Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хууль, Төсөл

УИХ-ын Чуулганы долдугаар сарын 16-ны өдрийн нэгдсэн хуралдаан

1. Оюутолгой ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьцааны төрийн эзэмших доод хэмжээг 34 хувиар тогтоосугай.

2. Оюутолгой ордыг ашиглахтай холбогдуулан Хөрөнгө оруулалтын гэрээг Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомж болох УИХ-ын 40 дүгээр тогтоолоор батлагдсан үндсэн зарчим, удирдамж, Эдийн засгийн байнгын хорооны 2009 оны тавдугаар сарын 08-ны өдрийн санал дүгнэлтэд тус тус нийцүүлэн байгуулахыг Засгийн газарт зөвшөөрсүгэй.

3. Эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар анхны хөрөнгө оруулалтыг нөхсөний дараа төрийн эзэмшлийн хувь хэмжээг 50-иас доошгүй хувьд хүргэж нэмэгдүүлэх асуудлыг хөрөнгө оруулагчтай тохиролцон шийдвэрлэхийг Засгийн газарт үүрэг болгосугай.

4. Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Эдийн засгийн байнгын хороонд даалгасугай.

Уг тогтоолын төслийг батлах санал хураалтад УИХ-ын 49 гишүүн оролцож, 31 нь зөвшөөрөв.


УИХ-ын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийг үндэслэн УИХ-аас тогтоох нь:

УИХ-ын 2009 оны намрын ээлжит чуулганаар дараахь 64 болон бусад асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсүгэй.

...12. Концессийн тухай хууль
32. Бичил уурхайн хуулийн төсөл
40. Төмөр замын тээвэрлэлтийн тухай хуулийн төсөл
54. Эрдэс баялгийн салбарыг  2015 он хүртэл хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл
56. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай тогтоолын төсөл
59. Монгол улсын төмөр замын сүлжээг өргөжүүлэх хөтөлбөр батлах тухай  УИХ-ын тогтоолын төсөл
62. Газрын тосны салбарт төрөөс баримтлах бодлого, хөтөлбөр батлах тухай  УИХ-ын тогтоолын төсөл ...