Эдийн засаг
Эдийн засгийн эерэг үзүүлэлт буюу нүүрсний нөлөө
Монгол Улс өнгөрөгч 2023 онд дэлхийн 163 улстай худалдаа хийж, нийт бараа эргэлт 24.4 тэрбум ам. долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 15.1 тэрбум ам.доллар, импорт 9.2 тэрбум ам.доллар болж гадаад худалдааны тэнцэл 5.9 тэрбум ам.долларын ашигтай гарлаа. Экспорт өмнөх оны мөн үеэс 2.6 тэрбум ам.доллар буюу 21.9%-иар, импорт 54.1 тэрбум ам.доллар буюу 6.3%-иар өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн байна.
Бүтэлгүйтэх эрхгүй Бүсчилсэн хөгжлийн бодлого
Энэ оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгон зарлах тухай тогтоолын төслийг Засгийн газрын ээлжит хуралдаанаар /2023.12.27/ хэлэлцэн баталлаа. УИХ-ын 2023 оны намрын ээлжит чуулган завсарлах хугацаанд бүсчилсэн хөгжлийн талаарх бодлого, хууль тогтоомжийг иргэд, олон нийтэд тайлбарлан таниулах, уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах ажлыг албаныханд даалгав.
Бүсчилсэн хөгжил-Монголын эдийн засгийн форум” эхэллээ
Монгол Улс бүсчилсэн хөгжлийн талаар сүүлийн жилүүдэд ярьж бичиж ирсэн. Бодит байдал дээр хөдөө орон нутгийг хөгжүүлэх чиглэлд хангалттай ажил хийхгүй байна. Энэ байдлыг засах зорилгоор Засгийн газраас 2024 оныг бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгон зарласан билээ. “Монголын эдийн засгийн форум-Бүсчилсэн хөгжлийн зөвлөгөөн” эхэллээ.
Нүүрсний экспорт сайжирч 69 сая тоннд хүрлээ
Нүүрсний экспортын тээврийн зохицуулалт сайжирснаар нүүрсний экспорт 69 сая тоннд хүрч, 8,9 сая ам.доллар төвлөрүүлжээ. Оюутолгойн гүний уурхайн ашиглалтад орсноор зэсийн баяжмалын экспорт 1,5 сая тоннд хүрсэн мэдээтэй 2024 он гарлаа.
Нүүрсэнд найдсан эдийн засаг
Манай улс экспортын гол орлогоо нүүрснээс бүрдүүлж буй бөгөөд өнгөрсөн есдүгээр сарын гүйцэтгэлээр нүүрсний экспорт 47 сая тонн, он дуустал энэ үзүүлэлт 52 сая тоннд хүрэх бүрэн боломжтой” хэмээн Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар 10 дугаар сард болсон “Уул уурхайн долоо хоног” чуулганы индрээс илтгэж байв.
Монгол Улсын эдийн засаг уул уурхайгаас хэт хамааралтай байна гэв
Монгол Улсын эдийн засаг 2023 онд 5,8 хувь, 2024 онд 6,2 хувиар өсөх төлөвтэй байна. Уул уурхайн салбарын үйлдвэрлэл нэмэгдэж, хувийн хэрэглээ сэргэн, төсвийн зардал тэлснээр эдийн засгийн өсөлтийг голлон тодорхойлохоор байгааг Дэлхийн банкнаас жилд хоёр удаа шинэчлэн танилцуулж буй “Монголын эдийн засгийн тойм” тайлангийн шинэ дугаарт дурджээ.
Гадаадын банкуудыг хүсэхэд учир бий
Монголд гадаадын банкны салбарыг нээх тухай асуудал үе үе сөхөгдөн, нэг хэсэг эрч авч байсан ч тэгсхийгээд намждаг. Бараг л мөнхийн сэдэв болсон. Мөнхийн сэдэв хэвээрээ үлдэж ч мэдэх юм.
Монгол Улсын 2024 оны төсвийг эцэслэн баталлаа
Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн нийт 27 хууль, тогтоолын төслүүдээр нэг бүрчлэн санал хураалт явуулж, эцэслэн баталлаа