Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“China Molybdenum“ компани Конгод зэсийн шинэ уурхай ашиглахаар бэлтгэж байна

Хятадын “China Molybdenum“ компани БНАКонго улс дахь зэсийн “Tenke Fungurume Mining” уурхайг өргөтгөж дуусчээ. АНУ-ын “Freeport-McMoRan” компаниас Хятадын компани худалдан авсан энэхүү уурхайгаас  өнгөрсөн онд 182.6 мянган тонн зэс, 15.44 мянган тонн кобальт тус тус олборлосон байна. Энэ онд 187.3-228.9 мянган тонн зэс, 16.5-20.1 мянган тонн кобальт олборлохоор төлөвлөжээ. 

“Tenke Fungurume Mining” уурхайг өргөтгөснөөр жилд 3.3 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалд хүрч байгаа аж. Ингэснээр катодын зэсийн үйлдвэрлэл 88.5 мянган тонн болж нэмэгдэнэ. 

Одоо “China Molybdenum“ компани тус улсын зэсийн томоохон “Kisanfu” ордыг ашиглахаар бэлтгэж байна. Энэхүү орд нь 6.2 сая тонн зэс, 3.1 сая тонн тонн кобальтын нөөцтэй. 

Э.Од