Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Хурал чуулган

“Mongolia Mining 2021” үзэсгэлэнг 10 дахь удаагаа зохион байгуулна

Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан олон удаа хойшлоод байсан Монгол улсын хамгийн том “Mongolia Mining 2021” Олон улсын уул уурхай, газрын тосны үзэсгэлэн арав дахь жилдээ есдүгээр сарын 1-3-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Буянт-Ухаа цогцолборт зохион байгуулагдахаар төлөвлөгдөөд байна. Үзэсгэлэнгээр дэлхийн улс орнуудын уул уурхайн салбар дахь шинэ шийдэл, дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмж, техникийг танилцуулдаг. Энэ жил тогтмол оролцогч түнш орнууд Хятад, Орос, Австрали, Казахстан, Швед, Япон, Герман болон Канадын компаниуд багтсан 200 гаруй аж ахуйн нэгж оролцоно.

Мөн үзэсгэлэнг зорин ирэх хөрөнгө оруулагч, ханган нийлүүлэгч нар болоод бусад зочдод Монголын эрдэс баялгийн салбарын мэдээллийг бүрэн хүргэх зорилгоор салбар дахь тухайн үеийн онцлог сэдвийг хөндсөн төрийн бодлогын хэлэлцүүлэг явуулахын зэрэгцээ тус салбарын компаниудын төлөөлөгчид илтгэл танилцуулга хийдэг. Жилээс жилд өргөжин тэлж, уул уурхай төдийгүй зам, барилгын салбарынхан ч оролцож, харилцаа холбоо, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, бизнесээ тэлэх хамгийн чухал гарц болж байна.

Монголын уул уурхайн хамгийн том үзэсгэлэнгээр хүлээн зөвшөөрөгдөөд буй “Mongolia Mining” арга хэмжээний Ерөнхий ивээн тэтгэгчээр Трансвест Монголиа ХХК, Гранд Майнинг Экюпмент ХХК,  Алтан ивээн тэтгэгчээр Жиндиншин ХХК, Мөнгөн ивээн тэтгэгчээр Цбон ХХК, Юнайтед Белаз Машинери ХХК ажиллаж байна. Талбай дүүргэлт 80 хувьтай явагдаж байна.

Mongolia Mining үзэсгэлэнд оролцох бол www.mongolia-mining.com цахим хуудсаар бүртгүүлээрэй.