Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Хурал чуулган

“Газрын тос 2021”: Галба XI, Матад-XX талбайг ашиглалтад шилжүүлэхээр төлөвлөж байна

 

Монгол Улсад газрын тосны  салбар үүсч хөгжсөний 80 жилийн ойд зориулсан “Газрын тос 2021” олон улсын эрдэм шинжилгээний XXVII  хурал өнөөдөр цахимаар зохион байгуулагдаж байна. Цахим хурлыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон нээж, ШУТИС-ийн ректор, доктор (PhD), профессор Б.Очирбат, НИК-ийн Гүйцэтгэх захирал Н.Наранбат, Канадын Мэрит төслийн Зөвлөх Жениффер Адамс нар үг хэллээ. Үүний дараа Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Ч.Чулуунбат газрын тосны салбарын хөгжлийн талаар илтгэлээ.

Төрөөс газрын тосны салбарыг хөгжүүлэх талаар  баримтлах  бодлогын (2018-2027 он) баримт бичигт Монгол улсын газрын тосны салбарт эрэл, хайгуулын ажлыг эрчимжүүлэх, нөөцийг өсгөх, олборлолтыг нэмэгдүүлэх, газрын тос боловсруулах үйлдвэрийг байгуулах, газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээг тогтвортой хангана хэмээн тусгасан. Уг зорилтыг хэрэгжүүлэхдээ хоёр үе шатыг баримтлах бөгөөд шатанд (2018-2021газрын тосны салбарын бодлого, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгож, дэд бүтцийг сайжруулж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой газрын тосны компани байгуулах ажлыг эхлүүлснээр улсын нийгэм эдийн засагт үзүүлэх нөлөө, өрсөлдөх чадвар дээшилнэ хэмээн тодотгосон.

Харин II шатанд буюу 2022-2027 онд стратегийн ач холбогдол бүхий газрын тосны салбарт эрэл, хайгуулын ажил эрчимжиж, газрын тосны нөөц, олборлолт нэмэгдэн боловсруулах үйлдвэр байгуулагдаж, хүний нөөцийн чадавх бэхжин, газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээг тогтвортой хангах газрын тосны аж үйлдвэрийн суурь бий болно гэжээ. Уг бодлогын хэрэгжилтийг Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулагдаж байгаагаар харж болно хэмээн илтгэгчид онцолж байв.

“НИК ХХК-ийн түүхэн хөгжил, өнөөгийн байдал” илтгэлд  Монголын газрын тосны салбарын үүсэл хөгжлийн талаар  илүүтэй дурдагдсан. 1950 оноос Зүүнбаянгийн газрын тосны  ордод ашиглалтын цооногууд өрөмдөж эхэлсэн бол 1957  оны эцэст  нийт олборлолтын цооногийн тоо 204-т хүрч байжээ. 1950-1969 онд Зүүнбаянгийн ордоос 490 мянган тонн орчим, Цагаан-Элсний ордоос туршилтын олборлолтоор 8421.3 тонн газрын тос олборлож боловсруулсан байна.

Монгол Улсын газрын тосны салбарын 2024 он хүртэлх зорилтод  тус салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, 5 талбайд Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах аж. Мөн Галба XI, Матад-XX талбайд нөөц тогтоох ажлууд хийгдэх юм. Тэгвэл газрын тосны олборлолтын хувьд олборлолтыг нэмэгдүүлж, Галба XI, Матад-XX талбайг ашиглалтад шилжүүлэхээр төлөвлөжээ. Мөн төлөвлөгөө ёсоор газрын тосны бүтээгдэхүүний хангамжийг тогтвортой хадгалж, Газрын тос боловсруулах үйлдвэрийг байгуулж, ашиглалтад оруулах аж.

Өнөөдрийн байдлаар газрын тосны баталгаат нөөц 332.6 сая тонн, ашиглалтын баталгаат нөөц 43.2 сая тонн бөгөөд улсын төсөвт 102,8 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ.  “Газрын тос 2021”  хуралд Газрын тос боловсруулах үйлдвэр төслийн захирал Д.Алтанцэцэг зарим мэдээллийг өгсөн юм. 2020 оны аравдугаар сарын 2-нд Энэтхэгийн “JMС Projects India” компанитай гэрээ байгуулсан  тус төсөл энэ оны нэгдүгээр сард үйлдвэрийн бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүлсэн. Одоогоор анхдагч процессын болон дагалдах байгууламж, үйлдвэрийн цахилгаан станцын сонгон шалгаруулалтын ажил явагдаж байгаа аж. Лицензтэй технологийн байгууламжийн лиценз эзэмшигчдийг сонгон шалгаруулах ажил дуусч байгааг төслийн захирал Д.Алтанцэцэг дуулгалаа.

