Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

“Багануур” ХК үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө амжилттай биелүүлж байна


“Багануур” ХК 2022 оны эхний долдугаар сарын байдлаар 15,0 сая м3 уулын цулын ажил гүйцэтгэн  9,2 сая/м3 хөрс хуулж, нийт уулын цулын төлөвлөгөөг 108%-иар, 2,4 сая тонн нүүрс олборлон төлөвлөгөөг 103%-иар тус тус биелүүлэн ажиллаж байна. Долдугаар сарын 25-ны өдрийн байдлаар дулааны цахилгаан станцуудын гадаа байрших Багануурын нүүрс 14-33 хоногийн нөөцтэй. 

Уурхайн өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөө 50 гаруй хувьтай байна. Уулын дэд станцыг ашиглалтад хүлээн авах, технологи дамжлага №2, ус шүүрүүлэх байгууламжийн тоноглолын засвар, цахилгаан дамжуулах агаарын шугамыг шилжүүлэх зэрэг төлөвлөгөөнд тусгагдсан томоохон ажлуудаа 100%-ийн гүйцэтгэлтэйгээр дуусгажээ.

Ж.Мөнхцэцэг

Сэтгэгдэл (1)

  • User (202.21.124.130)
    хаха тоонууд хоорондоо уялдахгүй байна шүү.
    2022 оны 07 сарын 28 | Хариулах