Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хууль, Төсөл

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭНИЙ ТӨСЛӨӨС

2.29.2. Хөрөнгө оруулагчийн авсан зээлийн дүн оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээнээс гурав дахинаас илүү гарсан бол илүү гараагүй зээлд төлсөн хүүгийн төлбөрийг албан татвар ногдох орлогоос хасч тооцно;

2.29.3. Зээл хөрөнгө оруулалтын харьцааг тодорхойлох үүднээс нийт зээлийн өрийн хэмжээг тооцохдоо хамааралтай болон хамааралгүй этгээдүүдэд төлөх зээлийн нийлбэрийг оруулж тооцох бөгөөд хүү тооцохгүй аливаа зээлийг оруулж тооцохгүй;

2.29.4. Зээл болон өөрийн хөрөнгийн харьцааг тодорхойлох үүднээс нийт өөрийн хөрөнгийн хэмжээг тооцохдоо энгийн болон давуу эрхтэй хувьцааг нэмж тооцно;

2.29.5. Татвар ногдох орлогоос хасч тооцохгүй хүүгийн хэмжээ ногдол ашиг гэж тооцох тохиолдолд тухайн ногдол ашиг нь 2.9.1-д заасны дагуу ногдол ашгийн суутгалын татвараас чөлөөлөгдөнө. Түүнчлэн татвар ногдох орлогоос хасч тооцохгүй хүүгийн төлбөрт суутгалын татвар ногдуулахгүй.

9.8. Хөрөнгө оруулагч нь бэлэн мөнгө, техник, тоног төхөөрөмж, түүхий эд, бараа материал, оюуны болон аж үйлдвэрийн өмчийн эрх зэрэг хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн бүх хэлбэрээр хөрөнгө оруулалт хийх эрхтэй.

3.5. Оюутолгой төслийн бүтээн байгуулалтад шаардагдах хангалттай хэмжээний бөгөөд Гэрээний 1.10-т заасан техник, эдийн засгийн үндэслэлд тусгасан хөрөнгийн эх үүсвэрийг олсон өдрөөс 5 жилийн дотор үйлдвэрлэлийн үйл ажиллагааг явуулж эхлүүлэхийн тулд Хөрөнгө оруулагч нь өөрийн зүгээс бүхий л хүчин чармайлтыг гаргана.

9.6. Оюутолгой төслийг хэрэгжүүлэх хугацаа, үе шатыг зах зээлийн болон санхүүгийн (үүнд Оюутолгой төслийг санхүүжүүлэх эх үүсвэрийн олдоц болон нөхцөл хамаарна) нөхцөл байдлыг харгалзан үзэж техник эдийн засгийн үндэслэлд заасны дагуу хөрөнгө оруулагч шийдвэрлэнэ. Хэрэв Хөрөнгө оруулагч Оюутолгой төслийг хэрэгжүүлэх төлөвлөсөн дараалалдаа томоохон өөрчлөлт хийх тохиолдолд Эрдэс баялаг, эрчим хүчний асуудал эрхэлсэн Сайдад бичгээр мэдэгдэнэ.

6.9. Хөрөнгө оруулагч нь Оюутолгой төслийн бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэх хүлээлгэн өгөх зэрэг шууд ба шууд бусаар холбоотой үйл ажиллагааг явуулахад хөрөнгө оруулагчийн олж илрүүлсэн усны эх үүсвэрийг (Ус ашиглах зөвшөөрөл бүхий усны эх үүсвэрүүдийг оролцуулан) ашиглах онцгой эрхийг энэхүү Гэрээгээр Засгийн газар Хөрөнгө оруулагчид олгож байгаа болно. Энэхүү Гэрээний 12-т заасан Засгийн газрын хүлээх үүргийг хязгаарлахгүйгээр Засгийн газар нь өөрийнхөө илрүүлсэн усны нөөцийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас хэлэлцэн баталсан, зөвлөмж болгосон хэмжээ, горимоор ашиглах зөвшөөрлийг Хөрөнгө оруулагчид шуурхай олгоно.

6.10. Хөрөнгө оруулагч уурхайг ашиглалтад оруулах, олборлолт хийх зорилгоор зайлуулсан, ашигласан гадаргын болон гүний усны төлбөрийг Ус, рашаан ашигласны төлбөрийн тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцож төсөвт төлнө. Гэхдээ эдгээр төлбөр болон Хөрөнгө оруулагчийн ус ашиглах нөхцөлүүд нь дотоод, гадаадын бусад ус ашиглагчидтай адил байх бөгөөд зайлуулсан болон ашигласан усны хэмжээ чанарыг харгалзан үзнэ. Хөрөнгө оруулагчийн төлсөн гадаргын болон гүний усны төлбөрийг Хөрөнгө оруулагчийн албан татвар ногдох орлогоос хасч тооцно.

6.11. Гэрээний 6.9-д дурдсан усны нөөц, эх үүсвэрийг Хөрөнгө оруулагч нь Засгийн газар, олон нийт болон аль нэг гуравдагч этгээдэд ашиглуулах үүрэг хүлээхгүй.

