MINING JOURNAL COUNCIL шалгаруулалтыг мэргэжлийн түвшинд шүүнэ

2011-11-03 13:08

Mongolian Mining Journal нь Уул уурхайн салбарын оны шагналын номинациа хоёр дахь жилдээ зарлаж байна. Монгол орны уул уурхайн салбар эрчимтэй хөгжлийн замдаа орж, олборлолт төдийгүй уул уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрчимжлээ. Дэлхийн уул уурхайн хөгжлийн шинэ технологи, стандартууд, түүнчлэн ижил бэрхшээл асуудлууд ч Монгол оронд адилхан тулгарч буй энэ цаг үед салбартаа амжилттай ажиллаж байгаа байгууллага, хамт олныг тодруулан нэрлэх нь туйлаас чухал билээ.
Mining Journal Awards-ийг жил тутам гардуулах ба тухайн жилийн үйл ажиллагаагаар нь мэргэжлийн таван номинаци тус бүрт шалгаруулалт явагдана. Шүүгчдийн бүрэлдэхүүн буюу MINING JOURNAL COUNCIL үндсэн шалгаруулалтыг мэргэжлийн түвшинд хийнэ.

Консулын бүрэлдэхүүнд уул уурхайн салбарын мэргэжилтэн, инженер техникийн ажилтнууд, байгаль орчны мэргэжилтэн, судалгаа болон эрсдэлийн шинжээч, бизнесийн удирдлагын мэргэжилтнүүд багтана. Мөн хөндлөнгийн санал асуулгыг олон нийтийн дунд онлайн санал асуулга ба санал асуулгын хуудас бөглөх хэлбэрээр нээлттэй хийж эхлээд байна. Санал асуулгын далайц, уул уурхайн чиглэлээр ажилладаг компаниудын уг шалгаруулалтад оролцох эрмэлзэл өнгөрсөн жил тун өргөн байсныг Та бүхэн олон нийтийн мэдээллийн хэрэгслэлээр үзэж танилцсан буй за. Энэ удаагийн арга хэмжээ өмнөхөөс илүү өргөн хүрээнд явагдах юм.
Дараах Таван ангилал тус бүрд уул уурхайн чиглэлийн үйлдвэрлэл явуулж буй байгууллагууд нэрээ дэвшүүлнэ.

1. ШИЛДЭГ УУРХАЙ

Монгол орны ашигт малтмалын ба газрын тосны орд газарт олборлолт явуулж буй шилдэг уурхайд олгох шагнал.

Шалгуур үзүүлэлт:
•    Уурхайн ажил батлагдсан ТЭЗҮ-ийн дагуу явагдаж байгаа эсэх
•    Хаягдал бохирдлын хэмжээг зохих түвшинд барьж байгаа эсэх
•    Тухайн жилийн уулын ажлын төлөвлөлтийн биелэлт
•    Олборлолтын хэмжээ тогтвортой өссөн байдал
•    Эдийн засгийн үр ашгийн үзүүлэлт
•    Улсад төлсөн татварын хэмжээг хөрөнгө оруулалтын хэмжээтэй жигнэсэн үзүүлэлтээр

 2. УУЛ УУРХАЙН ХАРИУЦЛАГАТАЙ  АЖИЛЛАГАА

Олборлолтоос үйлдвэрлэлийн шатанд үйл ажиллагаа нь амжилттай дэвшин орж буй байдал болон нийгмийн хариуцлагын чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг гол шалгуур болгох номинаци юм.

Шалгуур  үзүүлэлт:
•    Боловсруулах үйл ажиллагааны түвшингийн үзүүлэлт
•    Дэд бүтцийн бүтээн байгуулалтад зарцуулсан хөрөнгө оруулалтын хэмжээ
•    Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдал  
•    Санхүү, үйл ажиллагааныхаа тайланг олон улсын хөндлөнгийн аудитаар баталгаажуулсан байдал
•    Улсад болон орон нутагт оруулж буй татварын хэмжээ харьцангуй үзүүлэлтээр
•    Нийгмийн хариуцлагын байдал /ажлын байрны тоо, нийт ажиллагсдад эзлэх орон нутгийн иргэдийн хувийн жин, дотоодын болон орон нутгийн ханган нийлүүлэгчдийг сонгосон байдал, хандив, орон нутгийн хүүхдүүдээс сургуульд суралцуулж буй байдал гэх мэт/
•    Хөдөлмөр хамгааллын менежментийн тогтолцоо /гэмтэл осолгүй ажилласан цаг, 100 хүнд ногдох үйлдвэрлэлийн осол гэмтлийн коэффициент/

3. ШИЛДЭГ ЭКО УУРХАЙ

Энэхүү шагналыг уул уурхайн хайгуулын төдийгүй олборлолтын үйл ажиллагаа явуулж буй компанид олгоно. Тухайн компани байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр хэр санаачилгатай ажиллаж байгааг шалгаруулах нэн чухал номинаци юм.


