Уурхайн нөхөн сэргээлтийг шинэ шатанд гаргана

2011-10-06 19:23

Монгол улсад уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж, эдийн засгийн гол хөдөлгүүр гэсэн гуншин зүүх болсон. Тэгвэл уул уурхайн салбар хөгжихийн хэрээр тус салбарын нийгмийн хариуцлага нэмэгдэж, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлт хийх шаардлага зайлшгүй гарна. Өнөөдрийг хүртэл уурхайн нөхөн сэргээлт гэдгийг алтны хэдэн шороон орд тойрон ярьж байсан бол одоо дэлхийд тэргүүлэх том  уурхайнуудын үйл ажиллагаан дээр ярих цаг нэгэнт иржээ.

Хамгийн сүүлийн мэдээгээр уул уурхайн олборлолтод өртөж эвдрэлд орсон 14500 гаруй га газар байдаг. 2004 онд техникийн нөхөн сэргээлт хийсэн талбай 134 га байсан бол 2009 онд 8023 га болж  60 хувьд хүрсэн байна. Биологийн нөхөн сэргээлт 2006 онд 690 га байсан бол 2009 онд 3593 га болж 23 хувиар өсчээ. Хэдий өнгөрсөн хугацаанд нөхөн сэргээлт хийсэн талбайн хэмжээ нэмэгдсэн боловч хангалттай хэмжээнд хүрч чадаагүйг мэргэжилтнүүд анхааруулж байна. 

Тийм ч учраас МХЕГ-аас Германы “Уул уурхайн салбар дахь байгаль орчны хамгаалал” төсөлтэй хамтран “Уурхайн хаалт ба байгаль орчны хамгаалал” онол практикийн бага хурлыг наймдугаар сарын 31-нээс 9 дүгээр сарын 3-ны өдрүүдэд зохион байгуулав. Зургаа дахь удаагаа болж буй “Уурхайн хаалт ба байгаль орчны хамгаалал” бага хурал энэ удаад Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр дээр болсон юм. Хуралд уул уурхайн компаниуд, аймаг орон нутгийн мэргэжлийн хяналтын байцаагчид, мөн нөхөн сэргээлтээр мэргэшсэн гадаад дотоодын компаниудын 250 гаруй төлөөлөгч оролцсон.

Бага хурлын үеэр гол хэлэлцсэн асуудал нь уурхайн хаалт гэж юу болох, түүний эрх зүйн орчныг хэрхэн бүрдүүлэх, уурхайн хаалтыг яаж хийх, нөхөн сэргээлтийг ямар стандарт дүрэм журмаар хийх вэ, улсын хэмжээнд нөхөн сэргээлтийн нэгдсэн сантай болох зэрэг асуудал байв.

Өнөөдрийг хүртэл хийсэн нөхөн сэргээлтийн дийлэнх хувь нь техникийн нөхөн сэргээлт. Өөрөөр хэлбэл тодорхой тооны алтны шороон орд дээр хэрэглэж ирсэн ухсан газраа буцаагаад булах гэсэн үндсэн зарчимтай нөхөн сэргээлтийн стандарт нь өдгөө үеэ өнгөрөөгөөд байна. Нөхөн сэргээлтийг хийхдээ тухайн бүс нутгийн цаг агаар, байгалийн онцлогийг нэн түрүүнд судлах нь зүйтэй гэдгийг “Эко-Ази” дээд сургуулийн захирал, доктор Л.Эрдэнэтөгс онцлов. Манай улс Сибирийн ой тайгаас Төв Азийн хуурай цөлийн бүсийн заагт оршдог эрс тэс уур амьсгалтай улс. Дэлхийн дулаарлын нөлөө манай улсад ч тусч, 1940 оноос 2.1 градус дулаарсан бол хур тунадасны хэмжээ 7 хувь буурсан, хөрсний эвдрэл нэмэгдэж байгаа зэрэг эко системийн   доройтсон орчин нь нөхөн сэргээлтийн ихээхэн нарийн судалгаа  шаарддагийг мэргэжилтнүүд онцолж байлаа.