Тус цахим хурал Монголын газрын тосны салбарын мэргэжлийн хүний нөөц, сургалт, судалгааны талаарх илтгэлээр үргэлжлэв.  Монголын газрын тосны инженерүүдийн нийгэмлэгийн захирал Ж.Цэвээнжав эх орны газрын тосны салбарт үндэсний мэргэжилтнүүдийг бэлтгэх ажил 1950-иад оны дунд үеэс эхэлж,  1970-аад оноос тусгай боловсролтой, 1990 оноос  инженер технологийн дээд боловсролтой хүмүүсийг  бэлтгэж эхэлсэн талаар дурдлаа.

Эдүгээ  газрын тосны төрөл бүрийн мэргэжлээр 1298 бакалавр, 117 магистр, 27 эрдэмтэн, мэргэшсэн 104, үүний дотор газрын тосны хайгуул, өрөмдлөг, олборлолтоор 24, газрын тосны бүтээгдэхүүний боловсруулалт, дамжуулалт, хангамжаар 80, зөвлөх 61 нийт 165 мэргэшсэн мэргэжилтэн, 800 шахам техникчид, операторууд, олон зуун мэргэжилтэй ажилчид бэлтгэгджээ. Цахим хурал өнөөдөр “Том хэмжээний шингэн хагалбарын технологийг Тамсагийн орд газарт ашиглах, хөгжүүлэх”, “Газрын тос агуулсан хаягдлууд, тэдгээрийг хоргүйжүүлэн ашиглах асуудлууд” зэрэг сэдэвт илтгэлээр  үргэлжилж байна.

 

Г. Идэр

Comment (5)

  • DR. PRADHAN (102.89.22.76)
    This is to inform the general public that pradhan medical hospital is seriously and urgently looking for healthy kidney donors who are %100 serious to sell their kidney for money at the rate of $780,000.00 USD. please If anyone is willing to donate his/her kidney please contact DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM .
    2022 оны 11 сарын 22 | Reply
  • DR. PRADHAN (102.89.22.76)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2022 оны 11 сарын 22 | Reply
  • Guest (86.11.26.27)
    It seems that Mongolia does not want energy independence, how can the country do this if it has taken over 3 years since oil was discovered by Petro Matad at the Heron site in the Matad region of the Dornod region. Surely this would be of national importance and should be on the government's high priority list
    2022 оны 10 сарын 15 | Reply
  • Зочин (86.9.220.165)
    Mongolia should change its course and be more efficient. There are lots of empty talks but not action. MATD has found oil. MATD has spend millions. Matd has found oil 3 years ago. But MATD still waiting for Local Permit to be granted! Why should it take 3 years yet NO permit?! Government should facilitate this strategic permission.
    2022 оны 10 сарын 11 | Reply
  • DR. PRADHAN (197.210.65.69)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802.имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COMYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) Намайг ТУНГАЛАГ гэдэг би Монгол гаралтай. Би 1 бөөрөө Монголд яаж зарж баяжсан, би ядуу, эр хүн байсан тухай интернэтэд прадхан сурталчилгаатай тааралдаж байхдаа интернетэд Праданы эмч нарын имэйлээр дамжуулан өргөдөл гаргаад, дэлхий дахинд гэрчлэлээ хуваалцмаар байна. тэдний хандивлагч. Би тэдний эмнэлэгт 1 бөөрөө мөнгөний төлөө хандивласан бөгөөд хандив өгсний дараа ч эрүүл саруул хэвээр байна. Тэд надад бөөрнийхөө төлөө 780,000 доллар төлсөн. Одоо би бөөрөнд төлсөн 780,000 доллараар өөрийн компанийг байгуулж, би баян, аз жаргалтай хүн болжээ. Хэрэв та санхүүгийн бэрхшээл / бэрхшээлийг даван туулж байгаа эсвэл баян байхыг хүсч байвал имэйлээр холбоо барина уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM.
    2021 оны 06 сарын 06 | Reply