Шалгуур үзүүлэлт:
•    Байгаль орчныг хамгаалах бодлогын менежментийн түвшин
•    Байгаль орчинд нөлөөлөл багатай дэвшилтэт технологийн хэрэгжилт, байгалийн ямар бүс нутагт нөхөн сэргээлт хийсэн /ус чийг багатай газар нөхөн сэргээлт хийсэн бол илүү оноо өгөх/  байгаль орчныг хамгаалахад тухайн жилд хэчнээн хэмжээний хөрөнгө зарцуулсан байдал
•    Байгаль орчны сан байгуулсан эсэх, Сангийн хөрөнгө тогтвортой өссөн эсэх
•    ISO 1400, ISO 1900  болон нөхөн сэргээлтийн дотоодын  стандартуудыг мөрддөг эсэх
•    Уурхайн хаалтын төлөвлөгөө, санхүүжилтийн эх үүсвэр

4. ШИЛДЭГ ТЕХНОЛОГИ

Дэвшилтэт шинэ техник, технологийг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлсэн эсэхээр уг шалгаруулалтыг   дүгнэнэ.

Шалгуур үзүүлэлт:
•    Олборлолтын дэвшилтэт технологи нэвтрүүлсэн болон нэвтрүүлж байгаа эсэх.
•    Боловсруулалтын дэвшилтэт технологи нэвтрүүлсэн болон нэвтрүүлж байгаа эсэх.
•    Метал авалт, ашигт малтмал олборлолтын түвшин (Технологийн хаягдлыг багасгасан байдал, бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ сайжруулсан байдал)
•    Уул уурхайн шилдэг програм хангамж бүтээсэн болон шинээр нэвтрүүлж байгаа эсэх,
•    Өрөмдлөгийн дэвшилтэт шинэ техник технологийг нэвтрүүлж байгаа эсэх,
•    Тэсрэх бодисын чиглэлээр дэвшилтэт шинэ техник технологийг нэвтрүүлж байгаа эсэх,
•    Байгаль экологи болон хүрээлэн буй орчинд ээлтэй дэвшилтэт технологи нэвтрүүлж байгаа эсэх,


5. ХАЙГУУЛЫН ШИЛДЭГ КОМПАНИ

Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй хайгуулын шилдэг компанийг шалгаруулах номинаци юм.

Шалгуур үзүүлэлт:
•    Тухайн жилийн хайгуулын ажлын үр дүн, гүйцэтгэсэн ажлын чанар, ирээдүйн үнэ цэнийг тодорхойлсон эсэх,
•    Хайгуулын ажлын арга аргачлал, техник технологийн байдал,
•    Тухайн жилийн хайгуулын ажлын хэмжээ, хөрөнгө зарцуулалт,
•    Нийгмийн хариуцлагын байдал /Орон нутагт хийж хэрэгжүүлсэн ажил үйлчилгээ, ивээн тэтгэж санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрүүд, байгаль орчны төлөвлөгөөний биелэлт/

Дээрх номинациудын аль нэгэнд нэр дэвшүүлж буй үндэслэлээ тав хүртэлх хуудаст багтаах ба танилцуулгын материалыг   Mongolian Mining Journal сэтгүүлийн хаягаар хүлээн авна. Шалгуур үзүүлэлтүүдийн дагуу бэлтгэсэн материалын хамт үйл ажиллагааны Ерөнхий үзүүлэлтийг хавсаргана.
Нэр дэвшүүлэлт 2011 оны арваннэгдүгээр сарын 20 хүртэл явагдана. Мэргэжлийн Шүүгчдийн зөвлөлийн хараат бус шалгаруулалтаар, түүнчлэн мэргэжлийн байгууллагуудын саналын хуудсаар нэгтгэгдэн шалгарсан байгууллагуудад шагнал гардуулах ёслол улс орон даяар олон нийтийн мэдээллийн хэрэгслэлээр өргөн цацагдана. Номинаци тус бүрээр шалгарсан байгууллага, шилдэг үйл ажиллагааны  сурталчилгаа олон нийтийн мэдээллийн хэрэгслэлээр дараагийн шалгаруулалт хүртэл тогтмол явна.
Дэлхийн түвшний уул уурхайн шилдэг үйл ажиллагаа Монгол эх оронд маань төлөвшин, үндэсний тогтвортой хөгжлийн гарааг тавих болтугай. Уул уурхайн салбарын шилдгийг нэрлэх шалгаруулалт хараат бус, зөвхөн мэргэжлийн шүүлтүүрээр тодорч, өнгө мөнгөний хэмжүүрээс ямагт ангид байх болно. 