Нөхөн сэргээлт, уурхайн хаалт хоёр салшгүй холбоотой. Зүгээр нэг ухсан нүхээ булж, хэдхэн сарын настай өвс тарьж ногоон харагдуулсан төдийгөөр орон нутгийн байгаль орчны байцаагчид хүлээлгэж өгөхийг нөхөн сэргээлт хийж, уурхайг хаасан гэж үзэх боломжгүй аж. Уурхай хаагдах нь нөөц дууссан, эдийн засгийн үр ашиггүй болсон гээд олон шалтгаантай. Ямар ч байсан уурхайг хаах болсон бол хаалтын төлөвлөгөөг боловсруулж, түүндээ орон нутгийн иргэдийн санаа бодлыг зайлшгүй тусгадаг дэлхий нийтийн жишиг бий.

Манай улсад ч Уурхайн хаалтын сайн туршлага нэгээр зогсохгүй байдаг аж. “Бороо гоулд” компани уурхайн хаалтаа удахгүй хийхээр ажиллаж байгаа бол “Энержи ресурс” компани одооноос уурхайн хаалтын төлөвлөгөөгөө боловсруулж, түүнийхээ дагуу ажиллаж байгаа аж. Мөн одоо ашиглаж байгаа ч хажуугаар нь нөхөн сэргээлтийг зохих стандартын дагуу хийдэг компаниуд байгаа юм. “Эрдэнэт” үйлдвэр гэхэд Гуравдугаар овоолго дээрээ нөхөн сэргээлт хийж буй бөгөөд нийт 12 га газарт биологийн нөхөн сэргээлт хийгээд байна. Мөн тус үйлдвэр Хустайн нуруунаас тодорхой тооны тахь авчирч өсгөж байгаа бол “Багануур “компанийнхан цөөрөм байгуулж, тарвага үржүүлж байгаа аж. “Энержи ресурс” компанийн хувьд ХААИС-тай говийн нөхцөлд биологийн нөхөн сэргээлт хийх технологи боловсруулах тал дээр хамтран ажиллаж байна. Тэд говийн нөхцөлд сайн ургах ургамлыг судалж, улмаар тарьж эхэлж байгаа аж.

Биологийн нөхөн сэргээлт гэдэг тодорхой хугацаанд ногоон харагдуулах үүднээс өвс тариад өнгөрөхийг хэлэх бус, харин ашиглалт явуулахаас өмнөх тэр унаган төрхийг нь  эгүүлэн бий болгохыг хэлдэг. Тийм болохоор зүгээр нэг өвс ургамал тарих төдийгүй тухайн нутагт ургах боломжтой бусад ургамал, мод тарихаас гадна бүс нутагт байсан ан амьтныг эгүүлэн нутагшуулахад ихээхэн анхаарч буй хэрэг. Мөн орон нутгийн иргэдээс санал аван нөхөн сэргээсэн газрыг ямар зориулалтаар ашиглахыг шийдэж байгаа аж.

Энэ мэтчилэн уурхайн хаалт, нөхөн сэргээлт гэдэг өнөөдөр “халтуурны ажил” биш жинхэнэ утгаараа олон улсын жишгийн дагуу хийх цаг болсныг хуралд оролцогчид хүлээн зөвшөөрсөн. Тиймээс уг Бага хуралд оролцсон төлөөлөгчид зөвлөмж гаргасан юм. 

 

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх
Үр дүн:
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