6.12. Хөрөнгө оруулагчийн хүсэлтийн дагуу ус ашиглах гэрээг Усны тухай, Ус, рашааны нөөц ашигласны төлбөрийн тухай болон бусад хууль тогтоомжид (усны асуудал эрхэлсэн эрх бүхий байгууллагаас баталсан усны эх үүсвэрүүдийг оролцуулан) заасны дагуу түргэн шуурхай байгуулахад Засгийн газар дэмжлэг үзүүлнэ. Ус ашиглах гэрээг 20-иос доошгүй жилийн хугацаагаар байгуулах бөгөөд уг гэрээг тухай бүр 5 жилээр сунгана.

6.13. Хөрөнгө оруулагч нь ус ашиглахтай холбоотой дараахь үүргийг хүлээнэ:

6.13.1. Усны тухай хуулийн 24 дүгээр зүйл, ус ашиглах гэрээ болон байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээнд заасан ус ашиглахад тавигдах нөхцөл, шаардлагуудыг бүхий л талаар хангаж ажиллана. Хөрөнгө оруулагч уг нөхцөл, шаардлагуудыг хэрхэн биелүүлж байгааг 5 жил тутамд нэг удаа, тухайн жил дууссанаас 3 сарын дотор хараат бус, эрх бүхий, мэргэжлийн байгууллагаар хянуулах бөгөөд тухайн байгууллагын шалгалтын үр дүнгийн хураангуйг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ;

6.13.2. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээгээр тогтоосон усны эх үүсвэрийн хүрээнд энэхүү Гэрээ байгуулагдах үед хэрэглэгдэж байгаа ундны болон мал аж ахуйн хэрэгцээний усны хэмжээ, чанарыг одоогийн хэмжээнд байлгана;

6.14. Хөрөнгө оруулагч нь Оюутолгой төсөлд хэрэглэх усны хэрэглээг аль болох бууруулах, усны нөөцийг зохистой ашиглах, усыг дахин ашиглах зорилгоор орчин үеийн арга, технологийг нэвтрүүлэх бөгөөд боломжтой бол хэрэглэсэн усыг дахин цэвэрлэж ашиглахдаа ижил төрлийн уурхайн үйл ажиллагаанд ашигласан технологийг хэрэглэнэ.

7.2. Найдвартай эрчим хүчний хангамж нь Оюутолгой төслийн барилга бүтээн байгуулалтын ажлыг төлөвлөсөн хугацаанд гүйцэтгэхэд нэн чухал болохыг талууд тэмдэглэн Хөрөнгө оруулагч, түүний харилцан хамаарал бүхий этгээд дараахь эрхтэй байхаар тохиролцов:

7.2.1. Оюутолгой төсөлд шаардлагатай эрчим хүчийг Монгол Улсын дотоодоос эсхүл гадаад орноос хангах зорилгоор (барилгын ажил гүйцэтгэх хугацаанд Оюу толгой ордоос Монгол Хятадын хил хүртэлх 220 кВ хүчдэлтэй эрчим хүч дамжуулах шугам барих ажил үүнд орно) цахилгаан эрчим хүч дамжуулах дэд бүтцийг барих;

7.2.2. Хөрөнгө оруулагч нь Оюутолгой төслийн богино болон урт хугацааны цахилгаан эрчим хүчний хэрэгцээг хангах цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх барилга, байгууламжийг Монгол Улсын хамгийн тохиромжтой байршилд (эсвэл Хамааралтай этгээд, Гэрээт гүйцэтгэгч эсхүл Туслан гүйцэтгэгчээр бариулах болон ажиллуулах) барих, ажиллуулах, уг эрчим хүч үйлдвэрлэх байгууламжид ашиглах нүүрсний эх үүсвэрийг өөрийн үзэмжээр дангаар тогтоох.

7.6.1. Хөрөнгө оруулагч нь Авто замын тухай хуульд заасан улсын болон орон нутгийн чанартай авто зам, дамжуулах хоолой болон бусад замын байгууламжийг (төмөр замыг оруулахгүйгээр) барьж байгуулахдаа Монгол Улсын хууль тогтоомжийг дагаж мөрдөх бөгөөд Монгол Улсын авто зам, тээврийн нэгдсэн сүлжээ болон хөгжлийн стратегитэй нягт уялдуулах хүчин чармайлт гаргана;

7.6.2. Хөрөнгө оруулагч, түүний харилцан хамаарал бүхий этгээд, Гэрээт гүйцэтгэгч, эсхүл Туслан гүйцэтгэгч болон түүний өмнөөс Оюутолгой төсөлтэй холбоотойгоор санхүүжүүлсэн, эсхүл барьсан бүх авто зам, дамжуулах хоолой болон бусад тээврийн дэд бүтцийн байгууламж (төмөр замыг оруулахгүйгээр) нь зөвхөн тухайн төслийн зорилгод нийцэх шаардлагатай болохыг Засгийн газар хүлээн зөвшөөрч байна.

