Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хууль, Төсөл

Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга Монгол Улсад 2006- 2010

Эрх зүйн үндэс

*   Монгол Улсын Засгийн газраас 2006 оны 1 дүгээр сард 1 тоот тогтоолыг гаргаж Монгол Улсад ОҮИТБС- ыг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн байна.

*  2006 онд батлагдсан Ашигт малтмалын хуулийн 48,10 заалтаар олборлох үйлдвэрлэлийн тусгай зөвшөөрөл эзэмшигч урд онд улсын болон орон нутгийн төсөвт төлсөн татвар, төлбөр, хураамжийн тайлангаа үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний тоо хэмжээний хамт дараа оны нэгдүгээр улирал дуусахаас өмнө гаргаж нийтэд мэдээлнэ гэж хуульчилсан байна.

* Монгол Улсын Засгийн газраас 2007 онд 80 дугаар тогтоолыг гаргаж, Төрийн захиргааны төв орон байгууллагуудын Санаачилгыг хэрэгжүүлэхтэй холбогдсон чиг үүргийг баталсан байна.

              - Сангийн яам, Үйлдвэр, худалдааны яам, Байгаль орчины яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Ашигт малтмал, газрын тосгны газар, Мэргэжлийн хяналтын газар, Төрийн өмчийн хороо, аймаг, нийслэл сум дүүргийн Засаг дарга нар

               - Санаачилгын салбар зөвлөлийг Засаг даргын орлогчоор удирдуулан аймаг, нийслэлд байгуулах.

*   Монгол Улсад Санаачилгыг хэрэгжүүлэхэд 3 тал хамтран ажиллах тухай санамж бичгийг 2007 оны 4 дүгээр сард байгуулсан байна.

*  Үндэсний статистикийн газар, Сангийн сайдын хамтарсан 2007 оны 4 сарын тушаалаар Санаачилгын тайлэнгийн 4  төрлийн маягтыг баталсан байна. Маягтыг тайлан гаргах зааврын хамт боловсруулан баталсан юм. 1-3 дугаар маягтанд мөн байгууллагуудын удирдлагын хамтарсан тушаалаар 2008 оны 3  дугаар сард нэмэлт өөрчлөлт оруулсан байна.

*    Монгол Улсын ОҮИТБС- ыг хэрэгжүүлэх хүрээнд баримтлах харилцааны үндсэн баримт бичгийг 2009 оны 6 дугаар сард Ажлын хэсгээс баталсан байна.

*    Монгол Улсын ОҮИТБС- ын 2010- 2014 онд баримтлах бодлогын баримт бичгийг Үндэсний зөвлөлийн 2010 оны 6 дугаар сарын 24- ний хуралдаанаар батласан байна.


Монголын ОҮИТБС- ын зохион байгуулалтын бүтэц, оролцогч нар

 

 

 

 

 

 

 

 

Оролцогч талуудын зохион байгуулалт, төлөөлөл

*    Үндэсний зөвлөл: Зорилго – Монгол Улсад ОҮИТБС- ын улс төр, эрх зүйн болон зохион байгуулалтын үндсэн зарчимыг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэхэд оршино. Хамгийн дээд байгууллага бөгөөд Ерөнхий Сайд удирддаг юм. Жил 2 доошгүй удаа хуралддаг. 2006 оны 1 дүгээр сард байгуулагдсан. Үндэсний зөвлөлийн орлогч дарга нь Эрдэс баялаг, эрчим хүчний сайд юм.

   Одоогийн бүрэлдэхүүн: Улсын Их Хурал, түүний харьяа байгууллагаас 4, Засгийн газраас 4, Компаниудаас 5, Иргэний нийгмээс 5.

*  Оролцогч талуудын ажлын хэсэг: Зорилго - Санаачилгын үндсэн зарчимыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд оршино. Зохицуулалтын үндсэн байгууллага, тодорхой түвшинд шийдвэр гаргана. Улиралд 1- ээс доошгүй удаа хуралддаг. 2006 оны 3 дугаар сард байгуулагдсан. Монгол Улсын Ерөнхий садйын ахлах зөвлөх тэргүүлдэг.

  Одоогийн бүрэлдэхүүн: Засгийн газраас 8, Компаниудаас 7, Иргэний нийгмээс 9.

*   ОҮИТБС- ын ажлын алба: Зорилго- өдөр тутмын хэрэгжүүлэлтийг зохицуулдаг. Монгол Улсын Ерөнхий сайдын 2007 оны 62 тоот захирамжийн дагуу байгуулагдсан.