  • 7 цаг 11 минутын өмнө
    “Зогсолтгүй хүч-Шантаршгүй зүтгэл” (Unstoppable Effort. Extreme support) уриатайгаар  үйл ажиллагаа явуулдаг “ЗаМайн Сервисиз” ХХК нь 2010 оноос хойш “Customer Appreciation Day” /Харилцагчдын хүндэтгэлийн өдөр/-ийг хоёр жил тутамд зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн арга хэмжээг тус компанийн зүгээс  есдүгээр сарын 13-нд “Скай ресорт” цогцолборт зохион байгуулсан юм. Хүндэтгэлийн өдөрлөгт “ЗаМайн Сервисиз” ХХК-ийн хөрөнгө оруулагч компаниуд, харилцагч байгууллагууд, банк санхүүгийн салбарын  370 орчим төлөөлөл болон “Хитачи констракшн машинери”, “Марубени” корпорацийн уул уурхайн хэлтсийн менежерүүд уригдан иржээ.   
  • Өчигдөр 15 цаг 46 минутад
    Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газар төлөвлөгөөт, урьдчилан сэргийлэх, төлөвлөгөөт бус болон иргэдээс ирсэн гомдлын дагуу хяналт шалгалтыг тогтмол хийдэг. Уул уурхайтай холбоотой эдгээр хяналт шалгалт болоод цаг үеийн асуудлаар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Геологи, уул уурхайн улсын байцаагч Ц.Болорчимэгтэй ярилцлаа. 2019 онд аймагт хичнээн уул уурхайн компани ажиллаж байна. Эдгээрт хэдэн удаагийн хяналт шалгалтыг хийгээд байна вэ? Энэ онд бид 11 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг шалгахаар төлөвлөсөн. Эдгээр аж ахуйн нэгжийг сонгож төлөвлөхдөө өмнөх жил үйл ажиллагаа явуулсан эсэх, одоо явуулж байгаа, цаашид явуулах эсэхийг хардаг.
  • Өчигдөр 10 цаг 58 минутад
    2016 оны хоёрдугаар хагасаас эхлэн эрдсийн зах зээлд “урь” орж эхэлсэн бол одоо илүүтэй “хүйтрэх” шинжтэй болж ирж байна. Гэхдээ энэ бүхэн нь АНУ-Хятадын худалдааны дайнтай ихээхэн холбоотой. АНУ, Хятад дор бүрнээ дотоодын бизнесүүдийг хамгаалах оролдлого хийж байгаа ч тэдний тулааны нөлөө бусад голлох эдийн засгуудад муугаар нөлөөлж, улмаар дэлхийн эдийн засаг, түүхий эдийн зах зээлийг доош татаж байна. Нөгөөтэйгүүр эрдсийн зах зээлийн бууралтын мөчлөг эхэллээ гэж дүгнэх нь хэтэрхий эрт байгааг энд сануулья. Тухайлбал зэсийн хувьд бууралттай   ч урт хугацааны төлөв нь тун өөдрөг хэвээр. Гэхдээ яг одоогоор алтнаас бусад эрдсийн хувьд бууралттай тулгарч байна. Эрдэс тус бүрээр байдал ямар байгааг авч үзье.
  • 2019-09-13 14:06
    Өнгөрсөн хоёр сарын хугацаанд Баянхонгор аймаг дахь Алт сорьцлох хяналтын лаборатори 10 гаруй иргэн, гурван аж ахуйн нэгжээс 80 орчим кг алт авч Монголбанкинд тушаажээ. Тус лаборатори нь нийтдээ 90 орчим алтан гулдмай хэвлэн гаргаж, химийн сорьцын шинжилгээ хийсэн байна. Тэгвэл энэ оны есдүгээр сарын байдлаар 450 орчим кг алт Монголбанкинд тушаасан бөгөөд нийт 390 орчим алтан гулдмайг хэвлэж, сорьцын шинжилгээ хийсэн аж. Энэ хэмжээ ирэх хоёр сарын хугацаанд өсөх хандлагатай байна.
  • 2019-09-12 17:44
    Оны эхний найман сарын байдлаар Монгол улсын нүүрсний экспорт 25 сая тоннд хүрсэн тухай Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Өнгөрсөн оны мөн үеийнхээс жингийн хувьд 5.2%-иар өссөн үзүүлэлттэй байна. Сарын дүнгээр авч үзвэл, өнгөрсөн наймдугаар сард 4 сая 125 мянган тонн нүүрсний экспорт хийж түүхэн дээд амжилт тогтоолоо. Харин мөнгөн дүнгийн хувьд 15.6%-ийн өсөлттэй буюу 2.135 тэрбум ам.доллартай тэнцэж байна. Гэхдээ энэ онд нүүрсний экспорт 42 сая тонн байхаар улсын төсөвт тооцож буй төлөвлөгөө биелэхэд хүндрэлтэй байгааг тэмдэглэх нь зүйтэй. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, оны эхний найман сарын байдлаар манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 9.5 тэрбум ам.долларт хүрч 11.9%-иар өсчээ. Үүнд экспорт 5.4 тэрбум ам.доллар, импорт 4.1 тэрбум ам.долларыг эзэлсэн байна. Тодруулбал, экспорт өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 15.3%, импорт 7.6%-иар тус тус өслөө.