Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Байр суурь

Д.Энхбат: Оюутолгойн гэрээнд олон зvйл тодорхойгvй байна

Хоёрдугаарт, Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг хийхэд манай улсын хувьд ашигтай байж чадах уу гэдэг асуудал байна. Гэрээнд олон зүйл тодорхойгүй, Монголын эрх ашигт эргэлзээтэй байгаа. Уул уурхайг үнэхээр боломж болгож, боломжоо ашиглах хэрэгтэй. Энэ нь монголчуудын чадвар, засаглалын асуудлаас бүрэн хамаарна. Тиймээс чадварыг хөгжүүлэхгүйгээр энэ гэрээ Монголд тус болохгүй. Монгол улсын хамгийн наад талын асуудал мөнгө биш, технологи ч биш. Монгол улсад шударга засаглал л хэрэгтэй байна. Хэрвээ яг өнөөдрийнх шиг улстөрчид бүгдийг хувьдаа ашиглах гэж оролдвол энэ Монголын ирээдүйд тус болж чадахгүй.

Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээний төсөлд нөхөн сэргээлтийн асуудлыг хэр тусгасан Та үзэж байна? Байгаль орчин, экологийн аюулгүй байдлыг зайлшгүй хөндөх хэрэгтэй болов уу?

Гэрээнд бол нэг л өгүүлбэр байгаа. Улс орон бүр нөхөн сэргээлтийг өөр өөрийн технологиор хийдэг. Газар газрын онцлог, цаг агаартай нь салшгүй холбоотой байдаг. Төслийн багийнхан техник, эдийн засгийн үндэслэлээ саяхан англи хэл дээр УИХ-д албан ёсоор өгсөн юм. Тэнд нөхөн сэргээлтийн асуудлыг нэлээн гүнзгий тусгасан, магадгүй маш олон зүйл нь өнөөдрийн монголчуудын урьдчилсан тооцооноос өөр юм билээ. Тэгэхээр үүнийг мэргэжлийн хүмүүстэй зөвлөлдөж байж шийдэх байх.

Эдийн засгийн хямрал мөнгийг зөв зарцуулах ухаанд сургаж байна гэж яриад байгаа. Үүнтэй Та санал нийлэх үү?


Хямрал болоод мөнгө зарцуулах ухаанд суралцаад байгаа юм биш. Мөнгийг зөв зарцуулах ёстой гэдгийг улстөрчид бүгд мэдэж байсан. Буруу зарцуулах болсон шалтгаан нь улс төрийн сонирхол. Өөрөөр хэлбэл, хувийн ашиг сонирхол нь нийт ард түмний эрх ашигт нийцээгүй. Товчхондоо энэ бол засаглалын сонирхлын асуудал байсан.