Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай
Рио Тинто зэсийн уурхайг худалдан авахаас илүүтэй хөгжүүлэхийг эрхэмлэнэ “Рио Тинто” ирэх таван жилд жилд нэг сая тонн зэс олборлох зорилтоо биелүүлэхийн тулд зэсийн шинэ уурхай худалдан авах бус хөгжүүлэхэд анхаарна гэж Зэсийн группийн захирал Б.Болд Чилид болсон Дэлхийн зэсийн хурал дээр мэдэгдлээ.
Minegolia-д хүрэх хамгийн оновчтой  сонголт Монголыг зэсээр баян орон гэдэг. Гэхдээ баян гэдэг бол харьцангуй ойлголт юм. Харин “зэсээр баяжих орон” гэж хэлбэл асуудлыг арай өөр өнцгөөс харах хэрэгтэй болно.  Өнөөдөр Монгол Улсад зэс-молибден болон зэс-алтны хоёр том ордод олборлолтын үйл ажиллагаа явагдаж байна. Хэдийгээр ашигласан цаг хугацааны хувьд ихээхэн ялгаатай ч тэдгээр нь улсын түүхэнд хамгийн том хөрөнгө оруулалтуудыг татсан төслүүд юм.
Тогтвортой уул уурхай буюу TSM стандартыг Монголд нэвтрүүлнэ Олон улсын хөрөнгө оруулагчдын чуулган буюу PDAC (Prospectors and Developers Association of Canada)-ын  Гүйцэтгэх захирал Лиза МакДоналд, Канадын уул уурхайн ассоциацийн Бодлого, хөтөлбөр хариуцсан захирал  Жэфф Килийн-тай МУУҮА-ийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа уулзаж, хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцон  Тогтвортой уул уурхай буюу TSM стандартыг Монголд нэвтрүүлэх талаар тохиролцоонд хүрлээ. 
Онцгой дэглэм тогтоосноос хойш ам нөхцөлөөр нүүрс худалдаалах нэг ч гэрээ байгуулаагүй "Нүүрсээ бид ам нөхцөлөөр зарахгүй ээ. Харин биржээр дамжуулан арилжаалах хэмжээгээ жил болгон нэмэгдүүлнэ. Онцгой дэглэм Засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" компанид тогтоосон цагаас хойш ам нөхцөлтэй нэг ч гэрээг бид байгуулаагүй. Үүнийг албан ёсоор хариуцлагатай хэлэх нь зүйтэй" гэв.
“Rio Tinto" компанийн Арилжаа хариуцсан захирлаар  Б.Болд томилогдлоо Тэрбээр тус компанийн Зэсийн группийн захирлаар ажилладаг. Б.Болд энэ оны эцсээр тэтгэвэртээ гарч буй "Rio Tinto"-гийн Альф Барриосыг орлохоор болжээ.
Монгол Улс уул уурхайн салбарт дараагийн нүүдлийг хийхэд бэлтгэж байна Монгол Улс байгалийн асар их нөөцтэй,  газар зүйн болоод геополитикийн нэн таатай бүсэд байрладаг, Евро-Азийн томоохон зах зээлд ойрхон  тул   дунд болон урт хугацаанд гадаадын шууд хөрөнгө оруулалт (ГШХО) орж ирэх  өргөн боломжтой. 
“BUILD MONGOLIA 2024” үзэсгэлэн ирэх сарын 24-26-нд болно Build Mongolia буюу Бүтээн байгуулалт 2024 олон улсын үзэсгэлэн дөрөв дэх удаагаа 2024 оны 04 сарын 24-26-ны өдрүүдэд Степпе – Арена буюу Мөсөн Өргөөнд зохион байгуулагдах гэж байна. Улс орны эдийн засгийн хөгжилд хамгийн чухал үүрэгтэй барилга, дэд бүтэц, эрчим хүч, зам тээвэр, уул уурхай, хүнд үйлдвэр гэсэн бүтээн байгуулалтын үндсэн салбаруудын хамарсан томоохон үзэсгэлэн болон өргөжиж буй Build Mongolia 2024 үзэсгэлэнгийн талбайн захиалга үргэлжилж байна.
Дэлхийн усны өдөрт: Гүнээсээ хайрлая Газрын доорх усыг олон нийтэд таниулах, ач холбогдлыг сурталчлах "Гүнээсээ хайрлая" аяныг Оюу толгой компани санаачлан Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, Монголын гидрогеологчдын холбоо, Галба-Өөш Долоодын говийн сав газрын захиргаа, ШУТИС-ийн ГУУС-ийн Геологи гедрологийн салбар сургуультай хамтран 3 дахь жилдээ хэрэгжүүлж байна.  