2 орон тооны ажилтан


Монгол Улсын ОҮИТБС- тайлангууд

*    Монгол Улсын ОҮИТБС- ын 2006 оны аудитын нэгдсэн тайланг Австралийн Крейн Уайт боловсруулан гаргасан бөгөөд тайланг Үндэсний зөвлөл 2008 оны 5 дугаар сард баталсан.
*    2006 оны дэд тайланг Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт боловсруулан гаргасан бөгөөд тайланг Ажлын хэсэг 2008 оны 9 дүгээр сард баталсан.
*    Монгол Улсын ОҮИТБС- ын 2007 оны аудитын нэгдсэн тайланг Монгол, Малайзийн Эрнст Янг аудитын компаниудын консерциум боловсруулан гаргасан бөгөөд тайланг Үндсэний зөвлөл 2009 оны 11 дүгээр сард баталсан.
*    Монгол Улсын ОҮИТБс- ын баталгаажуулалтын 2009 оны тайланг Их Британий Коффей Интернейшнл, Монголын Далайван аудит компаниудын консерциум боловсруулан гаргасан бөгөөд тайланг Үндэсний Зөвлөл 2010 оны 3  дугаар сард баталсан.

*    Монгол Улсын ОҮИТБС- ын 2008 оны аудитын нэгдсэн тайланг Их Британийн Харт Неерс, Монголын Улаанбаатар аудит корпорацийн консерциум боловсруулан гаргасан бөгөөд тайланг Үндэсний зөвлөл 2010 оны 6 дугаар сард баталсан.

2006- 2009 оны тайлан гаргасан байдал

*    2006 оны тайлангаа 64 компани
*    2007 оны тайлангаа 102 компани
*    2008 оны тайлангаа 115 компани
*    2009 оны тайлангаа 125 компани
*    Засгийн газар 2006 оны тайланг 134, 2007, 2008 оны тайланг 184, харин 2009 оны тайлангаа 363 компаниас хүлээн авсан орлогоор гаргасан байна.
*    Бүх компаниуд тайлангаа гаргахгүй л байна. Бид хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий компаниудыг оролцуулаад 400 орчим компани тайлан гаргах ёстой гэсэн тооцоо хийсэн.

    Монгол Улсын ОҮИТБС- ын 2006 оны аудитын нэгдсэн тайлангийн тухай - товчхон

2006 оны улсын болон орон нутгийн төсөв нэгтгэсэн дүнгээрээ 200 сая төгрөгийн (180 мянган ам. долл) татвар, төлбөр, хураамж төлсөн компаниудын тайланг аудитын нэгтгэлд хамруулсан. Аудитын ажилд хуваарилагдсан хөрөнгийн хэмжээнээс хамаарч энэ босгыг тогтоосон учир бүх компаниудыг хамруулах бололцоогүй юм.


    25 томоохон компаниуд энэ нэгтгэлд хамрагдсан:
 
*    12 алт, 6 нүүрс,  3 зэс, молибден,1 жонш, 1 газрын тос,1 цайр,1 полиметалын компани
*    Төр, хувийн өмчийн, гадаадын хөрөнгө оруулалттай, хамтарсан үйлдвэр орсноос гадна Монгол, Орос, Хятад, Канад, Израилийн хөрөнгө оруулалттай компаниуд орсон.
*    Эдгээр 25 компанийн аудитороор нотлогдсон төлбөрийн нэгтгэсэн дүн Монгол Улсын 2006 оны Нэгдсэн төсвийн орлогын 30 хувийг эзэлж байв.
*    Тайлбарлагдаагүй нийт зөрүү 25 тэрбум төгрөг байсан байснаас 21 тэрбумыг нь Сангийн яамнаас дараа нь тайлбарласан бөгөөд 4 орчим тэрбумыг тайлбар өгөөгүй байна.


