Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Судалгаа

  10 дугаар сард инфляц 14,5% гарчээ

Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын 2022 оны эхний 10 сарын нийгэм, эдийн засгийн статистик үзүүлэлтийг танилцууллаа.

Инфляцад импортын барааны үнэ 52,6 %-иар нөлөөлсөн байна. Инфляцад голлон нөлөөлсөн арван бараа нийт инфляцын 26,5%- ийг эзэлж байна. Бензин шатахуунаас гадна ургамлын тос, талх, гурил, гурилан боов, хүүхдийн параденк лаа зэрэг бүтээгдэхүүнүүд үнэ өсөхөд ийнхүү нөлөөлжээ. Талх, гурил будааны үнэ жилийн 29,2 % өссөн  нь голлох нөлөөллийг бүрдүүлж байгааг статистикчид тайлбарлалаа. Гадаад худалдааны тэнцэл энэ оны эхний арван сарын урьдчилсан гүйцэтгэлээр 2,9 тэрбум ам долларын ашигтай гарчээ.

Монгол Улс 2022 оны эхний 10 сард нийт 157 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 17.2 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 10.0 тэрбум ам.доллар, импорт 7.1 тэрбум ам.доллар байна.

Төлбөрийн тэнцлийн алдагдал 1,4 тэрбум ам долларт хүрсэн нь урсгал дансны алдагдлаас шалтгаалжээ.

                                                                                         Ж.Мөнх