Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Уул уурхай

“S&P Global Platts”: 2020 онд Хятадын гангийн үйлдвэрлэл түүхэн дээд хэмжээнд хүрнэ

Дэлхийн хамгийн том гангийн үйлдвэрлэгч Хятад улс нь эхний арван сард нийт 877.9 сая тонн ган үйлдвэрлэжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 5.5%-иар өссөн үзүүлэлт юм.       

Эх сурвалж: Хятадын Гаалийн ерөнхий газар 

“S&P Global Platts” агентлагаас 2020 онд Хятад улсын гангийн үйлдвэрлэл 1.016 тэрбум тоннд хүрч, түүхэн дээд амжилт үзүүлнэ хэмээн таамаглажээ. Оны хоёрдугаар хагаст тус улсын барилгын идэвхжил нь гангийн үйлдвэрлэл нэмэгдэхэд голлон нөлөөлнө гэж харж байна.

Тэгвэл “Fitch” агентлагийн дэвшүүлсэн таамаглалаар, энэ онд Хятадын нийт гангийн үйлдвэрлэл 980 сая тоннд хүрэх бөгөөд тус улсын дэд бүтэц, барилгын салбарын идэвхжилтэй холбон тайлбарлажээ. Уг агентлагийн дүгнэснээр, пандемикийн дараах Хятад улсын дотоодын эдийн засаг хурдан сэргэж, бодитой өсөлттэй байна. 2019 онд тус улсын гангийн үйлдвэрлэл 996.34 сая тонн хүрч өмнөх оныхоос 8.3%-иар өссөн юм.

Хятадын гангийн үйлдвэрлэлийн идэвхжил өндөр байгаатай холбоотойгоор төмрийн хүдрийн үнэ өсч байна. Даваа гаригт (2020.12.07) Даляны түүхий эдийн бирж дээр 1 тонн төмрийн хүдрийн үнэ 146.94 ам.доллар хүрчээ. Энэ нь сүүлийн 7 жилийн хамгийн өндөр дүн хэмээн “S&P Global Platts” мэдээлэв. 2020 он гарснаас хойш төмрийн хүдрийн үнэ 45%-иар өсчээ. Төмрийн хүдрийн үнийн өсөлт нь Хятадын дэд бүтцийн төслүүд, барилга, аж үйлдвэрийн салбарын эрэлт хэрэгцээг илэрхийлж буйг Австралийн “Commonwealth Bank” банкны шинжээчид онцолсон байна. Нөгөөтэйгүүр, өнгөрсөн долоо хоногт Хятадын далайн боомтуудын түүхий эдийн нөөц буурсан нь төмрийн хүдрийн үнэ өсөхөд мөн нөлөөлжээ. 

Э.Од
 

Comment (1)