    Монгол Улсын ОҮИТБС- ын 2007 оны аудитын нэгдсэн тайлангийн тухай-товчхон

*    2007 оны улсын болон орон нутгийн төсөв нэгтгэсэн дүнгээрээ 200 сая төгрөгийн (180 мянган ам. долл) татвар, төлбөр, хураамж төлсөн компаниудын тайланг аудитын нэгтгэлд хамруулсан.
*    38 томоохон компаниуд энэхүү 2 дугаар нэгтгэлд хамрагдсан:
   
*    19 алт, 6 нүүрс,  4 зэс, молибден, 2 төмрийн хүдэр, 3 жонш, 1 газрын тос,1 цайр,1 полиметал
*   Төр, хувийн өмчийн, гадаадын хөрөнгө оруулалттай, хамтарсан үйлдвэр орсноос гадна Монгол, Орос, Хятад, Канад, Израилийн хөрөнгө оруулалттай компаниуд орсон.
*   Эдгээр 38 компанийн аудитороор нотлогдсон төлбөрийн нэгтгэсэн дүн Монгол Улсын 2007 оны Нэгдсэн төсвийн орлогын 40 хувийг эзэлж байв.
*   Тайлбарлагдаагүй нийт зөрүү 775 сая төгрөг байгаа нь нотлогдсон.

*    Монгол Улсын ОҮИТБС- ын 2008 оны аудитын нэгдсэн тайлангийн тухай-товчхон
*    2008 оны улсын болон орон нутгийн төсөв нэгтгэсэн дүнгээрээ 100 сая төгрөгийн (80 мянган ам. долл) татвар, төлбөр, хураамж төлсөн компаниудын тайланг аудитын нэгтгэлд хамруулсан. 46 томоохон компаниуд энэ нэгтгэлд хамрагдсан:
*    26 алт, 8 нүүрс,  2 зэс, молибден, 4 төмрийн хүдэр, 3 жонш, 1 газрын тос,1 цайр,1 полиметалын компани.
*   Төр, хувийн өмчийн, гадаадын хөрөнгө оруулалттай, хамтарсан үйлдвэр орсноос гадна Монгол, Орос, Хятад, Канадын хөрөнгө оруулалттай компаниуд орсон.
*   Эдгээр 46 компанийн аудитороор нотлогдсон төлбөрийн нэгтгэсэн дүн Монгол Улсын 2008 оны Нэгдсэн төсвийн орлогын 35 хувийг эзэлж байв.
*    Тайлбарлагдаагүй нийт зөрүү 425 гаруй сая төгрөг байгаа нь нотлогдсон.

    Монгол Улсын ОҮИТБС- ын баталгаажуулалтын тайлан – 2009 он

Монгол Улсын ОҮИТБС- ын баталгаажуулалтыг хийлгэх эцсийн хугацаа 2010 оны 3 дугаар сарын 10- ны өдөр байсан.
*      Монгол Улс баталгаажуулалтыг хийсэн дэлхийн 3 дугаар орон болж чадсан.
*    Баталгаажуулалтын урьдчилсан тайланг 2010 оны 12 дугаар сарын 10- наар дуусгаж Ажлын хэсэгт танилцуулан, зөвшөөрүүлсэн болно. Урьдчилсан тайлангаа Монгол Улсыг бүх шалгуур үзүүлэлтийг хангасан, гэхдээ 5 зүйл дээр маргаантай байж болохыг анхааруулж байсан.
*     Олон улсын нарийн бичгийн дарга нарын газраас урьдчилсан тайланг шалгаж, шүүмжлэн дахин нягтласан байна.
*    Баталгаажуулагч нар эцсийн тайлангаа 2010 оны 2 дугаар сард дуусган Олон улсын удирдах хороонд оруулсан бөгөөд үүндээ Монгол Улс 5 шалгуур үзүүлэлтийг хангаагүй, гэхдээ ойрын ирээдүйд хангах бололцоотой гэсэн дүгнэлтийг гарган Монгол Улсыг шалгуурыг хангахад ойртсон орноор зөвлөмж болгосон.
*     Үндэсний Зөвлөл энэхүү зөвлөмжийг хэлэлцэж 2010 оны 3 дугаар сарын 5- ны өдөр баталсан байна.
*     Олон улсын удирдах хорооноос 2010 оны 4 дүгээр сард Монгол Улсыг “шалгуурыг хангахад ойртсон орон”- оор хүлээн зөвшөөрч, ирэх 6 сард нэмэлт арга хэмжээ авахыг зөвлөмж болгосон.
*    Нэмэлт арга хэмжээ: Төлбөр орлогын материаллаг байдлыг тодорхойлох, үүний үндсэн дээр бүх компаниудыг тайлан гаргуулах, орон нутгийн захиргаа тайлан гаргах, хандив тусламж зэрэг томоохон төлбөр орлогуудыг хамруулах
*     Тайлангийн маягтуудыг шинэчлэх, Компани, Засгийн газрын тайлан гаргахдаа нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартыг хэрэглэх
 

   Монгол Улсад Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлыг хэрэгжүүлсний ач холбогдол

*    Засгийн газар, компаниудын үйл ажиллагааны талаар урьд өмнө хаалттай байсан мэдээллийг ил тод болгосон:

*    Улсын төсвийн орлогын томоохон хэсгийг ил болгосон (30-40 хувь)

*    Олборлох үйлдвэрлэлийн томоохон компаниудын татвар, төлбөрийн хэмжээг ил болгосон. 

