Оюутолгойн гэрээ хэлэлцээ явагдаж байгаа энэ өдрүүдтэй холбогдуулаад өөринхөө байр суурийг маш товчхон илэрхийлье гэж бодлоо. Үе үеийн Засгийн газрууд Оюу толгойн энэ том төсөл, хөтөлбөртэй холбогдуулж өөр өөрөөс холбогдох шийдвэрүүдийг тухайн үеийн эдийн засаг, улс төрийнхөө нөхцөл байдалтай холбогдуулан гаргаж ирсэн байдаг. Тухайлбал, 2009 онд С.Баярын Засгийн газрын үед Оюутолгойн бүтээн байгуулалтыг эхлүүлэх, мөн хөрөнгө оруулалтын гэрээ хэлэлцээрүүдийг байгуулах, Ил уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх асуудлуудлыг шийдсэн бол 2011 онд С.Батболдын Засгийн газрын үед Монгол Улсад ирэх Засгийн газрын үр өгөөжийг нэг тэрбум америк доллараар сайжруулах нэмэлт өөрчлөлтүүдийг хийжээ.