуулах, соёл урлагийн төв болон биеийн тамир, спортын байгууламжийг барих, мал эмнэлгийн үйлчилгээг сайжруулах.

13.3.    Хөрөнгө оруулагч нь Өмнийн говийн бүсийн хөгжлийн зөвлөлийн удирдах зөвлөлийн гишүүн байх бөгөөд үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно.

13.4.    Хөрөнгө оруулагч нь нутгийн захиргааны байгууллагатай зөвлөлдөж, Гэрээт талбайд оршин суугаа, Таван толгой төслийн шууд нөлөөлөлд өртсөн малчин өрхүүдийг нүүлгэн шилжүүлэхэд Ашигт малтмалын тухай хуулийн 41.1-д заасны дагуу нөхөн төлбөр төлнө.

13.5.    Хөрөнгө оруулагч нь бүс нутгийн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжиж, Таван толгой төсөлд бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрдүүлж, орон нутагт жижиг, дунд бизнесийг хөгжүүлэх хөтөлбөрийг нутгийн захиргааны байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ.

АРВАН ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ. ДОТООДЫН ХАНГАН НИЙЛҮҮЛЭЛТ

14.1.    Хөрөнгө оруулагч нь Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн үйлчилгээ болон Монгол Улсад байгаа тоног төхөөрөмж, түүхий эд, хангамжийн материал, сэлбэг хэрэгслийн үнэ өртөг, нийлүүлэх хугацаа, тоо хэмжээ, чанарын хувьд өрсөлдөхүйц байх тохиолдолд тэдгээрийг тэргүүн ээлжинд худалдан авна.

14.2.    Монгол Улсад үйлдвэpлэсэн матеpиал, тоног төхөөpөмж, техник хэpэгсэл болон өpгөн хэpэглээний баpааны үнэ, чанаp, тэдгээpийг нийлүүлэх хугацаа нь гадаадаас авч болох матеpиал, тоног төхөөpөмж, техник хэpэгсэл, өpгөн хэpэглээний баpаатай жишиж болох нөхцөлд Монголд үйлдвэpлэсэн зүйлийг сонгоно.

14.3.    Хөрөнгө оруулагч нь уул уурхайн техник, тоног төхөөрөмжийн ханган нийлүүлэлт, засвар, үйлчилгээ, үйлдвэрлэлийн болон бусад зориулалтын барилга, байгууламж, дэд бүтцийн бүтээн байгуулалт, нийтийн тээвэр, харилцаа холбоо, боловсрол, соёл, эрүүл мэнд, худалдаа, үйлчилгээтэй холбогдон бий болох ажил, үйлчилгээг Монгол Улсын аж ахуйн нэгжээр тэргүүн ээлжинд гүйцэтгүүлнэ.



АРВАН ТАВДУГААР БҮЛЭГ. ХӨДӨЛМӨРИЙН ХАРИЛЦАА,
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ БОЛОН СУРГАЛТ


15.1.    Хөрөнгө оруулагч түүний Туслан гүйцэтгэгч Монгол Улсын хөдөлмөр, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг дагаж мөрдөнө. Хөрөнгө оруулагч нь цалин хөлсний бодлого хэрэгжүүлэхдээ цалин хөлсийг шударгаар олгох зарчим баримталж, адил үнэлэмж бүхий ажилд адил цалин хөлс олгоно.

15.2.    Энэхүү Гэрээ хүчинтэй байх хугацаанд Таван толгой төслийг цаг хугацаанд нь хэрэгжүүлэхэд шаардагдах зохих түвшинд мэргэшсэн ажиллах хүчээр хангахын төлөө Хөрөнгө оруулагч түүний Туслан гүйцэтгэгч болон Засгийн газар хамтран ажиллана.

15.3.    Хөрөнгө оруулагч, түүний Туслан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулан ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн болон харьяалалгүй хүн нь хуульд заасны дагуу нийгмийн даатгалд заавал хамрагдана.

15.4.    Ашигт малтмалын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д заасны дагуу Хөрөнгө оруулагч, түүний Туслан гүйцэтгэгч нь нийт ажиллагсдын ерээс (90) доошгүй хувьд нь Монгол Улсын иргэдийг авч ажиллуулна.

15.5.    Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн дагуу батлагдсан гадаадаас 2009 онд авах ажиллах хүч, мэргэжилтний хувь хэмжээг тогтоосон Засгийн газрын 2010 оны 78 дугаар тогтоолын Хавсралтад заасны дагуу Таван толгой төслийг ажиллах хүчээр хангахаар Хөрөнгө оруулагчтай гэрээ байгуулан ажиллаж буй аж ахуйн нэгжүүд дараахь нөхцөлийг биелүүлнэ:

15.5.1.    Барилгын ажил гүйцэтгэх хугацаанд нийт ажиллагсдынхаа жараас (60) доошгүй  хувьд Монгол Улсын иргэдийг авч ажиллуулах;

15.5.2.    уул уурхайн болон уул уурхайн холбогдолтой барилгын ажил гүйцэтгэж байгаа бол ажиллагсдынхаа далан таваас (75) доошгүй хувьд Монгол Улсын иргэдийг авч ажиллуулах;

15.6.    Энэхүү Гэрээний 15.4, 15.5-д заасан хувь хэмжээний дотор гадаадын иргэнийг хөдөлмөр эрхлүүлэх, орлого олох ажил үйлчилгээгээр хангах бол Засгийн газраас тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр (2) дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэхүйц хэмжээний ажлын байрны төлбөрийг сар бүр гадаадын иргэн бүрээр тооцож Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төлнө.

15.7.    Гадаад ажиллагсдын тоо энэхүү Гэрээний 15.4-т зааснаас хэтэрсэн тохиолдолд хэтэрсэн ажлын байр тутамд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 /арав/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төлбөрийг сар тутам Хөрөнгө оруулагч, түүний Туслан гүйцэтгэгч төлнө.

15.8.    Хөрөнгө оруулагч, түүний Туслан гүйцэтгэгч нь өрсөлдөөний зарчмыг баримтлан Таван толгой төсөлд ажиллах Монгол Улсын харъяат инженер-техникийн ажилчдын тоог аль болох нэмэгдүүлэх чармайлт гаргах ба үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхэлснээс хойш ................. жилийн дотор инженер-техникийн ажилтны ................. багагүй, ................. жилийн дотор ................. багагүй хувь нь Монгол Улсын иргэн байлгах талаар боломжтой бүх арга хэмжээг авна.

15.9.    Энэхүү Гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ................. хоногийн дотор Хөрөнгө оруулагч нь Таван толгой төсөлд ажиллах Монгол Улсын Иргэдийг сургах таван (5) жилийн дэлгэрэнгүй, иж бүрэн Сургалтын стратеги болон төлөвлөгөөг олон нийтэд танилцуулахаар Засгийн газар болон ТӨК-д хүргүүлнэ.
 
15.9.1.    Таван толгой төслийн Сургалтын стратеги болон төлөвлөгөө нь Монгол Улсын уул уурхайн салбар, Таван толгой төсөлд шаардлагатай мэргэжилтэй ажилтан бэлтгэх, тэдгээрт Таван толгой төсөлтэй холбоотой мэргэжил олгох, мэргэжлийн болон мэргэшлийн ур чадварыг нь дээшлүүлэхэд чиглэгдэнэ.

15.9.2.    Хөрөнгө оруулагч, түүний Туслан гүйцэтгэгч нь жил бүрийн сургалтын төлөвлөгөөндөө дараахь ажлыг тусгана:

15.9.2.1.    Үндсэн үйл ажиллагааны хүрээнд сургалт зохион байгуулж, ажилчдын ур чадварыг дээшлүүлж, дадлагажуулах;

15.9.2.2.    ажилчдыг Хөрөнгө оруулагчийн ойрын болон дунд хугацаанд төлөвлөсөн хүний нөөцийн төлөвлөгөөний дагуу сургах;

15.9.2.3.    өөрсдийн сонгосон ажилчдын мэргэшлийн түвшинг ахиулахын тулд Монгол Улсад болон гадаад улсад гэрээгээр сургалтад хамруулах.