*    Нээлттэй байдал, сайн засаглал, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд практикийн хувь нэмэр оруулж байна.
*    Засгийн газар, Компани, Иргэний нийгмийн тогтвортой хамтын ажиллагааг бодитой болгосон
*    Аудитаар нотлогдсон зөв мэдээллийг нийгэмд хүргэсэн, түүний дагуу зөв дүгнэлт хийх бололцоотой болсон
*    Олон улсын удирдах хорооны гаргасан зөвлөмжүүдийг ажил болгож байна.
*    Үндэсний зөвлөлөөс Улсын болон орон нутгийн төсөвт төлж сөн төлбөр, хүлээн авсан орлогын материаллаг байдлыг тодорхойлж тайлагнах нөхцлийг бүрдүүлсэн. Хүний амын орлогын албан татвараас бусад төлбөр, орлого хамрагдаж байгаа.
*    Аудитын нэгтгэлд сонгогдох материаллаг төлбөрийн нийт хэмжээг 50 сая төгрөгөөр тогтоосон
*    Тайлангийн маягтуудыг шинэчилсэн, удахгүй холбогдох байгууллагууд батлан мөрдүүлнэ.
*    МУ- ын ИХ- аас нягтлан бодох бүртгэлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан бөгөөд үүний дагуу аж ахуйн нэгж байгууллага нь санхүүгийн тайлагналын олон улсын стандартад, төсөвт байгууллага нь Улсын секторын нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад нийцүүлэн санхүүгийн тайлангаа гаргаснаар ОҮИТБС- ын тайлангаа эдгээр стандартуудад нийцүүлэх боломж бүрдлээ.


    Монгол Улсад Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлыг хэрэгжүүлсний ач холбогдол

*      Монгол Улсын ОҮИТБС- ын дунд хугацааны (2010- 2014) баримт бичигт

*      Гарч байгаа зөрүүг шийдвэрлэх эрх зүйн орчиныг бий болгох

*      Тайлан гаргаагүй, эсхүл буруу тайлагнасан бол хариуцлага тооцдог болох

*    Засгийн газрын байгууллага, яам, агентлаг, орон нутгийн захиргааны хоорондын харилцааны зохицуулалтыг сайжруулах

*    Бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтын аудит, тусгай зөвшөөрөл, гэрээ, байгаль хамгаалах зардлын ил тод байдлыг эхлүүлэх

*    ОҮИТБС- ын санхүүгийн тогтвортой эх үүсвэрийг бий болгох

*    Улсын төсвөөс хөрөнгө хуваарилах
Олон улсын хандивлагч нартай хамтран ажиллах


Цаашдын арга хэмжээнүүд

*   Монгол Улсын ОҮИТБ- ын хуулийн төслийг ойрын үед хэлэлцэж батлуулах, тэгснээр хүндрэл, бэрхшээлийг шийдвэрлэх бололцоог бүрдүүлэх

*   Хуулийн төслийг боловсруулснаас гадна үзэл бароимтлалыг Сангийн яам хянаж байгаа ба удахгүй Хууль зүй дотоод хэргийн яам хянаж бэлэн болгоно.

* Шинэчлэгдсэн тайлангуудын маягтуудыг Сангийн яам, Үндэсний статистикийн хороогоор батлуулан мөрдүүлэх

*    Монгол ЦУлсын ОҮИТБС- ын 2009 оны аудитын нэгдсэн тайланг ондоо багтаан гаргах

*   Үндэсний аудитын газраас 2006-2008 онд гарсан тайлбарлагдаагүй зөрүүг хянан шийдвэрлэх

*   2009 оны тайлангаа гаргаагүй компаниудтай хариуцлага тооцох ажлыг Улсын Мэргэжлийн хяналтын газар зохион байгуулж, дүнг Үндэсний зөвлөлд танилцуулах

*    Ажлын албаны чадавхийг нэмэгдүүлэх
 Харилцаа, сурталчилгаа, орон нутагтай харьцах ажилтан, тайлангийн зөвөлгөө өгөгчийг ажиллуулах