Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Байр суурь

Монголд хар төмөрлөгийн үйлдвэр барих уу?

Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны захиалгаар 2011 онд 16 төслийн техник эдийн засгийн урьдчилсан судалгаа /ТЭЗУС/ хийгджээ. Эдгээр 16 судалгааны нэг болох “Хар төмөрлөгийн цогцолбор барих” ТЭЗУС-г “Гложекс” групп гүйцэтгэсэн байна. Хар төмөрлөгийн үйлдвэр байгуулахад хамгийн чухал хэрэгцээт зүйл бол яах аргагүй түүхий эдийн бааз юм. Судалгаанд нийт 36 төмрийн хүдрийн орд хамрагдсан бөгөөд эдгээр ордод судалгаа хийсний үндсэн дээр нарийвчлан тооцоход нөөц баялаг нь бодитой гэж үзсэн 27 орд байжээ.

Монгол орны төмрийн нийт батлагдсан нөөц баялаг 2.4 тэрбум тонн /B+C+P/, бодит болон боломжит нөөц 807 сая тонн /B+C/ юм. Тооцоонд оруулж буй нөөц баялаг нь, батлагдсан нийт нөөц баялгийн 28 хувь, бодит болон боломжит нөөц баялгийн 84 хувийг эзэлж байгаа учир хар төмөрлөгийн цогцолборын түүхий эдийн эх үүсвэрээр тооцоход боломжтой гэж үзжээ. Гэвч одоогийн орд ашиглалтын төлөвлөгөөгөөр Монголын төмрийн хүдрийн бодит болон боломжит нөөц баялаг 2037 он гэхэд дуусах төлөвтэй байгаа аж. Иймээс төмрийн хүдрийн нөөц баялгийг ариг гамтай зарцуулахгүй бол хар төмөрлөгийн цогцолборыг хөгжүүлэх боломжгүй болохыг судлаачид сануулсан байна. 

О.Хосцэцэг