Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Мэдээ

“Байгалийн баялгийн засаглал ба Эрчим хүчний шилжилт”сэдэвт тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

                               
Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн болон Цюрихын ETH сургууль хамтран зохион байгуулдаг “Байгалийн баялгийн засаглал ба Эрчим хүчний шилжилт” сэдэвт ахисан түвшний сургалт зарлагдлаа.  Уг сургалт өрсөлдөөнт байдлаар тэтгэлэг олгох боломжтой. “Байгалийн баялгийн засаглал ба эрчим хүчний шилжилт: бодлого, практик” сэдэвт уг сургалт  2023 оны дөрөвдүгээр сарын 24-нд эхэлж,  зургаадугаар  сарын 23-ныг дуустал үргэлжлэх юм.  Сургалт цахимаар, англи хэлээр явагдана. Сургалтад оролцох өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа 2023 оны хоёрдугаар сарын 19-ний өдөр дуусах юм. 

Олон талт энэхүү сургалтад Засгийн газар, иргэний нийгэм, парламент, хэвлэл мэдээлэл, олон улсын хөгжлийн агентлагууд, хувийн хэвшлийнхэн, түүнчлэн эрдэмтэн судлаач, шинжээчид хамрагдах боломжтой. Сонирхсон хүмүүс ETH NADAL вэбсайт дээр онлайнаар бүртгүүлэх юм.

Ахисан түвшний энэхүү сургалтаар байгалийн баялаг ихтэй мужуудын засаглалын улс төр, эдийн засагт дүн шинжилгээ хийх, дотоодын бодлогын мэтгэлцээн, практикт хэрхэн нөлөөлж байгааг судлах платформоор хангана. Уламжлалт түлшнээс сэргээгдэх эрчим хүч рүү шилжих  зайлшгүй шаардлага тулгарч байгаа энэ үед эдгээр ур чадварууд нь байгалийн баялгийн засаглалын удирдагчдад нэн шаардлагатай.