Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Түнш

Нүүрс шингэрүүлэх төсөл хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшил хамтарна

“Монгол улсын үйлдвэржүүлэх хөтөлбөр” батлах тухай  тогтоол,  “Засгийн газраас эхний ээлжинд хэрэгжүүлэх томоохон төслүүд”-ийн жагсаалт батлах  тогтоолын хэрэгжилтийг хангах, дотоодын хувийн хөрөнгө оруулагчдын оролцоог дэмжих  талаар  санал  солилцох,  хамтран ажиллах хүрээнд Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо, Эрдэс баялаг, эрчим хүчний яам  “Монголын Аж үйлдвэрийн корпораци” ХХК, “MCS” ХХК , “Монголын алт” /МАК/, “Петровис” ХХК–иуд Монгол улсад нүүрс шингэрүүлэх төсөл хэрэгжүүлэх боломжийг судлахад хамтран ажиллаж, харилцан мэдээлэл солилцох зорилгоор хамтын ажиллагааны “Санамж бичиг”-ийг байгууллаа.


Нүүрс шингэрүүлэх үйлдвэр байгуулах талаар мэргэжлийн байгууллагуудын өмнө нь хийсэн судалгааны ажлыг нэгтгэн дүгнэлт гаргаж, компаниудын төслүүдийг  уялдуулах боломж нээж,  цаашид хамтарсан төсөл хэрэгжүүлэхэд  хамтарч ажиллах ажээ.  
Нүүрс шингэрүүлэх үйлдвэрийн технологийн тэргүүлэх чиглэлийн төслүүдийг аж үйлдвэрийн цогцолбор байгуулах  бүтээн байгуулалтын хүрээнд гүйцэтгэх техник-эдийн засгийн үндэслэл, байгаль орчны үнэлгээний болон холбогдох тооцоо судалгааны талаар ч товч танилцуулга, мэдээлэл солилцож байх аж.

Г.Идэр