Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Компанийн мэдээлэл

"Оюутолгой"-н ТУЗ 75 сая ам.долларын нэмэлт санхүүжилт баталлаа

"Туркойз Хилл Ресурс" компани далд уурхайн бүтээн байгуулалтын ажилд зориулж "Оюутолгой" компанийн ТУЗ төслийн хэлэлцээрийн явцыг харгалзан 75 сая ам.долларын нэмэлт санхүүжилтийг баталсан тухай (2021.11.29) мэдээллээ. Ийнхүү нэмэлт санхүүжилт баталснаар далд уурхайн бүтээн байгуулалтыг ирэх оны нэгдүгээр сарын дунд үе хүртэл  хэвийн үргэлжлүүлэх боломжтой болж байна. 

Ийнхүү богино хугацааны нэмэлт санхүүжилтийг "Оюутолгой"-н ТУЗ баталсан бол цаашид илүү урт хугацаанд шаардлагатай хөрөнгийн зардлыг батлах ажил хүлээгдэж байгааг Туркойз Хилл сануулжээ. 

Уг мэдээлэл цацагдсаны дараа Оюутолгойн 66%-ийг эзэмшдэг Туркойз Хилл-ийн хувьцааны ханш Нью-Йоркийн бирж дээр 3.24%-иар өсч 14.97 ам.доллартай тэнцжээ. 

 

 

Б.Төгс