Уул уурхайн салбарын мэргэжлийн шалгаруулалт - 2010

2011-08-11 17:04

Уул уурхайн салбар хөгжлийн тулгуур болж буй энэ үед энэ салбарыг олон улсын стандартын дагуу хөгжүүлэх, энэ салбарт хүчээ сорьж, эрсдэлийг үүрч яваа компаниудыг хөхиүлэн дэмжих үүднээс уул уурхай, эдийн засгийн “Mongolian Mining Journal” сэтгүүлээс “Mining Journal Awards-2010” шагнал гардуулах ёслолын ажиллагааг анх удаа зохион байгуулсан билээ.

2010 оны арванхоёрдугаар сарын 24-ний үдэш “Central Tower”-ын “Monet” ресторанд “Mining Journal Awards 2010” ёслолын арга хэмжээ амжилттай болж өнгөрлөө. Уг арга хэмжээг нээж “Mongolian Mining Journal” сэтгүүлийн Ерөнхий эрхлэгч Л.Болормаа хэлсэн үгэндээ, “Mining Journal Awards”-ийн нэг онцлог нь оны уул уурхайн шилдэг үйл ажиллагааг шалгаруулах ажлыг олон нийтийн байгууллага, тухайлбал “Mining Journal” сэтгүүлийн газар анхлан зохион байгуулж буйгаараа онцлог юм. Нэг үгээр энэ бол хараат бус, хөндлөнгийн бодитой үнэлэлт гарч ирэх дүүрэн боломж гэсэн үг юм. Уул уурхайн салбарыг мөнгө хэмээн хардаг эрүүл бус хандлагыг өөрчлөхийг бид хүсч байна. Уул уурхайн салбарын онцлогийг, түүний бэрхшээлийг, өндөр эрсдэлийг үнэлж харах эрүүл үнэлэмж өдгөө хурцаар үгүйлэгдэж байна. Тиймээс “Mining Journal” жишиг болохыг хүслээ. Уул уурхайн салбарын 2010 оны шилдэг үйл ажиллагааг зарлахдаа бид зөвхөн өөрсдийн хүч бололцоогоор энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна. Манай ёслолын эрхэм зочид, шалгаруулалтад оролцохыг хүссэн бүх байгууллага ямар нэг төлбөр төлөөгүй, ингэх ч ёсгүй юм. Уул уурхайн компаниуд зөвхөн хийсэн ажлын нарийн шалгуур үзүүлэлтүүдээрээ өрсөлдлөө” хэмээн онцолсон.

Ёслолын арга хэмжээнд УИХ-ын гишүүн, ЭБЭХ-ний сайд Д.Зоригт, УИХ-ын гишүүн, Сангийн сайд С.Баярцогт, УИХ-ын гишүүн З.Алтай, О.Чулуунбат, Х.Наранхүү гээд төр засгийн түшээд болоод Монголын óóë óóðõàéí  томоохон компаниудын захирлууд, хэвлэл мэдээллийн төлөөлөгчид оролцсон юм.

“Шилдэг үйл ажиллагаа”, “Шилдэг олборлогч”, “Шилдэг эко уурхай” “Шилдэг дэвшилтэт технологи”, “Уул уурхайг дэмжигч хувь хүн, байгууллага” гэсэн номинациар “Mining Journal Awards 2010”-ын эзэд тодорсон. Энэхүү шалгаруулалтыг мэргэжийн түвшинд явуулахын тулд уул уурхайн салбарын мэргэжлийн байгууллагуудаар явуулын санал асуулга ажиллуулж,  мэргэжилтнүүдээс 300 гаруй санал, мөн онлайн хуудсаар дамжуулан олон нийтээс 1000 гаруй санал авчээ. Мөн уул уурхай, байгаль орчны салбарын эрдэмтэн судлаачид болон иргэний нийгмийн төлөөллөөс сонгогдсон “MINING JURNAL COUNCIL”-ын бүрэлдэхүүн øàëãàðóóëàëòûã  мэргэжлийн түвшинд шүүн явууллаа. УИХ-ын гишүүн Х.Наранхүү, Монгол Улсын Ерөнхий сайдын эдийн засгийн бодлогын зөвлөх Н.Энхбаяр, Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн Гүйцэтгэх захирал Н.Алгаа, Ашигт малтмалын газрын Уул уурхай судалгааны хэлтсийн дарга Ц.Даваацэрэн, ШУТИС-ийн харьяа Уул уурхайн хүрээлэнгийн захирал, доктор, профессор Б.Пүрэвтогтох, Маркшейдерийн холбооны тэргүүн, ШУТИС-ийн зөвлөх, аж үйлдвэрийн гавьяат ажилтан, доктор, профессор Д.Дондов, БОЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга Д.Энхбат, МХЕГ-ын Байгаль орчин, Аялал жуулчлал, Геологи, Уул уурхайн хяналтын газрын дарга Н.Батбаяр, Компанийн засаглалын хөгжлийн төвийн Гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат нар “MINING JOURNAL COUNCIL”-ын бүрэлдэхүүнд багтсан юм.

“Mining Journal Awards 2010”-т оролцоно уу хэмээн уул уурхайн 148 компанид шалгуур үзүүлэлт бүхий урилгыг илгээснээс 26 компани дөрвөн номинацид өрсөлдөхөөр өөрсдийн хийсэн ажлынхаа тайланг ирүүлжээ. “Энержи ресурс”, “Оюутолгой”, “МАК”, “Мо Эн Ко”, “Саусгоби Сэндс”, “Бороо гоулд” зэрэг өнөө цагийн уул уурхайн хөгжлийг тодорхойлж байгаа компаниудаас гадна “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монполимет”, “Багануур” зэрэг олон арван жил Монголын уул уурхайн хөгжлийн нүүр царай болж явсан томоохон компаниуд ч нэрээ дэвшүүлсэн. Мөн “Таван талст”, “Булган Гангат”, “Танан-Импекс”, “Шижир Алт”, “Мэжор Дриллинг” зэрэг орчин үеийн дэвшилтэт технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж буй шинэ компаниуд ч оролцсон нь “Mining Journal Awards 2010”-ыг ямар олон талтай, өрсөлдөөнтэй болсныг илтгэнэ.
Ингээд “Mining Journal Awards 2010”-ын дэлгэрэнгүй сурвалжлагыг уншигчдадаа хүргэе.

“MINING JOURNAL AWARDS -2010” - ЫН ЭЗЭД

 MINING JOURNAL AWARDS-ИЙН ШҮҮГЧИД

 

Шүүгчдийн зөвлөл цөөнгүй хуралдав.

Манай шүүгчдийн бүрэлдэхүүн íýëýýä õýäýí горняктай. Гаднаас нь харвал бүгдээрээ л горняк. Гэвч мэргэжлээрээ бол  èõýýõýí ялгаатай. Бүдүүн тоймоор яривал маркшей­дер Д.Дондов гуай хэмждэг нь. Харин олборлогч нь àøèãëàëòûí òåõíîëîãè èíæåíåð Б.Пүрэвтогтох, Í.Áàòáàÿð. Тэрхүү ухаад гаргаад ирсэн баяжмалыг метал  болгодог нь Н.Алгаа. Горнякуудын маань нэг Б.Пүрэвтогтоход хамгийн их тааøàагдсан номинаци “Шилдэг олборлогч” байлаа. “Өнөөдөр манайд яг номоороо хөгжиж, шинжлэх ухаан, технологийнхоо дагуу явж байгаа салбар бол барилга. Ширхэг тоосгоор хэмжигддэг. Тал тоосгыг хаана хийх вэ гэдэг ч зураг дээр байдаг. Уурхай бол доошоо баригддаг барилга. Гэтэл манайхан газар хонхойлохын нэр гэж л ойлгодог. Нэг шанага шороогоор тооцогдох ёстой юм шүү. Уулын ажлыг градус минутаар нь хэмжин явуулж болно. Манайд үнэхээр тогтолцоо нь алдагдсан. 2006 он хүртэл Монголын уул уурхай хулхи ТЭЗҮ-гээр явсан. Зураг төсөл мөн адил. Одоо л горимдоо орж эхэлж байна. Шаардлага ч тавигдаж байгаа. Үүнийг л горимд нь оруулж байж уул уурхай мэргэжлийн түвшинд хариуцлагатай хөгжиж чадна. Олборлолтын ажил зураг төслийнхөө дагуу явж байгаа эсэхээр дүгнэгдэх учраас энэ бол их мундаг номинаци” гэж ач холбогдлыг нь үнэлсэн юм. 
Харин Д.Дондов шүүгч “Шилдэг олборлогчийн ТЭЗҮ сайн хийгдсэн байх ёстой. Түүний дараа техникийн зураг төсөл сайн байх хэрэгтэй. Тиймээс ТЭЗҮ-ийг сайн харна. Үүн дээр хөрөнгө мөнгө, бизнес, аюулгүй ажиллагаа, уулын ажлын горим гээд бүгд байж байгаа. Уурхайд хоёр гол зарчим үйлчилдэг. Нэгдүгээрт, аюулгүй байх ёстой. Нурчихгүй, тэсэрчихгүй байх хэрэгтэй. Тэр бүхэн техникийн зураг төсөл дээр гарч ирнэ. Дараа нь тухайн ашигт малтмалыг бүрэн  гүйцэд ашиглаж байна уу гэдэг асуудал тавигдана. Монголын үндэсний сонирхлын хувьд ашигт малтмалын хэдэн хувийг ашиглаж байна вэ гэдэг маш чухал үзүүлэлт” гэдгийг онцлов.   
Н.Алгаа шүүгчийн хувьд “Аюулгүй үйл ажиллагаа, эрүүл ахуй бүх л уурхайд тавигдах ёстой. Шилдэг олборлогч техникийн зураг төслийг стандарт, шаардлагын дагуу мөрдөж, бохирдол багатайгаар ялгаж авах ёстой. Ер нь уурхайн олборлолтод нийтлэг тавигддаг шаардлага, стандартыг барьж чадаж буй эсэхээр нь шилдэг олборлогчийг дүгнэх ёстой” гэж үзэж байлаа.      
Горнякуудын энэ байр суурь ч номинацийн эзнийг шалгаруулах шалгуур үзүүлэлт дээр тусгалаа олсон юм. Өрсөлдөгчид уурхайн ажил зураг төслийн дагуу явагдаж байгаа эсэх, хаягдал бохирдлын хэмжээг зохих түвшинд барьж байгаа эсэх, тухайн жилийн уулын ажлын төлөвлөлтийн биелэлт, олборлолтын хэмжээ тогтвортой өссөн байдал гэсэн үндсэн дөрвөн шалгуур үзүүлэлтээр өрсөлдлөө. Эдгээрээс гадна улсад төлсөн татварын хэмжээ, ажлын байрны тоог нэмэгдүүлсэн байдал, нийгмийн хариуцлага, аюулгүй ажиллагаа, ОҮИТБС-д хамрагдсан үгүйг ч шүүгчид харгалзаж үзэхээ мартаагүй. 
Шүүгчдийн харахыг хүссэн үзүүлэлтүүд МАК-ийн бэлдэж ирүүлсэн тайлан дээр маш сайн туссан байсан. Уурхайн ажил зураг төслийн дагуу явагдаж байгаа, хаягдал бохирдлыг ТЭЗҮ-ä тусгагдсан хэмжээнд барьж ажиллаж буйгаараа МАК өрсөлдөгчдөөсөө илүүрхэж, шүүгчдээс хамгийн өндөр оноог авч чадав. Олборлолтын хэмжээ болон тогтвортой өссөн байдлаараа МАК “Тавантолгой” хоёр эн зэрэгцсэн юм. Òàâàíòîëãîé 2010 îíä äàíãààðàà 5.1 ñàÿ òîíí í¿¿ðñ ýêñïîðòëîí, 100 ìÿíãàí òîíí í¿¿ðñèéã äîòîîäûí çàõ çýýëä áîðëóóëæ, 180 îð÷èì òýðáóì òºãðºãèéí áîðëóóëàëò õèéæýý. “Монголын Алт” компани Нарийн сухайтын уурхайгаасаа 2010 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдрийн байдлаар 4.022.712.24 тонн нүүрс олборлож, экспортолсноор Монгол улсын уул уурхайн салбарын 88 жилийн хөгжлийн түүхэн дэх нүүрс олборлолт, борлуулалт, экспортын дээд амжилтыг тогтоожээ. Энэ нь 1988 онд Багануурын уурхайн тогтоосон нүүрс олборлолтын дээд хэмжээг эвдсэн амжилт юм. Арванхоёрдугаар сарын 17-ны өдрийн байдлаар 5.122.726.00 тонн нүүрс олборлосон байна. Нүүрсний хаягдлын хэмжээ ТЭЗҮ-д тусгаснаар 1.5 хувийн нормоос 0.9 хувиар бага буюу 0.6 хувь, гаргаж буй  нүүрсний бохирдлын хэмжээ нь ТЭЗҮ-д тусгагдсан 4.5 хувиас 2.7 хувиар бага буюу 1.8 хувийн үзүүлэлттэй байгаа нь МАК-д өндөр оноо авчирсан. Мөн улсад төлсөн 80 гаруй тэрбум төгрөгийн татвараараа ч шүүгчдийн анхаарлыг татахгүй байж чадаагүй. Энэ нь өрсөлдөгчдөөсөө хамгийн өндөр татвар төлсөн үзүүлэлт байсан юм.
Шүүгчдийн онооны нийлбэрээр “Монголын Алт” компани 112,5 буюу хамгийн өндөр оноог авч тэргүүллээ. “Тавантолгой” ХК 68 оноогоор удаалж, “Эрдэнэт үйлдвэр” ХХК 57 оноо, “Энержи ресурс” ХХК 47 оноо, “Багануур” ХК 36 оноо авсан.
 

