Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

Нүүрс олборлолтын гол бүс Гурвантэс сум тэг зогсолт хийлээ

Гурвантэс сум болон Нарийнсухайтын бүлэг орд Саусгоби сэндс ХХК-д КОВИД-19-ийн сэжигтэй тохиолдол илэрсэнтэй холбогдуулан дөрөвдүгээр сарын 3-ныг хүртэл тэг зогсолт хийхээр боллоо. Тодруулбал Гурвантэс сумын онцгой комиссын (2021.03.31-ний өдрийн) хурлын шийдвэрээр 2021.03.31-ний өдрийн 14:00 цагаас ирэх сарын 03-ныг хүртэлх хугацаанд Тэг зогсолт хийх тухай Сумын засаг даргын захирамж гарлаа.

Энэ хугацаанд КОВИД-19-ээс урьдчилан сэргийлэх, тандалт хийх зорилгоор айл өрхүүдээс нэг иргэнийг шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулах юм.

Эх сурвалж: Өмнөговь аймгийн Онцгой комисс