Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Туркойз Хилл-ийн хувьцааны ханш 32%-иар өсөв

Дэлхийн уул уурхайн хоёр дахь том компани “Рио Тинто” өчигдөр Туркойз Хилл-ийн 51 орчим хувийн эзэмшлээ өргөжүүлж үлдсэн 49%-ийг худалдан авах санал тавьснаа мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор Нью-Йоркийн хөрөнгийн биржид “Туркойз Хилл Ресурс” компанийн хувьцааны ханш 20.1 ам.доллараас 6.42 ам.доллараар буюу 31.89%-иар нэмэгдэж  26.5 ам.доллартай тэнцсэн байна. Ингэснээр тус компанийн хувьцааны ханш 2018 оны долдугаар сараас хойших хамгийн өндөр түвшинд хүрлээ.

Эх сурвалж: investing.com

Торонтогийн хөрөнгийн бирж дэх Туркойз Хилл-ийн хувьцааны ханш мөн адил 32.5 орчим хувиар өсч 34 канад долларын үнэлгээнд хүрчээ.

“Туркойз Хилл Ресурс” компанийн ТУЗ-өөс хараат бус захирлууд бүхий тусгай хороо байгуулан “Рио Тинто”-ийн саналыг авч хэлэлцэх ажээ.  Хэрэв Туркойз Хилл саналыг хүлээж авахгүй бол “Рио Тинто” урьдны адил Оюутолгой төслийн 33.52%-ийг шууд бусаар эзэмшсэн хэвээр үлдэнэ. Хэрэв саналыг дэмжвэл, төслийн 66% нь “Рио Тинто”-д очих бөгөөд Монгол улсын Засгийн газрын хувь эзэмшилд ямар нэг өөрчлөлт орохгүй ажээ.

“Рио Тинто”-гийн хувьд Туркойз Хилл-ийн 49% буюу нийт 99 сая орчим энгийн хувьцааг нэг бүрийг нь 34 канад доллар буюу нийт 2.7 тэрбум ам.доллараар худалдан авах санал гаргаад буй юм.

 

Б. Төгс

Сэтгэгдэл (1)

  • DR Rush Qin (185.187.243.200)
    Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж харсан бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт хэвтэж байсан өвчтөнийг 460,000 ам.доллараар аврахын тулд эмч Раж Девашид (NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM) нэг бөөрөө худалдсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. Эмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу амьдарч байгаад маш их баяртай байсан тул нэг бөөрөө 460,000 доллараар зарсан. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу? Раж эмчтэй холбоо барихаас илүү бөөртэй: NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM имэйлээр холбоо барина уу.
    2022 оны 03 сарын 16 | Хариулах