                                            The Mongolian Mining Journal

 

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 5 цаг 44 минутын өмнө
    “Степ голд” компанийн эзэмшлийн Алтан цагаан овоо алтны ордын нөөц 1.22 саяас 2.45 сая унц болж хоёр дахин өссөн байна. Уг нөөцийн тооцоололд үндэслэн 2021 оны хоёрдугаар улиралд ТЭЗҮ-ээ шинэчлэн боловсруулжээ. Энэ нь II шатны үйлдвэрлэлийн ажилд түлхэц болохоос гадна анхдагч хүдрийн нөөцийг 2.5 сая тонноор нэмэгдүүлсэн байна. Анхдагч хүдрийн нөөц нэмэгдсэнээр төслийн үргэлжлэх хугацааг уртасгаж жилд 150 мянган унц алт олборлох хүчин чадалд хүрнэ гэж төсөл хэрэгжүүлэгчид үзэж байна.
  • 7 цаг 24 минутын өмнө
    Дэлхийн уул уурхайн хоёр дахь том компани “Рио Тинто” 2020 оны тайлангаа танилцууллаа. Тус компанийн мэдээлснээр өнгөрсөн онд нийт борлуулалтын нэгдсэн орлого 44.6 тэрбум ам.долларт хүрсэн байна. Уг үзүүлэлт 2019 онд 43.2 тэрбум ам.доллартай байсан юм. Энэ дундаа төмрийн хүдрийн борлуулалт дийлэнхийг бүрдүүллээ. Тодруулбал Австралийн Пилбара дахь төмрийн хүдрийн уурхайнуудаас нийтдээ 333.4 сая тонн төмрийн хүдэр олборлож, борлуулалтын орлого нийтдээ 27.5 тэрбум ам.доллараар хэмжигдлээ. Өнгөрсөн онд зах зээлд төмрийн хүдрийн ханш нэмэгдсэнтэй холбоотойгоор тус компанийн суурь орлогын (underlying earnings) үзүүлэлт 12.5 орчим тэрбум ам.долларт хүрсэн нь 2019 оны дүнгээс даруй 2.1 тэрбум ам.доллараар өсөлттэй гарчээ.
  • 10 цаг 11 минутын өмнө
    Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбоо ТББ-аас анхны үндэсний чуулганаа 2018 онд Эрдэнэт үйлдвэрийн дэмжлэгтэйгээр Эрдэнэт хотод зохион байгуулсан нь  салбарын эмэгтэйчүүд дуу хоолойгоо нэгтгэсэн  томоохон үйл явдал болж байсан. Үүний дараа (2019.05.03) Улаанбаатар хотноо  II чуулган  “Хамтын хүч  хөгжлийн гарц” уриан дор (2021.03.16) болж байжээ. Тэгвэл энэ удаагийн чуулган мөн Улаанбаатар хотноо “Эмэгтэйчүүд хариуцлагатай уул уурхайг манлайлах нь   уриан дор цахимаар хуралдах юм. Одоогоор эрдэс баялгийн  салбарт ажиллагсадын 15% эмэгтэйчүүд эзэлж байгаа бөгөөд зарим компанид нийт ажиллагсдын 25% нь эмэгтэйчүүд байна.
  • Өчигдөр 14 цаг 36 минутад
    Быстринскийн зэсийн төслийн хувь эзэмшигчид Оросын “Норильский никель” компани, Хятадын “Highland Fund” консорциум нь опцион гэрээ байгуулжээ. Тус гэрээгээр, уг төслийн 13.3%-ийн эзэмшлээ Хятадын хөрөнгө оруулагчид худалдах эрхтэй болж байна. Оросын “Норильский никель” компанийн мэдээлснээр,  опцион гэрээ нь 2021 оныг дуустал хүчинтэй аж. Энэхүү төслийн 50.7%-ийг Оросын “Норильский никель”, 13.3%-ийг Хятадын “Highland Fund” консорциум, 36.6%-ийг Оросын “CIS NRF Holdings” компани тус тус эзэмшиж байгаа юм.
  • 2021-02-26 23:06
    Монгол Улсын татварын албаны нэхэмжлэхийн дагуу “Оюутолгой” ХХК нь татварын актаар нөхөн ногдуулсан 229.8 тэрбум төгрөгийн татварыг (2021.02.25) төсөвт төлсөн байна.  Засгийн газрын Ажлын хэсгээс Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч талтай хийж буй яриа хэлэлцээний хүрээнд “Оюутолгой” ХХК нь Монгол Улсын татварын хууль тогтоомжийг биелүүлж, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бүхий л аж ахуйн нэгжийн нэгэн адил Монгол Улсад татвараа бүрэн төлөх шаардлагыг тууштай тавьсны үр дүнд татварын актаар тогтоогдсон нийт төлбөрөөс эхний ээлжийн 229.8 тэрбум төгрөгийн төлбөрийг ийнхүү төлж эхэлжээ.