15.10.    Хөрөнгө оруулагч, түүний Туслан гүйцэтгэгч нь Монгол Улсын иргэдийг уул уурхайн салбарын мэргэжил, ялангуяа инженер-техникийн чиглэлээр мэргэжил эзэмшихэд туслах зорилгоор оюутны тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх бөгөөд энэ хүрээнд энэхүү Гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ................ жилийн туршид Монгол Улсын их, дээд сургуульд суралцаж буй ................., гадаадын их, дээд сургуульд суралцаж буй ................. Монгол Улсын иргэнд тэтгэлэг олгоно. Уг тэтгэлэг нь сургалтын болон амьжиргааны зардлаас бүрдэнэ. Хөрөнгө оруулагч нь тэтгэлэгт хамрагдсан оюутнуудыг Таван толгой төсөл, эсхүл олон улсын тохиромжтой уурхайд ажиллах, дадлагажих боломжоор хангана.

15.11.    Хөрөнгө оруулагч нь бүс нутгийн иргэдийг сургах, ажлын байраар хангах, ажиллуулахад тэргүүн ээлжинд анхаарна.

15.12.    Хөрөнгө оруулагч, түүний Туслан гүйцэтгэгч нь шаардагдах ажиллах хүчийг Монгол Улсын Хөдөлмөрийн төв биржээр зуучлуулан авч болно.

15.13.    Хөрөнгө оруулагч нь ажлын байрны аюулгүй байдлыг хангахын тулд Монгол Улсын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, дүрэм журамд нийцүүлэн төслийн эрүүл ахуй, аюулгүй үйл ажиллагааны систем, дүрэм журмыг боловсруулан баталж, дагаж мөрдөхийн зэрэгцээ Хөдөлмөрийн тухай хууль, түүний дотор хамтын гэрээний бүх шаардлагыг дагаж мөрдөнө.

15.14.    Хөрөнгө оруулагч, түүний туслан гүйцэтгэгч нь мэргэжлийн боловсрол хариуцсан төрийн захиргааны байгууллагатай хамтран уул уурхайн салбарын мэргэжил, ялангуяа инженер-техникийн чиглэлээр мэргэжил эзэмшүүлэх  ажлыг олон улсын стандартад нийцсэн хөтөлбөрийн дагуу зохион байгуулна."



АРВАН ЗУРГААДУГААР БҮЛЭГ. ГЭРЭЭ ДУУСГАВАР БОЛОХ

16.1.    Энэхүү Гэрээ нь дараахь тохиолдолд дуусгавар болно:

16.1.1.    энэхүү Гэрээний 2.6-д заасан хүчинтэй хугацаа дууссан;

16.1.2.    Хөрөнгө оруулагч нь энэхүү Гэрээний эрхийг бусад этгээдэд шилжүүлсэн бөгөөд үүнтэй холбогдуулан энэхүү Гэрээг дуусгавар болгох тухай мэдэгдлийг Засгийн газар Хөрөнгө оруулагчид хүргүүлсэн бол;

16.1.3.    Талууд энэхүү Гэрээг дуусгавар болгох тухай хүсэлт гаргасны дагуу харилцан тохиролцсон бол;

16.1.4.    эрх бүхий этгээд Хөрөнгө оруулагчийн үйл ажиллагааг дампуурсан гэдэг үндэслэлээр зогсоосон бөгөөд эрдэс баялагийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн үйл ажиллагаагаа сэргээхийг шаардсан мэдэгдэл бичгээр өгснөөс хойш ажлын ... хоногийн дотор Хөрөнгө оруулагч үйл ажиллагаагаа сэргээгээгүй бол;

16.1.5.    энэхүү Гэрээний 7.4-д заасны дагуу Засгийн газар энэхүү Гэрээг дангаар дуусгавар болгосон бол;

16.1.6.    Хөрөнгө оруулагчийн Хяналтын багцыг бусад этгээдэд шилжүүлсэн бол;



АРВАН ДОЛООДУГААР БҮЛЭГ. ДАВАГДАШГҮЙ ХҮЧИН ЗҮЙЛ

17.1.    Давагдашгүй хүчин зүйлийн улмаас энэхүү Гэрээний Тал нь энэхүү Гэрээгээр хүлээсэн аливаа эсхүл бүх үүргээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлж чадаагүйгээс үүссэн үр дагаврыг тухайн тал хариуцахгүй. Давагдашгүй хүчин зүйлийн улмаас энэхүү Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлж чадаагүй нөхцөл байдлыг Гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзэхгүй бөгөөд түүний үргэлжлэх хугацаанд тухайн үүргийн гүйцэтгэл болон цаг хугацааны шаардлагыг түр зогссон гэж үзнэ.

17.2.    Давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүргээ биелүүлж чадахгүй болсон Тал нь энэ тухайгаа болон түүний шалтгааныг нөгөө Талдаа бичгээр шуурхай мэдэгдэх бөгөөд Талууд боломжтой бүхий л арга хэмжээг авахын зэрэгцээ харилцан тохиролцож, шалтгааныг арилгахын төлөө хамтран ажиллана.

17.3.    Энэхүү Гэрээний аль нэг тал нь Давагдашгүй хүчин зүйлийн улмаас энэхүү Гэрээгээр хүлээсэн үүргээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн биелүүлээгүй, эсхүл хойшлуулсан тохиолдолд тухайн давагдашгүй хүчин зүйлийн үр дагаврыг арилгахад бодитойгоор шаардагдах боломжит хугацаа болон тухайн ажлыг эхлүүлэх буюу үргэлжлүүлэхэд шаардагдах бэлтгэл ажлын боломжит хугацааг энэхүү Гэрээнд уг ажлыг гүйцэтгэхээр заасан буюу бусад хэлбэрээр зөвшөөрөгдсөн хугацаан дээр нэмж тооцохын зэрэгцээ Гэрээний хугацааг мөн энэ хугацаагаар сунгана.


АРВАН НАЙМДУГААР БҮЛЭГ. МАРГААН ШИЙДВЭРЛЭХ

18.1.    Энэхүү Гэрээнээс үүдэлтэй буюу түүнтэй холбоотойгоор Талуудын хооронд аливаа маргаан гарвал түүнийг эхний ээлжинд сайн санааны үндсэн дээр хэлэлцээ хийх замаар шийдвэрлэх бөгөөд аль нэг тал нь хэлэлцээ хийх хүсэлтийг бичгээр тавьснаас хойш ажлын жар (60) хоног, эсхүл өөрөөр тохиролцсон хугацааны дотор Талууд нэгдсэн шийдвэрт хүрч чадаагүй бол уг маргааныг энэхүү Гэрээний 18.2-т заасны дагуу шийдвэрлэнэ.

18.2.    Энэхүү Гэрээний 18.1-т заасны дагуу маргааныг хэлэлцээний журмаар шийдвэрлэж чадаагүй бол түүнийг уг маргаан гарсан өдөр үйлчилж буй Нэгдсэн Үндэстний Байгууллагын Олон улсын худалдааны эрх зүйн комиссын Арбитрын Дүрэм /НҮБОУХЭЗК Дүрэм/-ийн дагуу заавал биелүүлэх арбитрын зарчмаар шийдвэрлэнэ.

18.3.    Арбитрын шийдвэр нь эцсийнх байх бөгөөд уг шийдвэрийг Талууд заавал биелүүлнэ. Арбитрын шийдвэрийг түүнийг гүйцэтгэх эрх бүхий аливаа шүүхэд гүйцэтгүүлэхээр хүргүүлж болох бөгөөд ингэхдээ хамгийн түрүүнд Монгол Улсын зохих шүүхэд хүргүүлнэ. Хэрэв Монгол Улсын зохих шүүхэд хүргүүлсэн шийдвэрийг хүргүүлсэн өдрөөс хойш гуч (30) хоногийн дотор гүйцэтгээгүй бол эрх бүхий бусад шүүхэд хүргүүлж болно.



АРВАН ЕСДҮГЭЭР БҮЛЭГ. БУСАД ЗҮЙЛ

19.1.    Энэ Гэрээнд гарын үсэг зурж, 19.4-д заасан нөхцөл биелэгдсэн өдрөөс энэхүү Гэрээ хүчин төгөлдөр болно.

