Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Компанийн мэдээлэл

“ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ХУГАЦААГ СУНГАСАН ТАЛААРХ ЗАР

Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.7, 81 дүгээр зүйлийн 81.5.1,  81.5.2, 81.5.3, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дүрмийн 8.4 дэх заалтыг тус тус үндэслэн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон
шалгаруулалтыг зарлаж байна.


А. НЭР ДЭВШИГЧИД ТАВИГДАХ ТУСГАЙ ШААРДЛАГА:
1. Эдийн засаг, санхүү, нягтлан бодох бүртгэл, аудит, хөрөнгийн
удирдлагын чиглэлээр:

1.1. Эдийн засаг, санхүү, нягтлан бодох бүртгэл, болон бизнес, хөрөнгийн  удирдлага, уул уурхайн менежментийн чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн, магистр болон түүнээс дээш зэрэг хамгаалсан;
1.2. Төрийн өмчит болон хувийн хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн удирдах албан тушаалд ажиллаж байсан туршлагатай байх;
1.3. Мэргэжлээрээ 15-аас дээш жил ажилласан байх;
1.4 Олон улсын нэр хүнд бүхий банк, санхүүгийн байгууллага, уул уурхайн компаниуд, үнэт цаасны зах зээл дээр ажиллаж байсан туршлагатай (Ажиллаж байсан хугацаандаа амжилттай хэрэгжүүлсэн);
1.5 Эдийн засагч эрх зүйч мэргэжилтэй байвал давуу тал болно;
1.6 Уул уурхайн томоохон төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт татах санхүүжилт олох асуудлаар хэлэлцээ хийж байсан туршлагатай бол давуу тал болно;
1.7 Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогчийн эрхтэй бол давуу тал болно;
1.8 Үнэт цаас, хөрөнгө оруулалтын мэргэжлийн ажил үйлчилгээ явуулах  эрхтэй байх /олон улсын мэргэжлийн шалгалт өгч эрх авсан бол давуу тал болно/;

2. Геологи хайгуулын чиглэлээр:
2.1. Геологи, уул уурхайн чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн, магистр болон түүнээс дээш зэрэг хамгаалж, дотоод, гадаадын мэргэшсэн зэрэгтэй байх;
2.2. Мэргэжлээрээ 25-аас доошгүй жил тогтвортой ажилласан туршлагатай;
2.3. Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанид удирдах албан тушаалд ажиллаж байсан туршлагатай байх;
2.4 Уул уурхайн томоохон төсөл, үндсэн ордод геологи судалгааны ажлын тайлан, ашигт малтмалын ордыг ашиглах болон баяжуулах үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулж байсан туршлагатай бол давуу тал болно;
2.5. Уул уурхайн төслүүдэд хөрөнгө оруулалт татах, менежмент, хяналтын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно;

3. Уул уурхайн боловсруулах чиглэлээр:
3.1 Геологи, уул уурхайн баяжуулах, боловсруулах чиглэлээр дээд  боловсрол эзэмшсэн, магистр болон түүнээс дээш зэрэг хамгаалсан, Зөвлөх инженер байх;
3.2. Мэргэжлээрээ 15-аас доошгүй жил тогтвортой ажилласан туршлагатай;
3.3 Уул уурхайн чиглэлээр үндсэн орд ашиглаж олборлох үйл ажиллагаа явуулдаг компанид удирдах албан тушаалд ажиллаж байсан туршлагатай байх;
3.4 Томоохон уул уурхайн олборлолт болон боловсруулах төсөл дээр  ажиллаж байсан, хийгдэж буй төслийг амжилттай хэрэгжүүлсэн буюу оролцсон байх;
3.5 Уул уурхайн салбарт төслийн хөрөнгө оруулалтын чиглэлээр ажиллаж байсан буюу оролцож байсан туршлага давуу тал болно.


Б. НЭР ДЭВШИГЧИД ТАВИГДАХ НИЙТЛЭГ ШААРДЛАГА:

1. Тухайн хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний үүргийг гүйцэтгэхэд шаардагдах хангалттай ур чадвар, ажлын туршлагатай байх.
2. Компанитай нэгдмэл сонирхолтой болон компанийн үйл ажиллагаанд оролцогч талуудын /хувьцаа эзэмшигчид, хувьцааны багцыг эзэмшигч, хамтран ажиллагсад гэх мэт/ ашиг сонирхлыг төлөөлдөггүй байхаас гадна бизнесийн аливаа
холбоогүй байх;
3. Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бусад гишүүн, гүйцэтгэх удирдлагын  багийн гишүүдтэй нэгдмэл сонирхолтой этгээд, төрөл, садангийн холбоогүй байх;
4. Компани болон компанийн нэгдлийн томоохон харилцагчийн хяналтын багц эзэмшигч, эрх бүхий албан тушаалтан биш байх /нэг жилд тухайн харилцагчтай хийсэн хэлцлийн нийт дүн нь компанийн нийт активын 10-аас дээш хувьтай тэнцэж байвал
томоохон харилцагч гэж үзнэ/;
5. Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн болон компанийн оролцогч нь болж байгаа компанийн нэгдлийн бусад оролцогчид эрх бүхий албан тушаал эрхэлдэггүй, эсхүл сүүлийн 3 жилийн хугацаанд ажил албан тушаал эрхэлж байгаагүй байх;
6. Тодорхой албан тушаал эрхлэх, эсвэл үйл ажиллагаа явуулах эрхийг нь шүүхийн шийдвэрээр хасаагүй, ял шийтгэл хүлээгээгүй байх;
7. Зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй байх;
8. Гадаад хэлний ярианы болон бичгийн чадвартай байх;
9. Төрийн үйлчилгээнийхээс бусад төрийн алба хашдаггүй байх;
10. Тухайн хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байхад ашиг сонирхол үүсэхгүй байх:
11. Компанийн засаглалын сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан байх.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт;
2. Анкет (төрийн албан хаагчийн анкетыг бүрэн бөглөх, 4*6 хэмжээтэй цээж зураг заавал наасан байх);
3. Ажил байдлын тодорхойлолт (ажил эрхэлдэг иргэн байгууллагаасаа  тодорхойлолт авах, ажил эрхэлдэггүй иргэн өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээлэл);
4. Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар;
5. Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар;
6. Иргэний үнэмлэхийн хуулбар;
7. Хараат бус гишүүнд тавигдах тусгай шаардлагад нийцэж буйгаа нотлох холбогдох материалууд;
8. Нийтлэг шаардлагад нийцэж буйгаа нотлох материалууд

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА, ГАЗАР:
Сонгон шалгаруулалтад орох иргэний материалыг 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 12:00 цаг хүртэл Улаанбаатар-14240, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Моннис тауэр, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн байр, 14-06 тоот өрөөнд хүлээн авна.

Анхаарах зүйлс:
1. Материалыг битүүмжилсэн байх ба дугтуйны гадна талд сонгон  шалгаруулалтад оролцогч иргэний оршин суух хаяг, холбоо барих утасны дугаар бичнэ.
2. Нэг дугтуйнд зөвхөн 1 нэр дэвшигчийн материалыг хийнэ.
3. Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй болно.
4. Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана.
5. Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна.
6. Сонгон шалгаруулалтын шаардлага хангасан иргэнтэй зөвхөн холбоо барина.

ЭРДЭНЭС МОНГОЛ ХХК
ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН НЭР ДЭВШҮҮЛЭХ ХОРОО