Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Ертөнц

Оросын коксжих нүүрсний экспорт 48.82%-иар буурчээ

ОХУ-ын Холбооны гаалийн газрын мэдээллээр, дөрөвдүгээр сард тус улс 1.66 сая тонн коксжих нүүрс экспортолжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 7.61%-иар, өмнөх гуравдугаар сараас 48.82% -иар тус тус буурсан үзүүлэлт аж. Оны эхний дөрвөн сарын байдлаар нийт 8.53 сая тонн коксжих нүүрс экспортолсон байна. Мөн хугацаанд тус улсын  нүүрсний нийт экспортын хэмжээ 85.25 тоннд хүрсэн юм. Тэгвэл тавдугаар сард 19.27 сая тонн нүүрс экспортолсон нь түүхэн дээд хэмжээгээр тооцогдож байна.

Нүүрсний нийт экспортын хэмжээгээр авч үзвэл ОХУ нь дэлхийд Австрали, Индонезийн дараа орж буй. Тухайлбал, тус улс өнгөрсөн онд 195.6 сая тонн нүүрс экспортолсноос 174 сая тонн нь эрчим хүчний, 21.6 сая тонн нь коксжих нүүрс байжээ. Үүнээс 39%-ийг Хятад, 27%-ийг Өмнөд Солонгос, 21%-ийг Япон руу нийлүүлсэн аж. Гол зах зээл Хятад руу 39.5 сая тонн нүүрс Орос нийлүүлсэн нь өмнөх оныхоос 18%-иар өссөн байна. Хятадад нийлүүлсэн нүүрсний 58%-ийг эрчим хүчний, 19%-ийг антрацит, 17%-ийг коксжих нүүрс тус тус эзэлжээ. Судалгааны “Today think thank” байгууллагын дэвшүүлсэн таамаглалаар, 2021 онд Хятад улс 8 сая тонн коксжих нүүрс Орос улсаас импортлох төлөвтэй.

Э.Од