Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Үйл явдал

Build Mongolia 2020-д  ЮНИТРА ХХК GOLD SPONSOR-оор оролцож байна

Build Mongolia 2020 үзэсгэлэн нь манай улсын бүтээн байгуулалтад бодит хувь нэмрээ оруулдаг, гадаад дотоодын бүхий л байгууллагууд нэгдэн цуглаж, технологийн дэвшил, шилдэг шийдэл, шинэлэг бүхэнтэй танилцаж, цаашид харилцан хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх мэргэжлийнхэнд зориулсан арга хэмжээ болж байгаагаараа онцлог юм. Тиймээс Юнитра ХХК энэхүү үзэсгэлэнд  GOLD SPONSOR-оор  оролцож  байна.

Манай компанийн хувьд барилга, уул уурхай, эрчим хүч, орон сууц Нийтийн аж ахуйн зориулалттай дэлхийд тэргүүлэгч Toyota, Wilo, Husqvarna, Puma, Panasonic зэрэг 30 гаруй брэндийн 1300-гаад төрлийн багаж тоног төхөөрөмжүүдээр энэхүү үзэсгэлэнд оролцож энэ жилийн хамгийн сүүлийн, хамгийн супер, хамгийн том хямдарлаа зарлаж байна. Сонгогдсон багаж, тоног төхөөрөмжүүд 60 хүртэл хувь хямдарна.


 

Үүнээс барилгын салбарт оруулж ирдэг дараах брэндүүдийг голчлох болно. 
-          БНСУ-ын зам засвар үйлчилгээний Jeonil брэнд
-          Швед улсын зам, барилгын тоног төхөөрөмжөөрөө дэлхийн №1 Husqvarna брэнд
-          ХБНГУ-ын насос үйлдвэрлэлээрээ мөн дэлхийд тэргүүлэгч 100 жилийн түүхт Wilo брэнд
-          Япон улсын ахуйн бохир усны болон хаягдал ус зайлуулах насоснууд үйлдвэрлэгч Tsurumi брэнд
-          Итали улсын Master брэндийн халаагуурууд
-          Польш улсын Kospel брэндийн ухаалаг халаалтын системүүд 
-          Японы 100 жилийн түүхт цахилгаан болон батарейт багаж үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч Макита брэнд
-       Дани улсын мөн л 100 гаруй жилийн түүхт гадна болон дотор талбайн мэргэжлийн цэвэрлэгээний Nilfisk брэндүүдийн шинэ бүтээгдэхүүнүүдийн талаар танилцуулж, туршиж үзүүлэх болно.


-       Түүнчлэн манай салбарын хэрэглэгчдийн хэзээний танил болсон Японы Makita брэндийн Засварын төв маань бүх төрлийн засвар үйлчилгээгээ 48 цагийн дотор хийж хэрэглэгчдэдээ хүлээлгэн өгдөг түргэн шуурхай үйлчилгээний системийг нэвтрүүлээд байна.
-       Монголын уур амьсгал, цаг агаарын огцом хувирамтгай байдал болон үзэсгэлэн зохиогдож буй энэ улирал (хүйтний улирал) зэргээс улбаалан нэг бүтээгдэхүүнийг танилцуулахгүй орхиж яагаад ч болохгүй. Энэ бол Итали улсын Мастер брэндийн төрөл бүрийн халаагуур, халуунаар үлээгч юм. Мaster-ийн халуун үлээгчийн хувьд сүүлийн 50 гаруй жилийн турш Дэлхийн №1 брэнд байсаар ирсэн. Манай компани албан ёсны дистрибьютерийн эрхтэйгээр 2012 оноос ажиллаж байна. Эдийн засагт хэмнэлттэй, зөөвөрлөхөд хялбар, талбайдаа тохируулан халаалтын төвшинг сонгох боломжтой, орчны температур хэмжигчээр хянагдаж хэт халалтаас зайлсхийх боломжтой, дизель түлш эсвэл цахилгаан гэсэн сонголттой, түлшийг шатаах процесс хамгийн үр ашигтай хийгддэг тул агаарыг хамгийн боломжит бага төвшинд бохирдуулдаг байгаль орчинд ээлтэй зэрэг давуу талууд нь Мастер-ыг таны хамгийн үнэтэй бөгөөд баталгаат хөрөнгө оруулалт болгож чаддаг юм.


 Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл: https://unitra.mn/post/55556