Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Байгаль орчин

Дэлхийд нийт 50 гаруй сая хүн гар аргаар ашигт малтмал олборлож байна

“Тогтвортой бичил уурхай” төслийн үндэсний зохицуулагч П.Үржинлхүндэв

Гар аргаар алт олборлогчид буюу ХАМО нарын асуудлыг хэрхэн зохицуулах нь зөв бэ?


Гар аргаар ашигт малтмал олборлодог энэ процесс  Монголд бий болоод хориод жилийн нүүр үзэж байна. Энэ 20 жилийн үүх түүх, Монгол Улсын цаашдын хөгжлийн чиг хандлага, өнөөгийн  нийгэм эдийн засгийн байдлыг харахад уг үйл явц ойрын хэдэн жилд устаж алга болохгүй нь тодорхой. Амьжиргааныхаа эх үүсвэрийг алдсан, ядарч зүдэрсэн ард иргэд амьдрахын тулд уул хаданд гарч гар аргаар ашигт малтмал олборлож байна. Нэгэнт энэ нь амьдрал дээр байж байгаа үйл явц, харилцаа учраас үүнд аль болох эвээр, ухаалаг бодлогоор хандах хэрэгтэй. Ашигт малтмал олборлож байгаа иргэд болон Засгийн газар, төрийн бус байгууллагуудын дунд  консенсус байгуулаад бие биенээ ойлгож хүндэтгэх байр сууринаас хандах нь зүйтэй. Цэрэг цагдаа дайчлаад, хөөж туугаад сайн үр дүнд хүрэхгүй юм. Энэ асуудлыг зохицуулах талаар хуульчлагдсан бодлого манай оронд одоохондоо байхгүй. Бид  УИХ-ын хаврын чуулганаар Бичил уурхайн тухай хуулийн төсөл оруулж, хэлэлцүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Үүнийг зөв зохицуулчих юм бол тодорхой хүмүүсийн ахуй амьдрал нь дээшлэх, хөдөөд ажлын байр бий болох, энд тэндгүй байгаа ядуурлыг бууруулах гээд сайн үр дүнд хүрнэ.

Гар аргаар алт олборлосноос болж гарч буй үр дагавар нь юу вэ?

Гар аргаар алт олборлогч иргэдийн үйл ажиллагаа байгаль орчинд багагүй сөрөг үр дагавар үзүүлэх болсон.Тухайлбал малын бэлчээрийг сүйтгэх, хүрээлэн буй орчинд муугаар нөлөөлөх гэх мэт. Гар аргаар алт олборлогч иргэдийн үйл ажиллагааг дагалдсан сөрөг үзэгдэл  гарах болсноос гадна тэдний нийгмийн асуудал үндсэндээ орхигдож “нинжа” хэмээх хочтой хөдөлмөрийн хүнд нөхцөлд үйлдвэрлэл явуулдаг бүлэг хүмүүс бий болоод байна.

 

Сэтгүүлээ захиaлан, бүрэн эхээр нь уншина уу.