Тамгын газрын захирал Ц.Пүрэвдорж:
Өндөр зэрэглэлийн шүүгчдийн шалгуураар орж, тэргүүлсэн маань нэр хүндийн хэрэг

Монгол улсын Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт дугтуй задлан, “Шилдэг олборлогч” номинацийн эзнийг зарласан юм. Тэрбээр “Mining Journal Awards-2010” анхдугаар шалгаруулалтад оролцож, Монголын уул уурхайн салбарын 2010 оны шилдэг олборлогчоор шалгарсан “МОНГОЛЫН АЛТ” компанийнхандаа баяр хүргэе” гээд хаш чулуун цомыг “Монголын Алт” компанийн Тамгын газрын захирал Ц.Пүрэвдоржид гардуулан өгөв. Ц.Пүрэвдорж шагнал авсан сэтгэгдлээ ийн хуваалцлаа.
“Монголын Алт” компани үүсэн байгуу­лагдаад 18 жил болж байна. Үүнээс сүүлийн арваад жилд бид нүүрс­ний салбарт үйл ажиллагаа явуулж байгаа. Манай компани үргэлж анхдагч байхыг эрмэлздэг. Тэр ч утгаараа мэргэжлийн сэтгүүлийн зохион байгуулсан нэр хүндтэй шалгаруулалтад оролцож, уул уурхайн шилдэг олборлогч байгууллагаар шалгарч, анхны шагналыг гардан авсандаа баяртай байна. Тэр тусмаа өндөр зэрэглэлийн, мэргэшсэн шүүгч­дийн шалгуураар орж тэргүүлсэн маань бидэнд маш том нэр хүндийн хэрэг юм. Энэ амжилт манай компанийн нийт уурхайчид, геологичид, инженер техникийн ажилтнууд, удирдлагуудын маань нөр их хөдөлмөрийн үр дүн юм шүү.
“Монголын Алт” компани 2010 онд төлөвлөсөн зорилтуудаа амжилттай биелүүллээ.  Өнгөрсөн жил бид 2 сая орчим тонн нүүрс олборлосон. Энэ жил 5 сая тонныг олборлох зорилт тавьснаа биелүүлж чадлаа. Өнөөдрийн байдлаар хүлээгдэж буй гүйцэтгэлээр 5,3 сая тонн нүүрс олборлож, борлуулсан маань энэхүү номинацид тэргүүлэх үзүүлэлт болсон бизээ. Óлсын төсөвт одоогоор хүлээгдэж буй гүйцэтгэлээр 80 гаруй тэрбум төгрөгийн татвар төлөөд байна.
Манай компанийн хамгийн ойрын зорилт бол олборлоод борлуулахаас гадна боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гаргаж, экспортлох явдал. Энэ зорилтын хүрээнд 2011 оноос угаах, боловсруулах үйлдвэр байгуулах төсөл хэрэгжиж эхэлнэ. Мөн öàð õ¿ðýýãýýðýý том îëîí төсөл энэ оноос хэрэгжиж эхлэх юм. Өрнүүн их ажлын жил биднийг хүлээж байна.

Нарийнсухайт МАК-ийн жишиг уурхай

Нарийнсухайтын нүүрсний уурхай нь дотоодын 100 хувийн хөрөнгө оруулалтаар боссон үндэсний үйлдвэрлэл юм. Үйлдвэрлэлийн цар хүрээ, хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ компанийнхаа жишиг уурхайд тооцогддог. 2007 онд МАК-ийн төслийн инженерүүд Уул уурхайн хүрээлэнгийн эрдэмтдийн төсөл судалгааны багтай хамтран Нарийнсухайтын нүүрсний ордын дунд хэсгийг ил уурхайгаар ашиглах ТЭЗҮ-ийг боловсруулж, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэн батлуулж, улмаар уулын ажил явуулах зөвшөөрлөө авчээ. Мөн оны арванхоёрдугаар сараас хөрс хуулалтаа хийж, дараа оны тавдугаар сараас нүүрсний экспортоо эхлүүлсэн байна. Уурхайн геологийн нөөц нь газрын гадаргаас 90 м хүртэл гүнд 220 сая тонн нүүрс.
Өнгөрсөн гурван жилийн хугацаанд олборлолтын хэмжээгээ тасралтгүй өсгөжээ. 2008 онд 635.944 тонн, 2009 онд 1.371.900 тонн, 2010 онд 5.3 сая тонн нүүрс олборлож, экспортолсон байна. Энэ орд дээрээ 5 сая тонн угаасан баяжмал гаргах үйлдвэр байгуулах ажил 2011 онд өрнөх бөгөөд 2012 онд ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа юм. Цаашлаад Нарийнсухайт орчмын бүс нутгийн эрчим хүчний хэрэглээг найдвартай байлгах үүднээс эрчим хүчний үйлдвэрлэл явуулах зорилт ч тэдний өмнө бий. 
Нарийнсухайтын ил уурхайд өндөр хүчин чадал бүхий орчин үеийн техник тоног төхөөрөмжүүд ашигладаг. 130 тонны даацтай БЕЛАЗ карьерын самосвол, 13 куб метр шанаганы багтаамжтай ЭКГ цахилгаан экскаватор, тэсэлгээний цахилгаан өрөм, АНУ-ын Catelpillar фирмийн хүнд даацын уулын тоног төхөөрөмжүүд нь олон улсын уул уурхайд шалгагдаж туршигдсан дэвшилтэт техникүүд юм.  
Уурхайн тосгон нь АНУ-ын LECO фирмийн тоног төхөөрөмж бүхий нүүрсний итгэмжлэгдсэн лаборатори, уурхайн захиргааны байр,120 хүний багтаамжтай ажилчдын тохилог орон сууц, иж бүрэн тоноглол бүхий гал тогоо, хоолны газар, ажилчдын амрах, чөлөөт цагаа өнгөрүүлэхэд зориулсан спорт танхим, эмнэлгийн анхны тусламжийн цэг, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний төв зэрэг иж бүрэн барилга байгууламжуудтай.
Нарийнсухайтын уурхайгаас хилийн Шивээхүрэн боомт хүртэл төмөр зам барих тусгай зөвшөөрлийг 2008 оны есдүгээр сард Монгол улсын Засгийн газраас МАК компанид олгосон юм. 56 километр төмөр замын суурь бүтцийг барих төслүүд бэлтгэгдчихсэн байгаа бөгөөд 2011 оны хавраас барилгын ажил эхлэх ажээ. Энэхүү төмөр замын анхны суурилагдах хүчин чадал жилд 18 сая тонн ачаа эргэлт байх ба үүнийг цаашид нэмэгдүүлэх бүрэн боломжтой гэнэ.

Анх удаа Монгол улс дэлхийн хэмжээний томоохон нүүрс экспортлогч улс боллоо

Энэ мэдээг Монгол улсын Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт “Mining Journal Awards 2010” анхдугаар шалгаруулалт дээр дуулгасан юм. 2010 оны арваннэгдүгээр сарын эцсийн байдлаар 15 сая тонн нүүрсийг Монгол улс экспортолжээ. Хар алтны салбарынхан гуравдугаар улирлын байдлаар 101 тэрбум төгрөгийг Улсын төсөвт хуримтлуулсан байна. Харин УИХ-ын гишүүн Х.Наранхүү үүнтэй холбоотой бас нэгэн чихэнд чимэгтэй мэдээгээр дээрх мэдээг тодотгов. “2010 онд манай улс анх удаа гадаад худалдааны эрчим хүчний балансаараа экспортолсон эрчим хүчний эх үүсвэр нь импортолсон эрчим хүчний эх үүсвэрээс давлаа. Монголын эдийн засагт их чухал үзүүлэлт гарлаа. Энэ бол яах аргагүй “Mining Journal Awards 2010”-т хүрэлцэн ирсэн болон шалгаруулалтад орж тэргүүн байр авах гэж байгаа уул уурхайн компаниудын ажлын үр дүн юм шүү гэдгийг онцолж хэлье.”
Тийм ээ. Энэ сайн мэдээнүүд Монголын уул уурхайнханд бүгдэд нь хамаатай. Тэр дундаа “шилдэг олборлогчид”-ын хийж бүтээсний үр дүн билээ. Тэд хийж бүтээснээрээ 2010 онд Монголын эдийн засагт өөрсдийн тод ул мөрийг үлдээлээ. Тэрхүү шилдгүүд “Шилдэг олборлогч” номинацид нэр дэвшигчид байсан билээ.

Метал авалтаа 86 хувьд хүргэсэн “Эрдэнэт үйлдвэр”

