Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Зах зээл

ICSG: 2021-2022 онд зэсийн нийлүүлэлт эрэлтээс давна

Олон улсын зэсийн судалгааны групп (ICSG) зэсийн зах зээлд энэ жилээс эхлэн нийлүүлэлт нэмэгдэх хандлагатай болсныг (2021.05.03) мэдээлжээ.

Тодруулбал, 2021 онд дэлхийн зэсийн зах зээлд нийлүүлэлтийн илүүдэл 79 мянган тонн, ирэх онд 109 мянган тоннд хүрэхээр байгааг тус байгууллага тооцоолсон байна. Учир нь энэ онд дэлхийн зэсийн олборлолт 3.5%-иар, ирэх онд 3.7%-иар тус тус өсөх ажээ.

2021-2022 онд Чилид “Quebrada Blanca”, Перу Quellaveco”, БНАКонго дахь “Камоа- Какула” зэрэг зэсийн томоохон төслүүд ашиглалтад орох гэж байна.

Тус байгууллага хэдийгээр нийлүүлэлтийн илүүдэл үүснэ гэж таамаглаж байгаа ч зэсийн олборлолтоор тэргүүлэгч Чили улсын зэсийн уурхайнуудын гарц сүүлийн арван сар дараалан буураад байгаа юм.

Гэхдээ Чилийн зэсийн гарц оны эцэс гэхэд 3.7%-иар өсч 5.96 сая тонн хүрэхээр байна. 2024 онд тус улсын зэсийн гарц 6.7 сая тоннд хүрэх төлөвтэй байгааг “GlobalData байгууллага мэдээлжээ.

Ийнхүү зэсийн нийлүүлэлт нэмэгдэх төлөвтэй байгаа ч одоогийн байдлаар зэсийн ханш өссөөр 2011 оноос хойш анх удаагаа 10 мянган ам.доллар/тонн-ын түвшинд хүрсэн юм.

Б.Төгс