19.2.    Таван толгой төслийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газрын холбогдох байгууллагатай гэрээ байгуулах Хөрөнгө оруулагчийн эрхийг энэхүү Гэрээгээр хязгаарлахгүй.

19.3.    Энэхүү Гэрээний Хавсралт нь уг Гэрээний салшгүй хэсэг байна.

19.4.    Энэхүү Гэрээний дараахь нөхцөл хангагдсан өдрөөс эхлэн энэхүү Гэрээ хүчин төгөлдөр болно /цаашид “Хүчин төгөлдөр болох өдөр” гэх/:

19.4.1.    энэхүү Гэрээ болон Нүүрс олборлолтын гэрээнд холбогдох бүх Талууд зохих ёсоор гарын үсэг зурсан;

19.4.2.    энэ Гэрээний 2.5-д заасан ТЭЗҮ-ийг хүргүүлсэн өдрөөс хойш зургаан (6) сарын дотор Монгол Улсын хууль тогтоомж, дүрэм журмын дагуу хянуулж дуусгасан байх;

19.5.    Энэхүү Гэрээг Монгол Улсын хууль тогтоомж, дүрэм журам болон Монгол Улсын олон улсын гэрээний дагуу зохицуулж тайлбарлана.

19.6.    Энэхүү Гэрээ нь нийтэд нээлттэй байна.

19.7.    Энэхүү Гэрээг байгуулсан өдрөөс хойш Монгол Улсад шинээр батлагдсан аливаа хууль тогтоомж, дүрэм журам, эсхүл Монгол Улсын олон улсын гэрээ нь Хөрөнгө оруулагчид энэхүү Гэрээнд эсхүл түүнийг байгуулсан өдөр хүчин төгөлдөр үйлчилж байсан хууль тогтоомжид зааснаас илүү таатай нөхцөл олгохоор байвал Хөрөнгө оруулагч нь энэхүү нөхцөлийг эдлэх хүсэлтээ Засгийн газарт гаргаж болно.

19.8.    Талууд бичгээр харилцан тохиролцсоны үндсэн дээр энэхүү Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болно.

19.9.    Энэхүү Гэрээний дагуу аливаа мэдэгдэл, бусад харилцаа холбоог Талууд бичгээр үйлдэх бөгөөд тухайн баримт бичгийг биечлэн, эсхүл шуудан, факсаар илгээн, шуудангийн хураамж, илгээлтийн төлбөрийг урьдчилан бүрэн төлсөн байдлаар дор дурдсан хаягаар хүргэгдсэнээр тухайн баримт бичгийг зохих ёсоор хүлээлгэн өгсөн гэж тооцно:


Сангийн сайдад:
    Сангийн яам
    Засгийн газрын 2 дугаар байр А
    Нэгдсэн Үндэстний гудамж-5/1
    Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар-15160
    МОНГОЛ УЛС   

Эрдэс баялаг, эрчим хүчний сайдад:
    Эрдэс баялаг, эрчим хүчний яам
    Засгийн газрын 2 дугаар байр В
    Нэгдсэн Үндэстний гудамж-5/1
    Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар-15160
    МОНГОЛ УЛС

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад:
    Байгаль орчин, аялал жуулчлалын яам
    Засгийн газрын 2 дугаар байр Б
    Нэгдсэн Үндэстний гудамж-5/2
    Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар-15160
    МОНГОЛ УЛС

ТӨК-д:
-    Нэр:
-    Албан тушаал:
-    Хаяг:
-    Утас:
-    Факс:
-    И-мэйл:

Хөрөнгө оруулагчид:
-    Нэр:
-    Албан тушаал:
-    Хаяг:
-    Утас:
-    Факс:
-    И-мэйл:

19.10.    Хэрэв энэхүү Гэрээний 19.9-т заасан аль нэг Талын хаяг нь өөрчлөгдвөл тухайн тал бусад Талдаа шинэ хаягаа бичгээр аль болох шуурхай мэдэгдэнэ. Аль нэг Тал нь энэхүү Гэрээний дагуу явуулсан мэдэгдлийг хүлээж авахаас татгалзсан, эсхүл хүлээн авах боломжгүй байсан нь бусад Талын эрхийг хязгаарлах, хохироох үндэслэл болохгүй.

19.11.    Хөрөнгө оруулагч нь “Олборлох салбарын ил тод байдлын санаачлага”-тай холбоотой хууль тогтоомж, дүрэм журам, бодлогын баримт бичгийг даган биелүүлж, зохих мэдээллийг олон нийтэд нээлттэй байлган энэ талаар олон улсын хэмжээнд хэрэгжүүлж буй санаачлагуудтай үйл ажиллагаагаа уялдуулна.

19.12.    Энэхүү Гэрээг монгол, англи хэлээр үйлдэж, эх бичвэрүүдийн хэл тус бүрийн хувийг Талууд тус бүр нэгийг хадгална. Монгол, англи хэл дээрхи эх бичвэрүүд нь адил хүчинтэй байх бөгөөд хоёр хэл дээрхи бичвэрүүдийг тайлбарлах талаар маргаан гарвал монгол эх бичвэрийг баримталж байхаар Талууд тохиролцов.

 

НҮҮРС ОЛБОРЛОЛТЫН ГЭРЭЭ

Энэхүү Нүүрс олборлолтын гэpээг /цаашид “Гэрээ” гэх/ нэг талаас Монгол Улсын Засгийн газрын эрх олгосноор түүнийг төлөөлж Төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” ХХК (цаашид нь төрийн өмчийн компани буюу “ТӨК” гэх), нөгөө талаас Гэрээ байгуулахаар хүсэлт гаргасан ...... улсад үүсгэн байгуулагдсан ...... компани (бүртгэлийн дугаар ... ) буюу Монгол Улсад түүний үүсгэн байгуулсан ...... компани (улсын бүртгэлийн дугаар ... ) (цаашид “Гүйцэтгэгч” гэх) нар (хамтад нь цаашид “Талууд” гэх) энэхүү Гэрээг 2010 оны ... сарын ... -ны өдөр байгуулав.



НЭГДҮГЭЭР ЗҮЙЛ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ


1.1.    Энэхүү Гэрээний зорилго нь Гэрээт талбайд Нүүрс олборлох эрхийг Гүйцэтгэгчид олгох, Гүйцэтгэгчийн явуулах нүүрс олборлолт, баяжуулалт (угаах), тээвэрлэлт, борлуулалтын үйл ажиллагаа, санхүүжилт, бүтээгдэхүүн хуваалт, үнэ тооцох аргачлал болон Талуудын хүлээх эрх, үүрэг, хариуцлага, Гэрээ дуусгавар болох, цуцлах үндэслэл зэргийг тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

1.2.    Энэхүү Гэрээнд хэрэглэсэн нэр томъёог энэ Гэрээний хавсралтад заасны дагуу ойлгоно.



ХОЁРДУГААР ЗҮЙЛ. ГҮЙЦЭТГЭГЧЭЭР ТОМИЛОХ

2.1.    Гэрээт талбайд Үндсэн үйл ажиллагаа явуулах эрхийг Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр хөрөнгө оруулагчид олгосон бөгөөд энэхүү Гэрээ хүчин төгөлдөр болсноор хөрөнгө оруулагч нь ТӨК-ийн Гүйцэтгэгч болно.

2.2.    Энэхүү Гэрээний 2.1-д заасан эрх олгогдсоноор Гүйцэтгэгч нь энэхүү Гэрээнд заасан эрх, үүрэг, түүнтэй холбогдсон бүхий л хариуцлага, эрсдлийг бүрэн хүлээнэ.
 


