Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Компанийн мэдээлэл

“Эрдэнэ Ресурс” Баян хөндий төслийн байгаль орчны зөвшөөрлөө авлаа

Баянхонгор аймагт хэрэгжүүлж буй Баян хөндий алтны үндсэн ордын төслийн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг БОАЖЯам баталсан тухай "Эрдэнэ Ресурс Девелопмент" компани (2021.12.07) мэдээллээ. Уг үнэлгээг Eco Trade ХХК дотоодын болон олон улсын стандартын дагуу боловсруулсан байна.

Компанийн хувьд одоо бүтээн байгуулалтын бэлтгэл ажилдаа орох боломжтой боллоо.

Тус компанийн Гүйцэтгэх захирал Петер Акерли "Баян хөндий төслийн байгаль орчны үнэлгээг батлуулсан нь төслийн гүйцэтгэлд урагш ахисан бас нэгэн томоохон алхам боллоо. Үнэлгээний дагуу, Баян хөндий төслийн орд ашиглалтад хариуцлагатай уул уурхайг хэрэгжүүлж, хувьцаа эзэмшигчдэд ихээхэн үр өгөөж хүртээнэ" гэдгийг тодотголоо.

“Эрдэнэ Ресурс барилгын ажилд шаардлагатай холбогдох зөвшөөрлөө авах ажил хүлээгдэж байна. Одоогоор агуулах, кемп, удирдлагын оффис болон үйлдвэрлэлийн бус зориулалт бүхий дэд бүтцийн байгууламжид шаардлагатай барилгын зөвшөөрлөө авахаар хүсэлт гаргаад байна. Харин ирэх оны эхний улиралд үйлдвэрлэлийн зориулалт бүхий байгууламжуудын барилгын ажилд холбогдох зөвшөөрлийг авах ажилдаа орж, улмаар дараагийн улиралд барилгын ажлыг эрчимжүүлэхээр төлөвлөжээ.

Компани энэ оны долдугаар сард аймгийн удирдлагатай Орон нутгийн хамтын ажиллагааны гэрээ байгуулсан бөгөөд төсөл хөгжүүлэлтийн шат бүрээр хөрөнгө оруулалт хийхээр тохиролцсон байна. Үүнд сургалт, орон нутгаас ажилтан авах, орон нутагт үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг худалдан авах зэрэг чиглэлүүд багтана.

“Эрдэнэ Ресурс” нь 400 гаруй мянган унц алтны үр ашигтай нөөц бүхий Баян хөндий алтны төслийн талбайн зэргэлдээ Хар морь, Улаан зэрэг хэсэгт хийсэн өрөмдлөгийн ажлаар алтны өндөр илэрцүүдийг тогтоосон. Эдгээр хэсэгт хийж буй хайгуулын ажил энэ сарын сүүл хүртэл үргэлжлэх бөгөөд ирэх оны эхээр хайгуулын ажлын үр дүнг танилцуулах юм.  

 

Б. Төгс

Comment (2)

  • зочин (66.181.161.101)
    төсөл нэрээр нутаг усийг минь дээрэмдэж байгаа та нартай амь насаараа дэнчин тавьж алалцах болно өөрийнхөө газар нутаг шиг дураараа юм бичих юм байгалын алуурчингуудаа та нар сонс амь насаараа нутаг усаа хамгаалах болноо
    2022 оны 05 сарын 03 | Reply