Монголын уул уурхайн салбар эрчимтэй хөгжлийн замдаа орсон энэ түүхэн цаг үед “Мongolian Mining Journal” сэтгүүл гадаадын өндөр түвшинд хүрсэн технологийн шинэчлэлийг эх орондоо нэвтрүүлж байгаа шилдэг компаниудыг жил бүр тодруулах хүндтэй үүргийг өөртөө хүлээж авсан билээ. Шүүгчдийн зөвлөлийн гишүүдийн хувьд энэ номинацид өрсөлдсөн үндэсний болон гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийг шалгаруулахад хялбар байгаагүй байх. Учир нь, уул уурхайн салбарт хүчээ сорьж буй компани бүр өөр өөрийн хэмжээндээ ямар нэг байдлаар техник, технологийн шинэчлэл хийсэн болон хийхийг зорьж буй тул шүүгчид сэтгүүлийн хаягаар ирүүлсэн танилцуулгуудыг шүүн тунгаахдаа “Тухайн компани аюулгүйн үйл ажиллагаа явуулж байгаа, сүүлийн 12 сард шинэ дэвшилтэт техник, технологийг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлсэн эсэх” гэсэн тодорхойлолтыг гол баримтлалаа болгосон юм. Тэр тусмаа нарийвчилсан шалгаруулалтад тусгасан “Олборлолтын дэвшилтэт технологи нэвтрүүлсэн болон нэвтрүүлж байгаа эсэх,  боловсруулалтын дэвшилтэт технологи нэвтрүүлсэн болон нэвтрүүлж байгаа эсэх, Монголд өмнө нь эдгээр технологийг ашиглаж байсан эсэх, металл авалт, ашигт малтмал олборлолтын түвшин, технологийн хаягдлыг багасгасан байдал, бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ сайжруулсан байдал” гэсэн үзүүлэлтүүдийг дүгнэх суурь зарчмаа болгов. Сэтгүүлээс зарласан “Mining Journal Awards 2010”-ийн  номинаци тус бүр дээр “XX зууны бүтээн байгуулалт” гэж овоглогдсон, Монгол улсын “саалийн үнээ” гэгддэг Монгол-Оросын хамтарсан уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр”-ийн нэр хүчтэй яригдаж байсан юм.
Шүүгчдийн зөвлөлийн гишүүн Х.Наранхүү “”Эрдэнэт үйлдвэр” технологийн шинэчлэлийг байнга хийдэг. Энэ жилийн тухайд бүр ч  тодорхой үр дүн харагдаж байна. Жишээ нь, үйлдвэрийн металл авалт 86 хувьтай гарчээ.  Ер нь өнөөгийн зэсийн үнийн нөхцөлд   метал авалт  01 хувиар өсөхөд объёмоор нь бодоход олон сая долларын ашиг гарч ирдэг. Тэгэхээр 01 хувиар нэмэгдэхийн ач холбогдол асар их” гэлээ.  Эрхэм гишүүнийг 2000 онд “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирлаар томилогдоход метал авалт нь 83 хувьтай байсан бол ажлаа хүлээлгэн өгөх үед энэ тоо 85 хувьд  хүрсэн байжээ. 2010 онд 86 хувьд хүрээд байгаа аж.  Тэрээр ”Технологийн талаасаа хамгийн нарийн дамжлагатай нь “Эрдэнэт үйлдвэр”. Харин Бор-Өндөрийн уурхай баяжуулалт гаргаж авч байгаа нь бас анхаарч үзэх зүйл шүү” гэж үнэлсэн юм.    
Н.Алгаа шүүгч “Нэр дэвшсэн компаниудаас “Эрдэнэт”, “Бор-Өндөр” хоёр технологийн шинэчлэл хийснээрээ дэвшилтэт технологи нэвтрүүлж байгаа эсэх гэсэн шалгуур үзүүлэлтэд тэнцэхээр байна. Гэхдээ “Эрдэнэт”-ийн тухайд Баяжуулах фабрикийн ганцхан секцээ л шинэчилсэн. Технологийн бүтэн шинэчлэл биш. Харин “Бор-Өндөр” Баяжуулах фабрикаа бүхэлд нь шинэчлээд зогсоогүй, дэлхийд худалдаж авдаггүй байсан газруудад нь худалдахаар баяжуулалт гаргаж авсан” гэлээ.

Б.Пүрэвтогтох шүүгчийн хувьд “Миний хувьд “Эрдэнэт”, “Бор-Өндөр”, “Булган гангат” гэсэн гурван компанид  түлхүү оноо өглөө. “Таван талст” ХХК  “Шивээ-Овоо”  ХК-д хийж байгаа технологийн шинэчлэлийн талаар материалаа ирүүлжээ. Тиймээс би “Шивээ-Овоо”-гийн технологийг мэдэхийн хувьд хамгийн өндөр оноог тавьсан. Шивээ-Овоогийн уурхай дээр хоёр том технологийн шинэчлэл хийгдэж байгаа. Нэг нь, нүүрс боловсруулалтын технологи. Тэдний нүүрс борлуулалт муутай байдгийн   учир нь илчлэгтэй холбоотой. Тиймээс тэнд нүүрсний чийглэг бууруулах үйлдвэр барьж байна. Яваандаа энэ уурхай Багануурын нүүрснээс илүү илчлэгтэй нүүрс гаргаж авна. Хоёр дахь нь, уурхайн тээврийн технологи. Уурхайн бүх процесс өөрийн технологитой. “Шивээ-Овоо” компани Монголд анх удаа конвейерийн тээврийн технологиудыг зоригтой оруулж ирж байгаа. Уг нь энэ компани материалаа өөрсдөө ирүүлсэн бол их сайн байлаа” хэмээн байр сууриа илэрхийлсэн бол “Шивээ-Овоо” компани  үнэхээр Монголд анх удаа ил уурхайдаа конвейерийн систем нэвтрүүлж байгаа. Энэ бол асар том ажил.  Цаашид бусад үйлдвэр энэ жишгээр л явна. Өндөр үнэ өртөгтэй, 240 тонны автомашинууд аяндаа байхгүй болно. Говийн бүс нутагт конвейерийн систем ихээхэн тохирно. Дараа жилийн Mining Journal Awards-т “Шивээ-Овоо” энэ технологиороо яалт ч үгүй түрүүлнэ шүү” гэж  Д.Дондов шүүгч  сануулсан.
Харин Н.Алгаа Шивээ-Овоогийн уурхайд “Таван талст” ХХК конвейерийн системийг нэвтрүүлж байгаа ч яг дуусах шатандаа ороогүй. Тийм болохоор шууд дүгнэхэд учир дутагдалтай” гэв. “Шивээ-Овоо” ХК-ийн нэвтрүүлж буй технологи  Шүүгчдийн зөвлөлийн гишүүдийн анхаарлыг хамгийн ихээр татаж, ярианы нэг гол сэдэв болж байсныг энд дурьдах нь зүйтэй болов уу. Харамсалтай нь “Шивээ-Овоо” ХК танилцуулгаа өөрсдөө ирүүлээгүй байлаа.
Нэр дэвшсэн компаниудын материалтай танилцах явцдаа шүүгчидуул уурхайн тоног төхөөрөмж ханган нийлүүлэгч болон өрөмдлөгийн чиглэлийн  компаниуд олноороо оролцсоныг сайшааж байсан ч номинацийн шалгуур үзүүлэлтэд тэнцэхгүй компани цөөнгүй байгааг онцолж байв. Тухайлбал,  шүүгч Н.Батбаярын дүгнэлтээр  “Busyrus”,  “Leighton Asia”, “Мэйжор Дриллинг Монголия”, “Оюутолгой” зэрэг хэд хэдэн компани номинацийн шалгуурыг давсангүй. Үүндээ ч тэрбээр тайлбар өгсөн юм. “Leighton Asia” сургалтын тоног төхөөрөмжүүдийг Ухаа худгийн нүүрсний орд газарт нэвтрүүлсэн. Үүнийг олборлолтын дэвшилтэт технологи гэж үзэж болохгүй юм. “Бор-Өндөр” болон “Булган Гангат”-ын дэвшүүлсэн технологиуд номинацид тохирох юм байна. “Булган Гангат” шороон ордын баяжуулалт, ашиглалтын танилцуулгаа өгсөн байна. Метал авалтаа 85  хувьд хүргэж чадсан гэж зоригтой тайлагнасан байна. “Геосан”, “Гложекс”-ийн хувьд номинацид тохирохгүй. “Мэйжор Дриллинг” мөн адил. “Оюутолгой” компани ажлаа эхлээгүй байгаа. Блокчлон олборлолт нь хэрэгжиж эхлээгүй байхад бид оноо өгөх боломжгүй” гэсэнтэй шүүгчид санал нэгдсэн юм.   
Н.Алгаа шүүгч “Боловсруулалтын дэвшилтэт технологи нэвтрүүлсэн болон нэвтрүүлж байгаа эсэх, Монголд өмнө нь уг технологийг ашиглаж байгаа эсэх гэсэн шалгуур үзүүлэлт бий. Үүгээр “Оюутолгой” компани оноо авч чадна. Гэхдээ метал авалт, ашигт малтмалын олборлолтын түвшин байхгүй болохоор эдгээр үзүүлэлт дээр “нойллочихож” байгаа юм” гэлээ.

“Эрдэнэт үйлдвэр” шүүгчдийн оноогоор тэргүүллээ

“Эрдэнэт үйлдвэр” ХХК “Mining Journal Awards 2010”-ын “Шилдэг  дэвшилтэт технологи” номинацийн олон шалгуур үзүүлэлтийг амжилттай давж, “Шилдэг” өргөмжлөлийг хүртлээ. Тус компани Шүүгчдийн зөвлөлийн гишүүдийн үнэлсэн  нийт 80 оноогоор тэргүүлсэн бол  “Шивээ-Овоо” /”Таван талст”/ 77,5, “Бор-Өндөр” /Монросцветмет/ 74,5, “Булган гангат” 39, “Оюутолгой”  38, “Эмээлт майнз” /Вестерн проспектор/ 32, “Гложекс”  31, “Leighton Asia”  30,   “Саусгоби сэндс  30”, “Мэйжoр Дриллинг Монголия” 28,   “Геосан” 28, “Busyrus Central Asia”  27, “Танан импекс”  26 оноо авсан юм. Харин олон нийтээс онлайнаар авсан 1000 гаруй  санал асуулга болон мэргэжлийн байгууллага, мэргэжилтнүүдээс авсан 300 гаруй саналын хуудсын нэгтгэсэн дүнгээр энэ номинаци дээр хамгийн өндөр оноог “Энержи Ресурс” 16,7, Эрдэнэт үйлдвэр 12,2, “Монголын Алт” ХХК 12,0, Оюутолгой ХХК 10,4 оноо  авчээ.
“Шилдэг дэвшилтэт технологи” номинацид өрсөлдсөн компаниуд 2010 оныг бүгдээрээ техник, технологийн их амжилтаар угтжээ. Уг номинацид өрсөлдсөн зарим  компанийн үйл ажиллагааны онцлогуудыг танилцуулъя.  
“Шилдэг дэвшилтэт технологи” номинацийн ялагчаар тодорсон “Эрдэнэт үйлдвэр” ХХК Баяжуулах фабрикийн Нунтаглан баяжуулах хэсэг дэх Хөвүүлэн баяжуулалтын гуравдугаар ээлждээ хийсэн технологийн шинэчлэлтээр жилд 4 сая тонн хүдэр авдаг байсан үзүүлэлтийг 6 сая тонн болтол өсгөж, баяжуулалтын метал авалтаа зэсээр 88 хувь, молибденоор 59 хувьд хүргэж, улмаар 3 сая орчим ам.долларын эдийн засгийн үр ашгийг авчирсан үзүүлэлт нь тус компанийг нэр хүндтэй номинацийн эзэн болоход хүргэсэн юм.
“Таван талст” ХХК   Шивээ-Овоо уурхайд нэвтрүүлсэн нүүрсний чийглэгийг бууруулах, конвейерын тээвэр технологиороо шүүгчдийн анхаарлыг хамгийн их татсан юм. Энэ нь халуун хийн тусламжтайгаар нүүрс хатаах технологи бөгөөд халуун хийг өөрсдийн хатаасан нүүрсийг конвейероор дамжуулан зууханд шатаах замаар гарган авдаг байна.
Симулятор буюу уул уурхайн хүнд машин механизмын операторыг дадлагажуулагч үүрэгтэй сургалтын төхөөрөмжийг Ухаа худгийн нүүрсний орд газарт нэвтрүүлсэн технологиороо Австралийн “Leighton Asia” болон “Энержи Ресурс” компани өрсөлдсөн. Симулятор төхөөрөмж нь яг л хүнд механизм жолоодож байгаа мэт орчин бөгөөд шатахуун тос гарздахгүй зэрэг давуу талтай юм байна. Тус төхөөрөмжөөр хот, хөдөөгийн нийт 81 мэргэжилтнийг бэлтгэн гаргаснаас Ухаахудаг уурхайд эксковаторын оператороор 11, автосамосволын жолоочоор 70 хүн ажиллаж байгаа юм байна.
“Mining Journal Awards 2010” шалгаруулалтын “Дэвшилтэт технологи” номинацид үндэсний 100 хувийн хөрөнгө оруулалттай өрөмдлөгийн компани “Танан Импекс” мөн нэр дэвшсэн. Дээжний гарцыг 100 хувь авах боломж бүрдүүлсэн Soft core lifter буюу зөөлөн хөрсний дээж таслагч багаж, өрөмдлөгийн үйл ажиллагаагаа хялбаршуулах зорилгоор хатуу хайлшин хошууг өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан зохион бүтээж, амжилттай туршин, үйлдвэрлэлд нэвтрүүлжээ.
Төв аймгийн Заамар сумын нутагт орших Дунд Галтын алтны шороон орддоо туузан технологи нэвтрүүлсэн амжилтаараа “Булган Гангат” компани  нэр дэвшсэн. Туузан технологи нь ашигт малтмалыг сорчлохгүй жигд олборлох, хөрс хуулалт болон техникийн нөхөн сэргээлтийг зэрэг гүйцэтгэх ач холбогдолтой ажээ. Алтны шороон орд ашиглах туузан технологийг Монголд анх удаа нэвтрүүлсэн төдийгүй метал авалтаа 85  хувьд хүргэж чадсан юм байна.


