Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Зах зээл

Зэсийн үнэ 4887 долларт хүрлээ

Хятадын хувьцааны гол гол индексүүд буурсаар байгаа нь түүхий эдийн, тэр дундаа зэсийн үнэ огцом буурах нөхцөл болж байна. Өчигдөр ганцхан өдрийн дотор нэг тонн зэсийн үнэ (гурван сарын гэрээт ханш) Лондоны металын бирж дээр 153 ам.доллараар буурч, 4887 ам.долларт хүрлээ. Энэ нь хүрэн металын дэлхийн зах зээлийн нийт эрэлтийн 40 гаруй хувийг дангаараа бүрдүүлдэг Хятадын эдийн засгийн үзүүлэлт, тэр дундаа хувьцааны индекс буурсаар байгаатай холбоотойг шинжээчид тайлбарлаж байна.

Өчигдөр Shanghai Composite индекс 8 хувиар буурсан бөгөөд сүүлийн нэг сарын хугацаанд 25%-иар унаад байгаа юм. Ер нь Хятадын бүхий л хувьцааны индекс буурсаар байна. Энэ нь өнгөрсөн зургадугаар сарын индексийн өсөлттэй үеэс хойш 40%-иар буурсныг хэвлэлүүд онцолжээ. 


Б.Төгс