7.7. Хөрөнгө оруулагч нь өөрийнхөө барьж байгуулсан тодорхой дэд бүтцийн байгууламж, үйлчилгээг (цаашид “Нийтийн Зориулалттай Дэд Бүтцийн Байгууламж болон Үйлчилгээ“ гэх) Оюу толгой төслийн үйл ажиллагаанд саад учруулаагүй нөхцөлд олон нийт, Засгийн газар болон гуравдагч этгээдэд ашиглуулж болно. Нийтийн ашиглах дэд бүтцийн байгууламж болон үйлчилгээнд жишээ нь авто зам, цахилгаан эрчим хүч, ус болон халаах систем, ус татах байгууламж, хот, суурин, гацаа төлөвлөлт, сургууль, эмнэлэг, албан болон албан бус сургалт, боловсрол, онгоцны буудал, зам, нийтийн үйлчилгээний төв болон орон нутгийн засаг захиргаа суурьшиж болох барилга зэрэг орно.

7.8. Хөрөнгө оруулагч нь нийтийн зориулалттай дэд бүтцийн байгууламж болон үйлчилгээг ашиглаж буй иргэн, байгууллагаас ашиглалтын төлбөр, хураамж авах замаар тэдгээрийг барихад гарсан зардлыг нөхөн авч болно. Олон нийт, Засгийн газар эсвэл гуравдагч этгээд нь нийтийн зориулалттай дэд бүтцийн байгууламж болон үйлчилгээг ашиглах тохиолдолд Хөрөнгө оруулагчийн хүлээж авахуйц нөхцөлийн дагуу ашиглалтын гэрээ байгуулан ашиглана.

7.9. Энэхүү Гэрээний 1.2-т заасан Засгийн газрын хүлээх үүргийг хязгаарлахгүйгээр Засгийн газар нь Хөрөнгө оруулагчийн хүсэлтийн дагуу Оюутолгой төслийн тээврийн дэд бүтэцтэй хамааралтай зөвшөөрлийг хуулийн дагуу шуурхай олгоно. Хөрөнгө оруулагчийн төлсөн тээврийн дэд бүтэцтэй холбоотой төлбөр, хураамжийг хөрөнгө оруулагчийн албан татвар ногдох орлогоос хасч тооцно.

7.10. Хөрөнгө оруулагч, түүний хамааралтай этгээд, гэрээт болон туслан гүйцэтгэгч нь Оюу толгойн гэрээт талбайгаас Гашуун сухайтын хилийн боомт хүртэлх замыг дараахь нөхцөлийн дагуу зам тээврийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагатай гэрээ байгуулан барьж болно:

7.10.1. тус замын маршрутын талаар Засгийн газартай тохирох боловч уг зам нь ямар ч тохиолдолд зардал өртгийн хувьд ашигтай, аль болох Оюу толгой төслийн гэрээт талбайг Гашуун сухайтын хилийн боомттой хооронд нь шууд холбосон байх;

7.10.2. Хөрөнгө оруулагч зам барих ажлын зардлыг гаргах бөгөөд энэхүү зардлыг хөрөнгө оруулагчийн татвар ногдох жилийн орлогоос хасч тооцно;

7.10.3. Хөрөнгө оруулагч болон Засгийн газрын хооронд авто замын засвар үйлчилгээний талаар байгуулж болох зохицуулалтын бусад хувилбарт өөрөөр заагаагүй бол замын засвар үйлчилгээг цаг тухайд нь гүйцэтгэх үүргийг Засгийн газар хариуцах бөгөөд Хөрөнгө оруулагч, гэрээт гүйцэтгэгч туслан гүйцэтгэгч нараас бусад этгээдээс зам ашигласны төлбөрийг хураах үүрэгтэй.

7.10.4. Хөрөнгө оруулагч (түүний хамааралтай этгээд, тэдгээрийн Гэрээт эсхүл туслан гүйцэтгэгч) нь энэхүү гэрээ хүчин төгөлдөр байх хугацаанд энэ гэрээний 7.10-д заасан зам ашигласны бүхий л төлбөр хураамжаас чөлөөлөгдөнө;

7.10.5. Энэхүү зам нь Олон улсын чанартай зам болохыг харгалзан түүнтэй холбогдон гарах аливаа хууль зүйн хариуцлагыг Хөрөнгө оруулагч хүлээхгүй.

15.1. Хөрөнгө оруулагч нь Засгийн газрын зөвшөөрсний дагуу энэхүү Гэрээгээр хүлээсэн эрх, үүргээ бусдад шилжүүлэх эрхтэй.

15.2. Бусдад эрх, үүргээ шилжүүлэх нь аль нэг талын энэхүү гэрээний дагуу хүлээсэн эрх, үүргийг өөрчлөх бөгөөд нэмэгдүүлэхгүй.