Үндэслэл сайтай шагнал хүртлээ

“Шилдэг дэвшилтэт технологи” номинацид тэргүүлсэн “Эрдэнэт үйлдвэр”-ийн Улаанбаатар хот дахь Төлөөлөгчийн газрын Тэргүүлэх менежер И.Идэшийн сэтгэгдлийг сонирхлоо.

“Эрдэнэт үйлдвэр” ХХК сүүлийн үед хэд хэдэн технологийн шинэчлэл хийсэн. Энэ үүднээсээ “Мining Journal Awards”-ын нэр хүндтэй номинацийн шагналыг хүртлээ. Танай хамт олонд  баяр хүргэе?   
Юуны өмнө Монголын уул уурхайн салбарт шинэлэг уур амьсгал оруулж байгаа энэхүү нэр хүндтэй арга хэмжээг зохион байгуулсан “The Mongolian Mining Journal” сэтгүүлийн хамт олонд “Эрдэнэт үйлдвэр”-ийн олон зуун ажилчин, албан хаагчдынхаа өмнөөс талархлаа илэрхийлье. Энэ шагнал бол манай компанийн инженер техникийн ажилчдын нөр их хөдөлмөр, судалгааны ажил, эцсийн сонголтыг үнэлсэн хэрэг. Миний хувьд нэлээд үндэслэлтэй шагнал боллоо гэж үзэж байна. Яагаад гэвэл, манай компанийн хувьд маш өндөр боловсролтой, гол төлөв ОХУ-д болон бусад өндөр хөгжилтэй оронд уул уурхайн салбарын их, дээд сургууль дүүргэсэн инженер, техникийн ажилчид ажилладаг. Манайд Хөгжлийн хэлтэс гэж том хэлтэс бий. Маш өндөр шалгуураар ажилчдаа бэлтгэдэг.  Ийм чадварлаг инженер техникийн ажилтан олон байсан цагт  шинэ технологи дээр ахиц гарах нь аргагүй.  Тэдний хийсэн нарийн тооцоон дээр үндэслээд манай удирдлагууд техникийн шинэчлэлүүдээ хийдэг юм. Бид цаашид үйлдвэрийн технологийн шинэчлэл хийхээр зорьж байгаа

“БАГАНУУР” ХК БАЙГАЛЬ ОРЧНЫ НӨХӨН СЭРГЭЭЛТЭД ХӨРӨНГӨ МӨНГӨ ЗАРЦУУЛАХДАА ГАР ТАТДАГГҮЙ

“Эрдэнэт үйлдвэр”, “Багануур” ХК хүчтэй өрсөлдөв 

“Mining Journal Awards 2010”-ийн хамгийн өрсөлдөөнтэй “Шилдэг эко уурхай” номинацийн эзнээр “Багануур” ХК тодорлоо. Үнэндээ тэд чамгүй хүчтэй өрсөлдөгчдийн дундаас гарч ирснийг онцолъё.  “Багануур” ХК MINING JOURNAL COUNCIL буюу Шүүгчдийн зөвлөлд багтсан  мэргэжлийн есөн шүүгчийн нийлбэр оноо болох 125, онлайн болон уул уурхайн салбарын мэргэжлийн байгууллага, хувь хүмүүсийн дунд нээлттэйгээр тараасан саналын хуудсын 12,1 оноо /Номинацийн санал асуулгад нийт 34 компани багтжээ/  авсан нь хамгийн өндөр үнэлгээ байв. Онооны дүнгээрээ “Эрдэнэт үйлдвэр” /123.5/, “Монполимет” /67/, “Саусгоби сэндс” /67/, “Бороо гоулд” /59/, “Пибоди Винсвэй Ресорсиз”  /57/, “Оюутолгой” /49/, “Шижир алт”  /44/, “Эмээлт Майнз”  /27/  зэрэг компаниуд араас нь жагссан юм.  
Уул уурхайн шилдэг компаниудыг тодруулахдаа Шүүгчдийн зөвлөлийн гишүүд үндсэн дөрвөн номинацийн шалгаруулалтад ирүүлсэн танилцуулгуудтай тус бүрдээ танилцан, бие даасан үнэлгээ өгөхдөө нэлээд ул суурьтай хандсан.   “Шилдэг эко уурхай” номинацийн  эзнийг тодруулахдаа Байгаль орчны бодлогын албатай эсэх, байгаль орчинд нөлөөлөл багатай дэвшилтэт технологи хэрэгжүүлсэн эсэх, байгалийн ямар бүс нутагт нөхөн сэргээлт хийсэн /ус чийг багатай газар нөхөн сэргээлт хийсэн бол илүү оноо өгөх/, ISO 1400, ISO 1900 стандартуудыг мөрддөг эсэх, уурхайн хаалтын санхүүжилтийн эх үүсвэр зэрэг нарийвчилсан шалгуур үзүүлэлтүүдийг  чамбай баримтлав.
Шүүгчдийн зөвлөлийн гишүүн   Н.Батбаяр “Шилдэг эко уурхай номинацид өрсөлдөж байгаа “Эрдэнэт үйлдвэр”-т гол оноог өглөө. Оноо өгөх болсон шалтгаан нь нэгдүгээрт, энэ үйлдвэр ISO стандартуудаа барьж ажилладаг. Хоёрдугаарт, овоолгын нөхөн сэргээлтийн ажлуудаа хийж эхэлж байгаа” хэмээн байр сууриа илэрхийлсэн бол    шүүгч Д.Энхбат “Номинацийн шалгуур үзүүлэлтийг хангахаар онцгой нөхөн сэргээлт хийсэн, эко уурхайтай компани одоогоор байхгүй. Танилцуулгаас нь харахад “Эрдэнэт” нэлээд гайгүй ажиллаж байна. Гэхдээ материалын бүрдэл дутуу ч гэсэн байгаль орчны чиглэлээр сайн ажилласан “Геосан” ХХК зэрэг компаниуд бий”-г онцолсон юм.  Шүүгчдийн үнэлснээр бол “Эрдэнэт үйлдвэр” ХХК техникийн нөхөн сэргээлтийг стандартын дагуу хийж иржээ. Гэхдээ номинацийн хамгийн гол шалгуур үзүүлэлт нь зөвхөн 2010 онд тухайн компанийн хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнгээр тодорхойлогдох учиртай. Энэ утгаараа 2010 онд хийсэн ажлын үзүүлэлтээрээ “Шилдэг эко уурхай” номинаци дээр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хүчтэй өрсөлдөгч нь “Багануур” ХК байсан юм.     
 Н.Алгаа шүүгч ”Багануур” хувьцаат компани шалгуур үзүүлэлтийн дагуу нарийвчлан бичиж ирүүлээгүй байна. Шилдэг эко уурхай гэдэг жижиг ч байсан, том ч байсан олборлолт явуулаад, нөхөн сэргээгээд дуусгачихсан газар байх ёстой. “Пибоди Винсвэй Ресорсиз” ХХК-ийн хувьд ISO байдаг байх. Гол нь танилцуулгадаа уурхайн санхүүжилтийн эх үүсвэрээ тодорхой бичээгүй  байна. Танилцуулга их багадаа биш, нарийвчилсан шалгуур үзүүлэлтийн дагуу  ирүүлсэн байх учиртай” гэсэн нь шалгаруулалт чамбай явагдах ёстойг сануулсан хэрэг байлаа.   
 Шүүгч Д.Дондовын хувьд “Эрдэнэт үйлдвэр” ирүүлсэн танилцуулгаараа эко уурхай гэсэн ангилалд багтана. Гэхдээ шүүгчид та нар сайн бодоорой. “Эрдэнэт үйлдвэр” уурхай дээрээ, тодруулж хэлбэл овоолго дээрээ хэчнээн мод тарьсан бэ? Монгол улсын хэмжээнд дүгнэх шалгаруулалт учраас бид бодитой хандах ёстой. Их зохиолч Д.Нацагдоржийн төрсөн нутаг Гүн Галуутайн нуурыг “Багануур” ХК л өнөөдөр хайрлан хамгаалж, нөхөн сэргээж байна. Тэдний нөхөн сэргээсэн талбайд адуу бэлчиж байна. Энэ бол Монголд байхгүй буянтай ажил  юм шүү” гэснээр өөрийн үнэлгээгээ тавьсан. Монголын уул уурхайн амьдрал дунд олон жил  нухлагдсан, гадаад, дотоодод нэр хүндээрээ танигдсан, мэргэжлийн байгууллагуудын  төлөөллүүд нэг дор цуглан оны хамгийн бүтээлч хамт олныг тодруулахаар ил тод хэлэлцсэн гэдэг утгаараа  “Mining Journal Awards 2010” -ын шалгаруулалт маш бодитой үр дүнг хүлээж байсан юм.    
Шүүгч Б.Пүрэвтогтох “Байгаль орчны биологийн нөхөн сэргээлт гэж яривал “Багануур” ХК-ийн нэр дээгүүрт бичигдэнэ. Харин “Эрдэнэт үйлдвэр” техникийн нөхөн сэргээлтийн технологи талдаа сайн. Гэхдээ “Эрдэнэт”-ийн уурхайн овоолгууд нөхөн сэргээгдэх цаг нь болсон уу, үгүй юу. Нэгдүгээрт, нөхөн сэргээгдэх шаардлагагүй овоолгууд тэнд бий. Хоёрдугаарт, одоо ашиглаж байгаа овоолгуудын дээд ярус нь тавигдаж байгаа. Нөхөн сэргээлтийг бид ганцхан биологийн нөхөн сэргээлтээр дүгнэж болохүй. Техникийн нөхөн сэргээлтүүдийг анхаарах ёстой” хэмээн саналаа илэрхийлэв.
Н.Батбаяр шүүгч “Эко уурхайн шалгаруулалт дээр ганц нөхөн сэргээлтийн тухай яримааргүй байна. Уурхайн хаалтын асуудал маш тодорхой  байх ёстой. “Бороо гоулд”, “Саусгоби сэндс”, “Монполимет” гээд энэ чиглэлээр дорвитой ажлууд хийсэн компаниудыг анзаарахгүй орхиж болохгүй” гэхэд шүүгч Н.Алгаа “Компаниудын  бэлдсэн танилцуулга хариуцлагагүй байна. “Бороо гоулд” гэхэд аюулгүйн ажиллагааны үзүүлэлтүүдээ л өгчихөж. Байгаль орчны үзүүлэлтүүд нь огт алга. Тэгэхээр дүгнэхэд хүндрэлтэй болчихож байна” гэлээ. Ингээд шүүгчдийн өгсөн оноонуудыг нэгтгэн дүгнэхэд “Багануур” ХК “Эрдэнэт” үйлдвэрээс 1,5 оноогоор түрүүлж   номинацийн эзэн болсон юм. 