ГУРАВДУГААР ЗҮЙЛ. ТӨК-ИЙН ЭРХ, ҮҮРЭГ

6.8.    ТӨК дараахь эрхтэй:

6.8.1.    Гүйцэтгэгчийн Үндсэн үйл ажиллагаа болон санхүүгийн үйл ажиллагаанд Монгол улсын хууль тогтоомж, холбогдох дүрэм журам, Хөрөнгө оруулалтын гэрээ болон энэхүү Гэрээгээр олгосон эрхийн хүрээнд хяналт шалгалт хийх;

6.8.2.    Геологи, геофизик, гидрогеологи, геохими, лабораторийн шинжилгээ зэрэг бүтээгдэхүүн олборлох, баяжуулах (угаах)-тай холбогдсон бүхий л мэдээллийн эх хувийг өмчлөх;

6.8.3.    Гүйцэтгэгчийн Үндсэн үйл ажиллагаатай холбогдсон баримт бичиг болон ашиглагдаж буй техник, тоног төхөөрөмж, барилга байгууламжийн заавар, зураг төсөл, ажлын тодорхойлолт, төлөвлөгөө, хөтөлбөрүүдтэй танилцаж, хувийг авах;

6.8.4.    Монгол Улсын дотоодын хэрэгцээнд шаардлагатай Бүтээгдэхүүнийг Гүйцэтгэгчээс тэргүүн ээлжинд зах зээлийн үнээр худалдан авах;

6.8.5.    Гүйцэтгэгч үндэсний аюулгүй байдлын эрх ашигт сөргөөр нөлөөлөх, бүс нутгийн хөгжлийн боломжийг хязгаарлах, байгаль орчин, хүн амд хохирол учруулах үйл ажиллагаа, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгаа тохиолдолд ТӨК Гүйцэтгэгчийн үйл ажиллагааг түр зогсоох, учирсан хохирлыг арилгуулах;

6.8.6.    Гүйцэтгэгч энэхүү Гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй бол гуравдагч этгээдээр уг үүргийг гүйцэтгүүлэх, дутагдлыг арилгуулах бөгөөд үүнтэй холбогдон гарсан бүх зардлыг Гүйцэтгэгчээр төлүүлэх;

6.8.7.    Гэрээт талбайд Гүйцэтгэгч Үндсэн үйл ажиллагаа явуулахдаа Ашигт малтмалын тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж, дүрэм журам, Хөрөнгө оруулалтын гэрээ болон энэхүү Гэрээний үүргийн хэрэгжилтийг хангаж байгаа байдалд хяналт тавих;

6.8.8.    Гүйцэтгэгч нь давагдашгүй хүчин зүйлийнхээс бусад шалтгаанаар энэхүү Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зургаан (6) сарын хугацаа өнгөрсөн, эсхүл Монгол Улсын хууль тогтоомж, дүрэм журмыг ноцтойгоор зөрчсөн бол ТӨК түүнд зөрчил гарсан тухай болон гарсан зөрчлийг засах тухай мэдэгдлийг бичгээр өгнө. Гүйцэтгэгч нь уг мэдэгдлийг гаргасан өдрөөс хойш ажлын жар (60) хоногийн дотор түүнд заасан үүргийг биелүүлэх талаар зохих арга хэмжээ аваагүй тохиолдолд ТӨК энэхүү Гэрээг цуцлах;

6.8.9.    Энэхүү Гэрээнд тусгагдсан бусад.

6.9.    ТӨК дараахь үүргийг гүйцэтгэнэ:

6.9.1.    Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэр, цахилгаан станц болон дотоодын бусад хэрэгцээнд зориулж нүүрсийг зах зээлийн үнээр тэргүүн ээлжинд нийлүүлэх;

6.9.2.    Гүйцэтгэгчид Үндсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай бичиг баримт, мэдээллийг саадгүй өгөх;

6.9.3.    ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд Монгол Улсын хууль тогтоомж, холбогдох дүрэм журамд заасны дагуу Гүйцэтгэгчийг Үндсэн үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэд шаардагдах зөвшөөрөл, бичиг баримтын бүрдүүлэлтийг бүрдүүлж, хамтран ажиллах;

6.9.4.    Гүйцэтгэгч Үндсэн үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэд нь дэмжлэг, туслалцаа үзүүлэх;

6.9.5.    Энэхүү Гэрээнд заасан бусад.
 


ДӨРӨВДҮГЭЭР ЗҮЙЛ. ГҮЙЦЭТГЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ

4.1.    Гүйцэтгэгч дараахь эрхтэй:

4.1.1.    Үндсэн үйл ажиллагааг Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, Хөрөнгө оруулалтын гэрээ болон энэхүү Гэрээгээр олгогдсон эрхийн дагуу Гэрээт талбайд явуулах;

4.1.2.    Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, дүрэм журамд заасан зөвшөөрөл, тусгай эрхийг авсны үндсэн дээр үйлдвэрлэлийн барилга, дэд бүтцийн байгууламж (цахилгаан станц, дамжуулах шугам, авто зам, төмөр зам, усан хангамж) орон сууц, агуулах, нисэх онгоцны талбай, pадио цамхаг барих, эдгээр төслүүдэд оролцох;

4.1.3.    Бүтээгдэхүүнийг Хөрөнгө оруулалтын гэрээ болон энэхүү Гэрээгээр тохиролцсон нөхцөлийн дагуу захиран зарцуулах;

4.1.4.    ТӨК-ийн мэдээллийн санд хадгалагдаж буй Гэрээт талбайд холбоотой урьд өмнө хийгдсэн хайгуул, геологи, геофизик, геохими, цооногийн талаарх мэдээ, мэдээлэлтэй танилцах, худалдан авах;

4.1.5.    ТӨК-ийн бичгээр өгсөн зөвшөөрлийг үндэслэн Үндсэн үйл ажиллагааны зарим хэсгийг туслан гүйцэтгэгчээр гүйцэтгүүлж болно. Энэ тохиолдолд туслан гүйцэтгэгчийн үйл ажиллагааг удирдах, хянах үүргийг Гүйцэтгэгч хүлээх бөгөөд ажлын үр дүн, чанарыг ТӨК-ийн өмнө хариуцна;

4.1.6.    Гэрээнд заасан бусад.

4.2.    Гүйцэтгэгч дараахь үүргийг гүйцэтгэнэ:

4.2.1.    Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж буй хууль тогтоомж, дүрэм журмыг дагаж мөрдөх;

4.2.2.    байгаль орчин, газрын харилцаа, дэд бүтэц болон бүс нутгийн хөгжил, дотоодын ханган нийлүүлэлт, хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаар Хөрөнгө оруулалтын гэрээ болон энэхүү Гэрээнд заасан үүргийг биелүүлэх;

4.2.3.    Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэр, цахилгаан станц болон дотоодын бусад хэрэгцээнд зориулж нүүрсийг зах зээлийн үнээр тэргүүн ээлжинд нийлүүлэх;

4.2.4.    байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийх эрх бүхий гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахад ТӨК-ийг оролцуулах бөгөөд Үндсэн үйл ажиллагаа эхлэхээс өмнө байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэж, үнэлгээний ажлын тайлангийн эх хувийг ТӨК-д хүргүүлэх;

4.2.5.    ан амьтан, байгаль, түүх, соёлын үнэт зүйлийг хамгаалахад шаардлагатай бүхий л арга хэмжээ авч хэрэгжүүлэх;

4.2.6.    Үндсэн үйл ажиллагааг хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр зохион байгуулах;

4.2.7.    Үндсэн үйл ажиллагаанд оролцох Туслан гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахдаа ТӨК-ийг санал өгөх эрхтэйгээр оролцуулж, харилцан зөвшилцсөний үндсэн дээр сонгон шалгаруулж, гэрээ байгуулах;
   
4.2.8.    ТӨК, эсхүл гуравдагч этгээдийн эрх, өмч хөрөнгөд хохирол учруулахгүй байх боломжтой бүх арга хэмжээг авах;

4.2.9.    Үндсэн үйл ажиллагаа явуулахад шааpдагдах бүх заpдлыг бүрэн хаpиуцах;

4.2.10.    Гэрээнд заасан бусад.
 


ТАВДУГААР ЗҮЙЛ. ТӨЛӨӨЛӨЛ БА ХЯНАЛТ

5.1.    ТӨК нь Гүйцэтгэгчийн ажлын гүйцэтгэлийг хянах, энэхүү Гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх үүрэгтэй төлөөлөгчийг томилно.

5.2.    Гүйцэтгэгч нь энэхүү Гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлэх, ТӨК-тэй харилцах төлөөлөгчөө томилон ажиллуулна. 

