Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Түнш

Цутому Шибата: Бүх төсөл хөтөлбөрийг санхүүжүүл гэж Хөгжлийн банкийг албадаж болохгүй

Монголын  Засгийн газрын зүгээс  “Японы  мэргэжилтнүүдийг зөвлөхөөр ирүүлээч ээ”  гэж JICA-д хүсэлт тавьж,  урьсан байгаа. Тэр дагуу нь манай Хөгжлийн банкны  зөвлөх баг ирж  үйл ажиллагаа  явуулж байгаа юм. Тиймээс  энд ярьж байгаа зүйлс  одоогоор зөвхөн  бидний санал, Монголын  Засгийн газрын  бодлого  биш юм шүү гэдгийг хэлэх нь зүйтэй байх.
 

Хөгжлийн  банк  улс  оронд  байх зайлшгүй  шаардлага нь юу вэ?

Тухайн улс  орны зах зээлд  арилжааны банкны үйл ажиллагаа нь хэр идэвхтэй байна вэ гэдгээс  шалтгаалаад  Хөгжлийн банкны хэрэгцээ шаардлага  улс орон бүрт харилцан адилгүй юм. Америк, Франц, Герман, Япон гэх зэрэг эрх чөлөөт зах зээлийг  чухалчилдаг, хөгжилтэй улс орнуудад Засгийн газрынхаа бодлогыг дэмжих зорилготой санхүүгийн байгууллага байдаг. Ерөнхийдөө  Хөгжлийн банк нь арилжааны банкуудын өгч чадахгүй байгаа зээлийг өгөх боломжтой юм. Тухайлбал,  барьцаа хөрөнгө байхгүй зээл, байгаль орчинд холбогдолтой эргээд  ашиг олж авахад хэцүү эрсдэл өндөртэй төслүүдэд эргэн төлөгдөх хугацаа урттай зээлийг олгож болно.  Хөгжлийн банкны зүгээс тухайн салбарт явуулсан, оновчтой зөв зээлийн шинжилгээний үр дүнд эдгээр төслүүдийг санхүүжүүлэх боломжтой байдаг. Мөн бусад арилжааны банкуудтай хамтарсан байдлаар  зээл олгож, эдгээр төслийг санхүүжүүлэх боломж бүрдэх юм.
Энэ дашрамд хэлэхэд,  Монголын  Засгийн газрын зүгээс  “Японы  мэргэжилтнүүдийг зөвлөхөөр ирүүлээч ээ”  гэж  JICA-д хүсэлт тавьж,  урьсан байгаа.  Тэр дагуу  нь манай Хөгжлийн банкны  зөвлөх  баг   ирж  үйл ажиллагаа  явуулж байгаа юм. Тиймээс  энд ярьж   байгаа зүйлс  одоогоор зөвхөн  бидний санал,   Монголын  Засгийн газрын  бодлого  биш юм шүү гэдгийг хэлэх нь  зүйтэй  байх.

Төрийн мэдлийн ийм банк байгуулах нь танил тал, авлигын хэлбэрийг  Монголд улам гааруулна гэсэн болгоомжлолыг  зарим улстөрч, эдийн засагчид  сануулж  байна. Хөгжлийн банкны сул тал юу вэ?

Япон улсын хувьд ч гэсэн Хөгжлийн банкны өмнөх байгууллага болох Санхүүгийн байгууллага байсан. Энэхүү байгууллага нь  авлига хээл хахуулийн асуудлаас болоод үйл ажиллагаагаа зогсоож байсан туршлага байдаг.  Хөгжлийн банк нь    том хэмжээний санхүүжилтийн үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс тухайн  санхүүжилтийг авах зорилготой  улстөрчдийн оролцоо гарч ирэх, үйл ажиллагаа  явагдахыг үгүйсгэх аргагүй. Харин эдгээр эрсдэлийн эсрэг дараах  арга хэмжээг  авч болно. Нэгдүгээрт, Хөгжлийн банкны гол менежментийг хийх гүйцэтгэх албаны хүн  нь  Засгийн газраас хараат бус, бие даасан байдлаар үйл ажиллагаагаа явуулах шаардлагатай. Хоёрдугаарт, оновчтой зээлийн шинжилгээг хараат бус байдлаар өөрсдөө маш сайн явуулж чаддаг байх гэсэн хоёр нөхцөл бүрэлдэх хэрэгтэй байгаа юм. 
 

Хөгжлийн банкны дүрмийн санг хэрхэн бүрдүүлдэг вэ?

Хөгжлийн банк байгуулсан улс орнуудын жишгээс харж байхад  Засгийн газар нь зуун хувь дүрмийн сангаа бүрдүүлсэн нь ч бий.  Мөн хувийн хэвшил нь дүрмийн сангийн ихэнх  хувийг, эсвэл бүр зуун хувийг ч  бүрдүүлдэг жишээ  байна. Гэхдээ  Засгийн газрын зүгээс  уг  байгууллагыг  бий болгож  буй  зорилго нь арилжааны банкуудын  санхүүжүүлэх боломжгүй  байгаа, аж үйлдвэрт  өндөр ач холбогдолтой бодлогын чанартай төслүүдийг санхүүжүүлэхэд чиглэгдэж байгаа шүү дээ. Хувийн хэвшил дүрмийн сангийн  ихэнх хувийг  эзэмшсэн тохиолдолд Засгийн газрын зүгээс   санал дэвшүүлэх,  үйл ажиллагаанд нь оролцох оролцоо   маш бага болно.  Тийм учраас   дүрмийн сангийнх нь талаас илүү хувийг Засгийн газар бүрдүүлэх нь зохимжтой гэж үздэг. Монголын Засгийн газрын одоогийн төлөвлөж  байгаа Хөгжлийн банкны хувьд 50 хувийг нь  Засгийн газар эзэмшинэ гэж байгаа. Түүнчлэн  Хөгжлийн банкны үйл ажиллагааны бие даасан,   нээлттэй байдлыг хангахын тулд  олон улсын санхүүгийн байгууллагуудыг оролцуулах  сонирхолтой  байгаа гэж бид ойлгож байна.

 

Сэтгүүлээ захиaлан, бүрэн эхээр нь уншина уу.