  
 “Mining Journal Award-2010”-ийн “Шилдэг эко уурхай” номинацид нэр дэвшсэн компаниудаас Шүүгчдийн зөвлөлийн гишүүдийн анхаарлыг   татсан эхний гурван компанийн амжилтыг уншигчдадаа товчлон хүргэе.
“Багануур” ХК   1997 оноос өнөөг хүртэл нийт 137.5 га талбайд техникийн нөхөн сэргээлт, 119,2 га газарт биологийн нөхөн сэргээлтийн ажил хийж гүйцэтгэсэн бөгөөд 2010 онд биологийн нөхөн сэргээлт хийхээр төлөвлөсөн ажлаа 100 хувь биелүүлсэн амжилттай ажиллажээ. Мөн уурхайн ойролцоох Бага Гүн нуур болон ан амьтан хамгаалах үйлсэд дорвитой хувь нэмрээ оруулжээ. 
“Эрдэнэт үйлдвэр” ХХК  техникийн нөхөн сэргээлтийг Монгол Улсын стандартуудын дагуу гүйцэтгэж, технологийн дэвшил ашиглан уул уурхайн үйлдвэрлэл дэх усны алдагдлаа 10 хувиар бууруулж, 25 сая киловатт цахилгаан эрчим хүч хэмнэх замаар хүлэмжийн хийн ялгаруулалтаа багасгасан, 2008, 2009, 2010 оны хэмжээнд нийт 7 га талбайд нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэжээ.  Тус компани Эрдэнэт хот болон үйлдвэрээс гардаг 8.5 сая метр куб бохир усыг цэвэрлэж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаандаа дахин ашиглаж байгаа аж.
“Монполимет” ХХК нийт ашигласан талбайнхаа 86 хувьд техникийн нөхөн сэргээлт, түүнийхээ 55 хувьд биологийн нөхөн сэргээлт хийж, 2010 оны хэмжээнд 41,3 га талбайд техникийн нөхөн сэргээлт, 76 га газарт биологийн нөхөн сэргээлт хийжээ. Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дахь 16 га талбайд байнга сэлгэгдэх цэнгэг уст нуур байгуулж, загас үржүүлэн орон нутагт хүлээлгэн өгсөн хөдөлмөр нь  номинацийн хүчтэй өрсөлдөгчдийн нэг болгосон юм. Өдгөө энэ нууранд хун, ангир, бор галуу, алаг нугас, цахлай зэрэг усны шувууд зусдаг болжээ.

“БАГАНУУР” ХК-ийн  амжилтуудаас дурдвал…

“Багануур” ХК нь 1978 онд Төвийн эрчим хүчний системийн харьяа Дулааны цахилгаан станцуудыг нүүрсээр хангах зориулалтаар байгуулагдсанаас хойш 33 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. 1995 оны гуравдугаар сараас хувьчлагдан төрийн өмч давамгайлсан “Багануур” хувьцаат компани болон өөрчлөгдсөн. Нийт хувьцааны 75 хувийг төр, 25 хувийг иргэд эзэмшиж байна. Дашрамд дурьдахад, 2010 оны арваннэгдүгээр сард Монголын Хөрөнгийн биржийн түүхэнд байгаагүй их хэмжээний арилжаа буюу 19,6 тэрбум төгрөгийн хувьцаа нэг өдрийн дотор арилжаалагдсан. Уг арилжааны 19,2 тэрбум төгрөг буюу 98 хувь нь “Багануур” ХК-ийн 2,9 сая ширхэг хувьцааны арилжаа байсан юм. Энэхүү арилжаагаар нийт хувьцааны 14,28 хувийг Монголын хөрөнгийн зах зээл дээрх хамгийн том гадаадын хөрөнгө оруулагч болох “FIREBIRD” хөрөнгө оруулалтын сан худалдаж авсан аж. Энэ нь Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан манай улсад оруулсан хамгийн том гадаадын хөрөнгө оруулалт болж байгаа бөгөөд дотоодын хөрөнгийн зах зээл дээрээс их хэмжээний хөрөнгө босгох бүрэн боломжтойг “Багануур” ХК харууллаа гэсэн дүгнэлтийг мэргэжилтнүүдээс авсан юм.
“Багануур” ХК нь 2009 оны аравдугаар сард Монгол улсын Мэргэжлийн хяналтын газраас “Нөхөн сэргээлтийг үр дүнтэй, үлгэр жишээ хийж байгаа байгууллага” өргөмжлөл,  Ашигт малтмалын газраас “Тэргүүний нөхөн сэргээгч аж ахуйн нэгж” өргөмжлөл, талархлуудыг хүртжээ. 1999 оноос байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээлтийн ажлыг хэрэгжүүлж эхэлсэн. 2007 оноос биологийн нөхөн сэргээлтийн ажлыг мэргэжлийн байгууллагуудаар гүйцэтгүүлж байна. 2000 оноос биологийн нөхөн сэргээлтэд ашиглах ургамлын үр ба мод бутны суулгац үржүүлэхээр 11 га талбайд “Үр үржүүлгийн газар” байгуулж, усалгааны байнгын системтэйгээр царгас, согоовор, сибирь өлөнгө, овъёос, арвай, хар будаа зэрэг үрт ургамал, улиас, чацаргана, шар хуайс зэрэг мод, бутны суулгацыг тариалж эхэлсэн. Жил бүр уулын ажлын болон бизнес төлөвлөгөөндөө тусган техникийн нөхөн сэргээлтэд 250-380 сая төгрөг, биологийн нөхөн сэргээлтэд 65-100 сая төгрөгийг зарцуулдаг байна.
 2005 оноос ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, орчны өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор хэсгүүдийн гадаа болон биологийн нөхөн сэргээлт хийсэн талбайн эргэн тойронд мод тарьж эхэлсэн.  
Бичил уур амьсгал буй болгох, уурхайгаас гарах тоосжилтыг тодорхой хэмжээгээр багасгах зорилгоор 2007 онд нөхөн сэргээсэн талбайдаа 1000 гаруй мод тариалж, уулын нэгдүгээр хэсэгт цөөрөм байгуулсан. 2008 онд цөөрмийг тойруулж 100 мод, 2009 онд цөөрмийн харалдаа 780 гаруй мод тариалж, цөөрмийн усаар модоо усалж байгаа. Модны ургалт 90 гаруй хувьтай байна.
2010 оны байдлаар Багануурын уурхай 3264 мод бут, нийтдээ 13409 ширхэг мод, бут, сөөгийг тариалжээ. Мөн Бага гүн нуурын усны түвшин багассантай холбогдуулан нуурыг усыг шүүрүүлэхийн усаар сэлбэх, нөхөн сэргээх төслийг 2004 онд боловсруулж, 950м урттай сувгийг шинээр байгуулж 7 ширхэг гүний цооногийн усаар нуурыг тэжээж эхэлсэн. Уг төслийн үр дүнд нуурын зах эрэг рүүгээ 60 орчим метр тэлж, нуурын түвшин нь 1.6 м дээшлээд байна. Нууранд төрөл бүрийн усны шувууд ирдэг болжээ. 2010 оны гуравдугаар улирлаас нуурын зүүн хэсгээр Төв аймгийн Заамар сумаас  зэгс   авчирч тариалж эхэлжээ. Жил бүр нуур руу орох сувгийг цэвэрлэдэг бөгөөд Бага гүн нуурыг компанийн хамгаалалтад авчээ. Энэ мэтчилэн байгаль орчны нөхөн сэргээлтийн олон талт ажлыг  “Багануур” ХК   амжилттай өрнүүлж, үр дүнд хүрээд байгаа юм.    

Манай компани Монголын уул уурхайн салбарт анх эхэлж нөхөн сэргээлт хийсэн

“Mining Journal Awards-2010”-ийн “Шилдэг эко уурхай”  шагналыг гардан авсан “Багануур” ХК-ийн Технологийн бодлогын хэлтсийн дарга Б.Базарын сэтгэгдлийг  сонслоо.

“Шилдэг эко уурхай” шагналын эзэн болсон танай хамт олонд баяр хүргэе?

Баярлалаа. Багануурын уурхай 1998 оноос  Монголын уул уурхайн салбарт  анх удаа нөхөн сэргээлт хийж эхэлсэн. Манай уурхайн үйл ажиллагаа болон нөхөн сэргээлтийн ажлыг дэмжиж, урамшуулж энэ нэр хүндтэй шагналыг олгосонд талархаж байна. Нөхөн сэргээлт гэдэг бол хариуцлагатай ажил. Тухайн ашигт малтмалыг олборлож, ашиглаж буй  аж ахуйн нэгжийн хариуцлага, гол үүрэг нь байгаль орчныг нөхөн сэргээхэд байх ёстой. Хамт олон маань үүнийг эрхэм зорилгоо болгосон. Хэдийгээр манай уурхай алдагдалтай ажиллаж байгаа ч байгаль орчны нөхөн сэргээлтэд хөрөнгө мөнгө зарцуулахдаа гар татдаггүй. Уул уурхайн салбар одоо л хөл дээрээ босч байна. Нөхөн сэргээлтийг ч тодорхой жишгээр хийж эхэллээ. Гэхдээ үүнийг олон улсын байгаль орчны нөхөн сэргээлтийн шилдэг түвшинд хүртэл хийсэн компани одоохондоо  Монголд байхгүй байна. 

Танай компани нөхөн сэргээлтийг олон улсын стандартын дагуу хийх талаар цаашид ямар ажлууд төлөвлөж байна вэ?

“Багануур” компани байгаль орчныг өмнө ямар байсан, яг тэр хэрээр нөхөн сэргээх, болж өгвөл түүнээс ч илүү болгохыг хичээдэг. Тал хээрийн нутгийг ой моджуулах, гоё сайхан цэцэрлэгтэй болгох, ойр орчимд нь аялал жуулчлалын бааз барих зэргээр нөхөн сэргээлтийг гүйцэтгэдэг. Энэ утгаар бид 2011 онд олон улсын жишгээр нөхөн сэргээлт хийдэг компани болох зорилт тавьж ажиллана.  Энэ чиглэлээр БНСУ-ын “Мерико” компанитай хамтарч ажиллах Санамж бичигт гарын үсэг зурлаа. Нөхөн сэргээлтийн ажлыг байнга сайжруулж байх учиртай. Ухсан нүхээ шороогоор дүүргээд, шимт хөрсөөр хучаад, дээр нь үр цацаад ургамал тарихыг нөхөн сэргээлт гэж хэлэхгүй. Олон улсын жишгээр бол нөхөн сэргээсэн газраасаа ашиг олоод, тэр ашгаараа цаашид нөхөн сэргээлтээ улам идэвхжүүлдэг. Бид ч ийм бодлого барьж ажиллана. Нөхөн сэргээсэн талбайдаа бидний хэрэглээ болсон эмийн ургамлууд, жимс жимсгэнэ тариад, түүнээсээ ашиг олдог болох юм



“ЭНЕРЖИ РЕСУРС” МОНГОЛООР ОВОГЛОСОН КОКСЖИХ НҮҮРСНИЙ БРЭНДИЙГ БИЙ БОЛГОНО

Хамгийн өндөр сорилготой номинаци долоон нэр дэвшигчтэй

“Уул уурхайн шилдэг үйл ажиллагаа” номинацид зөвхөн дотоод гэлтгүй манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын компаниуд ч оролцсон юм. Гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд олноор хамрагдсан нь энэ номинацийн нэг онцлог байсан. Хамгийн өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа компаниудыг өрсөлдүүлэх учиртай номинацид долоон компани нэрээ дэвшүүлж, нарийвчилсан шалгуур үзүүлэлтийн дагуу материалаа ирүүлжээ. Бусдаас илүү шалгуур тавьж, үйл ажиллагаагаараа үйлдвэрлэлийн шатанд дэвшин орсон байх гэсэн үндсэн үзүүлэлтийг шаардсанаараа энэ номинацийг хамгийн өндөр үүдтэй нь гэж хэлж болох юм.
Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт орших Оюутолгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж, хот хөдөөгийн хэмжээнд нийт 2980 хүнийг ажлын байраар ханган үйл ажиллагаа явуулж буй “ОЮУТОЛГОЙ” компани.     
Улаанбаатар хотоос 340 км зайд орших Эрдэнэт овооны орд газарт зэс, молибдены олборлолт, баяжуулалт хийж, нийт 5919 монгол хүнийг ажлын байраар ханган үйл ажиллагаа явуулж буй Монгол-Оросын хамтарсан уулын баяжуулах “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” компани.
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших Ухаахудаг коксжих нүүрсний ордод үйлдвэрлэл эрхлэн, хот хөдөөгийн хэмжээнд нийт 1140 хүнийг ажлын байраар ханган үйл ажиллагаа явуулж буй “ЭНЕРЖИ РЕСУРС” компани.
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрт орших Овооттолгойн нүүрсний уурхайд олборлолт явуулж, хот хөдөөгийн хэмжээнд нийт 540 хүнийг ажлын байраар ханган үйл ажиллагаа явуулж буй “САУСГОБИ СЭНДС” компани.
Сэлэнгэ аймгийн Түшиг сумын нутагт орших Улаан-Овоогийн нүүрсний уурхайн төслийг хэрэгжүүлж, 2010 онд уурхайгаа ашиглалтад оруулан орон нутгийн хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ нийлүүлж байгаа Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Канадын Професи Ресурс Корп компанийн хөрөнгө оруулалттай “РЭДХИЛ МОНГОЛИЯ” компани.
Ховд аймгийн Цэцэг, Дарви сумын нутагт орших Хөшөөтийн сайн чанарын коксжих нүүрсний ордыг түшиглэн, “Хөшөөт нүүрс” төслийг хэрэгжүүлж, 800 гаруй хүнийг ажлын байраар ханган ажиллаж байгаа Хонконгийн биржид бүртгэлтэй “Mongolia Energy Corporation”-ий Монгол дахь салбар  “МО ЭН КО” компани.  
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт орших Бороогийн алтны үндсэн ордод олборлолт явуулж буй Канадын “Сентерра гоулд” компанийн хөрөнгө оруулалттай “БОРОО ГОУЛД” компаниуд номинацийн нэр дэвшигчид билээ.

