Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Мэдээ

Эрдэс бүтээгдэхүүний экспорт 2022 онд 36.4 хувиар өсжээ 

Э.Энхболд

Манай улсын нийт экспортын орлого  2022 оны жилийн эцсийн гүйцэтгэлээр 12.5 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 3.3 сая ам.доллар буюу 35.7 хувиар өссөн байна.

Үүнээс эрдэс бүтээгдэхүүний экспорт 11.7 сая ам.долларт хүрч өмнөх оны мөн үеийн гүйцэтгэлээс 3.1 сая ам.доллар буюу 36.4 хувиар өссөн хэмээн УУХҮЯ-наас мэдээлэв. 

Чулуун нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, цайрын баяжмал, хайлуур жонш, молибдены баяжмал, боловсруулаагүй нефть, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт, мөнгө, тунгаасан зэс ба хайлш зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн нь нийт экспортын 93.7 хувийг эзэлж буй юм.