Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хууль, Төсөл

УУРХАЙН ХААЛТАД АЮУЛГҮЙН НӨХЦӨЛ БҮРДҮҮЛЭХ БАРИМТЛАЛ

Хаагдаж буй уурхай ба түүний орчинд юуны түрүүнд аюулгүйн нөхцөлийг бүрдүүлэх чиг баримтлал зайлшгүй.
Гарч болзошгүй аюултай нөхцөлүүдийг дараах бүлгүүдэд нэгтгэж болно гэж үзэж байна.

Нэг. Уурхайн талбай ба түүний орчинд явагдах төрөл бүрийн эвдрэл (деформаци)
Үүнд цөмрөлт, суулт, гулсалт, нуралт, эмтрэлт, бүлтрэлт, хагарал, шилжрэлт зэрэг чулуулгийн цуллагт гарах өөрчлөлт, хувиралтууд хамаарна.
Эвдрэл бүр уурхайн талбай, түүний орчны тогтвортой, аюулгүй байдлыг алдагдуулах ба газрын гадаргуугийн зохистой хэлбэршилтэд сөргөөр нөлөөлнө. Эвдрэл сүйрлийн төрх хүний гоо зүйн таашаалд нийцэмжгүйгээс  гадна гарч болзошгүй аюул ослын эх суурь болох нь бий.

Хоёр. Уурхайн ухаш, малталт, чулуулгийн асгац, овоолго, хаядасны хураагуур, үүсмэл байгууламжийн аюул

Янз бүрийн хэлбэр хэмжээтэй үүсмэл байгууламж түүний оршиц, тогтцын нөхцөл нь хүн мал, амьтан унаж осолдох, механик гэмтэл авах аюулыг өөртөө агуулна. Амьтны хэвийн аюулгүй хөдөлгөөнд харш огцом налуу бүхий үүсгэмэл гадаргуу, гүнзгий ангал, хожим нь нурж унах металл болон бетон хийцийн байгууламжууд уурхай бүрт ашиглалтын явцад бий болдог.

Гурав. Байгалийн үзэгдлээр даамжрах газрын эвдрэл, ядуурал

Эвдрэлд орж хөн­дөгдсөн уурхайн талбай, эдэлбэрийн хүрээнд үер усны нөлөөгөөр газрын эвдрэл гарч жалга, судаг үүсэх ба түүнийг даган элэгдлийн үйл явц даамжирна.

Дөрөв. Экологид нөлөөлөх сөрөг үзэгдэл
Хөрс, ус, агаар бохирдох улмаар уурхайн орчин нь хүрээлэн буй газар нутагт аюул гамшгийн үүр болох нь бий.



Сэтгүүлээ захиaлан, бүрэн эхээр нь уншина уу.