Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Байр суурь

Төрийн оролцоог багасгая гэвэл бүтээгдэхүүн хуваах гэрээ ашигтай

Хамгийн гол нь энэ ашгаа төр юунд зарцуулж байна гэдэг нь чухал. Уг татварыг Монгол улсыг хөгжүүлэх санд хуримтлуулах төдийгүй дэд бүтэц, нийгмийн халамжийн арга хэмжээнүүдэд зарцуулж ирсэн. Миний ойлгож байгаагаар  энэ сангийн хуримтлалыг  төсвийг тэнцвэржүүлэх урт хугацааны үйл ажиллагаанд зарцуулах ёстой. Өөрөөр хэлбэл  нөөц болгож хадгалах ёстой юм

Төсвийн илүүдэлтэй үед  хадгалчихаад, алдагдалтай цагт ашиглах  маягаар  макро эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалах нь  илүү зохистой байсан. Тэрбум ам. долларын зарцуулалтын  үр дүнг тооцоход хэцүү. Зам, эрчим хүчний хөрөнгө оруулалт гээд дэд бүтэцтэй холбоотой ажилд нэлээн зарцуулсан л даа. Дээр нь нийгмийн хамгаалалд  тодорхой хэмжээний хөрөнгө гаргасан. Улсын төсвөөс санхүүжүүлэх учиртай  ажлуудыг гэнэтийн ашгийн татварын мөнгөөр хийсэн нь буруу гэж бодож байна. Ер нь манай төсвөөс хийж байгаа хөрөнгө оруулалтуудын үр ашгийн тооцоог хийхгүй байна.
Алтан хувьцаа гаргаж төр эзэмших нь зөв үү?
Эдийн засгийн хувьд бол утгагүй. Хувийн сектор уул уурхайн баялгийг  зах зээлийнхээ зарчмаар ашиглаж, төслөө хэрэгжүүлэх  нь  илүү   үр ашигтай.
51 ба 34 хувийг Монгол улс авна гэсэн маргаанд одоогийн зэсийн үнийн огцом уналт яаж нөлөөлөх бол?
Төр эзэмшинэ гэдэг нь бүх эрсдэл хариуцлагыг үүрээд , ашгийг нь хүртэнэ гэсэн үг шүү дээ. Манай төр улс төрийн сонирхол бүхий цөөн тооны хүмүүсийн эрх ашигт нэлээд автсан байдалтай болохоор 51 хувиа эзэмшээд, уурхайн бизнесийн үйл ажиллагааг  үр ашигтай явуулахад саад болох л магадлал өндөр юм. Төр тодорхой хувь эзэмшиж болно, гэхдээ менежментийг хувийн секторт өгөх нь хамгийн гол асуудал  гэж үзэж байна. Зэсийн үнийн уналт бүх хувилбарт нөлөөлнө.
Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр ашгаа авах, эсвэл 34 хувийг төр эзэмших хоёрын аль нь Монголд ашигтай вэ?
Хэрвээ төрийн оролцоог багасгая гэвэл Бүтээгдэхүүн хуваах гэрээг сонгох нь дээр. Төр оролцоно гэдэг маань  эрсдэлийг  үүрнэ, санхүүжилтийг нь гаргана, менежментийг нь явуулна гэсэн үйл явц харагдаад байна.