Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Хятадын Ганцмод боомтоор өдөрт дунджаар 15 машин нэвтэрч байна

Хятадын нүүрсний мэдээллийн агентлаг “Фэнвэй Энержи”-ийн мэдээлснээр, тус улсын Ганцмод боомтоор өдөрт дунджаар 15 машин нэвтэрч буй ажээ. Энэ сарын 1-5-ны хооронд Хятадад Ханш нээх өдрийн баяр ёслол, мөн Ганцмод боомтод ашиглаж буй шинжилгээний төхөөрөмж эвдэрсэнтэй холбоотойгоор татан авалт бүрэн зогссон байна.

Нүүрсний татан авалт бараг зогссоны улмаас Хятадын хилийн дотор боомттой ойролцоо орших нүүрс баяжуулах үйлдвэрүүдийн түүхий эдийн нөөц дууссанаас зарим нь үйл ажиллагаагаа зогсоосон тухай тус агентлаг мөн мэдээллээ.   

Монгол Улсын Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ дөрөвдүгээр сарын 7-нд Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцянтай утсаар холбогдож хоёр улсын худалдаанд голлох үүрэгтэй боомтуудын үйл ажиллагааг хэвийн болгох талаар ярилцсан юм.

Гэхдээ яг хэдийгээр манай улсын нүүрсний экспорт хэвийн хэмжээнд очих нь одоогоор тодорхойгүй байна.

Б.Төгс