Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Судалгаа

Хүннү коал судалгаа

Summary Information ASX Ticker: HUN

Өсөх боломжтой Xанш (3/10/2011) HK$1.36 Зах зээлийн үнэлгээ: (AU$ сая) $247.5 Зах зээлийн үнэлгээ: (US$ сая) $248.2 52 долоо хоногийн өндөр (AU$) $1.45 52 долоо хоногийн бага (AU$) $0.45 Зарласан хувьцааны тоо (сая) 182.6 Арилжааны дундаж (3 сар; сая ш) 1.07

Хувьцааны ханшийн өөрчлөлт



Хүннү коал

“Хүннү коал” нь 2010 оны хоѐрдугаар сарын 12-нд Австралийн бирж дээр бүртгэгдсэн бөгөөд IPO нь оны шилдгээр шалгарсан компани юм. Компанийн хувьцаа нь HUN кодтой арилжаалагдаж байна. Бид тус компанийн хувьцаанд үнэлгээ хийсэн эхний судалгаагаа Та бүхэнд танилцуулж байна. Судалгааны үр дүнд хувьцааны үнийг өсөх боломжтой гэж үзэж байна.

Компанийн тухай “Хүннү коал” нь Монгол дахь үйл ажиллагаагаа өөрийн оxин компани “Хүннү ресурс”-ээр дамжуулан явуулдаг. “Хүннү коал” нь коксжих ба эрчим хүчний нүүрсний 10 гаруй төсөлтэй. Нийтдээ JORC стандартын шаардлагыг хангасан 414 гаруй сая тонн нөөц баялаг тогтоогоод байгаа. Уг компанийн хоѐр гол төсөл болох Цант-Уул 90 сая, Үнст худаг 324 сая тоннын нөөц баялагтай. Цаашдын хайгуул ба өрөмдлөгийн ажлын явцад энэхүү нөөцийн хэмжээг өсөх бүрэн боломжтой гэж үзэж байгаа юм. Цант-Уул коксжих нүүрсний төсөлдөө ашиглалтын лиценз авах гэж байгаа бөгөөд уг зөвшөөрлийг авснаар 2011 оны хоѐрдугаар хагасаас нүүрс олборлож эхлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. “Хүннү коал” нь 2010 оны хоѐрдугаар сард IPO хийснээр A$20 сая доллар босгожээ. IPO хийснээс хойш хувьцааны нэгж үнэ 580 хувиар өсөөд байна. 2011 оны гуравдугаар сарын 9-нд “Банпу минералс” компани “Хүннү коал”-ын 30 сая ширхэг хувьцааг А$1.50 буюу нийт А$45 сая доллараар худалдан авчээ. Энэ нь арилжаалагдаж байсан спот үнээс 21 хувиар илүү юм. Ингэснээр “Банпу минералс” нь “Хүннү коал” компанийн нийт хувьцааны 12.4 хувь буюу хамгийн том хувьцаа эзэмшигч болж байна.

 

Сэтгүүлээ захиaлан, бүрэн эхээр нь уншина уу.