5.3.    ТӨК-ийн төлөөлөгч, Гүйцэтгэгчийн төлөөлөгч нар хамтдаа төслийн зөвлөлдөх багийг байгуулна. Төслийн зөвлөлдөх баг нь Үндсэн үйл ажиллагаатай холбоотой аливаа асуудлыг хэлэлцэх, шийдвэрлэх, төрийн байгууллагатай харилцах үндсэн үүрэгтэй байна. 

5.4.    ТӨК болон Гүйцэтгэгчийн төлөөлөгчид сард нэгээс (1) доошгүй удаа Үндсэн үйл ажиллагааны явцыг хэлэлцэх төслийн зөвлөлдөх багийн уулзалтыг хийнэ. Уулзалтад Талуудын төлөөлөгчид, багийн гишүүд, урилгаар оролцуулж байгаа бусад хүмүүс оролцоно.

5.5.    Гүйцэтгэгч тал төслийн зөвлөлдөх багийн уулзалтын бэлтгэл ажлыг хангах бөгөөд уулзалтыг хариуцаж зохион байгуулна. Уулзалтын тэмдэглэлийг нэг (1) долоо хоногийн дотор оролцогчдод хүргүүлж байна.

5.6.    ТӨК, түүний төлөөлөгч шаардлагатай гэж үзвэл төслийн зөвлөлдөх багт туслах зорилгоор бие даасан зөвлөхүүдийг ажиллуулж, зөвлөгөө, туслалцаа авч болно.

5.7.    Гүйцэтгэгч нь олон улсын (ISO) стандартад нийцсэн чанарын удирдлагын тогтолцоог бий болгож өөрийн болон Туслан гүйцэтгэгчийн үйл ажиллагаанд мөрдөнө. Гүйцэтгэгч ТӨК-ийн төлөөлөгчид чанарын удирдлагын энэ тогтолцоонд нэвтэрч, хяналт тавих боломжийг олгоно.

5.8.    Гүйцэтгэгч нь үр дүнтэй төлөвлөх, тайлагнах шаардлагыг хангах дотоод хяналтын тогтолцоог мөрдөж, Үндсэн үйл ажиллагаатай холбогдон гарсан аливаа шийдвэр (олборлолт, борлуулалт, худалдан авалт, нийлүүлэлт зэрэг), шийдвэр гаргах хүртэл харилцаж байсан аливаа асуудлаар тэмдэглэл хөтлөнө. Энэ Гэрээ дуусгавар болох, хугацаанаасаа өмнө цуцлагдах тохиолдолд Үндсэн үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулахад шаардлагатай бүхий л тэмдэглэлийг Гүйцэтгэгчийн зүгээс ТӨК-д өгнө.



ЗУРГААДУГААР ЗҮЙЛ. ГҮЙЦЭТГЭГЧИЙН ТӨЛӨХ ТАТВАР, ТӨЛБӨР, ХУРААМЖ

6.1.    Гүйцэтгэгчийн татвар төлөхтэй холбоотой асуудлыг Хөрөнгө оруулалтын гэрээ, энэ Гэрээ болон холбогдох бусад хууль тогтоомжоор зохицуулна.

6.2.    Гэрээт талбайд холбогдох ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байхтай холбоотой дараахь татвар, төлбөр, хураамжийг Гүйцэтгэгч ТӨК-д төлнө. Үүнд:

6.2.1.    Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр;

6.2.2.    Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг сунгуулах, холбогдох тайлан, төлөвлөгөөг хянуулж, батлуулах үйлчилгээний хураамж;

6.2.3.    Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу дотоодод борлуулсан нүүрсний хувьд 2.5 хувьтай тэнцүү, экспортлосон нүүрсний хувьд 5 хувьтай тэнцүү ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр;

6.2.4.    Байгаль орчны ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийлгэх, Техник, эдийн засгийн үндэслэл боловсруулахад шаардагдах зардал болон түүнтэй холбогдсон үйлчилгээний хураамж, төлбөр;

6.2.5.    Монгол Улсын хууль тогтоомж, дүрэм журамд заасан ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч төлбөл зохих бусад бүх татвар, төлбөр, хураамж;

 

ДОЛООДУГААР ЗҮЙЛ. ХУГАЦАА

7.1.    Гүйцэтгэгчийн Үндсэн үйл ажиллагаа явуулах хугацаа нь энэхүү Гэpээ хүчин төгөлдөp болсон өдpөөс эхлэн гучин (30) жилийн хугацаатай байна.

7.2.    Гүйцэтгэгчийн Үндсэн үйл ажиллагаа явуулах хугацааг Монгол Улсын хууль тогтоомж, дүрэм журам, Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу сунгаж болно.



НАЙМДУГААР ЗҮЙЛ. ТЕХНИК, ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДЭСЛЭЛ

8.1.    Гүйцэтгэгч Гэрээнд гарын үсэг зурснаас хойш ... сарын дотор Гэрээт талбайд олборлолт явуулах Техник, эдийн засгийн үндэслэл (цаашид “ТЭЗҮ” гэх)-ийг ТӨК-аас санал авч, өөрийн зардлаар боловсруулна.

8.2.    Гүйцэтгэгч нь ТЭЗҮ-ийг Эрдэс баялагийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан үндсэн шаардлага, ТЭЗҮ хүлээн авах зааврын дагуу боловсруулна.

8.3.    Гүйцэтгэгч нь ТЭЗҮ боловсруулахдаа техник технологийн сонголтыг олон улсын стандартад нийцсэн /ISO/ байгаль орчинд сөрөг нөлөөгүй техник тоног төхөөрөмжийг сонгож ашиглана.

8.4.    Гүйцэтгэгч ТӨК-тай хамтран ТЭЗҮ-ийг Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж буй хууль тогтоомж, дүрэм журмын дагуу геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад энэхүү Гэрээнд гарын үсэг зурснаас хойш зургаан (6) сарын дотор хүргүүлж, хэлэлцүүлэн баталгаажуулна.



ЕСДҮГЭЭР ЗҮЙЛ. БАРИЛГА БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ

9.1.    Гүйцэтгэгч нь Үндсэн үйл ажиллагаатай холбоотой баригдах барилга байгууламжийг зөвшөөрөгдсөн нөхцөл, батлагдсан хуваарийн дагуу барьж дуусгана. Хэрэв зөвшөөрөгдсөн нөхцөл, батлагдсан хуваарийг хэрэглэх боломжгүй нөхцөл байдал үүсвэл уг хуваарийг өөрчлөх саналаа ТӨК-д хүргүүлж зөвшөөрөл авна.

9.2.    Гүйцэтгэгч нь Монгол Улсын хууль тогтоомж, холбогдох дүрэм журмын дагуу Гэрээнд заасан Үндсэн үйл ажиллагаатай холбоотой дараахь барилга байгууламжийг барина. Үүнд:

9.2.1.    Олборлолт явуулахтай холбогдсон үйлдвэрлэлийн барилга байгууламж;

9.2.2.    Нүүрс баяжуулах (угаах) үйлдвэр, түүний барилга байгууламж;

9.2.3.    Зогсоол, тавцан, хамгаалалт, элс, шавар зайлуулагч машин, усны далан, хамгаалалтын барилга байгууламж, ажлын байр, агуулах хэсэг, агуулах ба ачих, буулгах тоног төхөөрөмж зэрэг барилга байгууламж;

9.2.4.    Авто зам, замын байгууламж, гүүр, нисэх онгоцны буудал, нисэх онгоц буух зурвас, буух талбай, машин, техник тоног төхөөрөмжийн байр, гарааш, шатахуун цэнэглэх газар, радио, харилцаа холбооны болон цахилгаан холбооны барилга байгууламж;

9.2.5.    Орон сууц, дэлгүүр, сургууль, театр, уурхайн ажилчид, тэдний гэр бүлд зориулсан бусад барилга байгууламж;

9.2.6.    Усны суваг, хоолой, бүх төрлийн хаягдал, бохир ус зайлуулах систем зэрэг инженерийн барилга байгууламж;

9.2.7.    Гэрээт талбайд Үндсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай бусад төрлийн үйлдвэр, барилга байгууламж;

9.3.    Гүйцэтгэгч төмөр зам, цахилгаан станц, усны хангамжийн систем бий болгох, барих ажилд оролцох болон хөрөнгө оруулалттай холбоотой харилцааг энэхүү Гэрээнд зааснаас бусад тохиолдолд Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын дагуу зохицуулна.



АРАВДУГААР ЗҮЙЛ. УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

10.1.    Гүйцэтгэгч нь Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасны дагуу олборлолтын үйл ажиллагааг эхлүүлнэ.

10.2.    Гүйцэтгэгч нь олборлолтын үйл ажиллагааг эхэлсэн өдрөөс хойш ... жилийн дотор баяжуулах (угаах) үйлдвэрийг байгуулж бүрэн хүчин чадалд хүргэх бөгөөд үйлдвэр байгуулагдснаас хойшх нүүрсийг баяжуулж экспортлоно.

10.3.    ТӨК олборлолт хийх талбайд нэвтрэх, үйл ажиллагаа эхлэх боломж, нөхцөлийг Гүйцэтгэгчид олгоно. Гүйцэтгэгч олборлолтын үйл ажиллагаатай танилцах, хяналт тавих нөхцөлийг хангах үүднээс уурхайн талбайд нэвтрэх боломж, нөхцөлийг ТӨК-д олгоно.

10.4.    Гэрээт талбайд явуулж буй олборлолтын үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх зорилгоор ТӨК өөрийн салбараа тухайн орон нутагт байгуулж, төлөөлөгчийг томилон ажиллуулна. Гүйцэтгэгч нь ТӨК-ийн салбар, төлөөлөгчийг Гэрээт талбайд ажиллах ажлын байр, нөхцөлөөр хангана.

10.5.    ТӨК, түүний төлөөлөгч нь хяналтыг Гүйцэтгэгчийн өдөр тутмын хэвийн үйл ажиллагаанд нөлөөлөхгүйгээр хэрэгжүүлнэ.

10.6.    ТӨК, түүний төлөөлөгч хяналт, шалгалт хийхдээ энэхүү Гэрээнд заасны дагуу гаргаж өгөх Гүйцэтгэгчийн тайлан, мэдээлэлд тулгуурлах бөгөөд үнэн зөв, бодитой байгаа эсэхийг шалгаж нягтална.

10.7.    ТӨК, түүний төлөөлөгч Гүйцэтгэгчийн ажлын байранд үйл ажиллагааг нь шалгахаар нэвтрэх эрхтэй. Гүйцэтгэгч нь төлөөлөгчдөд түүний үйл ажиллагаатай холбоотой техник, санхүүгийн тэмдэглэлийг шалгах боломж олгоход бүх шаардлагатай туслалцааг үзүүлэх бөгөөд эдгээр төлөөлөгчдөд тэдний шаардаж болох мэдээллийг гаргаж өгнө.

10.8.    Гүйцэтгэгч нь нүүрс олборлох, баяжуулах (угаах) үйл ажиллагаанд орчин үеийн дэвшилтэт техник технологи, тоног төхөөрөмжийг нэвтрүүлж ажиллах бөгөөд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн талаарх мэдээллийг ТӨК-д тухай бүр хүргүүлнэ.

10.9.    Гүйцэтгэгч Үндсэн үйл ажиллагааны явцад нүүрснээс бусад ашигт малтмал илэрвэл энэ тухай ТӨК-д ... хоногийн дотор мэдэгдэн ТӨК-тай харилцан тохиролцсоны үндсэн дээр Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж буй хууль тогтоомж, дүрэм журамд нийцүүлэн олборлолтыг эрхлэн гүйцэтгэж болно.

10.10.    Гүйцэтгэгч Үндсэн үйл ажиллагааны явцад археологийн олдвор, түүх соёлын дурсгалт зүйл олсон бол энэ талаар ТӨК-д даруй мэдэгдэж холбогдох хууль тогтоомж, ТӨК-ийн төлөөлөгчийн зааврын дагуу ажиллана.

10.11.    Гүйцэтгэгч ТӨК, түүний төлөөлөгчийн бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр дараахь зүйлийг хийж болохгүй. Үүнд:

10.11.1.    Уурхайг олборлолтын үйл ажиллагаа явуулахаас бусад аливаа зорилгоор ашиглах, эсхүл ашиглуулах;

10.11.2.    Уурхай, уурхайтай холбоотой барилга байгууламжийг өөр зориулалтаар ашиглах, бүтцийг нь өөрчлөх;

10.11.3.    Олборлолтын үйл ажиллагаа явуулахад саад болох, холбогдох зөвшөөрлийг цуцлахад хүргэж болох үйлдэл, зөрчил гаргуулах, эсхүл тийм боломж олгох.



АРВАН НЭГДҮГЭЭР ЗҮЙЛ. АЮУЛГҮЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

11.1.    Гүйцэтгэгч уурхайн үйл ажиллагаатай холбоотой ажиллуулж буй нийт ажиллагсад (өөрийн ажилчид, туслан гүйцэтгэгчид, Гүйцэтгэгчийн хяналтын дор ажлын байранд ажиллаж бүх ажилчид)-ын аюулгүйн үйл ажиллагааг, мэргэжлийн эрүүл мэндийг хариуцна.

11.2.    Гүйцэтгэгч аюулгүйн үйл ажиллагааны иж бүрэн төлөвлөгөөг олборлолт эхлсэнээс хойш хоёр (2) сарын дотор гаргаж мөрдөх бөгөөд уг төлөвлөгөөг ТӨК-д хүргүүлнэ. Гүйцэтгэгчийн аюулгүйн үйл ажиллагааны төлөвлөгөө, энэ төлөвлөгөөний дагуу хийсэн гэрээ, үйл ажиллагаа аюулгүйн үйл ажиллагаан талаархи Монгол Улсын хууль тогтоомж, дүрэм журамд нийцсэн байна.

11.3.    Гүйцэтгэгч олборлолтын үйл ажиллагаа явуулах аюулгүйн үйл ажиллагааны нөхцөлийг бүрдүүлсэн байна.

11.4.    Гүйцэтгэгч аюулгүйн үйл ажиллагаатай холбоотой зардлыг хариуцна.  Гүйцэтгэгч нь аюулгүйн үйл ажиллагааны асуудал хариуцсан менежер бүхий багтай байна. 

11.5.    Гүйцэтгэгч олборлолтын үйл ажиллагаа явуулахад шаардлагатай үйлдвэр, машин, тоног төхөөрөмжийг аюулгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлэх ёстой.

11.6.    ТӨК, түүний төлөөлөгч Гүйцэтгэгчийн аюулгүйн үйл ажиллагааны орчинтай танилцах, хуульд тогтоомжид нийцсэн заавар өгөх, аюулгүйн үйл ажиллагааг хангах шаардлага өгөх эрхтэй


АРВАН ХОЁРДУГААР ЗҮЙЛ. ГЭРЭЭТ БОЛОН ТУСЛАН
ГҮЙЦЭТГЭГЧИД, АЖИЛЛАГСАД


12.1.    Гүйцэтгэгчийн үйл ажиллагаанд Гэрээт болон Туслан гүйцэтгэгч оролцож болно.  Энэхүү гэрээны дагуу гүйцэтгэх Үндсэн үйл ажиллагаанд Гэрээт болон Туслан гүйцэтгэгчийг оролцуулах бол ТӨК-ийн зөвшөөрлийг авна.

12.2.    Уурхайн талбайд ажиллаж байгаа Гэрээт болон Туслан гүйцэтгэгчид энэхүү Гэрээнд заасан аюулгүй ажиллагаа, хөдөлмөр, нийгэм хангамжийн талаархи шаардлага нэгэн адил хамаарна. 

12.3.    Гүйцэтгэгч Гэрээт болон Туслан гүйцэтгэгчийн үйл ажиллагааны гүйцэтгэлийн талаар ТӨК-ийн өмнө харицлага хүлээнэ.

12.4.    Гүйцэтгэгч Үндсэн үйл ажиллагааг зохих мэдлэг, туршлага, чадвартай ажилчид, удирдах багаар гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлнэ.

12.5.    Үндсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд Монгол Улсын хууль тогтоомж, дүрэм журам, энэхүү Гэрээний заалтыг зориуд санаатай зөрчиж алдаа гаргасан, мэдлэг чадваргүй этгээдийг Гүйцэтгэгчийн үйл ажиллагаанд оролцуулахгүй байх шаардлага, зааврыг ТӨК, түүний төлөөлөгч өгч болно. 



