Үйл явдал
“Энержи ресурс” 1110 юанаар 12.8 мянган тонн нүүрс арилжжээ
Өнөөдрийн нүүрсний цахим арилжаагаар "Энержи Ресурс" компани 12.8 мянган тонн баяжуулсан коксжих нүүрсний хоёр багц арилжааг амжилттай зохион байгуулжээ. Нүүрсний арилжааны дуудах доод нийг 950 юанаар тогтоосон бөгөөд 1110 юанаар арилжжээ.
Голомт банкны АЛТНЫ ФОРУМ 2023 эхэллээ
Форумыг нээж Голомт банкны Гүйцэтгэх захирлын орлогч бөгөөд бизнес хариуцсан захирал Д.Бадрал нээж үг хэллээ. Тус арга хэмжээнд алт олборлогч аж ахуйн нэгжүүд, УУХҮЯ, Монгол банкны төлөөллүүд оролцон алтны салбарын тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх бөгөөд үдээс хойш хуралдаан ИРЭЭДҮЙН УУЛ УУРХАЙ БОЛОМЖ БА СОРИЛТ хэлэлцүүлэгээр үргэлжилнэ. Мөн уул уурхайн ханган нийлүүлэгч компаниудын техник тоног төхөөрөмжийн үзэсгэлэн Шангри-Ла зочид буудлын танхимд зохион байгуулагдаж байна.
Оюутолгойн гүний уурхайн олборлолт эхэллээ
Оюутолгойн гүний уурхайн олборлолтын нээлтийн ёслол өнөөдөр болж байна. Гүний уурхайн нээлтийн ёслолд тус уурхайн 34 хувийг эзэмшигч Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Ерөнхий сайд тэргүүтэй Засгийн газрын зарим гишүүн, 66 хувийг эзэмшигч Рио Тинто группийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм болон уурхайчин хамт олон оролцож байна.
Mongolia Mining-2022 үзэсгэлэн нээлтээ хийлээ
Уул уурхайн ханган нийлүүлэгчдийн хувьд зах зээлээ тэлж, бизнесээ өргөжүүлэх орчинг бүрдүүлж өгдөг “Mongolia Mining” үзэсгэлэн “Степпе Арена” буюу “Мөсөн өргөө”-д анх удаа нээлтээ хийлээ. 11 дэх удаа зохион байгуулагдаж байгаа уг үзэсгэлэнд 200 гаруй компани оролцож, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчилж байна. Үзэсгэлэнгийн гол танхим болох мөсөн талбай дээр засах стэндүүдийн захиалгаар дүүрч хоёрдугаар давхартаа мөн засжээ. Уул уурхайн болон ханган нийлүүлэгчдийн хувьд хүсэн хүлээдэг арга хэмжээ болох нь эндээс харагдаж байлаа. “Mongolian Mining 2022” үзэсгэлэнд олон улсын байгууллагууд, ОХУ, Канад, Их Британи, Хятад, Турк, Австрали, Беларусь, Герман зэрэг орны 100 гаруй байгууллага болон Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ зэрэг уул уурхайн тэргүүлэх байгууллагууд оролцож байна. “Mongolia Mining” олон улсын уул уурхайн үзэсгэлэн 23-ныг хүртэл “Степпе Арена” мөсөн өргөөд 3 өдрийн турш үргэлжлэх юм.
Мөсөн өргөөнд “Mongolia Mining” үзэсгэлэн нээлтээ хийлээ
Уул уурхайн ханган нийлүүлэгчдийн хувьд зах зээлээ тэлж, бизнесээ өргөжүүлэх орчинг бүрдүүлж өгдөг “Mongolia Mining” үзэсгэлэн “Степпе Арена” буюу “Мөсөн өргөө”-д анх удаа нээлтээ хийлээ. 11 дэх удаа зохион байгуулагдаж байгаа уг үзэсгэлэнд 200 гаруй компани оролцож, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчилж байна.
“Mining week” арга хэмжээ эхэллээ
Уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан анх удаа зохион байгуулж байгаа “Мining week” арга хэмжээ Шангри-ла зочид буудалд өнөөдөр эхэллээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, “Оюу Толгой” компани хамтран зохион байгуулж байгаа уг хурал есдүгээр сарын 19-23-ны өдрүүдэд долоо хоног үргэлжилж, УУХҮЯ, АМГТГ, ЭЗХЯ зэрэг төрийн байгууллагаас гадна уул уурхайн салбарын төлөөлөл, хөрөнгө оруулагчид гээд нийтдээ гурван мянга гаруй зочид төлөөлөгчид оролцох юм.