Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Сурвалжилга

Тавантолгойн зулайд хүрсэн тэмдэглэл

“Хэрлэн говь” төслийг төлөвлөгөөнөөсөө хасчээ
“...За даа, ийм нимгэхэн хувцастай, дээр нь сурвалжлага энэ тэр бэлтгэх хүн говьд очоод  осгох вий” гэж  Амгаа ахыг хэлмэгц битүү цасан тал, хаврын эхэн сарын улаан түйрэн  юу юугүй л  нүдэнд буугаад ирэв. “Өмнөговьд+2 хэм” гэсэн өмнөх өдрийн цаг агаарын тойм  мэдээнд эргэлзэн, онгоцны цонхоор байн байн өндөлзөн харахуйд говь нутгийн цасан бүрхүүл аль хэдийнэ хайлсан нь илхэн, нүцгэн бор тал гарын алга мэт тэнийсээр...  Ноднин зуны эхээр Цэций нутагт очиход айхтар  шуурч байж билээ. Ажилчдын кэмпээс толгой цухуйлгангуут л хамхуул шиг авч шидчих гээд байсан юм чинь, өвөл бүр тамтаггүй хүйтэрдэг биз гэсэн шүү юм бодож явсан юм. Гэтэл “Цогтцэций хавиар хэд хоног орсон цас ганцхан өдөр хайлчихлаа, аргагүй л хавар иржээ”  гэх үл таних эрхмийн үг таатай сонстов.

Хэдхэн хоногийн өмнө, Монголын байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн эвслээс “Ногоон од” өргөмжлөл хүртэж, эко гишүүнээр шалгарсан Ц.Сэдванчиг, Г.Баярсайхан нарын УИХ-ын гишүүд онгоцны урд хэсэгт тухалжээ. Ганц цагийн нислэгийг сонин сэтгүүл гарчигласан шигээ өнгөрөөлөө. “Тавантолгой” нисэх буудалд газардахад  санасныг бодвол салхи шуурга багатай, цасны  ул мөргүй, урьдын  танил   Цогтцэций сум угтлаа. Улаанбаатарын нүд хорсом гашуун утаанаас эндхийн агаар тэс ондоо. Хүв хүйтэн цэнгэг ус залгилан цангаагаа тайлах шиг л санагдав.

Бид шуудхан л сумын төвийг зорьж, сурвалжлагаа бэлтгэхээр төлөвлөсөн байсан юм. Тэгэхнээ УИХ-ын хэсэг гишүүн Тавантолгойн Цанхийн зүүн хэсэг дэх хөрс хуулалтын ажилтай биечлэн танилцахаар явна гэсэн мэдээ чих дэлсэв. Оюутолгой, Тавантолгойн уурхайн газруудад байгаль орчны холбогдолтой хууль, тогтоомжийн хэрэгжилтийн байдалтай танилцахаар Ажлын хэсгийнхэн яваа нь энэ аж. Сурвалжлагч хүн ийм  боломжийг алдаж болохгүй гэж дотроо бодоод, шуудхан л шийдвэрээ өөрчилж орхив.  Монголчуудыг хэдэн арван жилийн турш тэжээж, хөгжилд хөтлөх аварга орд үүцээ дөнгөж нээх гэж буй эхний алхмыг нүдээр харах нь “алтан боломж” биш гэж үү. Магадгүй, “Эрдэнэс Тавантолгой”-н хөрс хуулалтыг нүдээр үзэх анхны сэтгүүлч  ч  байж мэднэ гэсэн олзуурхалдаа давхар хөтлөгдөх нь тэр.   

Хээр талын  хуурай шороо  пургиулан давхисаар  “Эрдэнэс МГЛ” компанийн ажилчдын  гэр хотхонд хүрч очлоо. Энэ хооронд арваадхан  минут л зарцуулав.   Эгнүүлж барьсан 30 гаруй таван ханат гэр, явган хүний засмал зам, бие засах газрууд гээд хэрэндээ тохичихож. Энд 150 гаруй ажилчин хоёроос гурван ээлжээр байрлаж  буй  ч алс хэтдээ  600 ажилчинтай том кэмп болж өргөжих юм байна. Кэмп төдийхөн бус, дагалдах олон арван барилга байгууламж сүндэрлэж, тэр хавьдаа олны хөл бужигнасан орчин үеийн тохилог хотхон босох нь гэсэн өөдрөг төсөөлөл эхнээсээ  төрж эхлэв.

“Нүүрсний томоохон уурхайтай, дэлхийн зургаан том компанийн зах зээлийн үнэлгээг харьцуулж үзэхэд хамгийн дээд тал нь “Би Эйч При Биллитон” групп 200 тэрбум ам.доллараар, хамгийн бага нь Шведийн “Экстрата” компани 52 тэрбум ам.доллараар үнэлэгддэг. Дэд бүтэц бүрэн шийдэгдсэн, үйлдвэрлэл эрчтэй явагдаж байгаа, бүтээгдэхүүн борлуулалтаараа тэргүүлэгч компаниудын үнэлгээ ийм байна. Харин “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьд олборлолт, борлуулалтын үйл ажиллагаа хараахан эхлээгүй, дэд бүтэц гэхээр зүйл огт байхгүй. Төрийн өмчийн хороотой хамтарч хийсэн урьдчилсан тооцоогоор тус компанийн зах зээлийн үнэлгээг 15 тэрбум ам.доллар гэж тогтоосон” хэмээн “Эрдэнэс МГЛ” компанийн Тавантолгойн орд хариуцсан дэд захирал  Б.Ганхуяг танилцуулгаа эхлэв.

 

Сэтгүүлээ захиaлан, бүрэн эхээр нь уншина уу.