Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Түнш

“Эн тэргүүнд томоохон онгоцны буудал хэрэгтэй. Эрчим хүчний асуудал мөд шийдэгдэхгүй янзтай. Цахилгаан станц барья гэхээр цаг үеэсээ хоцрогдсон шийдвэ

“Оюутолгой” ХХК-ийн Дэд захирал Т.Мөнхбатыг MMJ-ийн  зочноор урилаа.    

“Айвенхоу Майнз”-ыг Монголд орж ирэхэд нь Таныг ууган ажилчдынх нь нэг болж, “Оюутолгой” төсөл дээр ажилласан гэж сонссон?

“Айвенхоу Майнз” компани 2000 оноос Монголд идэвхтэй үйл ажиллагаа явуулах болсон. Үүнээс нэлээд хэдэн жилийн өмнө тус компанийн төлөөлөгч нь манайд ирж, судалгаа хийсэн байдаг. Уул уурхайн салбарт геологи, хайгуулын ажил хийж, хөрөнгө оруулах эсэхээ судалсан гэсэн үг.  Ерөөсөө “Айвенхоу Майнз”-ын Монголд орж ирсэн гол зорилго нь “Оюутолгой” төслийг үргэлжлүүлж, хайгуулын ажлыг бие даан хийхэд чиглэсэн. Өмнө нь Австралийн “Би Эйч Пи” компани энэ ордын лицензийг эзэмшин, тодорхой хэмжээгээр хайгуул хийчихсэн байсан юм билээ.

Тэр дундаа 23 том цооног өрөмдөөд геохими, геофизикийн ажлууд хийгдчихсэн, Оюутолгой ордын нөөц нь гадаргуу талаасаа урьдчилсан байдлаар тогтоогдчихсон байсан юм. Гэтэл 1998 онд Азийг хамарсан эдийн засгийн хямралаас үүдээд “Би Эйч Пи” компани хүнд байдалд орж эхэлсэн. Тэгээд   компанийн хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалахаас аргагүй болж, шинээр томилогдсон Ерөнхий захирал нь бэлэн мөнгөний зардал ихтэй төслүүдээ хаасны дотор хайгуулын хэд хэдэн төсөл багтаж байлаа. Миний мэдэхээр, “Би Эйч Пи” компани  тухайн үед 39 улсад үйл ажиллагаа явуулж байсан боловч хямралаас болж 30 салбараа хаахад хүрсэн. Оюутолгой орд дахь төслийн санхүүжилтээ  зогсоосон. Оюутолгой орд ч  гадны хөрөнгө оруулагчгүй хүнд үетэй тулгарсан. “Би Эйч Пи” компани төслийг цааш нь аваад явах хөрөнгө оруулагч хайж эхлэх үед гадаадын гурав, дөрвөн том компани ордыг сонирхож үзсэн. Тэдний дунд “Айвенхоу Майнз” байсан.Төлөөлөгчид ордын талбайг сонирхож, хуучин цооногуудын чөмгөн дээжүүдийг шалгаж үзээд Монголд үйл ажиллагаа явуулахаар болсон юм. Миний хувьд 2000 оноос “Айвенхоу Майнз” компанид ажилласан. 

“Би Эйч Пи” Оюутолгой ордод төсөл хэрэгжүүлж байхад Та геологичоор нь ажиллаж байсан уу?


Тийм ээ. Геологичоор ажиллаж байсан. 1999 онд “Би Эйч Пи” компани Монголоос гарч явах бүх бэлтгэлээ базаачихсан, нягтлан бодогч, менежер нарын хэдхэн хүнээс бусдыг нь ажлаас чөлөөлчихсөн байсан юм. Геологичид бүгд ажилгүй болсон. Дараагийн хөрөнгө оруулагчаа хүлээгээд яах нь тодорхойгүй их хүнд байлаа. Тэр үед надад “Би Эйч Пи” компаниас “Айвенхоу” руу шилжиж, “Оюутолгой” төслийн хайгуулын ажлаа үргэлжлүүлэх ажлын санал ирсэн. “Оюутолгой” төсөл бүр 1996 оноос эхтэй юм шүү дээ. Бидний хэдэн геологич урьдчилсан байдлаар нэг саятын болон 500.000-ын масштабтай зураглалын талбай дээр нь очиж үзэж байлаа. Гарамжав гуай бүр 1983 онд тэр газартай анх танилцаж байсан юм билээ. Бид түүнээс хойш 13 жилийн дараа тэр газрыг  дахин шалгахдаа зэсийн хүдэржилт тодорхой хэмжээгээр агуулагдаж болзошгүй гэж үзээд сонгож авсан. Тэгээд л ордын ил уурхайгаар ашиглах хэсгийг тойруулж зураад, хааш хаашаа 20 км газрыг хайгуулын системдээ оруулсан. “Айвенхоу Майнз”-тай холбоотой ажиллах болсон түүх маань энэ. Түүнээс хойш бараг арван жил болох гэж байна. 2002 онд компани  маш бага хайгуулын ажил хийсэн. Дараа жилээс нь идэвхжсээр өнөөдөр Оюутолгой ордыг ашиглах хэмжээнд очиж байна.

Оюутолгой ордод бүтэн 13 жилийн турш геологи, хайгуулын ажил хийж буй мэргэжилтний хувьд гадны компаниудаас туршлага их судалсан байх?

Энэ том ажлыг цөөхөн хүн эхлүүлсэн. Маш том төсөл шүү дээ. Хожим Канад, Австрали, Индонез, Филиппиний туршлагатай геологчдыг Монголд  хайгуул хийх явцад манай залуу геологчид тэднээс ихийг сурч мэдсэн. Хамгийн чухал нь өнгөрсөн хугацаанд Оюутолгой ордын нөөц баялаг тодорхой боллоо. Энэ ордын нэг сайн тал бол том талбайтай, металлын агуулга өндөртэй. Тиймдээ ч ордыг зөвхөн Монгол биш дэлхий мэддэг боллоо. Оюутолгой ордыг олж нээхэд оролцсон геологчдын нэг гэдгээрээ би бахархаж байна. Өөрийгөө мөрөөдлөө биелүүлсэн геологч гэж боддог.

 

Сэтгүүлээ захиaлан, бүрэн эхээр нь уншина уу.