Явуулын болон цахим санал асуулгыг “Энержи” тэргүүллээ 

Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллагуудыг төлөөлсөн мэргэжилтнүүд “Шилдэг үйл ажиллагаа” номинацийн эзнээр “Энержи ресурс”-ийг тодруулжээ. 313 саналын хуудсын 62 нь энэ компанид оногдсон юм. “Бороо гоулд” 53 саналаар араас нь тун ч îéðòîæ очсон байна. Гуравдугаарт нь  26 саналаар “Оюутолгой”, дөрөвт МАК, “Шивээ-Овоо” хоёр тус тус 25 санал, тавд 24 саналаар “Эрдэнэт”, зургаад “Монполимет” 10 санал, долоод “Саусгоби Сэндс” болон “Эрдмин” тус тус 9 саналаар жагссан байна. “Шилдэг үйл ажиллагаа” номинацид нэрээ дэвшүүлсэн “Мо Эн Ко”-д дөрвөн санал иржээ.   
Цахим асуулгад оролцсон олон нийт мөн л “Энержи ресурс”-ийг дэмжсэн байна. Нийт 94 оноотой “Энержи ресурс”-ийн араас “Саусгоби Сэндс” 36 оноогоор удаалж, “Эрдэнэт” 28, “МАК” 18, ”Оюутолгой” 16, “Бороо гоулд” 14, “Петро Матад” болон “Шивээ-Овоо” тус тус 12 оноо авчээ. “Мо Эн Ко” 4 оноо авсан бөгөөд  “Рэдхил Монголия”-д санал ирээгүй байна. “Рэдхил Монголия” компанийн хувьд 2010 онд уурхайгаа ашиглалтад оруулсан шинэ компани  болохоор мэргэжилтнүүд хийгээд олон нийтэд үйл ажиллагаагаараа төдийлэн танигдаж амжаагүй байгаа бололтой.
Явуулын санал асуулга болон цахим саналын нэгтгэсэн дүнгээр нийт 156 оноо буюу 24,2 хувийн саналаар “Энержи ресурс” тэргүүлж байна. Хоёрт 67 оноо буюу 10,4 хувийн саналыг “Бороо гоулд” авчээ. “Эрдэнэт” 52 оноо буюу 8,1 хувийн саналаар гуравт, “Саусгоби Сэндс” 45 оноо буюу 7.0 хувийн саналаар дөрөвт, МАК 43 оноо буюу 6.7 хувийн саналаар тавд, Оюутолгой 42 оноо буюу 6.5 хувийн саналаар зургаад оржээ.  

“Шилдэг үйл ажиллагаа номинаци”  “Энержи ресурс”-ийнх болов

Энэ номинацийг шалгуурынх нь хувьд хамгийн их дэмжсэн хүн шүүгч нараас Н.Алгаа байлаа. “Шилдэг олборлогч” хийгээд “Шилдэг үйл ажиллагаа” хоёрыг агуулгын хувьд давхцаж байна уу гэх эргэлзээ зарим шүүгчид байсан билээ. Ялгаа хийгээд онцлогийг түүний тайлбараар хүргэе. “Шилдэг олборлогчид тавигддаг нийтлэг шаардлага, стандартаас гадна бусдаас ялгарах давуу тал, онцгойрч буй үйл ажиллагааг гаргаж ирэхэд номинацийн ач холбогдол орших болов уу. Шилдэг үйл ажиллагаа нийгмийн хариуцлага тал руугаа илүү хандсан байх хэрэгтэй. Хүлээн зөвшөөрөгдсөн хариуцлагатай уул уурхай байх ёстой”. Түүний энэ тайлбарыг шүүгч Д.Дондов дэмжсэн юм. “Шилдэг гэдэг нь нийгэмд үзүүлж байгаа үзүүлэлт. Эцсийн хамгийн чухал утга санаа бол нийгмийн хариуцлага. Баахан нүх ухаад гадаадын банкинд мөнгө хийгээд явж байгаа бол бас нэг хэрэг. Нийгмийн өмнө энэ уурхай юу хийв гэдгийг номинаци харуулах ёстой. Нийгэм рүүгээ хандсан бусад оролцоог нь илүү харах ёстой юм” гэж тодорхойлсон. Эндээс номинацийн эзэнд шүүгчид ямар шаардлага тавихыг анзаарсан биз ээ.   
Нэр дэвшигчдийг өрсөлдүүлэхдээ боловсруулах үйл ажиллагаанд дэвшин орсон байдал гэсэн үндсэн үзүүлэлтийг эн тэргүүнд тавив. Улмаар гэмтэл осолгүй ажилласан цаг, хөдөлмөр хамгааллын менежментийн тогтолцоо, нийгмийн хариуцлагын төлөвлөгөө, дэд бүтцийн бүтээн байгуулалтад зарцуулсан хөрөнгө оруулалтын хэмжээ, санхүү, үйл ажиллагааныхаа тайланг олон улсын хөндлөнгийн аудитаар баталгаажуулсан байдал, ОҮИТБС-д нэгдсэн эсэхийг харгалзан үзэж, шалгуур тус бүр дээр оноо өглөө.
Н.Батбаяр шүүгч “Рэдхил Монголия” болон “Оюутолгой”-д оноо өгөх боломжгүй гэж үзжээ. Шалтгаанаа ч тайлбарласан. “Рэдхил”-ийн хувьд дөнгөж олборлолтоо эхэлж байгаа. Тиймээс санхүүгийн үйл ажиллагааны тайлан гараагүй, олон улсын аудитаар баталгаажуулаагүй, ОҮИТБС-д нэгдээгүй, улсын төсөвт оруулж байгаа орлогын хувьд дөнгөж эхлэл төдий учраас номинацийн шалгуур үзүүлэлтийн дагуу оноо тавих боломжгүй байна гэсэн нь хүлээж авахаас л аргагүй тайлбар. “Оюутолгой” мөн л дээрх шалтгааны улмаас шүүгч нараас хангалттай оноо авч чадаагүй.  
Харин “Бороо гоулд” болон “Мо Эн Ко”-гийн хувьд мэдээллээ учир дутагдалтай ирүүлсний улмаас цааш ахисангүй. Үүнээс үүдэн дараа дараагийн шалгаруулалтад компаниуд материал ирүүлэхдээ тун ч хариуцлагатай хандах хэрэгтэйг шүүгчид анхааруулсан юм. Ингээд “Эрдэнэт”, “Саусгоби сэндс”, “Энержи ресурс” гэсэн үлдсэн гурван компани дээр шүүгчдийн анхаарал төвлөрөв. “Саусгоби сэндс” шалгуур үзүүлэлтийн дагуу хангалттай сайн мэдээлэл өгсөн байсан. Гэхдээ өрсөлдөхүйц байж чадаагүй. Боловсруулах үйл ажиллагааны түвшин гэсэн үндсэн үзүүлэлт тэглэчихэж байгаа учраас өрсөлдөхүйц бус гэж үзэв. Ийнхүү “Эрдэнэт” “Энержи ресурс” хоёр номинацид тунаж үлдлээ.    
Д.Дондов шүүгч “Эрдэнэт”-д хамгийн өндөр оноог өгчээ. Гэхдээ бусад шүүгч “Эрдэнэт”-ийг хоёр үзүүлэлт дээр 00 гэж үзсэн юм. Н.Батбаяр шүүгчийн тайлбарласнаар “Эрдэнэт” гэмтэл осолгүй ажилласан цаг, дэд бүтцийн бүтээн байгуулалт гэсэн хоёр шалгуур дээр унажээ. Түүхэн цаг үеэрээ бол  “Эрдэнэт” дэд бүтцийн бүтээн байгуулалт дээр хамгийн өндөр оноог авах нь мэдээж хэрэг. Гэвч “Mining Journal Awards” шалгаруулалт жил тутамд явагдах учраас зөвхөн тухайн оны үйл ажиллагаагаар шүүлтийг явуулж байгаа. Ингэхдээ том жижиг компаниудыг жигнэж үзэхийг хичээсэн билээ. Тухайн үзүүлэлтийг хүчин чадал, ажиллагсдын тоотой жигнэж үзээд аль болох хооронд нь харьцуулах хэмжээнд аваачсан. “Эрдэнэт”-ийн гэмтэл осолгүй ажилласан цаг ч ийм жигнэсэн харьцуулалтаар орсон юм.
Х.Наранхүү шүүгч, “Энержи ресурс” боловсруулалтын өмнөх шатны бэлтгэл ажлуудаа сайн хийснийг онцлов. Зам барьсан, цахилгаан станц байгуулсан, усан хангамжийн асуудлыг шийдсэн зэрэг ажлуудад нь тэрбээр маш сайн гэсэн үнэлгээ өгсөн юм. 2010 онд 56.6 тэрбум төгрөгийг улсын төсөвт татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна. Өмнөх онд нь 13 тэрбум төгрөгийг төвлөрүүлж байжээ. Шүүгч Н.Алгаа “Энержи ресурс” яах аргагүй хамгийн өндөр оноог авлаа. Дараа жилээс боловсруулалтаа хийгээд эхлэхээр энэ номинацид Энержи ёстой цоороод гараад ирэх юм байна л даа” хэмээн хошигноод авсан. 
Шүүгчдийн онооны нийлбэр дүнгээр “Энержи ресурс” 233 оноо,  “Эрдэнэт үйлдвэр” 164 оноо, “Саусгоби Сэндс” 145 оноо, “Бороо гоулд” 92 оноо, “Оюутолгой” 71 оноо, “Мо Эн Ко” 70 оноо, “Рэдхил Монголия” 48 оноо авлаа. Ийнхүү “Шилдэг үйл ажиллагаа номинаци” 2010 онд “Энержи ресурс” гэдэг эзэнтэй болов.  

