Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хууль, Төсөл

ТАВАНТОЛГОЙН НҮҮРСНИЙ ОРДЫГ АШИГЛАХ ЗАРИМ АСУУДЛЫН ТУХАЙ

Засгийн газраас өргөн барьсан Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай УИХ-ын тогтоолын төсөл  (2010 оны долдугаар сарын  2-ны хэлэлцүүлэгт оруулснаар)

1. Ордын нүүрсний нөөц, уул-геологийн нөхцөлийг харгалзан Тавантолгой ордод төрийн өмчит компани ашиглалтын үйл ажиллагаа явуулах, холбогдох хууль тогтоомжийн дагуу “Эрдэнэс-Тавантолгой” төрийн өмчит охин компани байгуулж ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг шилжүүлэх, түүнтэй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах, оператор аж ахуйн нэгжээр олборлолтын үйл ажиллагааг тодорхой хугацаанд гүйцэтгүүлэхийг Засгийн газар (С.Батболдод)-т даалгасугай.

2. Тавантолгой ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч төрийн өмчит компанийн хувьцааны 50 хүртэл хувийг Монгол Улсын иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлэх, дотоод, гадаадын хөрөнгийн биржээр арилжаалах талаар дараах арга хэмжээг холбогдох хууль, тогтоомжийн дагуу үе шаттайгаар хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасугай:

1/ Монгол Улсын нийт иргэнд хувьцааны 10 хувийг үе шаттайгаар, адил тэнцүү хувь хэмжээгээр, үнэ төлбөргүй эзэмшүүлэх:
2/Хувьцааны 10 хувийг үндэсний аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр арилжаалах:
3/Хувьцааны 30 хүртэл хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр худалдаж, шаардлагатай хөрөнгө оруулалт босгох:

3. Дараах арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газарт үүрэг болгосугай:
1/Ордыг түшиглэж үйлдвэр, зам, дэд бүтцийн барилга байгууламж барьж байгуулах, ашиглахад олон улсын жишиг, стандартыг баримтлах, төслийн хэрэгжилтийг үндэсний үйлдвэрлэлийг дэмжих бодлоготой уялдуулж, Монгол Улсын иргэдийг ажлын байраар хангах, дотоодод үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг тэргүүн ээлжинд авч хэрэглэх нөхцөл, болзлыг хэрэгжүүлэх,
2/ Дамжин өнгөрөх тээвэр, угтуулан тавих нөхцөл, урьдчилгаа төлбөр, боомт ашиглалтын асуудлыг судалж, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны саналыг тусган боловсруулсан Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг УИХ-ын 2010 оны намрын чуулганд багтаан УИХ-аар дахин хэлэлцүүлэх.