Нүүрс, төмрийн хүдэр зэрэг эрдэс түүхий эдийн үнэ буурч болзошгүй Гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.долларыг давлаа
Зэсийн ирээдүй - Хүлээлтээс давсан хүчин зүйлс Монгол Улсын эрчим хүчний нийт суурилагдсан хүчин чадал  ердөө 1300 МВт хүрдэг. Хэрэгцээт эрчим хүчнийхээ 80%-ийг дотооддоо үйлдвэрлэж, үлдсэн хувийг хөрш залгаа ОХУ, БНХАУ-аас  худалдан авдаг.  Өнөөдөр, дотоодын цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ ч бүрэн хангаж чаддаггүй,  эрчим хүчний хараат байдалд байгаа  манай улс харин ирээдүйд дэлхийн эрчим хүчний өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг гүйцэлдүүлэхэд үлэмж хувь нэмэр оруулах асар их эрмэлзэлтэй. 
PDAC-2024 Олон улсын хайгуул, олборлогчдын чуулга уулзалт (PDAC) 3 сарын 3-6-нд Канадын Торонто хотод эхэллээ.
“Mongolia Day” хөрөнгө оруулагчдын сонирхлыг татлаа   Олон улсын хайгуул, олборлогчдын чуулга уулзалт (PDAC) 3 дугаар сарын 3-6-нд Канадын Торонто хотод эхэллээ. “Уул уурхайн Давос” гэгддэг уг арга хэмжээний үеэр дэлхийн 400 гаруй компани, 30 мянга гаруй төлөөлөл оролцож эрдэс баялгийн салбарт хөрөнгө оруулалт хайх, хамтран ажиллах боломж, үйл ажиллагаагаа өргөжүүлэх, шинэ түншлэл тогтоох, дэвшилтэт технологи, инновациа танилцуулах, нэвтрүүлэх чиглэлээр харилцан туршлага солилцож, хамтран ажилладаг юм.
MMJ сэтгүүлийн шинэ дугаар гарлаа Монгол дахь хөрөнгө оруулалтын эдийн засагт үзүүлж буй эерэг нөлөөлөл, уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалтын орчин, хариуцлагатай уул уурхай байгаль орчны асуудлыг энэ удаагийн дугаарт онцоллоо. Түүнчлэн эрдэс баялгийн салбарт өнгөлөх металл зэсийн цаашдын өсөлт, бууралтын талаарх “Зэсийн ирээдүй-хүлээлтээс давсан хүчин зүйлс” асуудал хөндсөн нийтлэлийг уншаарай. 
Ашигт малтмалын хайгуул, олборлолт, үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж тайлангаа өгнө Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын ажлын албанаас 2023 ашигт малтмалын хайгуул, олборлолт, үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны оны тайланг авч эхэлжээ.
“Тавантолгой” ХК ногдол ашиг хуваарилна “Тавантолгой" ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 03 тоот тогтоолоор компанийн 2023 оны жилийн эцсийн цэвэр ашгаас хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг олгохоор шийдвэрлэлээ.
PDAC 2024:  MongoliaDay арга хэмжээ 3 сарын 3-нд болно Үзэсгэлэнд уул уурхайн салбарын хайгуул, олборлолтын үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд, салбарын ханган нийлүүлэгчид, хөрөнгө оруулагчид, уул уурхайн биржийнхэн гээд эрдэс баялгийн салбарынхан оролцсон өргөн цар хүрээтэй арга хэмжээ юм. Мөн үзэсгэлэн худалдаа, хамгийн сүүлийн үеийн техник технологи, тоног төхөөрөмжөөс эхлээд уул уурхайн өвөрмөц шинэлэг үзүүлэнг сонирхож болно.
Хүнд үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк хэлэлцүүлэг болов Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан хүнд үйлдвэрийн салбарт хэрэгжүүлэх томоохон төсөл, арга хэмжээ, үйлдвэрлэл, технологийн паркийн төслийн байршил, хэрэгжилтийн талаар хэлэлцэх “Бүсчилсэн хөгжил (Хүнд үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк)-ийн хэлэлцүүлэг” Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны хурлын танхимд энэ сарын эхээр зохион байгууллаа.
“Эрдэнэс Тавантолгой” ХК цахилгаан станцын 4, төмөр замын 4, нийт 10 төсөл хэрэгжүүлж байна Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385, 2023 оны 424 дүгээр тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийг томилон ажиллуулсан нэг жилийн гаруй хугацаа өнгөрлөө.
ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙ НЬ ОРОЛЦОГЧ ТАЛУУДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ҮР ДҮН Монголын уул уурхайн компаниуд хариуцлага дор нэгдсэн нэг кодтой болсон нь Кодекс
Нүүрс ачих логистикийн төв ашиглалтад орлоо Тавантолгой төмөр зам ХХК-ийн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах түүхий нүүрс ачих логистикийн төв, төслийн зарим барилга, байгууламж, шугам, сүлжээний нөхцөл байдлыг стандарт, норм, дүрмийн хяналт шалгалтын ажилд улсын комисс ажиллаж, байнгын ашиглалтад орууллаа.
1 2 3 4