Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

АМГТГ-ын даргаар Л.Баярмандалыг томиллоо


Монгол Улсын Засгийн газрын 2022 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаар Ашигт малтмал газрын тосны газар (АМГТГ)-ын даргаар Л.Баярмандалыг томилох шийдвэрийг гаргасан. 
Л.Баярмандал нь уулын инженер, геологич мэргэжилтэй, боловсролын шинжлэх ухааны доктор /Ph.D/ бөгөөд ОХУ-ын ГХДС, Япон улсын Тохоку Их Сургуулийг төгссөн нэгэн ажээ.Тэрбээр

  • 1990-1998 онд Геологи Эрдэс Баялгийн Хүрээлэнд Эрдэм шинжилгээний ажилтан
  • 2005-2007 онд Япон Улсын Тохоку Их Сургуульд Ассистант багш
  • 2007-2011 онд Сүмитомо Корпорацид Менежер
  • 2011-2014 онд “Прайм Алянс” ХХК-д Гүйцэтгэх захирал
  • 2014 онд “УСУ Койл” ХХК-д Гүйцэтгэх захирал
  • 2014-2016 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын тосны газарт Судлаач ажилтан,
  • 2017 онд Геологийн судалгааны төвд Судлаач ажилтан
  • 2017 онд “ЭТТ Майнинг” ХХК-д зөвлөх
  • 2017-2021 онд Ерөнхий сайдын Ажлын албанд орон тооны бус зөвлөхөөр тус тус ажиллажээ.

Эх сурвалж: АМГТГ

Сэтгэгдэл (1)