АРВАН ГУРАВДУГААР ЗҮЙЛ. БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНЭ ТООЦОХ АРГАЧЛАЛ

10.1.    Гүйцэтгэгч нь бүтээгдэхүүний үнийг тогтоохдоо ТӨК болон Эрдэс баялагийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай харилцан тохиролцож шийдвэрлэнэ.

10.2.    Энэхүү гэрээний 13.1-д заасны дагуу бүтээгдэхүүний үнийг тооцохдоо олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үнэ тогтоох аргачлал, нүүрсний хэрэглээний хэтийн төлөв, зах зээлийн судалгаа, нүүрс олборлох, баяжуулах (угаах), тээвэрлэх бодит зардлын хэмжээ зэргийг харгалзана.

10.3.    Гүйцэтгэгч нь бүтээгдэхүүнийг борлуулахдаа олон улсад түгээмэл хэрэглэгддэг “................... зарчим” /Армз-ленгф/-ийг баримтлана.


АРВАН ДӨРӨВДҮГЭЭР ЗҮЙЛ. ТӨК-Д ТӨЛӨХ ТӨЛБӨР
БОЛОН БҮТЭЭГДЭХҮҮН ХУВААЛТ

11.1.    Гүйцэтгэгчийн олборлосон, баяжуулсан (угаасан) нийт Бүтээгдэхүүний ... хувь ТӨК-д ногдох бөгөөд ТӨК өөрт ногдох бүтээгдэхүүний борлуулалтыг Гүйцэтгэгчид хариуцуулж болно.

11.2.    Гүйцэтгэгч нь нийт хөрөнгө оруулалт болон олборлолт, хадгалалт, баяжуулалт (угаах), тээвэрлэлт, борлуулалттай холбогдсон бүх төрлийн зардал, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, үндэсний боловсон хүчнийг бэлтгэх, сургах зэрэгт зарцуулах зардал, холбогдох бусад бүх төлбөр, хураамжийг хариуцна.


АРВАН ТАВДУГААР ЗҮЙЛ. УРЬДЧИЛГАА ТӨЛБӨР
БОЛОН УРАМШУУЛАЛ


15.1.    Гүйцэтгэгч нь Засгийн газартай тохиролцсон ... ам.долларын урьдчилгаа төлбөрийг энэхүү гэрээ Хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ... сарын дотор...............нөхцөлийн дагуу ТӨК-д шилжүүлнэ. Урьдчилгаа төлбөртэй холбоотой асуудлыг тусгайлан гэрээ байгуулж зохицуулна.

15.2.    Энэхүү Гэрээнд гарын үсэг зурснаас хойш ... хоногийн дотор Гүйцэтгэгч нь ТӨК-д гарын үсэг зурсны урамшуулал ... ам.долларыг буцаан төлөгдөхгүй нөхцөлөөр төлнө.

 

АРВАН ЗУРГААДУГААР ЗҮЙЛ. НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛ ТООЦОО

16.1.    Гүйцэтгэгч нь Үндсэн үйл ажиллагаанд хамааpах нягтлан бодох бүpтгэлийг Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль тогтоомж, дүрэм журмын дагуу монгол хэл дээр, шаардлагатай гэж үзвэл англи хэл дээp давхар хөтөлнө.

16.2.    Гүйцэтгэгч нь нягтлан бодох бүpтгэл тооцооны тайлангаа ТӨК-д хүргүүлж байна.

16.3.    ТӨК нь Гүйцэтгэгчийн санхүүгийн данс, дансны бичилт, бараа материалын бүртгэл ба бараа материал, Гэрээнд шууд буюу шууд бусаар хамрагдах аливаа төрлийн гэрээ, туслан гүйцэтгэх гэрээ, бусад баримт бичиг зэрэг Үндсэн үйл ажиллагаатай холбогдсон бүхий л төлбөр тооцоог шалгах эрхтэй бөгөөд хяналт, шалгалттай холбогдон гарах зардлыг Гүйцэтгэгч хариуцна.


АРВАН ДОЛООДУГААР ЗҮЙЛ. ТАЙЛАН


17.1.    Гүйцэтгэгч нь Гэрээт талбайд Үндсэн үйл ажиллагаа явуулсантай холбогдох Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан мэдээ, тайланг боловсруулж төрийн захиргааны төв байгуулагад хүргүүлэх хугацаанаас ... хоногийн өмнө ТӨК-д хүргүүлнэ.

17.2.    Гүйцэтгэгч нь ТӨК-д Үндсэн үйл ажиллагаа болон энэхүү Гэрээнд заасан холбогдох бусад үйл ажиллагааны талаар сар, улирал, жилийн тайлан гаргаж хүргүүлнэ.

17.3.    Гүйцэтгэгч нь ТӨК-д нүүрс олборлох, баяжуулах (угаах) үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбогдуулан хийсэн судалгааны ажлын хураангуй, хайгуулын ажил, геологи, геофизик, байр зүй, гидрогеологийн мэдээлэл, судалгаа, шинжилгээний явцад олж тогтоосон ордын нүүрсний нөөцийн тооцоо, мэдээллийн хүснэгтийг хүсэлт гаргасан тухай бүр гаргаж өгнө.

17.4.    Гүйцэтгэгч нь ТӨК-д дараахь тайланг заасан хугацаанд гаргаж өгнө. Үүнд:

17.4.1.    Үндсэн үйл ажиллагаа эхэлснээс хойш олборлосон, баяжуулсан (угаасан), хадгалсан, экспортлосон бүтээгдэхүүний төрөл, тоо хэмжээг харуулсан тайланг сар бүр;

17.4.2.    Олборлолт явуулж эхэлсэн өдрийн дараахь сараас эхлэн өмнөх сард олборлолт хийсэн газар, байрлал, ажлын цар хэмжээ, тоон үзүүлэлт, ажилласан ажилчдын тоо, хөдөлмөрийн бүтээмж, ашигласан техник, тоног төхөөрөмж, хүчин чадал болон дараагийн сард гүйцэтгэх ажлын талаарх товч танилцуулгыг тусгасан тайланг сар бүр;

17.4.3.    Олборлолт явуулж эхэлсэн өдрөөс хойш улирал тутамд Гэрээт талбайн нөөцийн барагцаалсан тоо хэмжээ, нүүрсний төрөл, түүнд хийсэн шинжилгээтэй холбоотой бүх мэдээлэл болон тухайн улирлын эцэст гүйцэтгэсэн, дараагийн улиралд гүйцэтгэх ажлын талаарх мэдээллийг улирал бүр;

17.4.4.    Үндсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх хүрээнд баталсан хөтөлбөр, төлөвлөгөө, түүний биелэлт, шинээр байгуулагдсан болон засварласан, шинэчилсэн барилга байгууламж, техник, тоног төхөөрөмжийн жагсаалт, зарцуулсан хөрөнгө оруулалтын хэмжээ, дараагийн улиралд хэрэгжүүлэхээр батлагдсан хөтөлбөр, төлөвлөгөөг улирал бүр;

17.4.5.    Үндсэн үйл ажиллагааны төлөвлөлт, тухайн жилд хийсэн буюу хийгдэхээр төлөвлөсөн нийт хөрөнгө оруулалт, дараагийн жилд оруулах хөрөнгө оруулалтын дэлгэрэнгүй тайлан, дараагийн жилд байгуулахаар төлөвлөсөн барилга байгууламжийн жагсаалт, дэлгэрэнгүй танилцуулга, мэдээллийг нэгтгэн жил бүр.

17.5.    Сар ба улирлын тайланг тухайн сар буюу улирлын дараагийн сар буюу улирлын эхний гуч (30) хоногийн дотор хоёр (2) хувь үйлдэн гаргаж өгнө. Жилийн тайланг тухайн жилийн дараагийн жилийн эхний дөчин тав (45) хоногийн дотор хоёр (2) хувь үйлдэн гаргаж өгнө.


АРВАН НАЙМДУГААР ЗҮЙЛ. ГЭРЭЭ ДУУСГАВАР БОЛОХ

18.1.    Энэхүү Гэрээ нь дараахь тохиолдолд дуусгавар болно:

18.1.1.    энэхүү Гэрээний 7.1-д заасан хүчинтэй хугацаа дууссан бол;

18.1.2.    Гүйцэтгэгч энэхүү Гэрээг дуусгавар болгох тухай хүсэлт гаргасны дагуу Талууд харилцан тохиролцсон бол;

18.1.3.    Хөрөнгө оруулалтын гэрээ дуусгавар болсон, цуцлагдсан бол;

18.1.4.    энэхүү Гэрээний 3.1.8-д заасны дагуу ТӨК энэхүү Гэрээг дангаар цуцалсан бол.


АРВАН ЕСДҮГЭЭР ЗҮЙЛ. ДАВАГДАШГҮЙ ХҮЧИН ЗҮЙЛ

17.4.    Давагдашгүй хүчин зүйлийн улмаас энэхүү Гэрээний Тал нь энэхүү Гэрээгээр хүлээсэн аливаа эсхүл бүх үүргээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлж чадаагүйгээс үүссэн үр дагаврыг тухайн тал хариуцахгүй. Давагдашгүй хүчин зүйлийн улмаас энэхүү Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлж чадаагүй нөхцөл байдлыг Гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзэхгүй бөгөөд түүний үргэлжлэх хугацаанд тухайн үүргийн гүйцэтгэл болон цаг хугацааны шаардлагыг түр зогссон гэж үзнэ.

17.5.    Давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүргээ биелүүлж чадахгүй болсон Тал нь энэ тухайгаа болон түүний шалтгааныг нөгөө Талдаа бичгээр шуурхай мэдэгдэх бөгөөд Талууд боломжтой бүхий л арга хэмжээг авахын зэрэгцээ харилцан тохиролцож, шалтгааныг арилгахын төлөө хамтран ажиллана.

17.6.    Энэхүү Гэрээний аль нэг тал нь Давагдашгүй хүчин зүйлийн улмаас энэхүү Гэрээгээр хүлээсэн үүргээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн биелүүлээгүй, эсхүл хойшлуулсан тохиолдолд тухайн давагдашгүй хүчин зүйлийн үр дагаврыг арилгахад бодитойгоор шаардагдах боломжит хугацаа болон тухайн ажлыг эхлүүлэх буюу үргэлжлүүлэхэд шаардагдах бэлтгэл ажлын боломжит хугацааг энэхүү Гэрээнд уг ажлыг гүйцэтгэхээр заасан буюу бусад хэлбэрээр зөвшөөрөгдсөн хугацаан дээр нэмж тооцохын зэрэгцээ Гэрээний хугацааг мөн энэ хугацаагаар сунгана.


ХОРЬДУГААР ЗҮЙЛ. МАРГААН ШИЙДВЭРЛЭХ

18.4.    Энэхүү Гэрээнээс үүдэлтэй буюу түүнтэй холбоотойгоор Талуудын хооронд аливаа маргаан гарвал түүнийг эхний ээлжинд сайн санааны үндсэн дээр хэлэлцээ хийх замаар шийдвэрлэх бөгөөд аль нэг тал нь хэлэлцээ хийх хүсэлтийг бичгээр тавьснаас хойш ажлын жар (60) хоног, эсхүл өөрөөр тохиролцсон хугацааны дотор Талууд нэгдсэн шийдвэрт хүрч чадаагүй бол уг маргааныг энэхүү Гэрээний 20.2-т заасны дагуу шийдвэрлэнэ.

18.5.    Энэхүү Гэрээний 20.2-т заасны дагуу маргааныг хэлэлцээний журмаар шийдвэрлэж чадаагүй бол түүнийг уг маргаан гарсан өдөр үйлчилж буй Нэгдсэн Үндэстний Байгууллагын Олон улсын худалдааны эрх зүйн комиссын Арбитрын Дүрэм /НҮБОУХЭЗК Дүрэм/-ийн дагуу заавал биелүүлэх арбитрын зарчмаар шийдвэрлэнэ.

18.6.    Арбитрын шийдвэр нь эцсийнх байх бөгөөд уг шийдвэрийг Талууд заавал биелүүлнэ. Арбитрын шийдвэрийг түүнийг гүйцэтгэх эрх бүхий аливаа шүүхэд гүйцэтгүүлэхээр хүргүүлж болох бөгөөд ингэхдээ хамгийн түрүүнд Монгол Улсын зохих шүүхэд хүргүүлнэ. Хэрэв Монгол Улсын зохих шүүхэд хүргүүлсэн шийдвэрийг хүргүүлсэн өдрөөс хойш гуч (30) хоногийн дотор гүйцэтгээгүй бол эрх бүхий бусад шүүхэд хүргүүлж болно.


ХОРИН НЭГДҮГЭЭР ЗҮЙЛ. БУСАД ЗҮЙЛ

21.1.    Энэхүү Гэрээний дагуу аливаа мэдэгдэл, бусад харилцаа холбоог Талууд бичгээр үйлдэх бөгөөд тухайн баримт бичгийг биечлэн, эсхүл шуудан, факсаар илгээн, шуудангийн хураамж, илгээлтийн төлбөрийг урьдчилан бүрэн төлсөн байдлаар доор дурьдсан хаягаар хүргэгдсэнээр тухайн баримт бичгийг зохих ёсоор хүлээлгэн өгсөн гэж тооцно:

ТӨК-д:
-    Нэр:
-    Албан тушаал:
-    Хаяг:
-    Утас:
-    Факс:
-    И-мэйл:

Гүйцэтгэгчид:
-    Нэр:
-    Албан тушаал:
-    Хаяг:
-    Утас:
-    Факс:
-    И-мэйл:

21.2.    Хэрэв энэхүү Гэрээний 21.1-т заасан аль нэг Талын хаяг нь өөрчлөгдвөл тухайн тал бусад Талдаа шинэ хаягаа бичгээр аль болох шуурхай мэдэгдэнэ. Аль нэг Тал нь энэхүү Гэрээний дагуу явуулсан мэдэгдлийг хүлээж авахаас татгалзсан, эсхүл хүлээн авах боломжгүй байсан нь бусад Талын эрхийг хязгаарлах, хохироох үндэслэл болохгүй.

21.3.    Гүйцэтгэгч нь “Олборлох салбарын ил тод байдлын санаачлага”-тай холбоотой хууль тогтоомж, дүрэм журам, бодлогын баримт бичгийг даган биелүүлж, зохих мэдээллийг олон нийтэд нээлттэй байлган энэ талаар олон улсын хэмжээнд хэрэгжүүлж буй санаачлагуудтай үйл ажиллагаагаа уялдуулна.

21.4.    Засгийн газраас зөвшөөрөл авсны үндсэн дээр Талууд бичгээр харилцан тохиролцож энэхүү Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болно.

21.5.    Гэрээг Монгол, Англи хэл дээр тус бүр хоёр эх хувийг үйлдэх бөгөөд талууд хэл тус бүр дээрхи хувийг хадгална. Гэрээний Монгол, Англи хувийг эрх тэгш хэмээн тооцох бөгөөд харин агуулгын болон орчуулгын хувьд зөрвөл Монгол хэл дээрх хувийг баримтлана.

21.6.    Энэхүү Гэрээний Хавсралтууд нь энэхүү Гэрээний салшгүй хэсэг байна.

21.7.    Энэхүү Гэрээгээр зохицуулагдаагүй аливаа харилцааг Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж буй хууль тогтоомж, дүрэм журам, Монгол Улсын олон улсын гэрээний дагуу шийдвэрлэнэ.

 

"The Mongolian Mining Journal"-ийн зургадугаар сарын шинэ дугаараас
Та Тавантолгойн олборлолтын гэрээний төслийг англи хэл дээр,
мөн судлаачдын маш чухал байр сууриудыг сонирхон уншина уу
  • Tsolmon (124.158.90.34)
    Сайн байна уу Танай ажлын хамт олонд энэ өдрийн мэндийг хүргэе Дараа боломжтой бол Компаниудын тогтвортой байдлын гэрээний талаар тусгаж өгч туслаач гэрээний эх хувь нь байвал их баярлах байна
    2013 оны 03 сарын 13 | Хариулах