“Энержи ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл: Ирэх онд нойтон аргаар нүүрс баяжуулах үйлдвэрээ ашиглалтад оруулна

“Mining Journal Council”-ийн шүүгч, Монголын Маркшейдерийн холбооны тэргүүн, аж үйлдвэрийн гавьяат ажилтан, доктор, профессор Д.Дондов “Шилдэг үйл ажиллагаа” номинацийн шагналыг “Энержи ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэлд гардуулсан юм. Шагнал нь байгалийн үнэт чулуу чүнчигноровоор хийсэн чулуун цом байлаа.  Г.Батцэнгэл захирлыг шагналаа хүлээн авсны дараа сэтгэгдлийг нь сонссон юм.  
“2010 онд манай компанийн зорилт бүрэн биеллээ. Бид уулын ажлын төлөвлөгөөгөө биелүүлж, 3.8 сая тонн нүүрс олборлоод байна. 2011 онд үйл ажиллагаагаа тэлж, 7 сая тонн нүүрс олборлох зорилготой байгаа.
Түүнчлэн 2010 онд суурийг нь тавьсан ажлуудын маань үр өгөөж 2011 оноос гарч эхлэх юм. Бид 2011 оны эхний улиралд багтааж, олон улсын жишигт нийцсэн Монголдоо анхных болж буй нойтон аргаар нүүрс баяжуулах үйлдвэрээ ашиглалтад оруулна. Ингэснээр нэмүү өртгийг эх орондоо бий болгож, олон улсын зах зээлийн үнээр, олон улсын чанарын шаардлага хангасан металлрургийн коксжих нүүрсийг нийлүүлэх боломж бүрдэх юм.
Энэхүү төсөлтэйгээ холбоотойгоор цахилгаан, эрчим хүчний төслийг 2010 онд нэлээд эрчимтэй хэрэгжүүлсэн. Үр дүнд нь 2011 оны эхээр үндэсний инженерүүдийн маань оюун ухаан, хүч хөдөлмөрөөр боссон анхны цахилгаан станц ашиглалтад орно. Усан хангамжийн томоохон ажлыг ч бас энэ жил хийлээ. Мөн энэ онд эхлүүлсэн 245 км хүнд даацын хатуу хучилттай замыг 2011 оны хагасаар ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. 2010 онд олсон эдгээр амжилтуудаа улам бататгах жил бидэнд ирж байна” гэлээ.

Ухаахудàгийг хэмжигдэхүйц, бодитой бөгөөд ухаалаг бизнесийн загвараар хөгжүүлнэ 

Ухаахудаг дахь 2962 га талбай бүхий коксжих нүүрсний ордод “Энержи ресурс” компани үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ компани нь  MCS  групп, “Петровис” ХХК, “Шунхлай” групп зэрэг үндэсний хэмжээний томоохон компаниудын хамтын хөрөнгө оруулалттай гэдгийг монголчууд маань андахгүй. Бас дэлхийн 61 оронд үйл ажиллагаа явуулдаг олон улсын санхүүгийн байгууллага Европын сэргээн босголт хөгжлийн банк хувь нийлүүлэгчдийнх нь нэг. Ахархан хугацаанд эх орондоо танигдсан “Энержи ресурс” дөрвөн сарын өмнөөс 975 гэсэн кодоор олон улсын хөрөнгө оруулагчдын хамгийн сонирхолтой танил нь болсон юм.
“Энержи”-гийн өмнө Монголоор овоглосон тэргүүлэх зэргийн коксжих нүүрсний брэндийг бий болгож, бүс нутагтаа төдийгүй дэлхийн зах зээлд таниулах том зорилт бий. Тиймдээ ч “Азийн шилдэг уул уурхайн компани болно” гэсэн зоримог үг Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ж.Оджаргалын амнаас унасан биз ээ. “Монголчууд дэлхийн стандартын  уул уурхайн жишиг төслийг хийж чаддаг юм байна гэдгийг харуулахыг хичээж байна. Яваандаа Азийн шилдэг уул уурхайн компани болох зорилттой ажиллана” гэсэн хариултыг “Энержи ресурс” олон улсын бирж дээр Mongolian Mining Corporation гэсэн санхүүгийн нэрээр гарч анхны арилжаагаа хийх тэр мөчид сэтгүүлчид Ж.Оджаргалаас авсан билээ.    
“Энержи”-гийн залуу хамт олон Ухаа худаг уурхайгаа хөгжүүлэх загварыг  хэмжигдэхүйц, бодитой бөгөөд ухаалаг бизнес гэж томъёолжээ.
Энэ л загвараар одоо Ухаа худгийн цэлгэр хөндийд их бүтээн байгуулалт өрнөж байна. Таван сая тонн нүүрс боловсруулах хүчин чадал бүхий баяжуулах үйлдвэр, 18 мегаваттын цахилгаан станц, Ухаа худгийг Гашуун сухайттай холбосон 245 км хатуу хучилттай авто зам, уурхайн төдийгүй Цогтцэций сумын цэвэр усны хэрэгцээг хангах усан хангамжийн систем гээд дэд бүтцийн нүсэр бөгөөд чухал төслүүд энд хэрэгжиж байгаа. Уурхайн хотхонд 650 хүний багтаамжтай,  архитекторын хамгийн сүүлийн үеийн шийдэл бүхий Галлерей кэмп, Тавантолгой нисэх буудал, нэг дор 6 хүртэлх тонны хүнд даацын самосвол засварлах хүчин чадал бүхий сүүлийн үеийн засварын төв ашиглалтад ороод буй. Уурхайн ажиллагсдад зориулсан “Цэций” орон сууцны хорооллын эхний ээлжийн барилгууд 2011 оны эхний улиралд ашиглалтад орох ажээ. Гурван модульт баяжуулах үйлдвэр ашиглалтад орсноор жилдээ 15 сая хүртэлх тонн нүүрс боловсруулах боломжтой болох аж. Үйлдвэрийн гарцыг 70-аас дээш хувь, баяжуулалтын хувь хэмжээг 90-ээс дээш байхаар тооцоолжээ.
Уурхайн үйл ажиллагааны хүрээнд дотоодын 500 гаруй нийлүүлэгч, гүйцэтгэгч болон туслан гүйцэтгэгч компанитай хамтран ажилладаг байна. Харин гадаад хамтрагчийн хувьд Австралийн Лейтон Ази компанийг нүүрс олборлолт, хөрс хуулалт болон ажилчдын сургалт, дадлагажуулалтын чиглэлийн гүйцэтгэгчээр, нүүрс баяжуулах үйлдвэрийн технологи, дизайн болон менежментийн чиглэлд Австралийн Сежмен компани, дэд бүтцийн төслүүд дээр     мэргэжлийнхээ чиглэлээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Parsons Brinckerhoff, Wilbur Smith Associates, Aquaterra зэрэг нэр хүндтэй компаниудтай хамтран ажиллаж байгаа аж. “Энержи ресурс” нийтдээ 1140 ажлын байр бий болгосны 539 нь 2009 онд шинээр бий болгосон ажлын байрууд юм.  
“Өөрийнхөө хармаа руу орох мөнгө, ашгийг бодохоос илүү Монголынхоо ирээдүйг хараад, тэнд ажиллаж, амьдрах монгол ажилчдынхаа нийгмийн халамж, орчин нөхцөлийг нь ямар урамтай сайхнаар бүрдүүлснээр хэдэн мянган монгол залуучууд ямар сайн цалин аваад, ямар урагшаа тэмүүлэлтэйгээр тэнд ажиллаж байхыг нүдээр үзээд, бүхэл бүтэн шинэ хот босч байгааг хараад миний гутранги үзэл бодол их өөрчлөгдлөө. Би Монголоороо, монгол хүмүүсээрээ үнэхээр их бахархаж байна”.  Ухаа худагт өрнөж буй их бүтээн байгуулалтыг сэтүүлч нөхдийн хамт нүдээр очиж үзээд магтаалд харам сэтгүүлч, УИХ-ын гишүүн З.Алтай дуугүй байж чадаагүй нь энэ ээ

“Уул уурхайн салбарыг дэмжигч байгууллага”  МОНГОЛЫН УУЛ УУРХАЙН ҮНдЭСНИЙ АССОЦИАЦИ

“Уул уурхайн салбарыг дэмжигч байгууллага” номинацид нийт 67 байгууллагын нэрийг дэвшүүлснээс Монголын уул уурхайн үндэсний ассоциаци шалгарлаа. Уул уурхайн салбарын анхны төрийн бус байгууллага гэж болох тус ассоциаци салбарын хөгжилд томоохон үүрэгтэй ажилладаг. 1994 онд байгуулагдсан цагаасаа хойш салбартаа ажиллаж байгаа хувийн хэвшлийнхнийг дэмжих, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхээр хийж бүтээсэн ажлыг нь олон нийт ийн үнэлжээ. Ассоциацийн Гүйцэтгэх захирал Н.Алгаа шагнал гардаж авах үеэр “Манай ассоциаци  уул уурхайн салбарыг дэмжих гэхээс илүү хөгжүүлэхийн төлөө  тэмцэж байх ёстой. Дүрэм журамдаа ч тэгж заасан. Улам их ажил хий гэсэн   үүднээс салбарынхан маань биднийг онцолж нэрлэсэн болов уу гэж ойлгож байна” гэв.
Уул уурхайн ассоциацийн араас “Тогтвортой хөгжлийн төлөөх хариуцлагатай уул уурхайн санаачилга” ТББ олонхийн санал авсан байв. 2008 оноос албан ёсоор үйл ажиллагаагаа эхэлсэн тус байгууллага богино хугацаанд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх талаар олон ажил хийснийг нь салбарынхан  болоод олон нийт үнэлжээ. Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн арванхоёрдугаар сарын эхээр “Уул уурхай ба орон нутгийн иргэдтэй харилцах нь” сэдэвт форумыг хоёр өдөр амжилттай зохион байгуулсан юм.
Дээрх хоёр байгууллагын араас авсан саналын тоогоороо жагссан байгууллага  бол Mongolian Mining Journal сэтгүүл. 2008 онд байгуулагдсан цагаасаа хойш уул уурхай, эдийн засгийн үнэн зөв,  хараат бус, олон талт эх сурвалжаас авсан мэдээллийг уншигчдадаа хүргэж ирсэн манай сэтгүүлийг уншигчид маань уул уурхайн салбарыг дэмжигч хэмээн нэрлэсэн нь Mongolian Mining Journal сэтгүүлийн  хамт олонд их урам өгсөн юм.

Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн Гүйцэтгэх захирал Н.АЛГАА:

Юуны өмнө Mongolian Mining Journal сэтгүүлийн хамт олон Монголын уул уурхайн салбарт шилдэг үйл ажиллагаа явуулж байгаа компаниудыг тодорхой номинациуд гаргаж, тодруулах нэр хүндтэй арга хэмжээг анх удаа зохион байгуулж буйд талархаж байна. Чөлөөт хэвлэл буюу ямар нэгэн ашиг сонирхлын зөрчилгүй байгууллага үүнийг зохион байгуулсанд талархаж байна. Хоёрдугаарт, Монголын уул уурхайн үндэсний ассоциацийг “Уул уурхайн салбарыг дэмжигч байгууллага”-аар шалгаруулсанд бас талархаж байгаагаа илэрхийлье. Гэхдээ манай ассоциацийн хувьд уул уурхайн салбарыг дэмжих нь байтугай тэмцээд  явж байх ёстой  байгууллага. Дүрэмдээ энэ салбарыг дэмжиж ажиллана гээд заачихсан байгаа. Тиймээс биднийг одоо хийж байгаа ажлаа сайжруулж  цаашид илүү сайн ажиллаарай гэж үнэлсэн хэрэг болов уу, энэ шагнал.
Монголын уул уурхайн үндэсний ассоциаци ирэх жилд  эрдэс баялгийн салбарын эрх зүйн орчныг тогтвортой болгох,  татварыг зохистой хэмжээнд байлгах, хүнд суртлыг багасгах гурван чиглэлээр анхаарч ажиллана. Үүний төлөө л манай байгууллага өнгөрсөн жилүүдэд ажиллаж ирснийг тэмдэглэе.

