Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Оросын нүүрсний экспорт түүхэн дээд үзүүлэлтэд хүрэв 

ОХУ-ын Эрчим хүчний яамны мэдээлснээр, тавдугаар сард тус улс нийт 19.27 сая тонн нүүрс экспортолжээ. Энэ нь өмнөх дөрөвдүгээр сарынхаас 5.12%-иар нэмэгдэж түүхэн дээд хэмжээнд хүрлээ. Оны эхний дөрвөн сарын экспортын нийт хэмжээ 85.25 сая тонн буюу өнгөрсөн оны мөн үеийнхээс 18%-иар өсчээ.

2020 оны үзүүлэлтээр, дэлхийн нүүрсний нийт нөөцийн 17.61% нь Орос улсад ногдож байна. Мөн онд тус улс нүүрс олборлолтоороо Хятад, Америк, Энэтхэг, Австрали болон Индонезийн дараа оржээ. Тодруулбал, 396.6 сая тонн нүүрс олборлож дэлхийн нүүрсний үйлдвэрлэлийн 5%-ийг бүрдүүлсэн аж. Өнөөгийн байдлаар Орост нүүрсний 121 уурхай байгаагаас 58 далд уурхай үйл ажиллагаа явуулж байна. Экспортын хэмжээгээр Австрали, Индонезийн дараа орж буй. Тухайлбал, өнгөрсөн онд 195.6 сая тонн нүүрс экспортолсноос 174 сая тонн нь эрчим хүчний, 21.6 сая тонн нь коксжих нүүрс байв. Нийт экспортын 39%-ийг Хятад, 27%-ийг Өмнөд Солонгос, 21%-ийг Япон руу нийлүүлсэн байна. Түүнчлэн, экспортын 77.8% буюу 153 сая тонныг далайн тээврээр, 22.2% буюу 43.83 сая тонныг хуурай газрын боомтоор экспортолжээ. 

Гол зах зээл Хятад руу 39.5 сая тонн нүүрс Орос нийлүүлсэн нь өмнөх оныхоос 18%-иар өссөн байна. Хятадын зах зээлд нийлүүлсэн нүүрсний 58%-ийг эрчим хүчний, 19%-ийг антрацит, 17%-ийг коксжих нүүрс тус тус эзэлжээ. 

Э.Од