Сангийн сайд С.Баярцогт:
“Уул уурхайн салбарыг дэмжигч хувь хүн”-ээр шалгарсанд баяр хүргэе. Манай уншигчидтай сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

Уул уурхайн салбараас орж байгаа ДНБ, орлогын хувь хэмжээ жил болгон өсч байгаа. Энэ утгаараа Сангийн сайдын хувьд би энэ салбарт маш их анхаарал тавьж ажиллаж байна. Дээр нь уул уурхайн салбараас орж байгаа орлого өөрөө ашиглалтын хувьд маш их ухааныг шаарддаг. Энэ орлогыг ухаалгаар зарцуулахгүй бол нөгөө яриад байдаг “Голланд өвчин” гэдгийг тусах магадлал их. Төр засгийн явуулж байгаа бодлого уул уурхайн салбарыг дэмжихийн хажуугаар эндээс орж ирж байгаа орлогыг зөв зүйтэйгээр зарцуулдаг тэр зам руу хандах хэрэгтэй юм. Тийм болохоор дэлхийн олон оронд туршигдсан “Голланд өвчний” эсрэг эрс шийдэмгий, үе шаттай арга хэмжээ авах шийдвэрүүдийг УИХ, Засгийнгазар гаргаж байна. Mining Journal Аwards маань дараа дараагийн удаад уул уурхайгаас орж байгаа орлогыг хэрхэн зөв зүйтэй зарцуулж байгааг шалгаруулах юм бол их оновчтой шалгаруулалт болох байх гэж бодож байна. Би уул уурхайн салбарын хүн биш. Гэхдээ Монгол улсад хамгийн том бүтээн байгуулалт болсон Оюутолгойн ХОГ-г хийх явцад төгсгөлийн хэсгийг удирдаж ажилласан. Энэ гэрээ маань Монголд орж ирэх хөрөнгө оруулалтын урсгалыг нэмэгдүүлэх, дэлхийн дэвшилтэт технологи нэвтрэх, манай хоёр хөршөөс бусад гуравдагч орны бодит их хэмжээний хөрөнгө оруулалт орж ирэх том бүтээн байгуулалтын ажил болсон. Том бүтээн байгуулалт дээр нийгэм нэг санал, нэг шийдэлд хүрдэггүй. Түүнийг дэмжсэн, шүүмжилсэн олон өнгө аяс хамт явдаг. Гэхдээ эцсийн үр дүндээ эдийн засгийн хувьд үзүүлж байгаа үр дүн, орлого, ажлын байрны хэмжээ, дээр нь уул уурхайн бусад хөрөнгө оруулалтыг татаж байгаа зэргээрээ илүү их дэвшлийг авчирсан, Монголын хөгжлийн үүдийг нээсэн төсөл гэж үнэлж байгаатай минь олон нийт санал нэгдэж байна гэж ойлгож байна. Монголын уул уурхайн салбарт ажиллаж байгаа нийт уурхайчид, бизнесмэнүүдэд чин сэтгэлийн баярын мэнд хүргэж, ирэх онд улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе.

“Уул уурхайн салбарыг дэмжигч хувь хүн” Сангийн сайд С.Баярцогт

“Mining Journal Awards 2010”-ын номинациудаас шүүгчдийн шалгуураар ороогүй нэг номинаци байсан нь “Уул уурхайг дэмжигч хувь хүн, байгууллага” номинаци. Энэхүү номинацийн эздийг салбарын компаниуд болон мэргэжлийн байгууллагуудаас авсан саналын хуудсаас гадна //www.gogo.mn/ цахим сайтаар дамжуулан олон нийтээс авсан санал асуулгын дүнгээр тодруулсан. Уул уурхайн салбарыг хөгжүүлэх үйлсэд өөрийн бодлого, үйл ажиллагаа, судалгаа шинжилгээгээр хувь нэмэр оруулж байгаа хувь хүн, төрийн болон  төрийн бус байгууллагыг салбарынхан болоод олон нийт ямар нэгэн хөндлөнгийн нөлөөлөлгүйгээр нэрлэснээрээ онцлог юм. Саналын хуудас болон сайтын нийт 1000 орчим саналаар 56 хувь хүн, 67 төрийн болоод төрийн бус байгууллагыг уул уурхайн салбарыг дэмжигч хэмээн нэрлэсэн байв.

Эдгээрээс УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд С.Баярцогт 29 хувийн саналаар “Уул уурхайг дэмжигч хувь хүн” номинацийн эзнээр шалгарсан. Түүний араас геологи эрдэс зүйн шинжлэх ухааны доктор Ч.Хурц, эдийн засгийн ухааны доктор Н.Болор, Монгол улсын анхны Ерөнхийлөгч асан, эрдэс баялгийн шинжлэх ухааны доктор П.Очирбат, “Нээлттэй нийгэм форум”-ын судлаач Н.Дорждарь нар удаалав.

Сангийн сайд С.Баярцогтын хувьд энэхүү номинацийн эзнээр шалгарах гол үндэслэл нь Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг амжилттай хийсэн явдал гэж үзэхэд болно. Хэдий уг гэрээ одоог хүртэл шүүмжлэл маргаан дагуулж, гэрээг сайжруулахаар хөрөнгө оруулагч талтай дахин хэлэлцээрийн ширээний ард суугаад байгаа ч салбарынхан болон олон нийт энэ гэрээг Монголын уул уурхайн салбарыг хөгжүүлэхэд гол түлхэц болсон гэж үзэж байгаа нь судалгаанаас харагдав. Монгол улсын хувьд анх удаа хоёр хөршөөсөө өөр гуравдагч улсын хөрөнгө оруулагчтай дэлхийд тэргүүлэх орд газарт хамтран ажиллахаар олон улсын томоохон гэрээ байгуулсан нь энэ. Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ олон улсын хөрөнгө оруулагчдад Монголыг нээж өгсөн гэхэд болно. Өдгөө Монгол улсын гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ хэдэн зуун саяар хэмжигдэх болж, мөнгөгүйн гачаалд ороод байсан уул уурхайн салбар жинхэнэ хөдөлгөөнд орж байгааг олон баримтаас харж болно. С.Баярцогт сайд ч шагнал гардаж авах үедээ “Би уул уурхайн салбарын хүн биш. Гэхдээ Монгол улсад хамгийн том бүтээн байгуулалт болсон Оюутолгойн ХОГ-г хийх явцад төгсгөлийн хэсгийг удирдаж ажилласан. Энэ гэрээ маань Монголд орж ирэх хөрөнгө оруулалтын урсгалыг нэмэгдүүлэх, дэлхийн дэвшилтэт технологи нэвтрэх, манай хоёр хөршөөс бусад гуравдагч орны бодит их хэмжээний хөрөнгө оруулалт орж ирэх том бүтээн байгуулалтын ажил болсон. Том бүтээн байгуулалт дээр нийгэм нэг санал, нэг шийдэлд хүрдэггүй. Түүнийг дэмжсэн, шүүмжилсэн олон өнгө аяс хамт явдаг. Гэхдээ эцсийн үр дүндээ эдийн засгийн хувьд үзүүлж байгаа үр дүн, орлого, ажлын байрны хэмжээ, дээр нь уул уурхайн бусад хөрөнгө оруулалтыг татаж байгаа зэргээрээ илүү их дэвшлийг авчирсан, Монголын хөгжлийн үүдийг нээсэн төсөл гэж үнэлж байгаатай минь олон нийт санал нэгдэж байна гэж ойлгож байна” гэсэн юм.

Уул уурхайг дэмжигч хувь хүн номинацид судлаач, шинжээчид хүчтэй өрсөлдсөн. Оюутолгой болон Тавантолгойн ашиглалтын талаар, Ашигт малтмалын хуулийн талаар иргэний хөдөлгөөнүүдийг төлөөлөн болохгүй бүтэхгүйг нь шүүмжилж, алдааг нь засч залруулах олон санаа оноо гаргаж байдаг доктор Ч.Хурц, Монгол дахь хөрөнгө оруулалтын орчны талаар дорвитой судалгаа хийж, гадаадын хөрөнгө оруулалтыг татахад тодорхой үүрэг гүйцэтгэсэн доктор Н.Болор болон судлаач Н.Дорждарь гээд судалгаа шинжилгээний мэргэжилтнүүдийг нэрлэсэн нь Монголын уул уурхайн салбар хувь хүний үзэл бодлоос судалгаа тоо баримтыг илүүд үзэх болсныг   илтгэнэ.

 

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх
Үр дүн:
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

  • 2 цаг 40 минутын өмнө
    Зэсийн үнэ АНУ-Хятадын худалдааны дайны асуудал нааштайгаар шийдэгдэж магадгүй гэсэн үүднээс энэ сарын эхний долоо хоногт  өсөлттэй байсан бол өнгөрч буй долоо хоногт эргээд буурах шинжтэй болж ирлээ. Энэ нь АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын мэдэгдэлтэй шууд холбоотой юм. Тэрбээр хэрэв худалдааны асуудлыг цэгцлэх эхний шатны яриа хэлэлцээр амжилтгүй болбол Хятадын бараанд хавьгүй их татварыг ногдуулах болно гэдгийг мэдэгдсэн юм. Энэ нь зах зээлд худалдааны дайны асуудал тооцоолж байсан шиг нааштай биш болохыг харуулсан юм. Уг нь эхний шатны яриа хэлэлцээрт талууд Чилид болох APEC-ийн чуулганы үеэр гарын үсэг зурах байсан боловч хурал цуцлагдсан билээ. Одоо гэрээг үзэглэх шинэ газрыг зарлах үлдээд байгаа юм.
  • 4 цаг 43 минутын өмнө
    МАН эрдсийн экспортын өсөлтөөр нөхцөлдсөн боломжийг алдахыг хүссэнгүй. Энэ удаагийн төсвийг “сонгуулийн жилийн төсөв” гэж тодотгож болно. Эдийн засагчдын тооцоолж байсанчлан энэ төсөв сонгуулийн жилийг угтсан, зардал өндөртэй халгисан төсөв болсонд гайхах зүйлгүй.  Сонгууль дөхөөд сэтгэл хөдлөлдөө автуузай, төсвийн сахилга батыг бүү сулруулаарай хэмээн ОУВС эрх баригчдад анхааруулсаар ирсэн ч Сангийн сайд ирэх оны төсвийн орлогыг өөдрөг төсөөллөөр төсвийн зардлын хэт өсөлтийг эвтэйхэн тусгаж өгчээ. Өөрөөр хэлбэл төсвийн алдагдлыг хуулийн хүрээнд тогтоосон тул бүх зүйл гаднаасаа сайхан харагдана. 
  • Өчигдөр 11 цаг 27 минутад
    Нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого, нийт зарлага, төсвийн тэнцэл зэрэг эдийн засгийн үндсэн үзүүлэлтийг Засгийн газрын өргөн мэдүүлсэнд өөрчлөлт оруулалгүйгээр баталлаа. Нийт тэнцвэржүүлсэн орлогыг 11 их наяд 797 тэрбум 840 сая төгрөг буюу ДНБ-ий 29%, нийт зарлагыг 13 их наяд 872 тэрбум 581.7 сая төгрөг буюу ДНБ-ий 34.1%, нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг 2 их наяд 74 тэрбум 741.7 сая төгрөг буюу ДНБ-ий 5.1%-тай тэнцүү байхаар тооцжээ.
  • Уржигдар 17 цаг 11 минутад
    2019 оны эхний арван сарын байдлаар Хятад улс 276.24 сая тонн нүүрс импортолсон  нь өмнөх оны мөн үеийнхээс 9.6%-иар нэмэгдсэн байна. Энэ нь өнгөрсөн онд тус улс нийт 281 сая тонн нүүрс импортолсон хэмжээнд тун ойртсон дүн болохыг тус улсын Гаалийн ерөнхий газар мэдээлжээ. Сарын дүнгээр авч үзвэл, аравдугаар сард 25.68 сая тонн нүүрс импортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 11%-иар өссөн ч өмнөх есдүгээр сарынхаас 15%-иар буурлаа. Шалтгаан нь аравдугаар сарын эхээр болсон Хятадын үндэсний баяртай холбоотойгоор импортын эрчим суларсан гэж зах зээл шинжээчид тайлбарлаж байна.
  • Уржигдар 14 цаг 55 минутад
    Шанхай хотноо үргэлжилж буй Хятадын олон улсын импортын үзэсгэлэнгийн (China International Import Expo, CIIE) үеэр Оросын коксжих нүүрсний “Колмар” компани Хятадын төрийн “Baowu” корпорацитай хамтран ажиллах урт хугацааны гэрээ байгуулжээ. Хамтын ажиллагааны хүрээнд, “Колмар” нь коксжих нүүрс Хятадын компанид экспортлох ба Хятадын талаас уурхайн тоног төхөөрөмж нийлүүлэх аж. Оросын компанийн хувьд, Хятадын AVIC корпорацитай хамтран “Инаглинская 2” үйлдвэр байгуулах төслийг хэрэгжүүлж байгаа юм. Жилд 12 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай энэхүү үйлдвэрийг 2020 онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй.